A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дугаар А/236 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 232 дугаар зүйлийн 232.2, Гааль, татварын ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай:

2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;

2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;

2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;

2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 638, 2011 оны 371, 2014 оны А/148 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ПҮРЭВ