A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/147 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018 оны А/147 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дугаар А/222 Улаанбаатар хот

Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын төслийг захиргааны байгууллага бэлтгэхдээ дээрх аргачлалыг мөрдлөг болгон хэвшүүлэхэд арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллахыг Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга /Т.Ганбаатар/-д, уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д тус тус үүрэг болгосугай.

3. Уг тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ