A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 68. ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НАЙРОБЫН ГЭРЭЭ

1981 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

I БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗААЛТ

1 дүгээр зүйл

Улсуудын хүлээх үүрэг

Энэхүү гэрээнд оролцогч аливаа улс Олон улсын олимпийн хороо зөвшөөрснөөс бусад тохиолдолд Олон улсын олимпийн хорооны дүрэмд тодорхойлсон олимпийн бэлгэ тэмдэг, эсхүл бэлгэ тэмдгийг агуулсан аливаа илэрхийллийг тэмдгийн хувьд 2, 3 дугаар зүйлд заасны дагуу бүртгэхээс татгалзах эсхүл бүртгэлийг хүчингүй болгох буюу арилжааны зорилгоор ашиглахыг зохих арга хэмжээ авах замаар хориглох үүрэгтэй. Дээр дурдсан бэлгэ тэмдгийн тодорхойлолт болон зураг дүрслэлийг хавсралтаар үзүүлэв.

2 дугаар зүйл

Үүргээс чөлөөлөх

(1) 1 дүгээр зүйлд заасан үүрэг нь дараахь тохиолдолд энэхүү гэрээнд оролцогч улсад хамаарахгүй:

(i) олимпийн бэлгэ тэмдгээс бүрдсэн болон уг бэлгэ тэмдгийг агуулсан аливаа дүрсэн илэрхийлэл нь тухайн улсад энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэгдсэн, эсхүл 1 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх үйл явцыг 3 дугаар зүйлд заасны дагуу зогсоосон хугацаанд;

(ii) тухайн улсын хувьд энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө аливаа хувь хүн болон аж ахуйн нэгж олимпийн бэлгэ тэмдгээс бүрдсэн болон уг бэлгэ тэмдгийг агуулсан тэмдэг, эсхүл аливаа дүрсэн илэрхийллийг тухайн улсад арилжааны зорилгоор хууль ёсоор үргэлжлүүлэн ашиглах эсхүл тухайн улсын хувьд 1 дүгээр зүйлд заасан үүргийг 3 дугаар зүйлд заасны дагуу зогсоосон хугацаанд.

(2) Тухайн улс оролцогч тал нь болсон гэрээний дагуу бүртгэгдэж, тус улсад хүчинтэй байгаа тэмдэгт 1 дэх хэсгийн (i) дэд хэсгийг мөн хэрэглэнэ.

(3) 1 дэх хэсгийн (ii) дэд хэсэгт дурдсан хувь хүн буюу аж ахуйн нэгжийн зөвшөөрлөөр ашиглах нь энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгын хувьд тухайн хувь хүн, аж ахуйн нэгж ашиглаж буйтай адилтган үзнэ.

(4) Хэрэв олимпийн хөдөлгөөний болон уг хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олимпийн бэлгэ тэмдгийг хэрэглэж байвал энэхүү гэрээнд оролцогч нэг ч улс түүнийг хориглох ёсгүй.

3 дугаар зүйл

Үүргийн хэрэгжилтийг зогсоох

Олон улсын олимпийн хороо болон тухайн улсын Үндэсний олимпийн хорооны хооронд олимпийн бэлгэ тэмдгийг хэрэглэх зөвшөөрлийг тухайн улсад олгох болон уг зөвшөөрлийг олгосноороо Олон улсын олимпийн хороонд орох аливаа орлогоос Үндэсний олимпийн хороо авах хувийн талаар хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулаагүй бүх үеийн туршид 1 дүгээр зүйлд дурдсан үүргийн хэрэгжилтийг зогсоосонд тооцож болно.

II БҮЛЭГ

УЛСУУДЫН ХОЛБОО

4 дүгээр зүйл

I бүлгээс чөлөөлөх

I бүлгийн заалт нь энэхүү гэрээнд оролцогч бөгөөд гаалийн холбоо, худалдааны чөлөөт бүс, эдийн засгийн бусад холбоо, бүс нутгийн болон дэд бүсийн холбооны гишүүн аливаа улсын хувьд эдгээр холбоо, бүс, бүлэглэлийг байгуулах тухай хэлэлцээрээс үүдэлтэй, ялангуяа бараа, үйлчилгээг чөлөөтэй солилцох асуудлыг зохицуулсан хэлэлцээрээр хүлээж буй үүргийг хөндөхгүй.

III БҮЛЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

5 дугаар зүйл

Гэрээнд оролцогч тал болох

(1) Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “байгууллага” гэнэ) эсхүл Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын (Парисын) холбоо (цаашид “Парисын холбоо” гэнэ)-ны гишүүн аливаа улс дараахь замаар энэхүү гэрээнд оролцогч болж болно:

(i) гарын үсэг зурж, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон, эсхүл баталсан тухай баримт бичгийг дараа нь хадгалуулахаар өгөх;

(ii) нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх.

(2) Энэ зүйлийн (1) дэх хэсэгт дурдаагүй Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүнтэй холбоотой аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн аливаа улс нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх замаар энэхүү гэрээний оролцогч болж болно.

(3) Батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг байгууллагын ерөнхий захирал (цаашид” ерөнхий захирал” гэнэ)-д хадгалуулахаар өгнө.

6 дугаар зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

(1) Батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн эхний гурван улсын хувьд энэхүү гэрээ гурав дахь батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

(2) Батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн бусад улсын хувьд энэхүү гэрээ тэдгээрийг хадгалуулахаар өгснөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

7 дугаар зүйл

Гэрээг цуцлах

(1) Аливаа улс ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар энэхүү гэрээг цуцалж болно.

(2) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээж авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

8 дугаар зүйл

Гэрээнд гарын үсэг зурах, гэрээг үйлдэх хэл

(1) Энэхүү гэрээг англи, испани, орос, франц хэлээр нэг эх хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй.

(2) Гэрээний албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа араб, итали, герман, португали хэлээр болон байгууллагын бага хурал эсхүл Парисын холбооны Ассамблейн тогтоосон бусад хэлээр үйлдэнэ.

(3) Энэхүү гэрээ нь Найроби хотноо 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Женев хотноо 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

9 дүгээр зүйл

Гэрээг хадгалах, хуулбарыг илгээх, гэрээг бүртгэх

(1) Энэхүү гэрээний эх хувийг Найроби хотноо гарын үсэг зурахад хаалттай болсны дараа ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(2) Ерөнхий захирал энэхүү гэрээний баталгаажуулсан хоёр хуулбарыг 5 дугаар зүйлийн (1), (2) дахь хэсэгт дурдсан болон хүсэлт гаргасан аливаа улсад илгээнэ.

(3) Энэхүү гэрээг ерөнхий захирал Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

10 дугаар зүйл

Мэдээлэх

Ерөнхий захирал 5 дугаар зүйлийн (1), (2) дахь хэсэгт дурдсан улсад дараахь зүйлийг мэдээлнэ:

(i) 8 дугаар зүйлд заасны дагуу гарын үсэг зурсан тухай;

(ii) 5 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт заасны дагуу батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хүлээн авсан тухай;

(iii) 6 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;

(iv) 7 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гэрээг цуцалсан тухай.

Хавсралт

Олимпийн бэлгэ тэмдэг нь зүүнээс баруун тийш цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн дарааллаар хэлхэлдсэн таван цагиргаас бүрдэнэ. Олимпийн бэлгэ тэмдэг нь нэг эсхүл өөр өөр өнгийн олимпийн цагиргаас бүрдэнэ.

69. ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ДЭЛХИЙН

ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЭЭ

1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Женев хотноо баталж,

2002 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Хэлэлцэн тохирогч талууд,

утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг аль болох үр ашигтай, нэгдмэл байдлаар хөгжүүлэн хангахыг хүсч,

эдийн засаг, нийгэм, соёл, технологийн хөгжилтэй уялдан гарч буй шинэ асуудлуудыг зохистой шийдвэрлэхийн тулд олон улсын шинэ дүрэм нэвтрүүлж, одоо мөрдөгдөж байгаа тодорхой дүрмийн тайлбарыг тодруулах шаардлагыг хүлээн зөвшөөрч,

утга зохиол, урлагийн бүтээлийг туурвих, хэрэглэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, дэвшлийн онцгой нөлөөг хүлээн зөвшөөрч,

зохиогчийн эрхийг хамгаалах нь утга зохиол, урлагийн бүтээлийг туурвих хөшүүрэг болдог чухал ач холбогдлыг онцолж,

Бернийн конвенцид тусгагдсанаар зохиогчийн эрх ба өргөн олон нийтийн ашиг сонирхол, ялангуяа боловсрол, судалгаа, мэдээлэл олж авах боломж хоорондын тэнцвэрт байдлыг хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрч,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Бернийн конвенцтой холбогдох нь

(1) Энэхүү гэрээ нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 20 дугаар зүйлийн утга агуулгын хүрээнд, тэрхүү конвенцийн дагуу байгуулагдсан Холбоонд нэгдсэн орнууд болох хэлэлцэн тохирогч талуудын хувьд тусгай хэлэлцээр болно. Энэхүү гэрээ нь Бернийн конвенцоос өөр аливаа бусад гэрээтэй холбоогүй бөгөөд бусад гэрээгээр хүлээсэн аливаа нэг эрх, үүргийг хөндөхгүй.

(2) Энэхүү гэрээний аль ч заалт хэлэлцэн тохирогч талуудын Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн дагуу бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй.

(3) Цаашид Бернийн конвенц гэж Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 1971 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Парисын актыг ойлгоно.

(4) Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 1-21 дүгээр зүйл болон хавсралтыг мөрдөнө.

2 дугаар зүйл

Зохиогчийн эрхийг хамгаалах хүрээ

Зохиогчийн эрхийн хамгаалалт нь илэрхийлэлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга барил эсхүл тоон ойлголтод/математикийн үзэл баримтлалд хамаарахгүй.

3 дугаар зүйл

Бернийн конвенцийн 2-6 дугаар зүйлийг хэрэглэх нь

Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээгээр олгосон хамгаалалтын хүрээнд Бернийн конвенцийн 2-6 дугаар зүйлийн заалтуудыг хэрэглэнэ.

4 дүгээр зүйл

Компьютерийн программ/Цахим тооцоолуурын хөтөлбөр

Компьютерийн программыг/цахим тооцоолуурын хөтөлбөрийг Бернийн конвенцийн 2 дугаар зүйлийн утга агуулгын хүрээнд утга зохиолын бүтээлийн нэгэн адил хамгаална. Ийм хамгаалалт нь илэрхийллийн аль ч арга, хэлбэрийг үл харгалзан компьютерийн программд/цахим тооцоолуурын хөтөлбөрт хамаарна.

5 дугаар зүйл

Мэдээллийн эмхтгэл (Мэдээллийн сан)

Агуулгын сонголт, зохиомжийнхоо улмаас оюуны бүтээл болж буй аливаа хэлбэрийн тоон мэдээ эсхүл бусад материалын эмхтгэлийг мөн адил хамгаална. Энэ хамгаалалт нь тоон мэдээ болон материалд өөрт нь хамаарахгүй бөгөөд эмхтгэлд орсон аливаа тоон мэдээ, материалын эх зохиогчийн эрхийг хөндөхгүй.

6 дугаар зүйл

Түгээх эрх

(1) Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид нь бүтээлийнхээ жинхэнэ эх болон хуулбарыг худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх замаар олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

(2) Энэхүү гэрээний аль ч заалт зохиогчийн зөвшөөрлөөр бүтээлийн жинхэнэ эх болон хуулбарыг анх удаа худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлсний дараа (1) дэх хэсэгт заасан эрхийг хэрэглэх нөхцлийг тодорхойлох тухай хэлэлцэн тохирогч талуудын эрх чөлөөг хөндөхгүй.

7 дугаар зүйл

Түрээслэх эрх

(1) (i) Компьютерийн программ/цахим тооцоолуурын хөтөлбөр;

(ii) кино урлагийн бүтээл;

(iii) хэлэлцэн тохирогч талын үндэсний хуулиар тодорхойлсны дагуу дуу авианы бичлэгээр илэрхийлэгдэх бүтээлийн зохиогч бүтээлийнхээ жинхэнэ эх буюу хуулбарыг олон нийтэд төлбөртэй хөлслүүлэх буюу түрээслэхийг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

(2) (1) дэх хэсэг хэрэглэгдэхгүй тохиолдлууд:

(i) компьютерийн программын/цахим тооцоолуурын хөтөлбөрийн хувьд, программ нь өөрөө түрээслэх зайлшгүй гол зүйл биш бол;

(ii) кино урлагийн бүтээлийн хувьд, тийнхүү төлбөртэй түрээслэх нь хуулбарлан олшруулах онцгой эрхийг ноцтойгоор хөндөж тэдгээр бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол.

(3) (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэг бүхий хуулбарын хувийг түрээсэлсний төлөө зохиогчид нь зохих үнэ хөлс төлдөг тогтолцоо үйлчилж байсан бөгөөд үйлчилсээр байгаа хэлэлцэн тохирогч тал тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэг бүхий бүтээлийг түрээслэх нь хуулбарлан олшруулах зохиогчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино.

8 дугаар зүйл

Олон нийтэд мэдээлэх эрх

Бернийн конвенцийн 11 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 11 bis зүйлийн (1) дэх хэсгийн (i) ба (ii) дэд хэсэг, 11 ter зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 14 bis зүйлийн (1) дэх хэсгийн заалтыг хөндөхгүйгээр утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид бүтээлээ шугаман болон шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрхийг эдлэх бөгөөд үүнд олон нийтийн төлөөлөгчид дээрх бүтээлтэй өөрсдийн сонгосон газар, цагт танилцаж болох боломжтой байна.

9 дүгээр зүйл

Гэрэл зургийн бүтээлийг хамгаалах хугацаа

Гэрэл зургийн бүтээлийн хувьд, хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг хэрэглэхгүй.

10 дугаар зүйл

Хязгаарлалт, онцгой тохиолдол

(1) Хэлэлцэн тохирогч талууд үндэсний хууль тогтоомждоо бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх тохиолдолд энэхүү гэрээний дагуу утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид олгосон эрхэд хязгаарлалт эсхүл онцгой тохиолдол тогтоож болно.

(2)Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийг хэрэглэхдээ түүгээр тогтоосон эрхийн талаарх хязгаарлалт, онцгой тохиолдлыг бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх тохиолдолд хэрэглэнэ.

11 дүгээр зүйл

Технологийн арга хэмжээтэй холбогдох үүрэг

Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ болон Бернийн конвенцийн дагуу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зохиогчийн хэрэглэж байгаа бөгөөд бүтээлийнх нь хувьд тухайн зохиогчийн зөвшөөрөлгүй буюу хуулиар зөвшөөрөгддөггүй үйлдлийг хязгаарлаж байгаа техникийн үйл ажиллагаанаас зайлсхийхийн тулд эрх зүйн зүй зохистой хамгаалалт болон хуулийн үр ашигтай арга хэмжээ авна.

12 дугаар зүйл

Эрхийн удирдлагын мэдээлэлтэй холбогдох үүрэг

(1) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ буюу Бернийн конвенцоор хамгаалагдсан эрхийг зөрчихөд хүргэх, боломж олгох, туслах, ийм зөрчлийг нуусныг мэдсээр байж, эсхүл иргэний арга хэмжээний хувьд дээрхийг мэдэх бодит үндэслэлтэй байж доорхи аль нэг үйлдлийг санаатайгаар хийж буй аливаа этгээдийн эсрэг хуулийн зүй зохистой, үр ашигтай арга хэмжээ авна:

(i) эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах буюу өөрчлөх;

(ii) эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг устгасан буюу өөрчилсөн гэдгийг мэдсэн хэрнээ бүтээл болон хувийг нь олон нийтэд түгээх буюу түгээхээр импортлох, нэвтрүүлэх эсхүл мэдээлэх.

(2) Энэ зүйлд заасан “эрхийн удирдлагын талаарх мэдээлэл” гэж бүтээл, бүтээлийн зохиогч, бүтээлийн аливаа эрх эзэмшигчийг тодорхойлж буй мэдээлэл эсхүл бүтээлийг ашиглах нөхцөл, болзлын талаарх мэдээлэл, мөн бүтээлийн хуулбарт тавигдсан бүтээлийг олон нийтэд мэдээлэхтэй холбоотойгоор гарч байгаа тийм мэдээллийг илэрхийлж байгаа аливаа тоо болон код мэдээг хэлнэ.

13 дугаар зүйл

Хэрэглэх хугацаа

Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 18 дугаар зүйлийн заалтыг энэхүү гэрээнд заасан бүх хамгаалалтад хэрэглэнэ.

14 дүгээр зүйл

Эрхийн хэрэгжилтийн заалт

(1) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээг хэрэглэхэд шаардлагатай арга хэмжээг өөрийн хуулийн тогтолцоотой уялдуулан авах үүрэг хүлээнэ.

(2) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээнд заасан эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийн эсрэг үр ашигтай арга хэмжээ авахыг зөвшөөрөхүйц эрхээр хангах журмыг өөрийн хууль тогтоомжид тусгах бөгөөд ялангуяа цаашид гарч болох зөрчилөөс урьдчилан сэргийлэх болон цаашид эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг өөрсдийн хууль тогтоомжид тусгана.

15 дугаар зүйл

Ассамблей

(1) (a) Хэлэлцэн тохирогч талууд Ассамблейтай байна.

(b) Хэлэлцэн тохирогч тал тус бүрийг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

(с) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон хэлэлцэн тохирогч тал хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоосон журмын дагуу хөгжиж байгаа оронд тооцогддог эсхүл зах зээлийн эдийн засагт шилжиж буй орон болох хэлэлцэн тохирогч талын төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулахыг дэмжих зорилгоор Ассамблей санхүүгийн туслалцаа үзүүлэхийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “ДОӨБ” гэнэ)-аас хүсч болно.

(2) (a) Ассамблей энэхүү гэрээг сахих, хөгжүүлэх, хэрэглэх, түүний үйл явцтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

(b) Ассамблей засгийн газар хоорондын зарим тодорхой байгууллагыг энэхүү гэрээнд элсүүлэх асуудлыг хэлэлцэхдээ 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгээр түүнд ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

(с) Ассамблей энэхүү гэрээг хянаж өөрчлөх зорилгоор аливаа дипломат бага хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргах бөгөөд тийм дипломат бага хуралд бэлтгэхэд шаардлагатай зааварчлагыг ДОӨБ-ын ерөнхий захиралд өгнө.

(3) (a) Хэлэлцэн тохирогч тал болох улс нэг санал өгөх эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс санал өгнө.

(b) Засгийн газар хоорондын байгууллага болох хэлэлцэн тохирогч аливаа тал энэхүү гэрээний тал болох гишүүн улсынхаа тоотой тэнцүү тоогоор гишүүн улсынхаа оронд санал өгч болно. Хэрэв аль нэг гишүүн улс саналын эрхээ өөрөө хэрэгжүүлж байгаа бол засгийн газар хоорондын аль ч байгууллага санал өгөхөд оролцохгүй бөгөөд энэ журам мөн урвуугаар үйлчилнэ.

(4) ДОӨБ-ын ерөнхий захирал хоёр жил тутамд нэг удаа ээлжит Ассамблейн чуулганыг зарлан хуралдуулна.

(5) Ассамблей үйл ажиллагааныхаа журмыг тогтоох бөгөөд үүнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, чуулганы кворум, мөн энэхүү гэрээний заалтын дагуу төрөл бүрийн асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай олонхын хэмжээг тогтооно.

16 дугаар зүйл

Олон улсын товчоо

ДОӨБ-ын Олон улсын товчоо нь энэхүү гэрээтэй холбогдох захиргааны үүргийг гүйцэтгэнэ.

17 дугаар зүйл

Гэрээнд оролцогч тал болох

(1) ДОӨБ-ын гишүүн аливаа улс энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.

(2) Ассамблей нь энэхүү гэрээгээр зохицуулж буй асуудлын талаар тодорхой эрх мэдэлтэй бөгөөд эдгээр асуудлаар гишүүн бүх улсад нь заавал биелүүлэх өөрийн хууль тогтоомжтой, мөн энэхүү гэрээнд нэгдэн орохыг нь зохих ёсоор дотоод журмынхаа дагуу зөвшөөрч эрх олгогдсон засгийн газар хоорондын байгууллагыг гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

(3) Европын хамтын нийгэмлэг өмнөх хэсэгт заасан мэдэгдлийг энэхүү гэрээг батласан Дипломат бага хурлын үед хийснээр энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.

18 дугаар зүйл

Гэрээний дагуу эдлэх эрх ба үүрэг

Энэхүү гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол хэлэлцэн тохирогч тал тус бүр энэхүү гэрээгээр олгосон бүх эрхийг эдлэх ба үүргийг хүлээнэ.

19 дүгээр зүйл

Гэрээнд гарын үсэг зурах

Энэхүү гэрээ ДОӨБ-ын гишүүн аливаа улс болон Европын хамтын нийгэмлэг гарын үсэг зурахад 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байна.

20 дугаар зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

Энэхүү гэрээ нь гуч дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ДОӨБ-ын ерөнхий захиралд хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

21 дүгээр зүйл

Гэрээнд нэгдэн орох хугацаа

Энэхүү гэрээний заалтыг:

(i) 20 дугаар зүйлд дурдсан гучин улс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж;

(ii) бусад аливаа улс ДОӨБ-ын ерөнхий захиралд баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа;

(iii) Европын хамтын нийгэмлэг, хэрэв батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгээ энэхүү гэрээ 20 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсны дараа хадгалуулсан бол тийнхүү хадгалуулснаас хойш гурван сарын дараа эсхүл тус баримт бичгээ энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хадгалуулсан бол гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дараа;

(iv) энэхүү гэрээнд нэгдэж буй засгийн газар хоорондын өөр бусад байгууллага нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа тус тус заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.

22 дугаар зүйл

Тайлбар хийхгүй байх

Энэхүү гэрээнд ямар нэг тайлбар хийхийг хориглоно.

23 дугаар зүйл

Гэрээг цуцлах

Аливаа хэлэлцэн тохирогч тал энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлээ ДОӨБ-ын ерөнхий захиралд өгснөөр цуцалж болно. ДОӨБ-ын ерөнхий захирал дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа гэрээг цуцалсанд тооцно.

24 дүгээр зүйл

Гэрээний хэл

(1) Энэхүү гэрээг англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр нэг эх хувь үйлдэж гарын үсэг зурсан эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

(2) (1) дэх хэсэгт дурдсанаас бусад хэлээр нийтлэх албан ёсны эх бичвэрийг сонирхогч бүх талтай зөвлөлдсөний дараа сонирхогч талын хүсэлтээр ДОӨБ-ын ерөнхий захирал үйлдэнэ. Энэ хэсгийн зорилгоор “сонирхогч тал” гэж албан ёсны хэл эсхүл албан ёсны хэлнүүдийн аль нэгээр нь хүсэлт гаргасан ДОӨБ-ын гишүүн улс, мөн аль нэг албан ёсны хэлээр нь хүсэлт гаргасан Европын хамтын нийгэмлэг буюу энэхүү гэрээнд нэгдэн орж болох засгийн газар хоорондын аливаа бусад байгууллагыг хэлнэ.

25 дугаар зүйл

Хадгалагч

ДОӨБ-ын ерөнхий захирал энэхүү гэрээний хадгалагч байна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
68. ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НАЙРОБЫН ГЭРЭЭ
Найроби хотноо 1981 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан