A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав нарыг тус тус сонгосугай.

2. Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД