A

A

A

Бүлэг: 1979

2016 оны А/82 дугаар тушаалаар хүчингүй болсон.

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дугаар А/237 Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55.5 дахь хэсэг, Гааль, татварын эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1.16 дахь заалт, Захиргааны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн Үндсэн маягтыг 1 дүгээр, Нэмэлт маягтыг 2 дугаар, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт"-ыг 3 дугаар, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ыг 4 дүгээр, "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/, Статистикийн хэлтэс /Ц.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хавсралтаар батлагдсан холбогдох код тус бүрийг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Гааль, татварын мэдээллийн технологийн төв, улсын төсөвт үйлдвэрийн газар /Р.Отгонтулга/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 88 дугаар тушаалын 2 дугаар зүйл, 2011 оны 475, 2015 оны А/37 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С. ПҮРЭВ