Хэвлэх DOC Татаж авах
ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 3

ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам:

1.Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);

2.Төрийн захиргааны удирдлагын газар (уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй); /ЗГ-ын 2017 оны12-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3.Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй);

4. Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;

5.Ойн бодлого зохицуулалтын газар;

6.Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар (усны нөөцийн хэлтэс, сав газрын удирдлагын хэлтэстэй);

7.Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;

8.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

9.Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газар. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор нэмсэн/

б/Батлан хамгаалах яам:

1.Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэстэй);

2.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (материал хэрэгслийн хангамжийн хэлтэстэй);

4.Гадаад хамтын ажиллагааны газар;

5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

в/ Гадаад харилцааны яам:

1. Бодлого, төлөвлөлтийн газар (орчуулгын албатай);

2. Хөрш орнуудын газар;

3. Европын газар;

4.Ази, Номхон далайн орнуудын газар;

5.Америк, Ойрхи дорнод, Африкийн газар;

6.Олон талт хамтын ажиллагааны газар;

7.Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар;

8.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүү, эдийн засгийн хэлтэс, гадаад харилцааны төв архивтай);    

9.Олон улсын гэрээ, эрх зүйн газар (хүний эрхийн хэлтэс, хилийн хэлтэстэй);

10.Консулын газар;

11.Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар;

12.Дипломат ёслолын газар;

3.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

г/ Сангийн яам:

1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (төсвийн нэгтгэлийн хэлтэс, төсвийн орлогын хэлтэс, төсвийн зарлагын хэлтэстэй);

2. Эдийн засгийн бодлогын газар (макро эдийн засгийн бодлогын хэлтэс, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй);

3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;

4. Санхүүгийн бодлогын газар (санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтэс, өрийн удирдлагын хэлтэстэй);

5. Төсвийн хөрөнгө оруулалтын газар;

6. Хөгжлийн санхүүжилтийн газар (зээл, тусламжийн бодлогын хэлтэстэй);

7. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

8. Төрийн сангийн газар (санхүүжилт, тайлан, бүртгэлийн хэлтэс, төлбөр, тооцооны хэлтэстэй);

9. Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, санхүүгийн хяналт, шалгалтын хэлтэстэй);

10. Хууль, эрх зүйн газар (худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэстэй).

д/ Хууль зүй, дотоод хэргийн яам:

1. Хууль зүйн бодлогын газар (захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэстэй);  

2. Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газар;

3. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);  /ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161-р тогтоолоор хассан/            

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар; 

6.Стратеги, бодлого төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй). /ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161-р тогтоолоор нэмэлт орсон/

е/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам:

1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтэс, нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);

2. Хүн амын хөгжлийн газар (хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, жендэрийн үндэсний хорооны ажлын албатай);

3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэстэй);

5. Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэстэй); 

6. Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэстэй); 

7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

ж/ Барилга, хот байгуулалтын яам: /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 13-р тогтоолоор өөрчлөлт орсон/

1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

3. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

7. Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 216-р тогтоолоор нэмсэн/

з/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам: /Энэ хэсгийг ЗГ-ын 2017 оны 206-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

1. Дээд боловсролын бодлогын газар;

2. Ерөнхий боловсролын бодлогын газар;

3. Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар;

4. Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (инновацийн хэлтэстэй);

5. Соёл, урлагийн бодлогын газар;

6. Биеийн тамир, спортын бодлогын газар;

7. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);

8. Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газар (гадаад харилцааны хэлтэстэй);

9. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (үйлдвэрлэлийн хэлтэстэй);

10. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

и/ Зам, тээврийн хөгжлийн яам: /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 13-р тогтоолоор өөрчлөлт орсон/

1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, стандарт, нормативын хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (замын ашиглалт, засварын хэлтэстэй);

4. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (тээвэр зохион байгуулалтын хэлтэстэй); /Энэ заалтад ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор нэмэлт орсон/

5. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (далайн ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);

6. Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс;

7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (зам, тээврийн хяналтын хэлтэстэй).

к/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам:

1. Уул уурхайн бодлогын газар;

2. Геологийн бодлогын газар;

3. Түлшний бодлогын газар;

4. Хүнд үйлдвэрийн бодлогын газар (техник, технологийн хэлтэс, металл бус үйлдвэрлэлийн хэлтэстэй);

5. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

6. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

л/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 13-р тогтоолоор өөрчлөлт орсон/

1. Бодлого, төлөвлөлтийн газар (санхүүгийн хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтэстэй);

6. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

7. Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

8. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.  

м/ Эрчим хүчний яам: /Энэ заалтад ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 13-р тогтоолоор өөрчлөлт орсон/

1. Бодлого, төлөвлөлтийн газар (хөрөнгө  оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, сэргээгдэх эрчим хүчний хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (дулааны хэлтэс, цахилгааны хэлтэстэй);

4. Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (эрчим хүчний нүүрс болон хийн хэлтэстэй);

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

н/ Эрүүл мэндийн яам: /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 13-р тогтоолоор өөрчлөлт орсон/

1. Бодлого, төлөвлөлтийн газар (эдийн засаг, санхүүгийн хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Нийгмийн эрүүл мэндийн газар (тандалт шуурхай удирдлагын хэлтэстэй);

4. Эмнэлгийн тусламжийн газар;

5. Эм, үйлдвэрлэл технологийн газар (эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэстэй);

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.  

2. Яамдын орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016-9-21-ний өдрийн 91-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 233-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан 2016 оны 8 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг сайд нарт даалгасугай.

4. Яамны газар, хэлтэс, нэгж нь орлогч даргагүй, нэгжүүд болон ажилтнууд нь чиг үүргийн давхардалгүй байхаар яамны үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоол, “Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаар тогтоол, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                     Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                  Ж.МӨНХБАТ