A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ч.УЛААН