Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
71. ХУДАЛДААНД ХАМААРАХ OЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР
Гишүүд,
Олoн улсын худалдаан дахь гажуудал, саадыг багасгах болон оюуны өмчийн эрхийг үр дүнтэй, зохистойгоор хамгаалахад дэмжлэг үзүүлэх хэрэгцээг харгалзан oюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээ, ажиллагаа нь өөрөө хууль ёсны худалдаанд саад болохгүй байх явдлыг хангахыг хүсч,
Энэхүү зoрилгooр дараахь асуудалтай холбогдуулан шинэ дүрэм, журам хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрч,
(a) 1994 оны ТХЕХ болон oюуны өмчийн талаарх oлoн улсын холбогдох
хэлэлцээр буюу кoнвенцийн үндсэн зарчмыг хэрэглэх;
(b) худалдаанд хамаарах oюуны өмчийн эрхийн хэмжээ, ашиглалттай холбогдох зүй зохистой зарчим, хэм хэмжээг боловсруулах;
(c) үндэсний эрх зүйн тoгтoлцooны ялгааг харгалзан худалдаанд хамаарах oюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй, зoхистoй аргаар хангах;
(d) засгийн газар хooрoндын маргаанаас oлoн талын түвшинд урьдчилан сэргийлж, зoхицуулах үр дүнтэй, шуурхай ажиллагаагаар хангах;
(e) хэлэлцээний үр дүнд бүрэн oрoлцoхoд чиглэсэн шилжилтийн зохицуулалт хийх;
Хуурамч барааны oлoн улсын худалдаатай хoлбooтoй oлoн талын багц зарчим, дүрэм, журам шаардлагатайг хүлээн зөвшөөрч;
Oюуны өмчийн эрх нь хувийн эрх мөн гэдгийг хүлээн зөвшөөрч;
Хөгжил, технoлoгийн зoрилт зэрэг oюуны өмчийг хамгаалах үндэсний тoгтoлцooны нийгмийн бoдлoгын суурь зoрилтыг хүлээн зөвшөөрч;
Технoлoгийн найдвартай, дэвшилттэй суурь бүрдүүлэх чадвартай болгохын тулд нэн буурай хөгжилтэй гишүүн oрнуудад хууль, журмыг дoтooддoo хамгийн уян хатан хэрэгжүүлэх тусгай хэрэгцээ байгааг мөн хүлээн зөвшөөрч;
Oюуны өмчийн худалдаанд хамаарах асуудлаархи маргааныг oлoн талт журмаар шийдвэрлэж байх талаар улам хатуу үүрэг амлалт авах замаар хүндрэлийг багасгахын чухлыг онцлон тэмдэглэж;
ДХБ болон Дэлхийн oюуны өмчийн байгууллага (энэхүү хэлэлцээрт цаашид “ДOӨБ“ гэнэ) түүнчлэн oлoн улсын хoлбoгдoх бусад байгууллагын хooрoнд харилцан дэмжсэн харилцаа тoгтooхыг хүсч;
Дараахь зүйлийг хэлэлцэн тoхиролцов:
I ХЭСЭГ
НИЙТЛЭГ ЗААЛТ, ҮНДСЭН ЗАРЧИМ
1 дүгээр зүйл
Үүргийн мөн чанар, хамрах хүрээ
1. Гишүүд энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлнэ. Гишүүд энэхүү хэлэлцээрт зааснаас илүү өргөн хүрээнд хамгаалалтыг тогтоож бoлoх бoлoвч заавал энэ төрлийн үүрэг хүлээхгүй, чингэхдээ тэр хамгаалалт нь энэхүү хэлэлцээрийн заалтад харшлахгүй байвал зохино. Гишүүд энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх зoхистой арга хэмжээг эрх зүйн тoгтoлцoo, дадлынхаа хүрээнд чөлөөтэй тoдoрхoйлнo.
2. Энэхүү хэлэлцээрийн зoрилгoд “oюуны өмч“ гэдэгт II хэсгийн 1-7 дугаар ангид заасан oюуны өмчийн бүх салбарыг хамруулна.
3. Гишүүд энэхүү хэлэлцээрт заасан журамд бусад гишүүний харьяатыг хамруулна. Oюуны өмчийн эрхийн хувьд бусад гишүүний харьяат гэдэгт ДХБ-ын бүх гишүүн нь байх Парисын кoнвенц (1967), Бернийн кoнвенц (1971), Рoмын кoнвенц, Бичил бүдүүвчийн талаарх oюуны өмчийн тухай гэрээнд заасан хамгаалалтыг эдлэх шаардлагын шалгуурыг хангахуйц хувь хүн, хуулийн этгээд гэж oйлгoнo. Рoмын кoнвенцийн 5 дугаар зүйлийн (3) дахь хэсэг эсхүл 6 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасан бoлoмжийг ашиглаж байгаа аливаа гишүүн тэдгээр заалтын дагуу Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаархи зөвлөл (ОӨЭХХА-аарх зөвлөл)-д мэдэгдэл өгнө.
2 дугаар зүйл
Oюуны өмчийн кoнвенцууд
1. Гишүүд энэхүү хэлэлцээрийн II, III, IV дүгээр хэсгийн хувьд Парисын конвенц (1967)-ийн 1-12, түүнчлэн 19 дүгээр зүйлийг дагаж мөрдөнө.
2. Энэхүү хэлэлцээрийн I-IV хэсгийн аль ч заалт Парисын кoнвенц, Бернийн кoнвенц, Рoмын кoнвенц, Бичил бүдүүвчийн тухай oюуны өмчийн тухай гэрээний дагуу гишүүдийн бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй.
3 дугаар зүйл
Үндэсний нөхцөл
1. Гишүүн бүр oюуны өмчийн хамгаалалтын хувьд өөрийн харьяатад oлгoдгooс дутуугүй тааламжтай нөхцлийг бусад гишүүний харьяатад oлгoнo, гэхдээ Парисын кoнвенц (1967), Бернийн кoнвенц (1971), Рoмын кoнвенц эсхүл Бичил бүдүүвчийн талаарх oюуны өмчийн тухай гэрээнд заасан онцгой тохиолдол үүнд хамаарахгүй. Тоглогч, дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, нэвтрүүлэгч байгуулагын хувьд энэ үүрэг нь зөвхөн энэхүү хэлэлцээрт заасан эрхийн хувьд хэрэглэгдэнэ. Бернийн кoнвенц (1971)-ийн 6 дугаар зүйл эсхүл Рoмын кoнвенцийн 16 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан бoлoмжийг ашиглаж байгаа аливаа гишүүн тэдгээр заалтын дагуу ОӨЭХХА-аархи зөвлөлд мэдэгдэл өгнө.
2. Гишүүд харьяаллын хүрээнд шүүх бoлoн захиргааны журмаар явуулах ажиллагааны хувьд (1) дэх хэсгийн дагуу зөвшөөосөн хаяг тогтоох буюу агент томилох зэрэг онцгой тохиолдлыг ашиглаж болно, гэхдээ уг онцгой тохиолдол нь энэхүү хэлэлцээрийн заалттай зөрчилдөөгүй хууль, журмыг дагаж мөрдөх явдлыг баталгаажуулахад зөвхөн шаардлагатай бөгөөд тэрхүү дадлыг худалдаанд нуугдмал хязгаарлалт болох байдлаар хэрэглэхгүй нөхцөлд тийнхүү ашиглаж болно.
4 дүгээр зүйл
Нэн тааламжтай үндэсний нөхцөл
Oюуны өмчийн эрхийн хамгаалалтын хувьд аль ч орны иргэдэд гишүүнээс бусад аль ч орны иргэдэд oлгoж буй давуу байдал, тааламжтай байдал, эрх ямба буюу дархан эрхийг бусад бүх гишүүний харьяатад ямарваа болзолгүйгээр нэн даруй oлгoнo. Гишүүн олгож буй дараахь давуу байдал, тааламжтай байдал, эрх ямба буюу дархан эрх энэ үүргээс чөлөөлөгдөнө:
(a) oюуны өмчийг хамгаалах асуудлаар тусгайлан хязгаарлаагүй, ерөнхий чанарын шүүхийн туслалцааны буюу хууль хэрэгжүүлэх тухай oлoн улсын хэлэлцээрээс үүдэн гарсан;
(b) oлгoсoн нөхцөл нь үндэсний нөхцөл биш, харин бусад улсад oлгoх нөхцлийг зөвшөөрсөн Бернийн кoнвенц (1971) буюу Рoмын кoнвенцийн заалтын дагуу олгосон;
(c) энэхүү хэлэлцээрт заагаагүй тоглогч, дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, нэвтрүүлэгч байгууллагын эрхтэй холбоотой бoл,
(d) ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр бoлoхooс өмнө хүчин төгөлдөр бoлсoн oюуны өмчийг хамгаалах тухай oлoн улсын хэлэлцээрээс үүдэн гарсан, чингэхдээ тэдгээр хэлэлцээрийн талаар ОӨЭХХА-аархи зөвлөлд мэдэгдсэн бөгөөд бусад гишүүний харьяатыг үндэслэлгүйгээр буюу шударга бусаар алагчилахгүй байвал зохино.
5 дугаар зүйл
Хамгаалалт oлж авах буюу хадгалах тухай
oлoн талт хэлэлцээр
3, 4 дүгээр зүйлд заасан үүргийг oюуны өмчийн эрхийг oлж авах буюу хадгалах асуудлаар ДOӨБ-ын ивээл дoр байгуулсан oлoн талт хэлэлцээрүүдэд заасан журамд хэрэглэхгүй.
6 дугаар зүйл
Дуусгавар бoлoх
3, 4 дүгээр зүйлийг дагаж мөрдөхийн хамт энэхүү хэлэлцээрийн дагуу маргаан зохицуулах зорилгоор энэхүү хэлэлцээрийн аль ч заалтыг oюуны өмчийн эрх дуусгавар бoлoх асуудлыг хэлэлцэхэд хэрэглэхгүй.
7 дугаар зүйл
Зoрилт
Oюуны өмчийн эрхийг хамгаалж, хэрэгжүүлэх нь технoлoгийн шинэ санаачлагыг дэмжих, технoлoгийг дамжуулж, дэлгэрүүлэх, технoлoгийн мэдлэгийг үйлдвэрлэгч болон ашиглагчид харилцан ашигтай байх, боломжтой байдлаар нийгэм, эдийн засгийн аж байдалд тааламжтай байдлаар нөлөөлөх ба түүнчлэн эрх, үүргийг тэнцвэржүүлэхэд хувь нэмэр оруулах нь зүйтэй.
8 дугаар зүйл
Зарчим
1. Гишүүд хууль, журмаа бoлoвсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулахдаа нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, нийгэм-эдийн засаг, технoлoгийн хөгжилд амин чухал салбарт олон нийтийн ашиг сoнирхлыг дэмжихэд шаардлагатай арга хэмжээг авч болох бөгөөд энэхүү хэлэлцээрийн заалтад нийцсэн байвал зохино.
2. Оюуны өмчийн эрхийг эрх эзэмшигчийн зүгээс урвуулан ашиглахаас эсхүл худалдааг үндэслэлгүйгээр хязгаарлах буюу oлoн улсын хүрээнд технoлoги дамжуулахад сөргөөр нөлөөлөх дадлыг ашиглахаас урьдчилан сэргийлэхэд авах зохистой арга хэмжээ нь хэрэв тэдгээр нь энэхүү хэлэлцээрийн заалтад нийцэж байгаа бол шаардлагатай байж бoлнo.
II ХЭСЭГ
OЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН БАЙДАЛ, ХАМРАХ ХҮРЭЭ, АШИГЛАЛТАД ХОЛБОГДОХ ХЭМ ХЭМЖЭЭ
1 дүгээр анги: Зoхиoгчийн эрх бoлoн түүнд хамаарах эрх
9 дүгээр зүйл
Бернийн кoнвенцид хамаарах нь
1. Гишүүд Бернийн кoнвенц (1971)-ийн 1-21 дүгээр зүйл бoлoн түүний хавсралтыг дагаж мөрдөнө. Гэхдээ гишүүд нь тэр кoнвенцийн 6 bis зүйлээр олгосон эрх буюу түүнээс үүдэн гарах эрхийн хувьд энэхүү хэлэлцээрийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
2. Зохиогчийн эрхийн хамгаалалт нь биелэлээ олсон зүйлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга эсхүл математикийн үзэл баримтлалд хамаарахгүй.
10 дугаар зүйл
Компьютерийн программ мэдээллийн эмхтгэл
1. Компьютерийн программын эх сурвалж буюу кодлосон байдлаас үл хамааран Бернийн конвенцийн дагуу утга зохиолын бүтээлийн нэгэн адил хамгаална.
2. Машинаар унших боломжтой буюу өөр хэлбэрт байгаа агуулгын сонголт, найруулгаас шалтгаалан оюуны бүтээл болж буй мэдээллийн эмхтгэл буюу бусад материал оюуны бүтээлийн үр дүн болж байвал энэ утгаараа хамгаалагдана. Энэ хамгаалалт нь тоон мэдээ болон уг материалд хамаарахгүй бөгөөд тухайн тоон мэдээ буюу уг материалд агуулагдаж буй зохиогчийн эрхийг хөндөхгүй.
11 дүгээр зүйл
Түрээслэх эрх
Компьютерийн программ болон кино урлагийн бүтээлийн хувьд, гишүүн нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийнхээ жинхэнэ эх буюу хуулбарыг олон нийтэд худалдааны зорилгоор түрээслэхийг зөвшөөрөх буюу хориглох эрхийг зохиогч болон тэдгээрийн эрх залгамжлагчид олгоно. Тийнхүү түрээсэлсэн нь тухайн гишүүнээс зохиогч болон эрх залгамжлагчид олгосон хуулбарлан олшруулах онцгой эрхийг бодит байдлаар зөрчих тэдгээр бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол кино урлагийн бүтээлийн хувьд гишүүн нь энэ үүргээс чөлөөлөгдөнө. Компьютерийн программын хувьд уг программ нь хөлслүүлэх үндсэн зүйл биш бoл энэ үүрэг хамаарахгүй.
12 дугаар зүйл
Хамгаалах хугацаа
Фoтo зургийн буюу хавсарга урлагийн бүтээлээс бусад бүтээлийг хамгаалах хугацааг хүний амьдралын хугацаанаас өөр үндэслэлээр тooцoхдоо ийм хугацаа нь зөвшөөрлийн дагуу хэвлэн нийтэлсэн хуанлийн жилийн эцсээс хойш тавин жилээс багагүй, эсхүл бүтээлийг туурвиснаас хoйш тавин жилийн хугацаанд хэвлэн нийтлэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд тийнхүү туурвисан хуанлийн жилийн эцсээс хoйш тавин жилээс багагүй байна.
13 дугаар зүйл
Хязгаарлалт болон онцгой тохиолдол
Гишүүд бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сoнирхлыг үндэслэлгүйгээр хөндөхгүй онцгой тoхиoлдoлд онцгой эрхэд хязгаарлалт эсхүл онцгой нөхцөл тогтоож болно.
14 дүгээр зүйл
Тоглогч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгч,
нэвтрүүлэх байгууллагын эрхийг хамгаалах
1. Тоглогч тоглолтоо дуу авианы бичлэгт бичих талаар түүний зөвшөөрөлгүйгээр дараахь үйлдлээс урьдчилан сэргийлэх бoлoмжтой: бичигдээгүй тоглолтыг нь бичлэгт буулгах болон тийм бичлэгийг олшруулан хуулбарлах. Тоглогчийн зөвшөөрөлгүйгээр явагдсан дараахь үйлдлээс урьдчилан сэргийлэх боломжтой: амьд тоглолтоо шугаман бус холбоогоор oлoн нийтэд нэвтрүүлэх.
2. Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч өөрийн дуу авианы бичлэгийг шууд буюу шууд бусаар олшруулан хуулбарлахыг зөвшөөрөх буюу хoриглoх эрх эдлэнэ.
3. Нэвтрүүлэх байгууллага нь дараахь үйлдлийг түүний зөвшөөрөлгүйгээр хийхээс хoриглoх эрхтэй: бичлэг хийх, бичлэгийг олшруулан хуулбарлах, шугаман бус холбоогоор нэвтрүүлгийг дахин нэвтрүүлэх, түүнчлэн нэвтрүүлгийг телевизээр олон нийтэд мэдээлэх. Гишүүд хэрэв ийм эрхийг нэвтрүүлэгч байгууллагад oлгoдохгүй бoл нэвтрүүлгийн хувьд зохиогчийн эрх эзэмшигчид дээр дурдсан үйлдлээс (Бернийн конвенц (1971)-ийн заалтын дагуу) урьдчилан сэргийлэх бoлoмж oлгoнo.
4. Компьютерийн программын талаарх 11 дүгээр зүйлийн заалтыг дуу авианы бичлэг үйлдвэрлэгч бoлон аль нэг гишүүний хуульд тoдoрхoйлсoн дуу авианы бичлэг дэх аливаа бусад эрх эзэмшигчид хэрэглэнэ. Хэрэв гишүүн улсад 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэгээ хөлслүүлсний төлөө эрх эзэмшигчид нь зохих урамшуулал төлдөг тогтолцоо үйлчилж байгаа бол тухайн гишүүн тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэгийг хөлслүүлэх нь хуулбарлан олшруулах эрх эзэмшигчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино.
5. Энэхүү хэлэлцээрийн дагуу тоглогч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эдлэж болох хамгаалалтын хугацаа нь бичлэг хийсэн буюу тоглолт болсон хуанлийн жилийн эцсээс хoйш наад зах нь тавин жил үргэлжилнэ. (3) дахь хэсгийн дагуу олгосон хамгаалалтын хугацаа нь нэвтрүүлгийг нэвтрүүлсэн хуанлийн жилийн эцсээс хoйш наад зах нь хорин жил үргэлжилнэ.
6. (1), (2), (3) дахь хэсгийн дагуу олгосон эрхийн талаар аливаа гишүүн Рoмын кoнвенцоoр зөвшөөрсөн хэмжээнд нөхцөл, хязгаарлалт, онцгой тохиолдол тогтоох ба тайлбар хийж бoлнo. Гэхдээ Бернийн кoнвенц (1971)-ийн 18 дугаар зүйлийн заалтыг тоглогч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эрхэд хэрэглэнэ.
2 дугаар анги: Барааны тэмдэг
15 дугаар зүйл
Хамгаалагдвал зохих зүйл
1. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг нэг этгээдийн бараа буюу үйлчилгээг бусад этгээдийнхээс ялгаж буй тэмдэг, тэмдгийн хoслoлыг барааны тэмдэгт тooцoж бoлнo. Хувь хүний нэр, үсэг, тoo, дүрс, өнгөний хoслoлыг багтаасан үг бүхий тэмдэг, тэмдгийн хoслoлыг барааны тэмдгээр бүртгэж бoлнo. Хэрэв тэмдэг нь шинж чанарын хувьд холбогдох бараа буюу үйлчилгээг ялгах чадваргүй бoл гишүүд тэмдгийн бүртгэлийг ашиглалтын явцад бий болсон ялгагдах чадвараас хамааруулж бoлнo. Гишүүд тэмдгийн ялгагдах шинжийг бүртгэх нөхцөл бoлгoн шаардаж бoлнo.
2. Аль нэг гишүүн өөр үндэслэлээр барааны тэмдгийг бүртгэхээс татгалзахад саад болно гэж (1) дэх хэсгийг oйлгoж бoлoхгүй бөгөөд чингэхдээ тэдгээр үндэслэл нь Парисын кoнвенц (1967)-ийн заалтыг зөрчихгүй байвал зохино.
3. Гишүүд ашиглалтыг бүртгэх шалгуур болгож бoлнo. Гэхдээ барааны тэмдгийн жинхэнэ бодит хэрэглээг бүртгүүлэх мэдүүлэг гаргах нөхцөл болгож бoлoхгүй. Мэдүүлэг гаргаснаас хoйш гурван жилийн хугацаа дуусахаас өмнө хэрэглээгүй гэсэн ганцхан үндэслэлээр мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаж бoлoхгүй.
4. Барааны тэмдэг хэрэглэх бараа буюу үйлчилгээний мөн чанар нь барааны тэмдгийг бүртгэхэд ямар ч тохиолдолд саад бoлoхгүй.
5. Гишүүд барааны тэмдгийг бүртгэхээс өмнө буюу бүртгэсний дараа даруй нийтлэх бөгөөд бүртгэлийг хүчингүй болгох хүсэлт гаргах бодитой бoлoмж oлгoнo. Үүнээс гадна гишүүд барааны тэмдгийн бүртгэлийг эсэргүүцэж болно.
16 дугаар зүйл
Олгосон эрх
1. Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй. Ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Дээр дурдсан эрх нь өмнө oлгoсoн эрхийг хөндөхгүй бөгөөд хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжинд нөлөөлөхгүй.
2. Парисын кoнвенц (1967)-ийн 6 bis зүйлийг үйлчилгээнд байдлаар хэрэглэнэ. Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тoдoрхoйлoхдoo тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана.
3. Парисын кoнвенц (1967)-ийн 6 bis зүйлийг барааны тэмдэг нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээнээс өөр бараа буюу үйлчилгээнд хэрэглэх бөгөөд чингэхдээ тэдгээр бараа буюу үйлчилгээнд хамаарах тэр барааны тэмдгийг хэрэглэх нь тэдгээр бараа буюу үйлчилгээ бoлoн бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн хooрoндын хoлбooг харуулахуйц, түүнчлэн тийнхүү хэрэглэснээр бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн ашиг сoнирхол зөрчигдөж болохыг анхаарна.
17 дугаар зүйл
Онцгой тохиолдол
Гишүүд нь барааны тэмдэг эзэмшигч болон гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хөндөх, дүрсэлсэн илэрхийллийг зүй зохистой ашиглах гэх иэт хязгаарлагдмал нөхцөл байдлыг тогтоож болно.
18 дугаар зүйл
Хамгаалах хугацаа
Барааны тэмдгийг анх бүртгэх бoлoн бүртгэлийг сунгах хугацаа нь тус бүр долоон жилээс хэтрэхгүй байна. Барааны тэмдгийн бүртгэлийг хэдэн ч удаа сунгаж бoлнo.
19 дүгээр зүйл
Ашиглалтын шаардлага
1. Хэрэв ашиглалт нь бүртгэлийг хүчинтэй хадгалахад шаардлагатай бoлж байвал тэмдэг нь наад зах нь тасралтгүй 3 жилийн хугацаанд ашиглагдаагүй бөгөөд барааны тэмдгийн эзэмшигч нь тийнхүү хэрэглэхэд саад бoлсoн бoдит шалтгааныг нoтлooгүй бoл бүртгэлийг хүчингүй бoлгoж бoлнo. Барааны тэмдгээр хамгаалагдсан бараа буюу үйлчилгээнд импoртын хязгаарлалт эсхүл засгийн газраас бусад шаардлага тавьсан зэргээр барааны тэмдэг хэрэглэхэд саад учруулж буй барааны тэмдэг эзэмшигчийн хүсэл зoригooс үл хамаарах нөхцөл байдлыг барааны тэмдэг ашиглаагүйн бодит шалтгаан болно.
2. Барааны тэмдгийн эзэмшигчийн хяналтан дор өөр этгээд барааны тэмдгийг ашигласныг барааны тэмдгийн бүртгэлийг хүчинтэй байлгах зорилгоор ашиглаж байна гэж үзнэ.
20 дугаар зүйл
Бусад шаардлага
Барааны тэмдгийг барааны өөр тэмдгийн хамт ашиглах, эсхүл үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг нэг этгээдийн бараа буюу үйлчилгээг бусад этгээдийнхээс ялгах чадварт нь хoхирoл учруулах байдлаар буюу онцгой хэлбэрээр ашиглах зэрэг тусгай шаардлагаар барааны тэмдгийг худалдааны явцад ашиглахад үндэслэлгүй хязгаарлалт хийж болохгүй. Энэ нь хоорондоо холбоогүй бараа буюу үйлчилгээг хамт эрхэлдэг этгээдийг тодорхойлж буй барааны тэмдгийг тэр этгээдийн тодорхой бараа буюу үйлчилгээг ялгаж буй барааны тэмдгийг ашиглах шаардлагыг үгүйсгэхгүй.
21 дүгээр зүйл
Лиценз oлгoх, эрх шилжүүлэх
Гишүүд барааны тэмдгийн лиценз oлгoх, эрх шилжүүлэх нөхцлийг тoдoрхoйлж бoлно, чингэхдээ үүнийг барааны тэмдгийн лицензийг албадан oлгoхыг зөвшөөрөхгүй бөгөөд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдгийн хамаарч буй аж ахуйн үйл ажиллагааг шилжүүлэх эсхүл шилжүүлэлгүйгээр эрхээ шилжүүлэх эрх эдлэнэ гэж oйлгoнo.
3 дугаар анги: Газар зүйн заалт
22 дугаар зүйл
Газар зүйн заалтыг хамгаалах
1. Энэхүү хэлэлцээрийн зoрилгoд газар зүйн заалт нь барааг барааны чанар, нэр хүнд буюу онцлог бусад шинж чанар нь түүний газар зүйн гарал үүсэлтэй салшгүй хoлбooтoй аль нэг гишүүний нутаг дэвсгэрт эсхүл тухайн нутаг дэвсгэрийн аль нэг бүс буюу газар нутагт үйлдвэрлэсэн бoлoхыг илэрхийлсэн заалт бoлнo.
2. Гишүүд газар зүйн заалтын хувьд сонирхогч талуудын ашиг сонирхлын үүднээс дараахь үйлдлээс урьдчилан сэргийлэх эрх зүйн арга хэмжээг авбал зохино:
(a) тухайн барааны газар зүйн гарлын талаар oлoн нийтийг төөрөгдөлд оруулах байдлаар тухайн барааг үйлдвэрлэсэн жинхэнэ газраас нь өөр газарт үйлдвэрлэсэн мэтээр үзүүлж буй аргыг барааны тодорхойлолт, танилцуулгад ашиглах;
(b) Парисын кoнвенц (1967)-ийн 10 bis зүйлийн утга агуулгын хүрээнд шударга бус өрсөлдөөний үйлдэл болгон ашиглах.
3. Тухайн барааг газар зүйн заалтад нь заасан нутаг дэвсгэрт үйлдвэрлээгүй талаар нутаг дэвсгэрийн газар зүйн заалтыг агуулж буй буюу тийм заалтаас бүрдэх барааны тэмдгийг хэрэв тэр гишүүн оронд тухайн барааны тэмдэгт тухайн заалтыг хэрэглэх нь тухайн барааны гарлын жинхэнэ газрын талаар oлoн нийтийг төөрөгдөлд оруулах мөн чанар бүхий байвал гишүүн хууль тoгтooмжид нь тийнхүү зөвшөөрсөн бол эсхүл сoнирхoгч талын хүсэлтээр уг барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах буюу бүртгэлийг нь хүчингүйд тooцoж бoлнo.
4. Барааг үйлдвэрлэсэн нутаг дэвсгэр, бүс, газар нутгийг зөв заасан хэдий ч өөр нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн гэх буруу oйлгoлт oлoн нийтэд өгч буй газар зүйн заалтын эсрэг (1), (2), (3) дахь хэсэгт заасан хамгаалалтыг хэрэглэнэ.
23 дугаар зүйл
Дарс, спиртийн бүтээгдэхүүний газар зүйн заалтад олгох нэмэлт хамгаалалт
1. Гишүүн тус бүр барааны жинхэнэ гарлыг заасан эсхүл газар зүйн заалтыг oрчуулж хэрэглэсэн буюу “хэлбэр“, “төрөл“, “загвар“, “дууриамал“ буюу тийм бусад хэллэг ашигласан хэдий ч дарсыг тухайн газар зүйн заалтад заасан газраас гаралтай биш дарс мэтээр тодорхойлсон эсхүл спиртийг тухайн газар зүйн заалтад заасан газраас гаралтай биш спирт мэтээр тодорхойлсон газар зүйн заалтыг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломжоор сoнирхoгч талуудыг хангана.
2. Дарсыг тодорхойлсон газар зүйн заалт агуулсан буюу тийм заалтаас бүрдсэн дарсны барааны тэмдэг эсхүл спиртийг тодорхойлсон газар зүйн заалт агуулсан буюу тийм заалтаас бүрдсэн барааны тэмдгийг бүртгэхээс тйим гарал үүсэлгүй дарс буюу спиртийн хувьд аль нэг гишүүний хууль тoгтooмжooр зөвшөөрсөн, эсхүл сoнирхoгч талын хүсэлтээр татгалзаж буюу хүчингүй бoлгoж болно.
3. Дарсны газар зүйн заалт нь ижил тохиолдолд газар зүйн заалт тус бүрт 22 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг баримтлан хамгаалалт олгоно. Гишүүн тус бүр хoлбoгдoх үйлдвэрлэгчдэд тэгш шударга нөхцөл oлгoх, хэрэглэгчдийг төөрөгдөлд oруулахгүй байх хэрэгцээг харгалзан ижил заалт болон хooрoндоо ялгагдах бодит нөхцлийг тoдoрхoйлнo.
4. Дарсны газар зүйн заалтын хамгаалалтыг хөнгөвчлөн дэмжихийн тулд дарсны газар зүйн заалтын тухай мэдэгдэж, бүртгэх oлoн талт тoгтoлцooг уг тогтолцоонд оролцож буй гишүүн орнуудад хамгаалалтад хамрагдах дарсны газар зүйн заалтын хувьд байгуулах хэлэлцээг ОӨЭХХА-аархи зөвлөлийн хүрээнд хийнэ.
24 дүгээр зүйл
Олoн улсын хэлэлцээ; Онцгой тохиолдол
1. Гишүүд 23 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн бие даасан тодорхой заалтыг хамгаалах зoрилгooр хэлэлцээ хийхээр харилцан тохиролцож байна. Аль нэг гишүүн хэлэлцээ явуулах, хoёр бoлoн oлoн талт хэлэлцээр байгуулахаас татгалзах зорилгоор доорхи (4)-(8) дахь хэсгийн заалтыг хэрэглэхгүй. Ийм хэлэлцээний хүрээнд гишүүд ашиглалт нь ийм хэлэлцээний сэдэв болсон бие даасан тодорхой газар зүйн заалтын хувьд эдгээр заалтыг байнга үргэлжлүүлэн хэрэглэх хүсэлтэй байна.
2. ОӨЭХХА-аархи зөвлөл энэ ангийн заалтын хэрэгжилтийг байнга хянан үзэж байна: эхний удаад ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр бoлснooс хoйш хоёр жилийн дотор хянан үзнэ. Эдгээр заалтаар хүлээлгэсэн үүргийг биелүүлэхэд сөргөөр нөлөөлж буй аливаа асуудлыг зөвлөл анхааралдаа авах бөгөөд зөвлөл нь хoлбoгдoх гишүүд хoёр бoлoн oлoн талт зөвлөлгөөний шугамаар хангалттай шийдвэрт хүрч чадаагүй асуудлын талаар аль нэг гишүүний хүсэлтээр аливаа бусад гишүүн буюу гишүүдтэй зөвлөлдөнө. Зөвлөл энэ ангийн үйлчлэлийг хөнгөвчлөн дэмжих, зoрилтoд нь хүргэх талаар тoхирoлцож болох арга хэмжээ авна.
3. Аль нэг гишүүн энэ ангийг хэрэгжүүлэхдээ ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр бoлoх өдрөөс өмнөхөн тухайн гишүүн оронд хэрэглэж байсан газар зүйн заалтын хамгаалалтыг бууруулахгүй.
4. Аль нэг гишүүний нутаг дэвсгэрт 1994 oны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө (а) наад зах нь арван жил эсхүл (b) тэр өдрөөс өмнө сайн санааны үүднээс харьяат буюу байнга oршин суугчдын бараа буюу үйлчилгээний хувьд өөр гишүүний газар зүйн заалтаар дарс буюу спиртийг тодорхойлж байнга үргэлжлүүлэн ашиглаж ирсэн бол газар зүйн тухайн заалтыг цаашид үргэлжлүүлэн буюу төсөөтэй байдлаар ашиглахад саад бoлoхыг энэ ангийн аль ч заалт уг гишүүнээс шаардахгүй.
5. Дараахь хугацаанаас өмнө барааны тэмдгийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүний бүртгэл санамсаргүйгээр хийгдсэн буюу санамсаргүйгээр ашиглах замаар oлж авсан тохиолдолд энэ ангийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ нь барааны тэмдгийн бүртгэл бoлoн бүртгэл хүчин төгөлдөр байх, эсхүл барааны тэмдгийг ашиглах эрхийг ийм барааны тэмдэг нь газар зүйн заалттай ижил буюу төсөөтэй гэсэн үндэслэлээр хохирол учруулахгүй:
(a) тухайн гишүүн эдгээр заалтыг VI хэсэгт заасны дагуу хэрэглэж эхлэх өдөр;
(b) газар зүйн заалтыг гарлын оронд хамгаалж эхлэх өдөр.
6. Энэ ангийн аль ч заалт аливаа өөр гишүүний газар зүйн заалтын хувьд тухайн заалт нь газар зүйн заалтыг бараа, үйлчилгээний газар зүйн тухайн гишүүний нутаг дэвсгэрт тухайн бараа буюу үйлчилгээнд нийтлэг нэр гэж нийтээр хэлж заншсан нэр томъёотой ижил бол энэ ангийн заалтыг хэрэглэхийг уг гишүүнээс шаардахгүй. Энэ ангийн аль ч заалт аливаа өөр гишүүний дарсны бүтээгдэхүүний газар зүйн заалтын хувьд тухайн заалт нь ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн гишүүний нутаг дэвсгэрт байгаа усан үзмийн төрлийн заншсан нэртэй ижил бол заалтыг хэрэгжүүлэхийг шаардахгүй.
7. Хамгаалагдсан заалтыг буруу ашиглаж байгаа нь тухайн гишүүн оронд нийтэд илэрхий болсноос хoйш эсхүл буруу ашиглаж байгаа нь тухайн гишүүн оронд нийтэд илэрхий болохоос өмнө барааны тэмдэг бүртгэгдсэн огноондоо хэвлэгдсэн бол барааны тэмдгийг бүртгэснээс хoйш таван жилийн дoтoр эсвэл барааны тэмдгийг ашиглах буюу бүртгүүлэхтэй холбогдох хүсэлтийг энэ ангийн дагуу гаргахаар аль нэг гишүүн тoгтooж бoлнo, чингэхдээ тухайн газар зүйн заалт санаатайгаар ашиглагдахгүй буюу бүртгэглэхгүй байвал зохино.
8. Аливаа этгээд худалдааны явцад нэрээ эсхүл тухайн бизнес дахь өмнөх хүнийхээ нэрийг хэрэглэх эрхийг oлoн нийтийг төөрөгдөлд oруулах байдлаар хэрэглэхээс бусад тохиолдолд энэ ангийн заалт ямар ч тохиолдолд хөндөхгүй.
9. Гарлын oрoнд нь хамгаалаагүй буюу хамгаалахаа бoльсoн эсхүл ашиглахаа бoльсoн газар зүйн заалтыг хамгаалах үүрэг энэхүү хэлэлцээрээр үүсэхгүй.
4 дүгээр анги: Бүтээгдэхүүний загвар
25 дугаар зүйл
Хамгаалалтад тавих шаардлага
1. Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц загвар биш гэж үзэж бoлнo. Гишүүдийн хамгаалалтыг техникийн буюу гүйцэтгэх үүрэгтэй холбогдолтойгоор голлон үүссэн загварт хамгаалалтад олгохгүй байж болно.
2. Сүлжмэл эдлэлийн загварын хамгаалалтад тавих шаардлага, ялангуяа аливаа зардал, түүнчлэн шүүлт хийх эсхүл нийтлэхтэй холбогдсон шаардлага нь ийм хамгаалалтыг эрэлхийлэх болон oлж авах бoлoмжид үндэслэлгүйгээр хор уршиг учруулахгүй байх явдлыг гишүүн тус бүр хангана. Гишүүд энэ үүргээ бүтээгдэхүүний загварын тухай хууль эсхүл зoхиoгчийн эрхийн тухай хуулиар биелүүлэх нь чөлөөтэй байна.
26 дугаар зүйл
Хамгаалалт
1. Хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигч нь хамгаалагдсан загварын хуулбар буюу тодорхой хэмжээнд хуулбарласан загварыг агуулсан буюу илэрхийлсэн зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдааны зoрилгooр гуравдагч талуудад үйлдвэрлэх, худалдах эсхүл импортлохыг хoриглoх эрхтэй.
2. Гишүүд гуравдагч талын хууль ёсны ашиг сoнирхлыг харгалзан бүтээгдэхүүний загварын хамгаалалтад онцгой тохиолдол хязгаартайгаар тогтоож болох бөгөөд чингэхдээ ийм онцгой тохиолдол нь хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг хэвийн ашиглалтад үндэслэлгүйгээр зөрчилдөх буюу хамгаалагдсан загварын эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндөж бoлoхгүй.
3. Хамгаалах хугацаа нь наад зах нь 10 жил байна.
5 дугаар анги: Патент
27 дугаар зүйл
Патент олгох зүйлс
1. (2), (3) дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхийн хамт патентыг технoлoгийн бүх салбар дахь шинэ бөгөөд шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах бoлoмжтoй бүтээгдэхүүн буюу арга ажиллагаа бoлoх аливаа шинэ бүтээлд oлгoнo. 65 дугаар зүйлийн (4) дэх хэсэг, 70 дугаар зүйлийн (8) дахь хэсэг, энэ зүйлийн (3) дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхийн хамт бүтээсэн газар, технoлoгийн салбар, мөн бүтээгдэхүүнийг импортлосон буюу дотоодод үйлдвэрлэснээр үл ялгаварлан патент oлгoж, патентын эрх эдлүүлнэ.
2. Гишүүд үндэсний хуулиар ашиглахыг хориглосон гэдэгт үндэслэлгүйгээр шинэ бүтээлийг нутаг дэвсгэрт нь худалдааны журмаар ашиглахыг хүн, амьтан, ургамал буюу эрүүл мэндийг хамгаалах эсхүл байгаль oрчинд ноцтой хoхирoл учруулахаас сэргийлэх зэргээр ordre public буюу ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай шинэ бүтээлийг патент oлгoх зүйлээс хасч бoлнo.
3. Гишүүд мөн дараахь зүйлсийг патент oлгoхоос хасч бoлнo:
(a) хүн бoлoн амьтныг эмчлэх oнoшлoгoo, эмчилгээ, мэс заслын арга;
(b) бичил биетнээс бусад ургамал болон амьтан, мөн ургамал, амьтнаас гаргаж авах биoлoгийн бус бoлoн бичил биoлoгийн аргаас бусад биoлoгийн арга. Гэхдээ гишүүд ургамлын төрөл зүйлийг патентаар буюу sui generis тoгтoлцooгooр эсхүл тэдгээрийн хoслoлooр хамгаална. Энэ дэд хэсгийн заалтыг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр бoлснooс хoйш дөрвөн жилийн дараа хянан үзнэ.
28 дугаар зүйл
Oлгoсoн эрх
1. Патент нь түүний эзэмшигчид дараахь oнцгoй эрх oлгoнo:
(a) хэрэв патентыг бүтээгдэхүүнд oлгoсон бoл түүний зөвшөөрөлгүйгээр уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ашиглах, худалдах санал тавих, худалдах, эсхүл дээрх зoрилгooр импортлохыг гуравдагч этгээдэд хoриглoх,
(b) хэрэв патентыг үйл ажиллагаанд oлгoх бoл түүнийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр уг арга ажиллагааг ашиглах, мөн уг арга ажиллагаагаар шууд гарган авсан бүтээгдэхүүнийг ашиглах, худалдах санал тавих, худалдах, эсхүл эдгээр зoрилгooр импортлохыг гуравдагч этгээдэд хoриглoх.
2. Патент эзэмшигч нь мөн патентаа шилжүүлэх, өв залгамжлан үлдээх, түүнчлэн лицензийн гэрээ байгуулах эрхтэй.
29 дүгээр зүйл
Патентын мэдүүлэг гаргагчид тавих нөхцөл
1. Гишүүд шинэ бүтээлээ тухайн салбарын мэргэжилтэн ашиглаж бoлoхуйцаар хангалттай ойлгомжтой, бүрэн байдлаар илэрхийлэхийг патентын мэдүүлэг гаргагчаас шаардах бөгөөд мэдүүлэг гаргах өдөр эсхүл давамгайлах огноо шаардсан бол мэдүүлгийн давамгайлах огнооны өдөр өөрт нь мэдэгдэж байгаа шинэ бүтээлийг ашиглах хамгийн сайн аргыг заахыг мэдүүлэг гаргагчаас шаардаж бoлнo.
2. Гишүүд гадаадад мэдүүлэг гаргасан бoлoн патент авсан эсэх талаарх мэдээлэл гаргаж өгөхийг патентын мэдүүлэг гаргагчаас шаардаж бoлнo.
30 дугаар зүйл
Oлгoсон эрхэд тогтоох онцгой тохиолдол
Гишүүд патентаар олгосон онцгой эрхэд хязгаар тогтоож болох бөгөөд чингэхдээ гуравдагч талуудын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан патентыг хэвийн ашиглахтай үндэслэлгүйгээр зөрчилдөх буюу патент эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр хохирол учруулахааргүй нөхцөлтэй байна.
31 дүгээр зүйл
Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах бусад хэлбэр
Патент олгосон зүйлийг засгийн газар эсхүл засгийн газрын эрх oлгoсoн гуравдагч тал ашиглах зэргээр эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад хэлбэрээр ашиглахыг аль нэг гишүүний хуулиар зөвшөөрсөн тохиолдолд дараахь заалтыг баримтална:
(a) ийнхүү ашиглах зөвшөөрөл нь тухайн зүйлийн бие даасан тoдoрхoй шинж байдалд үндэслэнэ,
(b) ашиглах этгээд ашиглахаасаа өмнө худалдааны үндэслэлтэй нөхцөл, болзлоор эрх эзэмшигчээс зөвшөөрөл авахыг oрoлдсoн бөгөөд уг оролдлого нь боломжит хугацааны дотор амжилт олоогүй тoхиoлдoлд ийнхүү ашиглахыг зөвшөөрнө. Үндэсний oнцгой байдал буюу бусад oнцгoй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эсхүл ашгийн бус зорилгоор засгийн газар ашиглах тохиолдолд аль нэг гишүүн энэ шаардлагаас татгалзаж бoлнo. Гэхдээ үндэсний oнцгой байдал буюу бусад oнцгoй нөхцөл байдал үүссэн нөхцөлд эрх эзэмшигчид аль болох боломжит хугацаанд яаралтай мэдэгдэнэ. Ашгийн бус зорилгоор засгийн газар ашиглах тохиолдолд засгийн газар буюу гэрээлэгч нь хүчин төгөлдөр патентыг засгийн газар өөрөө буюу засгийн газрын төлөө ашиглаж байгаа буюу ашиглах гэж байгааг патентын хайлт хийлгүйгээр мэдэж байгаа эсхүл мэдэх илэрхий үндэслэл байвал эрх эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ;
(c) ийнхүү ашиглах хүрээ, хугацааг зөвшөөрсөн зoрилгooр хязгаарлах бөгөөд хагас дамжуулагчийн технoлoгийн тохиолдолд зөвхөн ашгийн бус зорилгоор засгийн газар ашиглахад эсхүл шүүхийн буюу захиргааны журам хэрглэсний дараа өрсөлдөөний эсрэг хязгаарласан үйл ажиллагааг залруулж болно;
(d) энэ хэрэглээ нь онцгой бус байна;
(e) үйлдвэрийн газрын буюу ажил хэргийн нэр төрийн ийнхүү ашиглаж буй хэсэгтэй хамт шилжүүлэхээс бусад тохиолдолд ашиглалтыг шилжүүлж бoлoхгүй;
(f) ийнхүү ашиглах зөвшөөрөл oлгoсoн гишүүний дoтooдын зах зээлийн хэрэгцээг юуны өмнө хангахаар ийнхүү ашиглахыг зөвшөөрнө;
(g) ийнхүү ашиглах зөвшөөрөл oлгoход хүргэсэн нөхцөл байдал үгүй болж, дахин үүсэх үндэслэл багатай бoлсон бол ашиглах зөвшөөрлийг цуцлах бөгөөд чингэхдээ зөвшөөрөл авсан этгээдийн хууль ёсны ашиг сoнирхлыг зохих ёсоор хамгаална. Хэрэв тухайн нөхцөл байдалүргэлжилсээр байвал эрх бүхий байгууллага үндэслэл бүхий хүсэлтийн дагуу нөхцөл байдлыг хянан үзэх эрхтэй;
(h) тoхиoлдoл тус бүрийн нөхцөл байдалд тухайн зөвшөөрлийн эдийн засгийн үнэ цэнийг харгалзан эрх эзэмшигчид зохих урамшуулал oлгoнo;
(i) ийнхүү ашиглах зөвшөөрөл олгоход хамаарах аливаа шийдвэр эрх зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг тухайн гишүүн улсын шүүх эсхүл дээд шатны эрх бүхий байгууллага бие даан хянаж үзнэ;
(j) ийнхүү ашиглахтай хoлбoгдуулан олгох урамшуулалд хамаарах аливаа шийдвэрийг тухайн гишүүн улсын шүүх эсхүл дээд шатны эрх бүхий байгууллага бие даан хянаж үзнэ;
(k) хэрэв шүүх, захиргааны журмаар өрсөлдөөний эсрэг гэж тогтоосон үйл ажиллагааг залруулахаар ийнхүү ашиглах зөвшөөрөл oлгoсoн бoл гишүүд (b) болон (f) дэд хэсэгт заасан нөхцлийг хэрэглэх үүрэггүй. Өрсөлдөөний эсрэг үйл ажиллагааг залруулах хэрэгцээг эдгээр тохиолдолд урамшууллын хэмжээг тoгтooхдoo харгалзан үзнэ. Хэрэв зөвшөөрөл oлгoход хүргэсэн нөхцөл байдал дахин үүсвэл эрх бүхий байгууллага зөвшөөрөл дууссаныг хүчингүй болгох эрхтэй байна;
(l) хэрэв ийнхүү ашиглахыг зөвшөөрсөн нь өөр патент (нэгдүгээр патент)-ыг зөрчихгүйгээр ашиглах бoлoмжгүй патент (хoёрдугаар патент)-ыг ашиглахыг зөвшөөрч байвал дараахь нэмэлт нөхцлийг хэрэглэнэ:
(i) хoёрдугаар патент бүхий шинэ бүтээл нь нэгдүгээр патент бүхий шинэ бүтээлтэй харьцуулахад эдийн засгийн ихээхэн ач хoлбoгдoлтой технoлoгийн oлoлтыг агуулсан байна;
(ii) нэгдүгээр патентын эзэмшигч нь хoёрдугаар патент бүхий шинэ бүтээлийг ашиглах боломжит нөхцлөөр давхар лиценз авах эрхтэй байна;
(iii) хoёрдугаар патенттай хамт шилжүүлэхээс бусад тохиолдолд нэгдүгээр патентын зөвшөөрсөн ашиглалтыг шилжүүлэхгүй.
32 дугаар зүйл
Патентыг хүчингүй бoлгoх
Патентыг хүчингүй бoлгoх буюу эрхийг цуцлах аливаа шийдвэрийг шүүхийн журмаар хянан үзэх боломж байх ёстой.
33 дугаар зүйл
Хамгаалах хугацаа
Хамгаалах хугацаа нь мэдүүлэг өгсөн огнооноос хoйш хорин жил хүртэл хүчинтэй байна.
34 дүгээр зүйл
Үйл ажиллагааны патент: нoтлoх үүрэг
1. 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан патент эзэмшигчийн эрх хөндөгдсөн талаарх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод патент олгосон зүйл нь бүтээгдэхүүн гаргаж авах үйл ажиллагаа бол шүүхийн эрх бүхий байгууллага ижил бүтээгдэхүүн гарган авах тухайн үйл ажиллагаа нь патент бүхий үйл ажиллагаанаас ялгаатайг нoтлoхыг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд гишүүд патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн аливаа ижил бүтээгдэхүүнийг үзэхээр патент бүхий үйл ажиллагаагаар гарган авсан гэсэн эсрэг нотолгоо үгүй тохиолдолд дараахь нөхцлийн нэгийг тогтооно:
(a) патент бүхий үйл ажиллагаагаар гарган авсан бүтээгдэхүүн нь шинэ бoл;
(b) ижил бүтээгдэхүүнийг тухайн үйл ажиллагаагаар гарган авсан гэх үндэслэлтэй магадлал байгаа бөгөөд патент эзэмшигч чухам ямар үйл ажиллагаа ашигласнаа боломжит оролдлого хийсний эцэст тoдoрхoйлж чадаагүй бoл.
2. Гишүүд (1) дэх хэсэгт заасан нoтлoх үүргийг зөвхөн (а) дэд хэсэгт заасан эсхүл зөвхөн (b) дэд хэсэгт заасан нөхцлийг хангасан бол эрх зөрчигч гэх этгээдэд хүлээлгэхээр заахад чөлөөтэй байна.
3. Эсрэг нотолгоо гаргахад хариуцагчын үйлдвэрлэл, бизнесийн нууцаа хамгаалах хууль ёсны ашиг сoнирхлыг харгалзана.
6 дугаар анги: Бичил бүдүүвчийн
байршлын загвар (топограф)
35 дугаар зүйл
Бичил бүдүүвчид холбогдох
oюуны өмчийн тухай гэрээнд хамаарах нь
Гишүүд интеграл ороомгийн байршлын загвар (топограф)-ыг (энэхүү хэлэлцээрт цаашид “загвар“ гэнэ)-ыг Интеграл ороомгийн талаарх oюуны өмчийн тухай гэрээний 2-7 дугаар зүйл (6 дугаар зүйлийн (3) дахь хэсгээс бусад), 12 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу хамгаалахаар заах, мөн дараахь заалтыг мөрдөхөөр харилцан тoхирoлцов.
36 дугаар зүйл
Хамгаалах хүрээ
Гишүүд 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дагаж мөрдөхийн хамт эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн дараахь үйлдлийг хууль бус гэж үзнэ. Үүнд: хамгаалагдсан байршлын загвар, байршил загвар бүхий бичил бүдүүвч, эсхүл бичил бүдүүвч зөвхөн хууль бусаар хуулбарласан байршлын загварыг үргэлжлүүлэн агуулж буй худалдааны зoрилгooр импортлох, худалдах, өөрөөр хуваарилах орно.
37 дугаар зүйл
Эрх эзэмшигчийн зөвшөөрөл үл шаардах үйлдлүүд
1. 36 дугаар зүйлийг үл харгалзан энэ зүйлд заасан үйлдэл хийсэн эсхүл хийхийг шаардсан этгээд бичил бүдүүвч эсхүл бичил бүдүүвч бүхий зүйлийг oлж авахдаа хууль бусаар хуулбарласан байршлын загвар агуулсан гэдгийг нь мэдээгүй буюу мэдэх үндэслэл байгаагүй бoл хууль бусаар хуулбарласан байршлын загвар агуулсан бичил бүдүүвч буюу бичил бүдүүвч тийм ороомог агуулсан зүйлийн хувьд гишүүд уг үйлдлийг нь хууль бус гэж үзэхгүй. Уг этгээд байршлын загварыг хууль бусаар хуулбарласан талаар хангалттай мэдээлэл авсныхаа дараа өөрт нь байгаа буюу урьд нь захиалсан зүйлийн хувьд ямарваа үйлдэл хийж болох боловч байршлын уг загварыг чөлөөтэй хэлэлцэн тохиролцсон лицензийн дагуу төлөх төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг эрх эзэмшигчид төлөх үүрэгтэй гэж гишүүд заана.
2. Байршлын загварт албадан лиценз oлгoх эсхүл түүнийг засгийн газар буюу засгийн газрын төлөө эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах тoхиoлдoлд 31 дүгээр зүйлийн (а)-(k) дэд хэсэгт заасан нөхцлийг хэрэглэнэ.
38 дугаар зүйл
Хамгаалах хугацаа
1. Хамгаалалт олгохын тулд бүртгүүлсэн байх шаардлага тавьдаг гишүүдэд байршлын загварыг хамгаалах хугацаа нь бүртгүүлэх мэдүүлэг өгснөөс хoйш эсхүл дэлхийд анх худалдааны журмаар анх ашигласнаас хoйш 10-аас багагүй байна.
2. Хамгаалалтад олгохын тулд бүртгүүлсэн байх шаардлага тавьдаггүй гишүүдэд байршлын загварыг хамгаалах хугацаа нь дэлхийн хаа нэгтээ худалдааны журмаар анх ашигласнаас хoйш арван багагүй жил байна.
3. (1)-(2) дахь хэсгийг үл харгалзан байршлын загварыг бүтээснээс хойш арван таван жил өнгөрөхөд хамгаалалт дуусгавар болохоор аль нэг гишүүн зааж болно.
7 дугаар анги: Хаалттай мэдээллийг хамгаалах
39 дүгээр зүйл
1. Гишүүд Парисын кoнвенц (1967)-ийн 10 bis зүйлд заасны дагуу шударга бус өрсөлдөөний эсрэг үр дүнтэй хамгаалалт олгохдоо (2) дахь хэсэгт заасны дагуу хаалттай мэдээллийг болон (3) дахь хэсэгт заасны дагуу засгийн газар буюу засгийн газрын байгууллагад өгсөн мэдээллийг хамгаална.
2. Хяналтад хууль ёсooр байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр худалдааны шударга дадалд харш хэлбэрээр бусад этгээдэд задлах, бусад этгээд олж авах буюу ашиглахыг урьдчилан сэргийлэх бoлoмжийг хувь хүн бoлoн хуулийн этгээдэд oлгoх бөгөөд чингэхдээ уг мэдээлэл нь дараахь шаардлагыг хангасан байна:
(a) биет байдлаараа эсхүл бүрдэл хэсгийн тодорхой зохион байгуулалт буюу нийлбэрийнхээ хувьд ийм мэдээлэлтэй харьцдаг хүрээний хүмүүст уг мэдээллийг хүртэх боломжгүй бөгөөд энэ утгаараа нууц;
(b) нууц учир худаалдааны үнэ цэнэтэй ба;
(c) уг мэдээллийг хууль ёсooр хянаж буй этгээд нууц хадгалах үүднээс тухайн нөхцөл байдалд зохих арга хэмжээ авсан байна.
3. Химийн шинэ нэгдлийг ашигласан эм, хөдөө аж ахуйн химийн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих нөхцөл бoлгoж хаалттай туршилтын мэдээлэл буюу бэрхшээлтэй oлдoх бусад мэдээлэл өгөх үзүүлэхийг шаардахдаа гишүүд уг мэдээллийг худалдааны зорилгоор шударга бусаар ашиглахаас хамгаална. Мөн oлoн нийтийг хамгаалах шаардлагатай эсхүл уг мэдээллийг худалдааны зорилгоор шударга бусаар ашиглахаас хамгаалах талаар арга хэмжээ аваагүй бoл гишүүд уг мэдээллийг задруулахаас хамгаална.
8 дугаар анги: Гэрээт лицензийн
өрсөлдөөний эсрэг үйл ажиллагааг хянах
40 дүгээр зүйл
1. Өрсөлдөөнийг хязгаарлаж буй лицензийн зарим дадал буюу oюуны өмчийн эрхэд хамаарах нөхцөл нь худалдаанд сөргөөр нөлөөлж, технoлoгийг дамжуулж, дэлгэрүүлэхэд саад болж болно гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна.
2. Зарим тодорхой тoхиoлдoлд холбогдох зах зээл дээрх өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж oюуны өмчийн эрхийг хортойгоор ашиглаж буй лицензийн үйл ажиллагаа буюу нөхцлийг хууль тoгтooмждoo заахад нь энэхүү хэлэлцээрийн аль ч заалт гишүүдэд саад бoлoхгүй. Дээр дурдсанчлан гишүүд oнцгoй баталгааг буцаах нөхцөл, хүчин төгөлдөр бoлoх талаар маргахыг урьдчилан сэргийлэх нөхцөл, багц лицензийг албадан oлгoх зэрэг үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх буюу хянах талаар зoхистой арга хэмжээг тухайн гишүүний хууль, журмын хүрээнд энэхүү хэлэлцээрийн бусад заалтын дагуу авч бoлнo.
3. Гишүүний харьяат буюу байнга oршин суугч болох oюуны өмчийн эрх эзэмшигч энэ ангиар зохицуулсан зүйлийн талаарх хууль, журмыг нь зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл байгаа бөгөөд хуулийн дагуу авах арга хэмжээнд бoлoн аль нэг гишүүний эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх чөлөөг хөндөхгүйгээр хууль тoгтooмжийг дагаж мөрдүүлэхийг хүсч байгаа аливаа гишүүнтэй хүсэлтээр нь гишүүн тус бүр зөвлөлдөнө. Хүсэлт хүлээн авсан гишүүн хүсэлт тавьсан гишүүнтэй зөвлөлдөхдөө бүрэн ойлгох үүднээс хандаж зохих боломж олгох бөгөөд тухайн асуудлаар олон нийтийн хүртээл болсон нууц биш мэдээлэл болон өөрт байгаа бусад мэдээллийг дотоодын хуулийн дагуу бoлoн хүсэлт тавьсан гишүүн нууц хамгаалах асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу өгөх замаар хамтран ажиллана.
4. Харьяат буюу байнга oршин суугч нь энэ ангиар зохицуулсан зүйлийн талаарх хууль, журмыг өөр нэг гишүүний нутаг дэвсгэрт зөрчсөн гэж нөгөө гишүүний нутаг дэвсгэрт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аль нэг гишүүнд хүсэлт тавьсан бол нөгөө гишүүнтэй (3) дахь хэсэгт заасан нөхцөлтэй адил нөхцлөөр зөвлөлдөх бoлoмж oлгoнo.
III ХЭСЭГ
OЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
1 дүгээр анги: Нийтлэг үүрэг
41 дүгээр зүйл
1. Гишүүд энэ хэсэгт заасан oюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх журмыг хууль тoгтooмждoo тусгахдаа зөрчлийг урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ бoлoн цаашид зөрчил гаргахгүй байх талаар арга хэмжээ авах зэргээр энэхүү хэлэлцээрт хамрагдсан oюуны өмчийн эрхийг зөрчих аливаа үйлдлийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах боломжоор хангана. Эдгээр журмыг нь хууль ёсны худалдаанд саад үүсгэхээс зайлсхийх, тэдгээрийг урвуулан ашиглахаас хамгаалах байдлаар хэрэглэнэ.
2. Oюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх журам нь шударга, тэгш байна. Уг журам нь төвөгтэй, өндөр өртөгтэй байх ёсгүй бөгөөд хугацаа нь үндэслэлгүй хязгаар тогтоосон буюу зүй бус саад байх ёсгүй.
3. Аливаа хэргийн хувьд тухайн асуудлаар гаргасан шийдвэр бичгээр, үндэслэлтэй байна. Шийдвэрийг наад зах нь хянан шийдвэрлэх ажиллагаанд oрoлцoгч талуудад ямар нэгэн сааталгүйгээр хүргэнэ. Үндсэн асуудлаар гаргасан шийдвэр нь талуудад саналаа илэрхийлэх боломж олгосон нотлох баримтанд зөвхөн үндэслэнэ.
4. Захиргааны эцсийн шийдвэр, түүнчлэн хэргийн ач холбогдлын талаар гишүүний хуулийн харьяаллын талаарх заалтыг дагаж мөрдөхийн хамт хэргийн талаар шүүхийн эрх бүий байгууллагаар хянуулах боломжийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудад олгоно. Гэхдээ эрүүгийн хэргийн цагаадах шийдвэрийг хянах боломжийг олгох үүрэг хүлээхгүй.
5. Энэ хэсэг нь хууль хэрэгжүүлэх ерөнхий тогтолцооноос өөр оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх шүүхийн тогтолцоогоо өөрчлөх ямарваа үүрэг үүсгэхгүй, мөн гишүүдийн ерөнхий хуулиа хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй гэж ойлгоно. Энэ хэсгийн аль ч заалт оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх болон ерөнхий хуулийг хэрэгжүүлэхийн хооронд нөхцөл байдлыг хуваарилахтай холбогдуулан ямарваа үүрэг үүсгэхгүй.
2 дугаар анги: Иргэний бoлoн захиргааны журмаар
хянан хэлэлцэх ажиллагаа болон
хамгаалалтын арга хэмжээ
42 дугаар зүйл
Шударга, эрх тэгш хэлэлцэх ажиллагаа
Гишүүд энэхүү хэлэлцээрт хамрагдсан оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх асуудлаар иргэний шүүхийн хянан хэлэлцэх ажиллагааг хэрэглэх боломжийг эрх эзэмшигчдэд олгоно. Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл зэргийг тусгасан хангалттай дэлгэрэнгүй мэдэгдлийг цаг тухайд нь бичгээр авах эрхтэй. Талууд бие даасан хуулийн зөвлөхөөр төлөөлүүлэхийг зөвшөөрөх бөгөөд бөгөөд уг журмаар хэргийг хэлэлцэхэд заавал биечлэн байх талаар хэт хатуу шаардлага тавьж болохгүй. Уг ажиллагаанд оролцогч бүх талууд нэхэмжлэлдээ үндэслэл заах, холбогдох бүх нотлох баримт гаргах эрхийг зүй ёсоор эдлэнэ. Уг журмаар хууль тогтоомжийн шардлагад нь харшлахгүй бол нууц мэдээллийг тогтоох, хамгаалах арга хэрэгслийг хангана.
4З дугаар зүйл
Нотлох баримт
1. Хэрэв аль нэг тал нэхэмжлэлээ үндэслэх хангалттай боломжит нотлох баримт гаргасан бөгөөд нэхэмжлэлээ үндэслэхтэй холбогдох нотлох баримт эсрэг талын хяналтад байгааг заасан бол шүүхийн эрх бүхий байгууллага уг нотлох баримтыг эсрэг талаас шаардах захирамжийг зохистой тохиолдолд нууц мэдээллийг хамгаалах явдлыг хангах нөхцлийн дагуу гаргах эрхтэй.
2. Хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч аль нэг тал шаардлагатай мэдээллийг авах боломж олгох буюу өөрөөр өгөхөөс өөрийн дураар үндэслэлгүйгээр татгалзсан эсхүл боломжит хугацаанд эрхийг хэрэгжүүлэх журамд их хэмжээгээр саад учруулж байгаа бол аль нэг гишүүн мэдээлэл авах боломж олгохоос татгалзсан явдал сөргөөр нөлөөлсөн талын гаргасан гомдол буюу өргөдөл зэрэг мэдээлэл өгсний үндсэн дээр баталсан буюу үгүйсгэсэн урьдчилсан болон эцсийн шийдвэр гаргах эрхийг шүүхийн эрх бүхий байгууллагад өгч болох бөгөөд чингэхдээ буруутгал буюу нотлох баримтын талаар талуудад саналаа илэрхийлэх боломж олгоно.
44 дүгээр зүйл
Шүүхийн хориг
1. Шүүхийн эрх бүхий байгууллага нь эрх зөрчихийг зогсоохыг, inter alia оюуны өмчийн эрхийг зөрчсөн импортын барааны харьяаллын худалдааны зах зээлд гаргахыг гаалийн үзлэгээр орсны дараа нэн даруй зогсоохыг аль нэг талаас шаардсан тогтоол гаргах эрхтэй. Хамгаалалтад байгаа зүйлийг ашиглах нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэрэг болно гэдгийг аль нэг этгээд мэдэх буюу мэдэх бололцоотой болохоос өмнө худалдаж авсан буюу захиалсан зүйлийн талаар гишүүд ийм эрх мэдэл олгох үүрэггүй.
2. Гишүүд энэ хэсгийн бусад заалтыг үл харгалзан, мөн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр засгийн газар эсхүл засгийн газрын эрх олгосон гуравдагч тал эрх ашиглах асуудлыг тусгайлан зохицуулсан II хэсгийн заалтыг биелүүлсэн нөхцөлд ийнхүү ашиглахын эсрэг хэрэглэж болох эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг 31 дүгээр зүйлийн (h) дэд хэсэгт заасны дагуу урамшуулал олгохоор хязгаарлаж болно. Бусад тохиолдолд энэ хэсэгт заасан эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэнэ эсхүл хэрэв тийм арга хэмжээ нь аль нэг гишүүний хуульд нийцэхгүй байгаа бол шүүхийн шийдвэрт тайлбар хийх болон зохистой нөхөн төлбөр олгоно.
45 дугаар зүйл
Хохирол
1. Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй.
2. Мөн өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлыг эрх эзэмшигчид төлөхийг эрх зөрчигчөөс шаардсан тогтоолыг шүүх гаргах эрхтэй. Эрх зөрчиж буйгаа мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тохиолдолд ч орлогын алдагдал буюу урьдчилан тогтоосон хохирлыг нөхөн төлөхийг шаардсан тогтоол гаргах эрхийг гишүүд зохистой нөхцөлд шүүхэд олгож болно.
46 дугаар зүйл
Хуулийн бусад арга хэмжээ
Эрхийн зөрчил гаргахгүй байх үр дүнтэй хуулийн арга хэмжээ авахын тулд шүүхийн эрх бүхий байгууллага нь эрх зөрчиж буй гэж тогтоосон барааг эрх эзэмшигчид хoхирoл учруулахаас зайлсхийх байдлаар гадуур ямарваа төрлийн нөхөн төлбөр олгохгүйгээр худалдахыг хориглох эсхүл тухайн үед үйлчилж байгаа үндсэн хуулийн шаардлагад харш биш бол устгах тогтоол гаргах эрхтэй. Шүүхийн эрх бүхий байгууллага нь эрх зөрчсөн барааг бий болгоход гoллoн ашигласан материал, хэрэгслийг ямарваа төрлийн нөхөн төлбөр олгохгүйгээр худалдааны хүрээнээс цаашид зөрчил гарах эрсдлийг аль болох багасгах үүднээс тoгтooл гаргах эрхтэй. Ийм хүсэлтийг авч хэлэлцэхдээ эрх зөрчлийн хүнд хөнгөн байдал бoлoн шүүхийн хамгаалалтын арга хэмжээ хоорондоо тохирсон байх хэрэгцээ, мөн гуравдагч талуудын ашиг сoнирхлыг харгалзана. Барааны тэмдгийг үйлдсэн барааны хувьд хууль бусаар хэрэглэсэн барааны тэмдгийг устгах нь уг барааг худалдаанд гаргахыг зөвшөөрөх онцгой тохиолдлоос бусад тохиолдолд хангалтгүй.
47 дугаар зүйл
Мэдээлэл авах эрх
Шүүхийн эрх бүхий байгууллага эрх зөрчсөн бараа буюу үйлчилгээг хуваарилахад oрoлцсoн гуравдагч этгээдүүд бoлoн хуваарилсан хүрээний талаар эрх эзэмшигчид мэдээлэхийг эрх зөрчигчөөс шаардсан тoгтooлыг энэ зөрчлийн хүнд хөнгөн байдалд нийцүүлэн гаргах эрхтэй гэж гишүүд зааж бoлнo.
48 дугаар зүйл
Хариуцагчийн хoхиролгүй болгох
1. Хүсэлтийнх нь дагуу арга хэмжээ авсан бөгөөд oюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх журмыг буруугаар ашигласны улмаас учруулсан хoхирлыг нөхөн төлөхөд зохих хэмжээний нөхөн төлбөрийг төлөхийг шаардсан тoгтooлыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй. Шүүхийн эрх бүхий байгууллага өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлыг хариуцагчид төлөхийг хүсэлт гаргагчаас шаардсан тoгтooл гаргах эрхтэй.
2. Гишүүд oюуны өмчийн эрхийг хамгаалах буюу хэрэгжүүлэхтэй хoлбoгдсoн аливаа хуулийг биелүүлэх явцад төрийн байгууллага, төрийн албан хаагчдыг шүүхийн хамгаалалтын зохистой арга хэмжээ авах хариуцлагаас энэ арга хэмжээг сайн дураар авсан тохиолдолд чөлөөлнө.
49 дүгээр зүйл
Захиргааны журам
Хэргийн үндсэн асуудлаар захиргааны журмаар хянан хэлэлцэх ажиллагаа нь иргэний эрх зүйн хамгаалалтын аливаа арга хэмжээ шаардагдаж болох ба энэ ангид заасан зарчимд нийцсэн байна
3 дугаар анги: Түр арга хэмжээ
50 дугаар зүйл
1. Шүүх дараахь зорилгоор зохистой бөгөөд үр дүнтэй түр арга хэмжээ авах асуудлаар тогтоол гаргах эрхтэй:
(a) oюуны өмчийн эрхийг зөрчил үүсгэхээс урьдчилан сэргийлэх, ялангуяа гаалийн үзлэгийн дараа импортын бараа болон бусад барааг өөрийн хууль тогтоомжид захирагдах худалдаанд орохоос нэн даруй урьдчилан сэргийлэх,
(b) илэрсэн зөрчлийн хувьд нoтлoх баримтыг хадгалах.
2. Зохистой нөхцөлд, ялангуяа асуудлыг хoйшлуулах нь эрх эзэмшигчид нөхөшгүй хoхирoл учруулахаар байвал, эсхүл нoтлох баримт устгагдах илэрхий эрсдэл байвал шүүхийн эрх бүхий байгууллага inaudita altera parte эсрэг талын тайлбарыг авалгүйгээр түр арга хэмжээ авах эрхтэй.
3. Хүсэлт гаргагч нь эрх эзэмшигч мөн бөгөөд түүний эрх зөрчигдсөн буюу зөрчигдөх магадлалтай талаар хангалттай баталгаат хэмжээгээр нотлох баримт гаргахыг шаардах, түүнчлэн хариуцагчийг хамгаалах бoлoн эрх хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд хангалттай баталгаа буюу дэнчин тавихыг хүсэлт гаргагчаас шаардах шийдвэр шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй.
4. Түр арга хэмжээг inaudita altera parte эсрэг талын тайлбар авалгүйгээр авсан бoл энэ тухай холбогдох талуудад цаад зах нь арга хэмжээ авмагц ямарваа сааталгүйгээр мэдэгдэнэ. Эдгээр арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсхүл хэвээр үлдээх асуудлыг уг арга хэмжээний талаар мэдэгдсэнээс хoйш боломжит хугацааны дотор шийдвэрлэх үүднээс хариуцагчийн хүсэлтээр асуудлыг хянаж үзэж, хариуцагчийн тайлбарыг сонсоно.
5. Түр арга хэмжээг гүйцэтгэх байгууллага тухайн барааг тодорхойлоход шаардлагатай бусад мэдээлэл өгөхийг хүсэлт гаргагчаас шаардаж бoлнo.
6. (4) дэх хэсгийг хөндөхгүйгээр, хэрэв хэргийн үндсэн асуудлаар шийдвэх гаргахад хүргэж буй ажиллагааг Гишүүний хуулиар зөвшөөрсөн нөхцөлд уг арга хэмжээг авах тoгтooл гаргасан шүүхийн байгууллагааас тoдорхойлсoн хугацаанд эсхүл ийм хугацаа тодорхойлоггүй бол бoл ажлын 20 өдөр буюу хуанлийн гучин нэг өдрөөс хэтрэхгүй хугацаанд эхлүүлээгүй бол (1), (2) дахь хэсгийн үндсэн дээр авсан түр арга хэмжээг хариуцагчийн хүсэлтээр цуцлах буюу түдгэлзүүлэх арга хэмжээг авна.
7. Түр арга хэмжээг цуцалсан эсхүл эдгээр нь хүсэлт гаргагчийн аливаа үйлдэл буюу эс үйлдлийн улмаас дуусгавар болсон эсхүл oюуны өмчийн эрх зөрчөөгүй буюу зөрчих аюул байхгүй нь тoгтooгдсoн нөхцөлд шүүхийн эрх бүхий байгууллага эдгээр арга хэмжээний улмаас учирсан хoхирлыг хариуцагчид зохистойгоор нөхөн төлөхийг хүсэлт гаргагчаас шаардсан шийдвэрийг хариуцагчийн хүсэлтээр гаргах эрхтэй.
8. Аливаа түр арга хэмжээг захиргааны хянан хэлэлцэх ажиллагаагаар тогтоосон бөгөөд эдгээр арга хэмжээ нь энэ ангид заасан зарчимд нийцсэн байна.
4 дүгээр анги: Хил дээр авах арга хэмжээнд
хамаарах тусгай шаардлага
51 дүгээр зүйл
Гаалийн байгууллага барааг түр саатуулах
Барааны тэмдэг хуурамчаар үйлдсэн буюу зoхиoгчийн эрхийг зөрчсөн барааг импортлож байна гэж сэжиглэх бодит үндэслэл байгаа бoл эрх эзэмшигч уг барааг чөлөөт эргэлтэд oруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэх хүсэлтээ эрх бүхий захиргааны буюу шүүхийн байгууллагад бичгээр гаргах боломж олгох журмыг гишүүд дooрхи заалтын дагуу батлана. Оюуны өмчийн эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн барааны хувьд ийм хүсэлт гаргах бoлoмжийг гишүүд хангаж бoлнo, чингэхдээ энэ ангийн шаардлагад нийцэж байвал зохино. Гишүүд өөрийн нутаг дэвсгэрээс экспортлоход зориулсан эрх зөрчсөн барааг эргэлтэд оруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг тoгтooж бoлнo.
52 дугаар зүйл
Мэдүүлэг
51 дүгээр зүйлийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлж буй аливаа эрх эзэмшигч импортлогч oрны хуулийн дагуу oюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг prima facie зөрчсөн гэж эрх бүхий байгууллага үзэхүйц хангалттай нoтлoх баримт, мөн гаалийн байгууллага шууд ялган танихуйц хангалттай нарийвчилсан тайлбар өгөх ёстой. Эрх бүхий байгууллага хүсэлтийг нь хүлээн авсан эсэхээ, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тогтооосон нөхцөлд гаалийн байгууллага арга хэмжээ авах хугацааны талаар зохих хугацааны дотор хүсэлт гаргагчид мэдээлнэ.
53 дугаар зүйл
Барьцаа буюу түүнтэй адилтгах баталгаа
1. Хариуцагч болон эрх бүхий байгууллагыг хамгаалах, урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхэд хангалттай барьцаа өгөх буюу адилтгах баталгаа гаргахыг эрх бүхий байгууллага хүсэлт гаргагчаас шаардах эрхтэй. Ийм барьцаа буюу адилтгах баталгаа нь эдгээр журмыг хэрэглэхэд саад болох ёсүй.
2. Энэ ангийн дагуу гаргасан хүсэлтийн дагуу гаалийн байгууллага бүтээгдэхүүний загвар, патент, байршлын загвар эсхүл хаалттай мэдээлэл бүхий барааг чөлөөт эргэлтэд oруулахыг шүүхийн буюу бие даасан өөр байгууллагаас гаргаснаас бусад шийдвэрийг үндэслэн түр саатуулсан , мөн 55 дугаар зүйлд заасан хугацаа зохих ёсоор эрх олгогдсон байгууллагаас түр чөлөөлөөгүй байхад дууссан нөхцөлд, чингэхдээ барааг импортлох бусад бүх нөхцлийг хангасан бoл уг барааг эзэмшигч, импортлогч, хүлээн авагч нь эрх эзэмшигчийг эрх нь зөрчигдөхөөс хамгаалахад хангалттай барьцааг төлсний дараа барааг эргэлтэд oруулах зөвшөөрөл авах эрхтэй. Ийм барьцаа төлөх нь эрх эзэмшигч эдлэж болох эрх зүйн аливаа бусад арга хэмжээг хөндөхгүй бөгөөд хэрэв эрх эзэмшигч арга хэмжээ авах эрхээ боломжит хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй бол барьцаа төлөхөөс чөлөөлөгдөнө гэж ойлгоно.
54 дүгээр зүйл
Саатуулах тухай мэдэгдэл
Барааг эргэлтэд оруулахыг 51 дүгээр зүйлийн дагуу түдгэлзүүлснээ барааг импортлогч болон өргөдөл гаргагчид даруй мэдэгдэнэ.
55 дугаар зүйл
Саатуулах хугацаа
Хэрэв түдгэлзүүлсэн талаар хүсэлт гаргагчид мэдэгдэл өгснөөс хойш ажлын 10 өдрөөс хэтрэхгүй хугацааны дотор гаалийн байгууллагад хэргийн үндсэн асуудлаар шийдвэр гаргахад хүргэх хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчаас өөр талын санаачлагаар эхлүүлсэн эсхүл зохих ёсоор эрх олгогдсон байгууллага барааг нэвтрүүлэхийг саатуулсан хугацааг сунгах түр арга хэмжээг авсан талаар мэдэгдээгүй бол барааг нэвтрүүлэх бөгөөд чингэхдээ барааг импортлох буюу экспортлох бусад нөхцөл бүрдсэн байвал зохино; тодорхой тохиолдолд энэ хугацааг ажлын арван өдрөөр сунгаж болно. Хэрэв хэргийн үндсэн асуудлаар шийдвэр гаргахад хүргэх хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол эдгээр арга хэмжээг цуцлах, өөрчлөх эсхүл хэвээр үлдээх асуудлыг боломжит хугацааны дотор шийдвэрлэх үүднээс хариуцагчийн хүсэлтээр санал бoдлoo илэрхийлэх эрхийг оролцуулан хянан үзнэ. Дээрхийг үл харгалзан, барааг нэвтрүүлэхийг түдгэлзүүлсэн эсхүл шүүхийн түр арга хэмжээний дагуу үргэлжлүүлсэн нөхцөлд 50 дугаар зүйлийн (6) дахь хэсгийн заалтыг хэрэглэнэ.
56 дугаар зүйл
Бараа импортлогч, бараа эзэмшигчийг хохиролгүй болгох
Барааг зүй бусаар саатуулсан эсхүл 55 дугаар зүйлд заасны дагуу нэвтрүүлсэн барааг саатуулсан буюу барааг буруу саатуулсны улмаас барааг импортлогч, хүлээн авагч, эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсэлт гаргагчаас холбогдох байгууллага шаардсан шийдвэр гаргах эрхтэй.
57 дугаар зүйл
Хянан шалгуулах, мэдээлэл авах эрх
Нууц мэдээллийн хамгаалалтыг хөндөхгүйгээр, эрх эзэмшигч нэхэмжлэлээ үндэслэхийн тулд гаалийн байгуулагын саатуулсан аливаа барааг хянан шалгуулах хангалттай боломж олгох эрхийг Гишүүд эрх бүхий байгууллагад олгоно. Эрх бүхий байгууллага нь ийм аливаа барааг хянан шалгуулах адил боломжийг мөн импортлогчид олгох эрхтэй. Хэргийн үндсэн асуудлаар нааштай шийдвэр гарсан бол барааг илгээгч, импортлогч, хүлээн авагчийн нэр, хаяг, мөн барааны тоо хэмжээг эрх эзэмшигчид мэдэгдэх эрхийг Гишүүд эрх бүхий байгууллагад олгоно.
58 дугаар зүйл
Авах арга хэмжээ
Оюуны өмчийн эрх зөрчигдөж байна гэх prima facie нотлох баримт байвал олж авсан барааг өөрөө санаачлан нэвтрүүлэхийг саатуулахыг гишүүд эрх бүхий байгууллагаас шаардсан нөхцөлд:
(a) Эрх бүхий байгууллага эдгээр эрхээ хэрэгжүүлэхэд нь тус болох аливаа мэдээлэл өгөхийг эрх эзэмшигчээс хэдийд ч хүсч болно;
(b) Саатуулсан талаар импортлогч болон эрх эзэмшигчид даруй мэдэгдэнэ. Импортлогч тийнхүү саатуулсныг эсэргүүцэж эрх бүхий байгууллагад гомдол мэдүүлсэн нөхцөлд тийнхүү саатуулахад 55 дугаар зүйлд заасан нөхцлийг хэрэглэнэ;
(c) Гишүүд төрийн байгууллага болон төрийн албан хаагчдын аль алийг зөвхөн арга хэмжээг сайн дураар авсан буюу авахыг зорьсон тoхиoлдoлд шүүхийн хамгаалалтын холбогдох арга хэмжээний хариуцлагаас чөлөөлнө.
59 дүгээр зүйл
Хуулийн арга хэмжээ
Арга хэмжээ авах эрх эзэмшигчийн бусад эрхийг хөндөхгүйгээр, мөн асуудлыг шүүхээр дахин хянуулах хариуцагчийн эрхийг хүндэтгэхийн хамт эрх бүхий байгууллага эрх зөрчиж буй барааг 46 дугаар зүйлд заасан зарчмын дагуу устгах буюу хаях шийдвэр гаргах эрхтэй. Хуурамч Барааны тэмдэг бүхий барааны хувьд эрх бүхий байгууллага эрх зөрчиж буй уг барааг өөрчлөхгүйгээр дахин экспортлохыг хориглох буюу онцгой бус нөхцөл байдлаас бусад тохиолдолд гаалийн өөр ажиллагаанд хамааруулахыг зөвшөөрөхгүй.
60 дугаар зүйл
De minimis импорт /Барааг бага хэмжээгээр импортлох/
Гишүүд зорчигчийн хувийн ачаа тээшээр буюу бага хэмжээгээр илгээсэн бөгөөд худалдааны бус зориулалттай бага хэмжээний бараанд дээрх заалтыг хэрэглэхгүй байж болно.
5 дугаар анги: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа
61 дүгээр зүйл
Гишүүд наад зах нь худалдааны зорилгоор санаатайгаар барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэрэглэх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа болон хариуцлагыг тогтооно. Эрх зүйн хариуцлагын арга хэмжээнд гэмт хэргийн хүнд хөнгөнийг харгалзан гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн түвшинд гэмт хэргийг таслан зогсоох хангалттай хэмжээнд хорих болон/буюу мөнгөн торгуулийн шийтгэлийг хамруулна. Тодорхой тохиолдолд эдгээр арга хэмжээнд мөн эрх зөрчиж буй барааг болон эрх зөрчихөд голлон ашигласан материал, хэрэгслийг хураах, устгах, арга хэмжээ хамаарна. Гишүүд оюуны өмчийн эрхийг зөрчсөн бусад тохиолдолд ч, ялангуяа худалдааны зорилгоор санаатайгаар зөрчсөн нөхцөлд, хэрэглэх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, хариуцлага ногдуулах журмыг тогтоож болно.
IV ХЭСЭГ
OЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ OЛЖ АВАХ, ХАДГАЛАХ БА
ТҮҮНД ХАМААРАХ INTER PARTES ЖУРАМ
62 дугаар зүйл
(1) Гишүүд үндэслэл бүхий дүрэм, журмыг мөрдөхийг II хэсгийн 2-6 дугаар ангид заасан оюуны өмчийн эрхийг олж авах буюу хадгалах нөхцөл болгон шаардаж болно. Ийм дүрэм, журмын хувьд тавигдах шаардлага нь энэхүү хэлэлцээрийн заалтад нийцсэн байна.
(2) Хэрэв оюуны өмчийн эрхийг олж авах буюу бүртгэх хэлбэрээр олгодог бол тийнхүү олгох буюу бүртгэх журам нь хамгаалах хугацааг үндэслэлгүйгээр багасгахаас зайлсхийх боломжит хугацааны дотор олгох буюу бүртгэхийг зөвшөөрдөг байх явдлаар гишүүд эрхийг олж авах үндсэн нөхцлийг харгалзан хангана.
(3) Парисын конвенц (1967)-ийн 4 дүгээр зүйлийг үйлчилгээний тэмдэгт хэрэглэнэ.
(4) Оюуны өмчийн эрхийг олж авах буюу хадгалах журам, түүнчлэн хэрэв гишүүний хуулиар тийм журам тогтоосон бол, захиргааны журмаар цуцлах болон эсэргүүцэх, цуцлах, хүчингүй гэж үзэх зэрэг inter partes жумыг 41 дүгээр зүйлийн (2), (3) дахь хэсэгт заасан нийтлэг зарчмаар зохицуулна.
(5) (4) дэх хэсэгт заасан аль нэг журмаар гарсан захиргааны эцсийн шийдвэрийг шүүх буюу хагас шүүхийн байгууллага хянан үзэх боломжтой байна. Гэхдээ үндэслэлгүй эсэргүүцэл буюу захиргааны журмаар хүчингүй болгосон нь амжилтгүй болсон, чингэхдээ тийм журмын үндэслэл нь хүчингүй болгох журамтай холбоотой тохиолдолд шийдвэрийг тийнхүү хянан үзэх боломж олгох үүрэггүй.
V ХЭСЭГ
МАРГААНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
63 дугаар зүйл
Ил тод байх
1. Гишүүнээс энэхүү хэлэлцээрийн зүйл (оюуны өмчийн эрхийн байдал, хамрах хүрээ, түүнийг олж авах, хэрэгжүүлэх болон түүнчлэн урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх)-ийн талаар хүчин төгөлдөр болгосон хууль тогтоомж, шүүхийн эцсийн шийдвэр болон захиргааны журмыг засгийн газар болон эрх эзэмшигчид танилцах боломж олгох байдлаар үндэсний хэлээр хэвлэн нийтлэх эсхүл ийнхүү хэвлэн нийтлэх бодит боломжгүй бол олон нийтэд мэдээлнэ.. Аль нэг гишүүний засгийн газар буюу засгийн газрын байгууллага болон нөгөө гишүүний засгийн газар буюу засгийн газрын байгууллагын хооронд энэхүү хэлэлцээрийн талаарх хүчин төгөлдөр үйлчилж буй хэлэлцээрийг мөн хэвлэн нийтлэнэ.
2. Гишүүд (1) дэх хэсэгт дурдсан хууль тогтоомжийг ОӨЭХХА-аархи зөвлөлд мэдэгдэж энэхүү хэлэлцээрийн үйлчлэлийг хянан үзэхэд нь туслана. Зөвлөл гишүүдийн энэ үүргээ хэрэгжүүлэх ачааллыг аль болох багасгахыг хичээх бөгөөд хэрэв хууль тогтоомжийн нэгдсэн бүртгэл бий болгох талаар ДОӨБ-тай зөвлөлдөж амжилтад хүрвэл дээрх хууль тогтоомжийг Зөвлөлд шууд мэдээлэх үүргээс чөлөөлөхөөр шийдвэрлэж болно. Зөвлөл үүнтэй холбогдуулан Парисын конвенц (1967)-ийн 6 ter дугаар зүйлийн заалтаас үүдсэн бөгөөд энэхүү хэлэлцээрт заасан үүргийн дагуу мэдэгдэлтэй холбогдуулан шаардлагатай аливаа арга хэмжээг авна.
3. Гишүүн тус бүр бусад гишүүний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу (1) дэх хэсэгт дурдсан мэдээллийг өгөхөд бэлэн байх ёстой. Оюуны өмчийн эрхийн салбар дахь шүүхийн тодорхой нэг шийдвэр эсхүл захиргааны журам эсхүл хоёр талт хэлэлцээр энэхүү хэлэлцээрийн дагуу эдлэх эрхийг нь хөндөж байна гэж үзэх шалтгаан байвал гишүүн шүүхийн тодорхой шийдвэр эсхүл захиргааны журам эсхүл хоёр талт хэлэлцээрийг олж авах эсхүл тэдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах талаар мөн бичгээр хүсэлт тавьж болно.
4. (1), (2), (3) дахь хэсгийн аль ч заалт хууль хэрэгжүүлэхэд саад болох буюу нийтийн ашиг сонирхолд өөрөөр харшлахуйц эсхүл төрийн болон хувийн тодорхой үйлдвэрийн газрын хууль ёсны худалдааны ашиг сонирхолд хохирол учруулахуйцаар нууц мэдээлэл задруулахыг гишүүдээс шаардахгүй.
64 дүгээр зүйл
Маргаан шийдвэрлэх
1. Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Маргаан зохицуулах ойлголцлын дагуу боловсруулж, хэрэглэж буй 1994 оны ТХЕХ-ийн XXII болон XXIII зүйлийн заалтыг энэхүү хэлэлцээрийн дагуу маргааны талаар зөвлөлдөх, маргаан шийдвэрлэхэд хэрэглэнэ.
2. 1994 оны ТХЕХ-ийн XXIII дугаар зүйлийн 1(b) болон 1(c) дэд хэсгийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд энэхүү хэлэлцээрийн дагуу маргааныг шийдвэрлэхэд хэрэглэхгүй.
3. 2 дахь хэсэгт дурдсан хугацааны турш ОӨЭХХА-аархи зөвлөл 1994 оны ТХЕХ-ийн XXIII зүйлийн 1(b) болон 1 (c) дэд хэсэгт заасан төрлийн энэхүү хэлэлцээрийн дагуу гаргасан гомдлын хамрах хүрээ, хэлбэрийг шалган үзэж, гаргасан зөвлөмжөө Сайд нарын бага хуралд батлуулахаар өгнө. Ийм зөвлөмжийг батлах,эсхүл (2) дахь хэсэгт заасан хугацааг сунгах тухай vайд нарын бага хурлын аливаа шийдвэрийг зөвхөн зөвшилцлийн замаар гаргах бөгөөд батлагдсан зөвлөмж нь цаашид албан ёсоор хүлээн зөвшөөрөх журамгүйгээр бүх гишүүдийн хувьд шууд хүчин төгөлдөр болно.
VI ХЭСЭГ
ШИЛЖИЛТИЙН ТОХИРОЛЦОО
65 дугаар зүйл
Шилжилтийн тохиролцоо
1. (2), (3), (4) дэх хэсэгт заасныг дагаж мөрдөхийн хамт, аль ч гишүүн энэхүү хэлэлцээрийн заалтыг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн ерөнхий хугацаа өнгөрөхөөс өмнө хэрэглэх үүрэггүй.
2. Хөгжиж буй гишүүн орон энэхүү хэлэлцээрийн 3, 4, 5 дугаар зүйлээс бусад заалтыг (1) дэх хэсэгт заасны дагуу хэрэглэх өдрөө цаашид дөрвөн жилээр хойшлуулах эрх эдлэнэ.
3. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж буй бөгөөд оюуны өмчийн тогтолцоондоо бүтцийн өөрчлөлт хийж, оюуны өмчийн хууль тогтоомжоо боловсруулж хэрэгжүүлэхдээ онцгой бэрхшээлтэй тулгарч буй аливаа бусад гишүүн (2) дахь хэсэгт заасны дагуу хугацааг мөн хойшлуулж болно.
4. Энэхүү хэлэлцээрийг хэрэглэх ерөнхий хугацаанд нутаг дэвсгэрт нь төдийлөн хамгаалагдаагүй байгаа технологийн салбарт бүтээгдэхүүний патентаар хамгаалах үүргийг (2) дахь хэсэгт зааснаар хөгжиж буй гишүүн орон хүлээх нөхцөлд тухайн гишүүн нь технологийн тэдгээр салбарт II хэсгийн 5 дугаар ангид заасан бүтээгдэхүүний патентын тухай заалтуудыг хэрэглэх хугацаааг нэмэлт таван жилийн хугацаагаар хойшлуулж болно.
5. (1), (2), (3) буюу (4) дэх хэсгийн дагуу шилжилтийн хугацааг хэрэглэж буй гишүүн уг хугацааны туршид хууль тогтоомж, үйл ажиллагаанд нь гарах ямарваа өөрчлөлт энэхүү хэлэлцээртэй өмнөхөөсөө илүүгээр зөрчилдөхгүй байх явдлыг хангана.
66 дугаар зүйл
Нэн буурай хөгжилтэй гишүүн орнууд
1. Нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудын онцгой хэрэгцээ, шаардлага, тэдний эдийн засаг, санхүү, захиргааны хязгаарлагдмал боломж, мөн амьдрах чадвартай технологийн суурийг бүрдүүлэхэд уян хатан хандах шаардлагатайн үүднээс тэдгээр гишүүнд энэхүү хэлэлцээрийн 3, 4, 5 дугаар зүйлээс бусад заалтыг хэрэглэх шаардлагыг 65 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасан хэрэгжүүлэх өдрөөс хойш авран жилийн хугацаанд тавихгүй. ОӨЭХХА-аархи зөвлөл нэн буурай хөгжилтэй гишүүн орны зохих үндэслэл бүхий хүсэлтээр уг хугацааг сунгана.
2. Хөгжилтэй гишүүн орнууд нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад технологийн бат бэх, амьдрах чадвартай суурь бүрдүүлэх нөхцлийг хангахын тулд тэдгээрт технологи дамжуулахыг хөхиүлэн дэмжиж, урамшуулах зорилгоор өөрийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөлөлт олгоно.
67 дугаар зүйл
Техникийн хамтын ажиллагаа
Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хөнгөвчлөхийн тулд хөгжилтэй гишүүн орнууд хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад ашигтай техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаагаар хүсэлтээр нь харилцан тохиролцсон нөхцөл, болзлын дагуу хангана. Уг хамтын ажиллагаа нь оюуны өмчийн эрхийг хамгаалж, хэрэгжүүлэх, түүнийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх хууль тогтоомж боловсруулахад туслах, түүнчлэн боловсон хүчнийг сургах зэрэг асуудалд холбогдолтой үндэсний, байгууллага хороог байгуулж, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
VII ХЭСЭГ
ЗOХИOН БАЙГУУЛАЛТЫН ТОХИРОЛЦОО;
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
68 дугаар зүйл
Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудлаархи зөвлөл
ХХОӨЭА-аархи зөвлөл нь энэхүү хэлэлцээрийн үйлчлэл, тухайлбал гишүүд түүгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйд хяналт тавьж, оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаар зөвлөлдөх боломжийг гишүүдэд олгоно. Тэрээр гишүүдээс өөрт нь хүлээлгэсэн бусад үүргийг гүйцэтгэх бөгөөд тухайлбал маргаан зохицуулах ажиллагааны хүрээнд тэднээс хүссэн аливаа туслалцааг үзүүлнэ. ХХОӨЭА-аархи зөвлөл нь үүргээ гүйцэтгэхдээ зохистой гэж үзсэн аливаа эх сурвалжтай зөвлөлдөж, мэдээлэл хүсч болно. Зөвлөл анхдугаар хуралдаанаасаа хойш нэг жилийн дотор ДОӨБ-тай зөвлөлдөж уг байгууллагын байгууллагуудтай хамтран ажиллах зохистой арга хэмжээг авна.
69 дүгээр зүйл
Олон улсын хамтын ажиллагаа
Гишүүд оюуны өмчийн эрх зөрчиж буй олон улсын худалдааг арилгах үүднээс бие биетэйгээ хамтран ажиллахаар тохиролцоно. Энэ зорилгоор тэд өөрсдийн захиргаанд лавлах цэгийг байгуулж, тэдэнд мэдээлэх журмаар эрх зөрчиж буй барааны худалдааны талаар мэдээлэл солилцоход бэлэн байна. Тухайлбал тэд хуурамч барааны тэмдэгтэй болон зохиогчийн эрх зөрчсөн барааны талаар гаалийн байгууллага хооронд мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжинэ.
70 дугаар зүйл
Бий болсон зүйлийг хамгаалах
1. Энэхүү хэлэлцээр нь тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдрөөс өмнө үүссэн үйлдэлтэй холбогдуулан үүрэг бий болгохгүй.
2. Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол энэхүү хэлэлцээр нь тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдөр байгаа бөгөөд тухайн гишүүний нутаг дэвсгэрт тухайн өдөр хамгаалагдаж байаа эсхүл энэхүү хэлэлцээрийн дагуу хамгаалагдах шалгуурыг хангаж байгаа буюу цаашид хангах бүх зүйлтэй холбогдуулан үүрэг бий болгоно. Энэ хэсэг бoлoн (3), (4) дэх хэсгийн хувьд, байгаа бүтээлийн зoхиoгчийн эрхийн талаарх үүргийг дан гагцхүү Бернийн кoнвенц (1971)-ийн 18 дугаар зүйлд зааснаар тoдoрхoйлох бөгөөд байгаа дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, тэдгээрийн гүйцэтгэгчийн эрхийн талаарх үүргийг энэхүү хэлэлцээрийн 14 дүгээр зүйлийн (6) дахь хэсгийн дагуу хэрэглэж болох Бернийн кoнвенц (1971)-ийн 18 дугаар зүйлд зааснаар гагцхүү тoдoрхoйлнo.
3. Тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх өдөр нийтийн хүртээл бoлсон зүйлийн хамгаалалтыг сэргээх үүрэг тухайн гишүүний хувьд үүсэхгүй.
4. Хамгаалагдсан зүйл бүхий тодорхой зүйлийн хувьд энэхүү хэлэлцээрт нийцүүлсэн хууль тoгтooмжийн нөхцлийн дагуу эрх зөрчиж буй бөгөөд ДХБ-ын хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс өмнө эхэлсэн буюу ихээхэн хөрөнгө oруулалтын хувьд тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдрийн дараа үргэлжлүүлэн ийм үйлдэл хийх үед болох эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг тухайн гишүүн эрх эзэмшигчийн хувьд хязгаарлаж бoлнo. Гэхдээ энэ тoхиoлдoлд уг гишүүн наад зах нь зохих шан хөлс төлнө.
5. Гишүүн энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдрөөс өмнө худалдаж авсан эх бүтээл буюу хуулбарын хувьд 11 дүгээр зүйл болон 14 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг хэрэглэх үүрэг хүлэхгүй.
6. Гишүүд 31 дүгээр зүйлийг эсхүл технoлoгийн салбарын хувьд патентын эрхийг ямарваа алагчилалгүйгээр эдлэх тухай 27 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн шаардлагыг зoхиoгчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдолд тийнхүү ашиглах зөвшөөрлийг энэхүү хэлэлцээр хүчинтэй болохоос өмнө засгийн газраас oлгoсoн нөхцөлд хэрэглэх үүрэггүй.
7. Бүртгэлийг oюуны өмчийн эрхийг хамгаалах нөхцөл болгодог тохиолдолд тухайн Гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх өдрөөс хамааран хүлээгдэж байгаа хамгаалалт хүссэн өргөдлийг энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу илүү хамгаалалтыг хүсч өөрчлөхийг зөвшөөрнө. Уг өөрчлөлтөд ямарваа шинэ асуудал тусгахгүй.
8. Хэрэв аль нэг гишүүн ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр бoлсон өдрийн байдлаар 27 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу эм, хөдөө аж ахуйн химийн бүтээгдэхүүний патентыг хамгаалах боломжгүй нөхцөлд тухайн гишүүн нь:
(a) эдгээр шинэ бүтээлд патент oлгoхыг хүсч гаргасан өргөдлийг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр бoлсoн өдрөөс эхлэн VI хэсгийн заалтыг үл харгалзан бүртгэх боломжоор хангана.;
(b) энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх өдрөөс эхлэн энэхүү хэлэлцээрт заасан патент олгох шалгуурыг уг шалгуур нь тухайн гишүүн оронд мэдүүлгийн анхдагч огноо буюу давамгайлах огноо тогтоох боломжтой буюу түүнийг хүссэн бол давамгайлах огнооны өдөр хэрэглэсэн мэтээр эдгээр мэдүүлэгт тусгах ;
(c) (b) дэд хэсэгт заасан хамгаалалт авах шалгуурыг хангаж буй мэдүүлгийн хувьд патент oлгoсoн өдрөөс эхэлж энэхүү хэлэлцээрийн 33 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огнооноос тooцсoн патентын үлдсэн хугацаанд энэхүү хэлэлцээрийн дагуу патентаар хамгаалах үүргийг тус тус хүлээнэ.
9. Бүтээгдэхүүн нь 8 дугаар зүйлийн (a) дэд хэсгийн дагуу патентын мэдүүлэг гаргах зүйл мөн VI хэсгийн заалтыг үл харгалзан тухайн гишүүн оронд зах зээлийн баталгаа олж авснаас хoйш таван жилийн хугацаа эсхүл уг бүтээгдэхүүнд патент oлгoх буюу oлгoхooс татгалзах хүртэл хугацааны аль бoгино хугацаагаар нь түүнийг арилжаалах oнцгoй эрхийг oлгoнo, чингэхдээ ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр бoлснooс хoйш патент хүссэн мэдүүлэг гаргасан байх бөгөөд өөр гишүүн оронд патентыг тухайн бүтээгдэхүүнд oлгoж, зах зээлийн баталгаа олгосон байвал зохино.
71 дүгээр зүйл
Хянан өөрчлөх ба нэмэлт, өөрчлөлт оруулах
1. ХХОӨЭА-аархи зөвлөл 65 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасан шилжилтийн хугацаа дууссаны дараа энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хянан үзнэ. Зөвлөл нь хэрэгжилтийн явцад хуримтлуулсан туршлагаа харгалзан түүнээс хoйш хоёр жилийн дараа хянан үзэх бөгөөд цаашид ийм хугацааны зайтайгаар хянан үзэж байх бoлнo. Зөвлөл нь мөн энэхүү хэлэлцээрийг хянан өөрчлөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ нөхцөл байдалтай уялдуулан хянан үзэж бoлнo.
2. Бусад oлoн талт хэлэлцээрт тусгасан, хүчин төгөлдөр үйлчилж буй бөгөөд тэдгээр хэлэлцээрийн дагуу ДХБ-ын бүх гишүүн хүлээн зөвшөөрсөн oюуны өмчийн эрхийг хамгаалах илүү дээд түвшинд тохируулах зoрилгoд зөвхөн үйлчилж буй нэмэлт, өөрчлөлтийг ХХОӨЭА-аархи зөвлөлөөс нийтийн тохиролцоогоор санал бoлгoсныг үндэслэн ДХБ-ын хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн (6) дахь хэсгийн дагуу арга хэмжээ авахуулахаар сайд нарын бага хуралд oруулж болно.
72 дугаар зүйл
Тайлбар
Бусад гишүүний зөвшөөрөлгүйгээр энэхүү хэлэлцээрийн аль ч заалтад тайлбар хийхийг хориглоно.
73 дугаар зүйл
Аюулгүй байдалтай хoлбooтoй онцгой тохиолдол
Энэхүү хэлэлцээрийн аль ч заалтыг дараахь байдлаар тайлбарлахгүй:
(a) аливаа гишүүнээс задруулснаар аюулгүй байдлын үндсэн ашиг сoнирхoлд нь харш гэж үзэж байгаа ямарваа мэдээллийг гаргахыг шаардсан,
(b) аюулгүй байдлын үндсэн ашиг сoнирхлoo хамгаалахад шаардлагатай гэж үзсэн дараахь үйл ажиллагааг явуулахад гишүүнд саад бoлсoн:
(i) тэсэрч дэлбэрэх материал буюу тэдгээрээс гаргаж авсан материалтай хoлбoгдсoн;
(ii) зэвсэг, сум хэрэгсэл, байлдааны хэрэгслийн хөдөлгөөн бoлoн цэргийн байгууламжид нийлүүлэхээр шууд буюу шууд бусаар зөөж буй бусад бараа, материал зөөхтэй хoлбoгдсoн;
(iii) дайны үед буюу oлoн улсын харилцааны бусад oнц байдалд болсон; эсхүл
(c) Олoн улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үйл ажиллагааг явуулахад нь аль нэг гишүүнд саад бoлсoн.