A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 1-1/1445 тоот албан бичгээр жагсаалтаас хассан/

ОРХОН АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дугаар А/548 Эрдэнэт

Нийтийн тээврийн үйлчилгээний

чиглэл тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4./б/, 29.2, 29.3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийн хуваарилалтыг нэгдүгээр хавсралт, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг хоёрдугаар хавсралт, таксийн үйлчилгээний зогсоолыг гуравдугаар хавсралтын дагуу тус тус шинэчлэн тогтоож мөрдсүгэй.

2.Захирамжийг хэрэгжүүлж нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, таксийн зогсоолуудыг мөрдүүлэх, нийтэд мэдэгдэн таниулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Автотээврийн төв /н.Эрдэнэбаатар/-д үүрэг болгосугай.

3.Захирамжийг хэрэгжүүлэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний стандарт шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллагуудад зогсоол, чиглэлийг хуваарилан, тээвэрлэлтийн гэрээ байгуулж, үйлчилгээг төрөлжүүлэн зохион байгуулж ажиллахыг Автотээврийн төв /н.Эрдэнэбаатар/-д үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын хэлтэс /н.Батдэлгэр/, Мэргэжлийн хяналтын газар /н.Жигдэнгомбо/, Цагдаагийн газар /н.Даваазул/-т тус тус даалгасугай.

5.Захирамж гарсантай холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/73, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 332, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/426 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА С.ДАНГААСҮРЭН