A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 84. МАНСУУРУУЛАХ ЭМИЙН ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦ

1961 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

1964 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон

1972 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн протоколоор нэмэлт өөрчлөлт оруулж,

уг протокол нь 1975 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

Талууд

хүн төрөлхтөний эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл зовниж,

мансууруулах эмийг анагаах ухаанд хэрэглэх нь өвчин, зовлонг илааршуулахад зайлшгүй шаардлагатай байгааг, тийм зорилгоор мансууруулах эмийг хүртээлтэй байлгах явдлыг зохих хэмжээгээр хангах ёстойг хүлээн зөвшөөрч,

мансууруулах эмд донтох нь хувь хүнд ноцтой гай зовлон, хүн төрөлхтөнд нийгэм, эдийн засгийн аюул учруулахыг хүлээн зөвшөөрч,

энэ гай зовлонгоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ ухамсарлаж,

мансууруулах эмийг урвуулан хэрэглэхийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахад уялдуулан зохицуулалт, бүх нийтийн үйл ажиллагаа шаардлагатай гэж үзэж,

бүх нийтийн ийм арга хэмжээ нь адил зарчмыг удирдлага болгосон нэгэн зорилтод чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг шаардаж байгааг ойлгож,

хар тамхинд хяналт тавих салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч, олон улсын холбогдох байгууллагууд нь тэрхүү байгууллагын хүрээнд багтаж байх нь зүйтэй гэж үзэж,

мансууруулах эмийн талаархи одоо мөрдөж буй гэрээнүүдийг сольж, мансууруулах эмийг гагцхүү анагаах ухааны болон эрдэм шинжилгээний хэрэглээгээр хязгаарлаж, ийм зорилго, зорилтод хүрэхэд олон улсын байнгын хамтын ажиллагаа, хяналт тавих тухай заасан нийтээр хүлээн зөвшөөрөх олон улсын конвенц байгуулахыг эрмэлзэн,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Тодорхойлолт

1. Хэрэв өөрөөр илэрхий заагаагүй буюу тодорхой тохиолдолд агуулгын хувьд өөр шаардлагагүй бол энэхүү конвенцид дараахь тодорхойлолтыг хэрэглэнэ:

a) “Хороо” гэж Хар тамхинд хяналт тавих олон улсын хороог хэлнэ.

b) “Каннабис” гэж ямар нэрээр тэмдэглэж болохоос үл хамааран давирхайг нь ялгаагүй цэцэг болон үртэйгээ (толгойноос ангид байх үр, навчнаас бусад) байгаа каннабис ургамлын толгой үзүүрийг хэлнэ.

c) “Каннабис ургамал” гэж каннабисын төрлийн аливаа ургамлыг хэлнэ.

d) “Каннабисын давирхай” гэж каннабисын ургамлаас авч ялгасан бохир буюу цэвэрлэсэн давирхайг хэлнэ.

e) “Кока бут” гэж эритроксилоны төрлийн аливаа зүйлийн ургамлыг хэлнэ.

f) “Кока навч” гэж экгонин, кокаин болон экгониний аливаа бусад алколоидыг шавхаж авсан навчнаас бусад кока бутны навчийг хэлнэ.

g) “Комисс” гэж Зөвлөлийн Мансууруулах эмтэй тэмцэх комиссыг хэлнэ.

h) “Зөвлөл” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийг хэлнэ.

i) “Тарималжуулах” гэж опиумын намуу, кока бут буюу каннабисын ургамлыг тарималжуулахыг хэлнэ.

j) “Мансууруулах эм” гэж I болон II жагсаалтад орсон байгалийн болон нийлэг бодисын аль нэгийг хэлнэ.

k) “Ерөнхий Ассамблей” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейг хэлнэ.

l) ”Хууль бус эргэлт” гэж энэхүү конвенцийн заалтыг зөрчиж мансууруулах эм тарималжуулах буюу эргэлтэд оруулахыг хэлнэ.

m) “импорт” болон “экспорт” гэж мансууруулах эмийг тухайн тохиолдолд нэг улсаас нөгөө улс уруу, эсхүл нэг улсын дотор нэг нутаг дэвсгэрээс нөгөө нутаг дэвсгэр рүү биет байдлаар шилжүүлэхийг хэлнэ.

n) “Бэлтгэх” гэж үйлдвэрлэхээс бусад мансууруулах эмийг гаргаж авах бүх үйл ажиллагааг хэлэх бөгөөд үүнд мансууруулах нэг эмийг мансууруулах нөгөө эм рүү шилжүүлэн хувиргах ажиллагаа багтана.

o) “Эмчилгээний опиум” гэж эмчилгээнд хэрэглэж болохуйцаар зохих боловсруулалтад орсон опиумыг хэлнэ.

p) “Опиум” гэж опиумын намууны бүлэгнэсэн шүүсийг хэлнэ.

q) “Опиумын намуу” гэж Papaverum somniferum L. зүйлийн ургамлыг хэлнэ.

r) “Намууны сүрэл” гэж хатсаны дараахь опиумын намууны (үрээс бусад) бүх хэсгийг хэлнэ.

s) “Бэлдмэл” гэж мансууруулах эм агуулсан хатуу буюу шингэн холимгийг хэлнэ.

t) “Үйлдвэрлэх” гэж кока навч, каннабис болон каннабисын давирхайг, тэдгээрийг гаргаж авсан ургамлаас нь салгахыг хэлнэ.

u) “I жагсаалт”, “II жагсаалт”, “III жагсаалт”, “IV жагсаалт” гэж 3 дугаар зүйлд нийцүүлэн тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулсан, энэхүү конвенцид хавсаргасан мансууруулах эм буюу бэлдмэлийн зохих ёсоор дугаарласан жагсаалтыг хэлнэ.

v) “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэлнэ.

w) “Тусгай нөөц” гэж Засгийн газрын тусгай зориулалт болон онцгой нөхцөлд байдалд хэрэглэхээр аль нэг орон буюу нутаг дэвсгэрт байгаа тухайн орон буюу нутаг дэвсгэрийн засгийн газрын мэдэлд байгаа мансууруулах эмийн хэмжээг хэлэх бөгөөд “тусгай зориулалт” гэдэг нэр томъёог ийнхүү ойлгоно.

x) “Нөөц” гэж аль нэг орон буюу нутаг дэвсгэрт байгаа дор дурдсан зориулалт бүхий мансууруулах эмийн хэмжээг хэлнэ:

(i) Анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор тухайн орон буюу нутаг дэвсгэрт хэрэглэх;

(ii) Мансууруулах эм болон бусад бодис бэлтгэхээр тухайн орон буюу нутаг дэвсгэрт ашиглах;

(iii) Экспортлох, тухайн орон буюу нутаг дэвсгэрт байгаа мансууруулах эмийн хэмжээг үүнд үл оролцуулна;

(iv) Жижиглэн худалдаалах эмийн санч, зөвшөөрөл бүхий бусад жижиглэн худалдаа эрхлэгч, түүнчлэн эмчилгээний болон эрдэм шинжилгээний зохих ёсоор зөвшөөрөл аван чиг үүргээ хэрэгжүүлж буй мэргэшсэн этгээдүүдэд байгаа;

(v) “Тусгай нөөцийн” байдлаар байгаа.

y) “Нутаг дэвсгэр” гэж 31 дүгээр зүйлд заасны дагуу импортын гэрчилгээ, экспортын зөвшөөрлийн тогтолцоог хэрэглэх зорилгоор тусгай нэгж гэж үзэж буй аль нэг улсын хэсгийг хэлнэ. Энэ тодорхойлолтыг 42, 46 дугаар зүйлд хэрэглэсэн “нутаг дэвсгэр” хэмээх нэр томъёонд хэрэглэхгүй.

2. Энэхүү конвенцийн зорилгоор мансууруулах эмийг аливаа этгээд буюу байгууллагад жижиглэн худалдаа, эмнэлгийн хэрэглээ буюу эрдэм шинжилгээний судалгааны зориулалтаар нийлүүлсэн бол түүнийг “хэрэглэгдсэн” гэж үзэх бөгөөд “хэрэглээ” гэдэг нэр томъёог ийнхүү ойлгоно.

2 дугаар зүйл

Хяналтад хамрагдах бодис

1. Тодорхой мансууруулах эмээр хязгаарласан хяналтын арга хэмжээнээс бусад тохиолдолд I жагсаалтад орсон мансууруулах эм нь энэхүү конвенцийн дагуу мансууруулах эмийн хувьд хэрэглэх хяналтын бүх арга хэмжээ, ялангуяа 4 дэх хэсгийн (с) дэд хэсэг, 19, 20, 21, 29, 30, 31, 32, 33, 34, 37 дугаар зүйлд заасан арга хэмжээнд хамрагдана.

2. II жагсаалтад заасан мансууруулах эм нь жижиглэн худалдаалах талаар 30 дугаар зүйлийн 2 болон 5 дахь хэсэгт заасан арга хэмжээнээс бусад I жагсаалтад орсон мансууруулах эмийн адил хяналтын арга хэмжээнд хамрагдана.

3. III жагсаалтад орсноос бусад бэлдмэл нь тэдгээрт орсон мансууруулах эмийн адил хяналтын арга хэмжээнд хамрагдах боловч эдгээр мансууруулах эмийн тооцоо, дүн бүртгэлээс ялгаатай тооцоо (19 дүгээр зүйл), дүн бүртгэл (20 дугаар зүйл)-ийн ийм бэлдмэлийн хувьд шаардахгүй бөгөөд 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (с) дэд хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) (ii) дэд хэсгийг хэрэглэхгүй.

4. III жагсаалтад заасан бэлдмэлүүд нь II жагсаалтад орсон мансууруулах эм агуулсан бэлдмэлийн адил хяналтын арга хэмжээнд хамрагдана. Харин үүнд 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэг болон 3-15 дахь хэсэг, түүнчлэн тэдгээрийг олж авах болон жижиглэн худалдаалахын хувьд 34 дүгээр зүйлийн (b) хэсгийг хэрэглэх хэрэггүй бөгөөд шаардлагатай мэдээллийг ийм бэлдмэл бэлтгэхэд хэрэглэсэн мансууруулах эмийн хэмжээгээр тооцоо (19 дүгээр зүйл) болон дүн бүртгэл (20 дугаар зүйл)-ийн зорилгоор хязгаарлана.

5. IV жагсаалтад орсон мансууруулах эмийг I жагсаалтад мөн оруулж тэдгээрт I жагсаалтад орсон мансууруулах эмийн хувьд хэрэглэдгийн адил хяналтын бүх арга хэмжээнд хамруулах бөгөөд үүний зэрэгцээ:

a) Аль нэг тал тийнхүү оруулсан мансууруулах эмийн онцгой аюултай шинж чанарыг харгалзан шаардлагатай гэж үзэж байгаа хяналтын тусгай арга хэмжээгээ авна;

b) Аль нэг тал өөрийн оронд буй нөхцөл байдал олон нийтийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах хамгийн тохиромжтой арга хэрэгслээр хангаж байгаа гэж үзвэл зөвхөн анагаах ухааны болон эрдэм шинжилгээний судалгаа, түүний дотор шаардлагатай байж болох хэмжээнээс бусад мансууруулах эмийг үйлдвэрлэх, бэлтгэх, экспортлох, импортлох, худалдаалах, эзэмших, эсхүл хэрэглэхийг хориглоно.

6. I жагсаалтад орсон бүх мансууруулах эмд хэрэглэх хяналтын арга хэмжээний зэрэгцээ опиум нь 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (i) дэд хэсэг болон 21 bis, 23, 24 дүгээр зүйлийн заалт, кока навч нь 26, 27 дугаар зүйлийн заалт, каннабис нь 28 дугаар зүйлийн заалтад хамрагдана.

7. Опиумын намуу, кока бут, каннабисын ургамал, намууны сүрэл, каннабисын навч нь 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (е) дэд хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (g) дэд хэсэг, 21 bis зүйл болон 22-24 дүгээр зүйл, 22, 26 болон 27 дугаар зүйл, 22 ба 28 дугаар зүйл, 25 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан хяналтын арга хэмжээнд тус тус хамрагдана.

8. Энэхүү конвенцид хамрагдаагүй боловч мансууруулах эм хууль бусаар бэлтгэхэд ашиглаж болох бодисын хувьд талууд амьдралд хэрэгжүүлэх боломжтой хяналтын арга хэмжээг хэрэглэх талаар бүхий л хүчин чармайлтаа гаргана.

9. Талууд анагаах ухааны болон эрдэм шинжилгээнээс бусад зорилгоор үйлдвэрт өргөн ашиглаж буй мансууруулах эмийн хувьд доор заасан нөхцөлд энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх шаардлагагүй:

a) Бүр мөсөн хувиргах зохистой арга буюу бусад арга хэрэглэн тийнхүү хэрэглэж буй мансууруулах эмийг урвуулан хэрэглэхгүй буюу хортой үр дагавар (3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) үүсгэхэд хүргэхгүй бөгөөд амьдралд хорт бодис гаргаж авах боломжгүй байх явдлыг талууд хангасан байна, түүнчлэн;

b) Тийнхүү ашигласан мансууруулах эм бүрийн хэмжээг тэд дүн бүртгэлийн мэдээлэл (20 дугаар зүйл)-д мөн тусгана.

3 дугаар зүйл

Хяналт тавих хүрээн дэх өөрчлөлт

1. Аль нэг тал буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад түүний үзэж байгаагаар Жагсаалтуудын аль нэгэнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байж болох мэдээлэл байгаа бол Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж, тухайн мэдэгдлийг батлах мэдээллийг хүргүүлнэ.

2. Ерөнхий нарийн бичгийн дарга тийм мэдэгдэл болон холбогдолтой гэж үзсэн аливаа мэдээллийг талууд болон комисст, түүнчлэн мэдэгдлийг аль нэг тал өгсөн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дамжуулна.

3. Мэдэгдэл нь I жагсаал буюу II жагсаалтад ороогүй бодист хамааралтай бол:

(i) Талууд I жагсаалтад орсон мансууруулах эмийн хувьд хэрэглэдэг хяналтын арга хэмжээг тухайн эмийн хувьд түр хэрэглэх боломжийг байгаа мэдээллийн хүрээнд судална;

(ii) Энэ хэсгийн (iii) дахь дэд хэсэгт заасан шийдвэр гарах хүртэл I жагсаалтад орсон мансууруулах эмийн хувьд хэрэглэх хяналтын бүх арга хэмжээг тухайн бодисын хувьд талууд түр хэрэглэх тухай шийдвэрийг комисс гаргаж болно. Талууд ийм арга хэмжээг зөвхөн тухайн бодисын хувьд түр хэрэглэнэ.

(iii) Хэрэв Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тухайн бодис нь I ба II жагсаалтад орсон мансууруулах эмийн адил урвуулан хэрэглэх болон адил хортой үр дагавар үүсгэхэд хүргэнэ эсхүл мансууруулах бодис болгон хувиргаж болно гэж олж тогтоовол энэ тухай Комисст мэдэгдэх бөгөөд Комисс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн уг бодисыг I жагсаалт буюу II жагсаалтад нэмэхээр шийдвэрлэж болно.

4. Хэрэв аль нэг бэлдмэлд агуулагдсан бодисоос шалтгаалан түүнийг урвуулан хэрэглэх болон хортой үр дагаварт хүргэх боломжгүй (3 дахь хэсэг), түүнчлэн түүнд байгаа мансууруулах эм хялбар аргаар гаргах боломжгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олж тогтоовол Комисс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн уг бэлдмэлийг III жагсаалтад нэмж болно.

5. I жагсаалтад орсон аль нэг мансууруулах эм нь түүнийг урвуулан хэрэглэх, хортой үр дагаварт онцгой хүргэнэ (3 дахь хэсэг) бөгөөд энэ байдал нь IV жагсаалтад орсон мансууруулах эмээс өөр бодист байхгүй эмчилгээний үлэмж давуу талаар орлогдохгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олж тогтоовол Комисс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр тухайн мансууруулах эмийг IV жагсаалтад оруулна.

6. I жагсаалт буюу II жагсаалтад орсон мансууруулах эм буюу III жагсаалтад орсон бэлдмэлд хамаарах бол Комисс нь 5 дахь хэсэгт заасан арга хэмжээнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн Жагсаалтуудын аль нэгд дараахь замаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно:

а) Мансууруулах эмийг I жагсаалтаас II жагсаалтад шилжүүлэх буюу II жагсаалтаас I жагсаалтад шилжүүлэх; эсхүл

b) Тухайн тохиолдлоос хамааран мансууруулах эм буюу бэлдмэлийг Жагсаалтаас хасах.

7. Энэ зүйлийн дагуу гаргасан Комиссын шийдвэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс, гишүүн бус энэхүү конвенцийн оролцогч улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хороонд мэдэгдэнэ. Уг шийдвэр нь тал бүрийн хувьд тийм мэдэгдэл хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр болж, талууд энэхүү конвенцийн дагуу шаардагдаж болох авах арга хэмжээг авна.

8. а) Жагсаалтуудын аль нэгд нэмэлт, өөрчлөлт оруулж буй Комиссын шийдвэрийг тухайн шийдвэрийн талаархи мэдэгдлийг хүлээн авснаас хойш ерэн хоногийн дотор гаргасан аль нэг талын хүсэлтээр хянан үзнэ. Хянан үзэх хүсэлтийг түүний үндэслэл болох холбогдох бүх мэдээллийн хамт Ерөнхий нарийн бичгийн даргад илгээнэ.

b) Ерөнхий нарийн бичгийн дарга хянан үзэх тухай хүсэлтийн хуулбар болон холбогдох мэдээллийг Комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бүх талд дамжуулж саналаа ерэн хоногийн дотор өгөхийг санал болгоно. Хүлээн авсан бүх саналыг хэлэлцүүлэхээр Зөвлөлд өгнө.

c) Зөвлөл нь Комиссын шийдвэрийг баталж, өөрчилж эсхүл цуцалж болох бөгөөд Зөвлөлийн шийдвэр эцсийн байна. Зөвлөлийн шийдвэрийн тухай мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс, гишүүн бус энэхүү конвенцийн оролцогч улсууд, Комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хороонд дамжуулна.

d) Хянан үзэх хүртэл Комиссын анхны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

9. Энэ зүйлд нийцүүлэн гаргасан Комиссын шийдвэр 7 дугаар зүйлд заасан хянан үзэх ажиллагаанд хамрагдахгүй.

4 дүгээр зүйл

Ерөнхий үүрэг

Талууд дараахь зорилгоор шаардлагатай байж болох дараахь хууль тогтоох болон захиргааны арга хэмжээ авна:

a) Энэхүү конвенцийн заалтыг өөрийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр болгож, хэрэгжүүлэх;

b) Энэхүү конвенцийн заалтыг гүйцэтгэхэд бусад улстай хамтран ажиллах; буюу

c) Энэхүү конвенцийн заалтыг мөрдөхийн хамт мансууруулах эм үйлдвэрлэх, бэлтгэх, экспортлох, импортлох, түгээх, худалдаалах, ашиглах болон эзэмшихийг гагцхүү анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор хязгаарлах.

5 дугаар зүйл

Олон улсын хяналтын байгууллага

Талууд мансууруулах эмийн олон улсын хяналт тавих талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч энэхүү конвенцоор тус тус олгосон чиг үүргийг Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Мансууруулах эмд хяналт тавих олон улсын хороонд хариуцуулахыг зөвшөөрч байна.

6 дугаар зүйл

Олон улсын хяналтын байгууллагын зардал

Комисс болон Хорооноос гарах зардлыг Ерөнхий Ассамблейгаас шийдвэрлэсэн байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус талууд Ерөнхий Ассамблейгаас шударга гэж үзэж, тэдгээр талын засгийн газруудтай тухай бүр зөвлөлдөн үнэлж байх хэмжээгээр эдгээр зардалд хувь нэмэр оруулна.

7 дугаар зүйл

Комиссын шийдвэр болон зөвлөмжийг хянан үзэх

Энэхүү конвенцийн заалтын дагуу Комиссоос 3 дугаар зүйлийн дагуу гаргасан шийдвэрээс бусад шийдвэр буюу зөвлөмж бүрийг Комиссын бусад шийдвэр буюу зөвлөмжийн адилаар Зөвлөл буюу Ерөнхий Ассамблейгаар батлах буюу өөрчилнө.

8 дугаар зүйл

Комиссын чиг үүрэг

Комисс нь энэхүү конвенцийн зорилгод хамаарах бүх асуудлыг авч үзэх бүрэн эрхтэй, тухайлбал:

a) 3 дугаар зүйлд нийцүүлэн Жагсаалтуудад өөрчлөлт оруулах;

b) Хорооны чиг үүрэгт холбогдож болох аливаа асуудалд Хорооны анхаарлыг хандуулах;

с) Эрдэм шинжилгээний судалгааны хөтөлбөр, түүнчлэн шинжлэх ухаан буюу техникийн чанартай мэдээлэл солилцохыг оролцуулан энэхүү конвенцийн зорилго, заалтыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах;

d) Энэхүү конвенцийн дагуу өөрийн гаргасан шийдвэр, зөвлөмжид нийцүүлэн арга хэмжээ авах асуудлыг авч хэрэгжүүлэх зорилгоор тал бус улсын анхаарлыг тэдгээрт хандуулна.

9 дүгээр зүйл

Хорооны бүрэлдэхүүн болон чиг үүрэг

1. Хороо нь дараахь байдлаар Зөвлөлөөс сонгох арван гурван гишүүнээс бүрдэнэ:

a) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэр дэвшүүлсэн наад зах нь таван хүний жагсаалтаас анагаах ухаан, эм зүй, эм судлалын туршлагатай гурван гишүүн;

b) Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус талуудын нэр дэвшүүлсэн хүний жагсаалтаас арван гишүүн.

2. Хорооны гишүүд нь өөрийн мэдлэг чадвар, хараат бус, өрөөсгөлгүй байдлаараа бүх нийтийн итгэл хүлээх хүмүүс байна. Тэдгээр нь алба хаших хугацаандаа чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд нөлөөлж болох ямарваа албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах ёсгүй. Зөвлөл нь Хороотой зөвлөлдөж Хороо чиг үүргээ гүйцэтгэхдээ техникийн хувьд бүрэн хараат бус байлгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

3. Зөвлөл нь газар зүйн шударга төлөөллийн зарчмыг зохих ёсоор сахиж, Хорооны бүрэлдэхүүнд мансууруулах эм үйлдвэрлэдэг, бэлтгэдэг болон хэрэглэдэг орнууд дахь мансууруулах эмийн байдлын талаархи мэдлэг бүхий, тийм орнуудтай холбоотой хүнийг тооны шударга харьцаагаар оруулахын чухлыг анхаарна.

4. Хороо нь мансууруулах эм тарималжуулах, үйлдвэрлэх, бэлтгэх болон ашиглахыг анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор шаардлагатай хангалттай хэмжээнд хязгаарлах, ийм зорилгод мансууруулах эм байлгах явдлыг хангах, мансууруулах эм хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэх, бэлтгэх, хууль бус эргэлтэд оруулах, ашиглахаас урьдчилан сэргийлэхийг засгийн газруудтай хамтран энэхүү конвенцийн нөхцөлийг мөрдөхийн хамт эрмэлзэнэ.

5. Энэхүү конвенцийн дагуу Хорооноос авч буй бүх арга хэмжээ нь засгийн газрууд Хороотой хамтран ажиллахыг хөгжүүлэх, энэхүү конвенцийн зорилгод хүрэхэд чиглэсэн үндэсний үр дүнтэй арга хэмжээг авч явуулахад тус дөхөм, түлхэц болохуйцаар засгийн газрууд болон Хорооны хооронд яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулж байх механизмыг хангах зорилготой хамгийн нийцсэн арга хэмжээ байна.

10 дугаар зүйл

Хорооны гишүүдийн алба хаших хугацаа болон урамшуулал

1. Хорооны гишүүд нь энэ албан тушаалыг таван жилийн хугацаатай хаших бөгөөд дахин сонгогдож болно.

2. Хорооны гишүүн бүрийн алба хаших хугацаа нь түүний оронд сонгогдсон гишүүн оролцох эрхтэй Хорооны анхдугаар хуралдаан дуусахад дуусна.

3. Дараалсан гурван чуулганд оролцоогүй Хорооны гишүүнийг огцорсонд тооцно.

4. Зөвлөл нь 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гишүүнчлэлийн талаар шаардлагатай нөхцлийг хангаж чадахаа больсон хорооны гишүүнийг Хорооны зөвлөмжийн дагуу албан тушаалаас нь чөлөөлж болно. Ийм зөвлөмжийг Хорооны есөн гишүүн саналаа өгч үйлдэнэ.

5. Хэрэв аль нэг гишүүний алба хаших хугацаанд Хороонд гишүүний орон тоо гарвал Зөвлөл орон тоонд аль болох богино хугацаанд 9 дүгээр зүйлийн заалтын дагуу үлдэж байгаа хугацаанд өөр гишүүн сонгоно.

6. Хорооны гишүүд Ерөнхий Ассамблейгаас тогтоосон зохих урамшуулал авна.

11 дүгээр зүйл

Хорооны ажиллах горим

1. Хороо нь өөрийн дарга болон шаардлагатай гэж үзэж болох бусад албан тушаалтанг сонгож, ажиллах горимоо батлана.

2. Хороо нь чиг үүргээ зохих ёсоор биелүүлэхэд шаардлагатай гэж үзэх аль болох тогтмол хуралдах боловч хуанлийн жил бүр хоёроос доошгүй удаа чуулна.

3. Хорооны хуралд шаардлагатай ирцийг найман гишүүн бүрдүүлнэ.

12 дугаар зүйл

Тооцооллын систем хэрэглэх

1. Хороо нь 19 дүгээр зүйлд заасны дагуу тооцоо гаргаж өгсөн байх хугацаа, гаргах журмыг тогтоож, энэ зорилгоор маягт тогтооно.

2. Энэхүү конвенцийг үл хэрэглэх улс болон нутаг дэвсгэрийн хувьд энэхүү конвенцийн заалтын дагуу тооцоо гаргаж өгөхийг сонирхогч засгийн газраас Хороо хүснэ.

3. Хэрэв аливаа улс тогтоосон хугацаанд аль нэг нутаг дэвсгэрийнхээ хувьд тооцоо гаргаж өгөхгүй бол Хороо тооцоог бололцооны хэмжээнд гаргана. Ийм тооцоо гаргахдаа Хороо нь сонирхогч засгийн газартай боломжийн хэмжээнд хамтран ажиллана.

4. Хороо нь тооцоо, түүний дотор нэмэлт тооцоог шалган үзэх бөгөөд тусгай зорилгоор шаардагдахаас бусад тохиолдолд нэрийн нь өмнөөс тооцоо ирсэн аливаа улс буюу нутаг дэвсгэрийн хувьд шаардлагатай гэж үзсэн мэдээллийг тооцоо дуусгах, эсхүл түүнд байгаа аливаа мэдэгдлийг тайлбарлахын тулд шаардаж болно.

5. Хороо нь мансууруулах эмийн ашиглалт, түгээлтийг анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгод шаардлагатай хангалттай хэмжээгээр хязгаарлах, эсхүл ийм зорилгоор тэдгээрийг хангах үүднээс засгийн газар болон Хорооны хооронд санал зөрсөн тохиолдолд Хороо нь өөрийн тооцоо, түүний дотор нэмэлт тооцоог гаргах, мэдэгдэх, нийтлэх эрхтэй байна.

6. 15 дугаар зүйлд заасан илтгэлийн зэрэгцээ Хороо нь тогтоосон хугацаандаа, гэхдээ наад зах нь жил бүр тооцоотой холбогдсон түүний үзэж байгаагаар энэхүү конвенцийн биелэлтийг хөнгөвчлөх мэдээллийг гаргана.

13 дугаар зүйл

Дүн бүртгэлийн мэдээний тогтолцоог хэрэглэх

1. Хороо нь 20 дугаар зүйлийн дагуу дүн бүртгэлийн мэдээ гаргаж өгөх арга, хэлбэрийг тогтоож энэ зорилгоор маягт боловсруулна.

2. Хороо нь аль нэг тал, эсхүл аливаа өөр улс нь энэхүү конвенцийн заалтыг баримталсан эсэхийг тогтоох үүднээс уг мэдээг шалгаж үзнэ.

3. Хороо нь дүн бүртгэлийн мэдээнд байгаа мэдээллийг баяжуулах, эсхүл тайлбарлахад шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээллийг шаардаж болно.

4. Тусгай зорилгоор шаардагдах мансууруулах эмтэй холбоотой дүн бүртгэлийн мэдээний талаар асуулт асуух буюу санал илэрхийлэх нь Хорооны эрх хэмжээнд үл хамаарна.

14 дүгээр зүйл

Конвенцийн заалтыг гүйцэтгэлийг хангах талаар

Хорооноос авах арга хэмжээ

1. а) Хэрэв энэхүү конвенцийн заалтын дагуу засгийн газрууд Хороонд ирүүлсэн мэдээлэл, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын алба буюу төрөлжсөн байгууллага, эсхүл Хорооны зөвлөмжийн дагуу Комиссоос батласан бол тухайн үндсэн асуудлын хувьд шууд эрх хэмжээтэй бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 71 дүгээр зүйлийн дагуу Эдийн засаг, нийгмийн зөвлөлтэй зөвлөлдөх эрх бүхий засгийн газар хоорондын бусад байгууллага буюу засгийн газрын бус олон улсын байгууллагаас өгсөн мэдээллийг хянасны үндсэн дээр Хороо нь аливаа нэг тал, орон буюу нутаг дэвсгэр, энэхүү конвенцийн заалтыг биелүүлээгүйгээс шалтгаалан энэхүү конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхэд ноцтой аюул учирч байна гэж итгэх бодит шалтгаан Хороонд байвал Хороо нь сонирхогч засгийн газарт зөвлөлдөөн эхлэх санал тавих буюу тайлбар гаргахыг хүсэх эрхтэй байна. Хэрэв энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлж байгаа аливаа тал, эсхүл орон буюу нутаг дэвсгэрт мансууруулах эм хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэх буюу бэлтгэх, эсхүл эргэлтэд оруулах буюу хэрэглэх чухал төв болсон буюу болж болох ноцтой эрсдэл байгаа тухай нотолгоо байвал Хороо сонирхогч засгийн газарт зөвлөлдөөн эхлэхийг санал болгох эрхтэй байна. Талууд, Зөвлөл, Комиссын анхаарлыг дор (d) дэд хэсэгт дурдсан асуудалд хандуулах Хорооны эрхийг хэрэгжүүлэхийн хамт Хороо нь тухайн засгийн газрын мэдээлэл авах хүсэлт, тайлбар, эсхүл зөвлөлдөх тухай санал буюу энэ дэд хэсгийн дагуу Засгийн газартай хийж байгаа зөвлөлдөөнийг нууц гэж үзнэ.

b) Дээрх (а) дэд хэсгийн дагуу арга хэмжээ авсны дараа Хороо нь хэрэв шаардлагатай гэж үзвэл энэхүү конвенцийн заалтыг тухайн нөхцөл байдалд гүйцэтгэхэд шаардлагатай байж болох арга хэмжээ авахыг сонирхогч засгийн газарт уриална.

c) Хороо нь хэрэв энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасан асуудлуудыг үнэлэх зорилгоор тийм арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл сонирхогч засгийн газарт уг асуудлын судалгааг өөрийн нутаг дэвсгэрт засгийн газрын тохиромжтой гэж үзсэн арга хэрэгслээр явуулахыг санал болгож болно. Хэрэв сонирхогч засгийн газар энэ судалгааг явуулахаар шийдвэрлэвэл тэрээр Хорооноос судалгаа явуулахад тухайн засгийн газарт туслалцаа үзүүлэхэд шаардлагатай нэг буюу түүнээс олон эрх бүхий этгээдээс дүн шинжилгээ хийлгэх, нарийн мэргэшлийн үйлчилгээ үзүүлэхийг хүсэж болно. Хорооноос явуулах тухайн этгээд буюу этгээдүүдийг тухайн засгийн газраас сайшаан зөвшөөрсөн байвал зохино. Судалгаа явуулах нөхцөл, судалгаа дуусгах хугацааг засгийн газар болон Хороо хоорондоо зөвлөлдөж болно. Засгийн газар судалгааны үр дүнгийн талаар Хороонд мэдэгдэж, авах шаардлагатай гэж үзсэн засах арга хэмжээг заана.

d) Хэрэв сонирхогч засгийн газар дээрх (а) дэд хэсгийн дагуу уриалга авсан боловч хангалттай тайлбар өгөөгүй, эсхүл дээрх (b) дэд хэсгийн дагуу уриалга авсан боловч үүнийг засах арга хэмжээг аваагүй, эсхүл олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлага бүхий ноцтой байдал байна гэж олж тогтоовол уг асуудалд талуудын, Зөвлөлийн болон Комиссын анхаарлыг Хороо хандуулж болно. Энэхүү конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхэд ноцтой аюул учрахаар байгаа, эсхүл уг асуудлыг аливаа өөр замаар хангалттай шийдвэрлэх боломжгүй болсон бол Хороо ийнхүү ажиллана. Хороо нь тухайн ноцтой байдлыг засахад олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай ноцтой байдал бий болсон бөгөөд түүний талаар талууд, Зөвлөл болон Комисст мэдэгдэх нь ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх хамгийн тохиромжтой арга гэж олж тогтоовол мөн ийнхүү ажиллана; Хороо тухайн асуудлаархи Комиссын илтгэлийг авч үзсэний дараа Зөвлөл нь энэ асуудалд Ерөнхий Ассамблейн анхаарлыг хандуулж болно.

2. Хороо нь талууд, Зөвлөл болон Комиссын анхаарлыг дээрх 1 дэх хэсгийн (d) дэд хэсгийн дагуу аливаа асуудалд хандуулахдаа хэрэв энэ нь шаардлагатай гэж үзвэл мансууруулах эмийг тухайн орон буюу нутаг дэвсгэрт, эсхүл орон буюу нутаг дэвсгэрээс импортлох, экспортлох, эсхүл аль алиныг нь заасан хугацаанд, эсхүл тухайн орон буюу нутаг дэвсгэр дэх байдлыг хангалттай сайжирсан гэж Хороог үзэх хүртэл зогсоохыг талуудад зөвлөмж болгож болно. Сонирхогч улс уг асуудлыг Зөвлөлд толилуулж болно.

3. Хороо нь энэ зүйлийн дагуу авч үзсэн аливаа асуудлаар илтгэл нийтлүүлж Зөвлөлд өгөх эрхтэй бөгөөд Зөвлөл илтгэлийг бүх талд дамжуулна. Хэрэв Хороо нь энэ зүйлийн дагуу гаргасан шийдвэр, эсхүл түүнд хамаарах аливаа мэдээллийг энэ илтгэлд нийтэлж байгаа бөгөөд сонирхогч засгийн газар хүсвэл тухайн засгийн газрын үзэл бодлыг мөн нийтэлнэ.

4. Хэрэв энэ зүйлийн дагуу нийтэлсэн Хорооны шийдвэрийг аливаа тохиолдолд санал нэгтэйгээр гаргаагүй бол цөөнхийн үзэл бодлыг тусгана.

5. Тухайн улсад шууд хамааралтай асуудлыг энэ зүйлийн дагуу хэлэлцэж Хорооны хуралдаанд аливаа улсыг төлөөлөгчөө илгээхээр урьж болно.

6. Энэ зүйлийн дагуу Хорооны гаргах шийдвэрийг Хорооны нийт гишүүдийн тооны олонхи болох гуравны хоёрын саналаар гаргана.

14 bis зүйл

Техникийн болон санхүүгийн тусламж

Хороо нь зохистой гэж үзсэн тохиолдолд 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан арга хэмжээнд нэмэлт болгон буюу түүний оронд нь сонирхогч засгийн газрын зөвшөөрснөөр тухайн газраас энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ, түүний дотор 2, 35, 38 болон 38 bis зүйлд заасан буюу дурдсан үүргийг биелүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжихийн тулд уг засгийн газарт техникийн, эсхүл санхүүгийн тусламж, эсхүл аль аль тусламжийг үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх бүхий байгууллага болон төрөлжсөн байгууллагад зөвлөмж болгож болно.

15 дугаар зүйл

Хорооны илтгэл

1. Хороо нь мөн өөрийн мэдэлд байгаа тооцоо болон дүн бүртгэлийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, зохих тохиолдолд засгийн газруудаас өгсөн, эсхүл шаардсан тайлбар байвал тийм тайлбар бүхий өөрийн ажлын жил бүрийн илтгэл, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн нэмэлт илтгэлийг Хорооноос хүссэн аливаа тэмдэглэл, зөвлөмжийн хамт бэлтгэнэ. Эдгээр илтгэлийг Комиссоор дамжуулан Зөвлөлд өргөн барих бөгөөд Комисс нь тохиромжтой гэж үзсэн тэмдэглэлийг хийж болно.

2. Эдгээр илтгэлийг талуудад тарааж, дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга нийтлүүлнэ. Талууд илтгэлийг үл хязгаарлагдсан байдлаар тараахыг зөвшөөрнө.

16 дугаар зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар

Комисс болон Хорооны нарийн бичгийн дарга нарын албаны ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна. Тухайлбал, Хорооны нарийн бичгийн даргыг Хороотой зөвлөлдөж Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.

17 дугаар зүйл

Захиргааны тусгай нэгж

Энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх зорилгоор талууд захиргааны тусгай нэгж ажиллуулна.

18 дугаар зүйл

Талуудаас Ерөнхий нарийн бичгийн даргад өгөх мэдээлэл

1. Талууд өөрийн чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай гэж Комиссоос хүсэж болох дараахь мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн даргад өгнө, тухайлбал:

a) Конвенц нутаг дэвсгэр бүрт хэрэгжиж байгаа тухай жил бүрийн илтгэл;

b) Энэхүү конвенцийг биелүүлэх талаар тухай бүр гарсан бүх хууль, журмын эх бичвэр;

c) Хууль бус эргэлтийн тохиолдлын талаар Комиссоос тогтоох мэдээ баримт, түүний дотор хууль бус эргэлтэд оруулахаар мансууруулах эмийг олж авсан эх сурвалжийг зааж байгаа, эсхүл мансууруулах эмийн хэмжээ буюу хууль бус эргэлтэд оруулагчдын хэрэглэж байгаа аргаас шалтгаалан хууль бус эргэлтийн чухал байж болох тохиолдол бүрийн талаарх мэдээ баримт;

d) Экспорт болон импортын зөвшөөрөл буюу гэрчилгээ олгох эрх бүхий засгийн газрын байгууллагын нэр, хаягийг өгнө.

2. Талууд дээрх дурдсан мэдээллийг Комиссоос хүсэж болох хэлбэр, хугацаанд өгч, Комиссоос хүсэлт болгосон маягтыг хэрэглэнэ.

19 дүгээр зүйл

Мансууруулах эмийн шаардлагыг тооцоолох

1. Талууд өөрийн нутаг дэвсгэр бүрийн хувьд Хорооноос тогтоосон арга, хэлбэрээр түүнээс ирүүлсэн маягтаар дараахь асуудлаар тооцоо гаргаж Хороонд өгнө:

a) Анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор хэрэглэсэн мансууруулах эмийн хэмжээ;

b) Бусад мансууруулах эм, III жагсаалтад орсон бэлдмэл болон энэхүү конвенцид хамрагдаагүй бодис бэлтгэхэд ашигласан мансууруулах эмийн хэмжээ;

c) Тухайн тооцооны хамаарч байгаа жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх мансууруулах эмийн нөөц;

d) Тусгай нөөцийг сэлбэхэд шаардлагатай мансууруулах эмийн хэмжээ;

e) Опиумын намуу тарималжуулахад ашиглаж буй газрын талбай (гектараар) болон газар зүйн байрлал;

f) Үйлдвэрлэх опиумын барагцаалсан хэмжээ;

g) Нийлэг мансууруулах эм бэлтгэх үйлдвэрийн газрын тоо;

h) Өмнөх дэд хэсэгт дурдсан үйлдвэрийн газар бүрийн бэлтгэх нийлэг мансууруулах эмийн хэмжээ.

2. а) 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дурдсанаар хасалт хийхийн хамт, нутаг дэвсгэр бүрийн опиум болон нийлэг мансууруулах бодисоос бусад мансууруулах эм бүрийн тооцооны нийт дүн нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b), (d) дэд хэсгийн дагуу заасан хэмжээний нийлбэр дүн дээр өмнөх оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх бодит нөөцийг 1 дэх хэсгийн (c) дэд хэсгийн дагуу тооцоолсон хэмжээнд хүргэхэд шаардлагатай аливаа хэмжээг нэмснээс бүрдэнэ.

b) 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дурдсанаар импортын талаар 21 bis зүйлийн 2 дахь хэсэгт дурдсанаар хасалт хийхийн хамт, нутаг дэвсгэр бүрийн опиумын тооцооны нийт дүн нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b) болон (d) дэд хэсгийн дагуу заасан хэмжээний нийлбэр дээр өмнөх оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх бодит нөөцийг 1 дэх хэсгийн (c) дэд хэсгийн дагуу заасан хэмжээ хоёрын аль илүүг нь нэмснээс бүрдэнэ.

c) 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дурдсанаар хасалт хийхийн хамт, нутаг дэвсгэр бүрийн нийлэг мансууруулах эмийн тооцооны нийт дүн нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b) болон (d) дэд хэсэгт заасан нийлбэр дээр өмнөх оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх бодит нөөцийг 1 дэх хэсгийн (с) дэд хэсэгт заасны дагуу тооцоолсон хэмжээнд хүргэхэд шаардлагатай аливаа хэмжээ болон энэ зүйлийн 1 дэх хэсгийн (h) дэд хэсгийн дагуу заасан хэмжээ хоёрын аль илүүг нь нэмснээс бүрдэнэ.

d) Түр хурааж хууль ёсоор ашиглахаар чөлөөлсөн аливаа хэмжээ, түүнчлэн тусгай нөөцөөс иргэдийн хэрэгцээг хангахаар авсан аливаа хэмжээг харгалзан энэ хэсгийн өмнөх дэд хэсгүүдийн дагуу өгсөн тооцоог зохих ёсоор өөрчилнө.

3. Аливаа улс жилийн туршид нэмэлт тооцоог түүнийг гаргах шаардлагыг нөхцөлдүүлсэн байдлын тайлбарын хамт өгч болно.

4. Талууд тооцоонд заасан хэмжээг тодорхойлоход хэрэглэдэг арга, уг аргад гарсан аливаа өөрчлөлтийг Хороонд мэдэгдэнэ.

5. 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дурдсанаар хасалт хийхийн хамт, 21 bis зүйлийн заалтыг зохимжтой үед харгалзан тооцоо нь хэмжээ хэтэрсэн байж үл болно.

20 дугаар зүйл

Хороонд өгөх дүн бүртгэлийн мэдээ

1. Талууд өөрийн нутаг дэвсгэр бүрийн хувьд Хорооноос тогтоосон арга, хэлбэрээр түүнээс ирүүлсэн маягтаар дараахь асуудлаар дүн бүртгэлийн мэдээ гаргаж Хороонд өгнө:

a) Мансууруулах эм үйлдвэрлэх буюу бэлтгэх;

b) Бусад мансууруулах эм, III жагсаалтад орсон бэлдмэл, энэхүү конвенцид хамрагдаагүй бодис бэлтгэхэд мансууруулах эм ашиглах, түүнчлэн мансууруулах эм бэлтгэхэд намууны сүрэл ашиглах;

c) Мансууруулах эм хэрэглэх;

d) Мансууруулах эм болон намууны сүрэл импортлох болон экспортлох;

е) Мансууруулах эмийг түр хураах болон захиран зарцуулах;

f) Тухайн мэдээ хамаарах оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байгаа мансууруулах эмийн нөөц;

g) Опиумын намуу тарималжуулахад зориулан тогтоож тодорхойлж болох талбай.

2. а) 1 дэх хэсгийн (d) дэд хэсгээс бусад 1 дэх хэсэгт дурдсан асуудлын талаархи дүн бүртгэлийн мэдээг жил бүр бэлтгэж, тухайн мэдээний хамаарах оны дараахь оны 6 дугаар сарын 30-аас оройтуулахгүйгээр Хороонд хүргүүлнэ.

b) 1 дэх хэсгийн (d) дэд хэсэгт дурдсан асуудлын талаархи дүн бүртгэлийн мэдээг улирал бүр бэлтгэж, тухайн мэдээний хамаарах улирал дуссанаас хойш нэг сарын дотор Хороонд хүргүүлнэ.

3. Тусгай нөөцийн талаар дүн бүртгэлийн мэдээ гаргаж өгөхийг талуудаас шаардахгүй боловч тусгай зорилгоор тухайн орон буюу нутаг дэвсгэрт импортлосон, эсхүл олж авсан мансууруулах эмийн талаар, түүнчлэн иргэдийн хэрэгцээг хангахаар тусгай нөөцөөс авсан мансууруулах эмийн хэмжээний талаархи мэдээг тус тусад нь хүргүүлнэ.

21 дүгээр зүйл

Бэлтгэх болон импортлохыг хязгаарлах

1. Аливаа орон буюу нутаг дэвсгэрийн нэг жилд бэлтгэсэн болон импортлосон мансууруулах эм бүрийн нийт хэмжээ нь дараахь хэмжээний нийлбэр дүнгээс хэтэрч үл болно:

a) Анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор холбогдох тооцооны хүрээнд хэрэглэсэн хэмжээ;

b) Бусад мансууруулах эм, III жагсаалтад орсон бэлдмэл болон энэхүү конвенцид хамрагдаагүй бодис бэлтгэхээр холбогдох тооцооны хүрээнд ашигласан хэмжээ;

c) Экспортлосон хэмжээ;

d) Уг нөөцийг холбогдох тооцоонд заасан түвшинд хүргэхээр түүнд нэмсэн хэмжээ; болон

e) Тусгай зорилгоор холбогдох тооцооны хүрээнд олж авсан хэмжээ.

2. Түр хурааж хууль ёсоор ашиглахаар чөлөөлсөн аливаа хэмжээ, түүнчлэн тусгай нөөцөөс иргэдийн хэрэгцээнд зориулан авсан аливаа хэмжээг 1 дэх хэсэгт заасан хэмжээний нийлбэр дүнгээс хасна.

3. Аливаа нэг жилд бэлтгэсэн болон импортлосон хэмжээ 1 дэх хэсэгт заасан хэмжээний энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу шаардлагатай хасалтыг хийсэн нийлбэр дүнгээс илүү болохыг болохыг Хороо олж тогтоовол бэлтгэх буюу импортлох хэмжээ болон 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон тооцооны нийт дүнгээс тийнхүү тогтоосон болон оны эцэст үлдэж буй илүү хэмжээг дараагийн онд хасна.

4. а) Аливаа орон буюу нутаг дэвсгэрт экспортлосон хэмжээ 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон тухайн орон буюу нутаг дэвсгэрийн тооцооны нийт дүн дээр экспортлосон гэж заасан хэмжээг нэмж, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон аливаа илүү хэмжээг хассаны дараа уг нийт дүнгээс хэтэрч буй нь импорт буюу экспортын дүн бүртгэлийн мэдээнээс (20 дугаар зүйл) харагдаж байвал Хороо нь түүний үзэж байгаагаар энэ тухай мэдэх нь зүйтэй гэсэн улсуудад мэдэгдэж болно.

b) Ийм мэдэгдэл хүлээн авсан талууд дор дурдсанаас бусад тохиолдолд тухайн жилд тухай орон буюу нутаг дэвсгэрт тухайн мансууруулах эмийг цаашид экспортлохыг зөвшөөрөхгүй:

(i) Тухайн орон, нутаг дэвсгэрийн хувьд хэтрүүлж импортлосон болон нэмэлт шаардлагатай хэмжээний талаар нэмэлт тооцоо өгч буй тохиолдол; эсхүл

(ii) Тухайн экспортлогч орны засгийн газрын үзэж байгаагаар экспорт нь өвчтөнг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдол.

21 bis зүйл

Опиум үйлдвэрлэхийг хязгаарлах

1. Аливаа орон буюу нутаг дэвсгэр дэх опиумын үйлдвэрлэх аливаа нэг жилд үйлдвэрлэсэн хэмжээ 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (f) дэд хэсгийн дагуу тогтоосноор үйлдвэрлэх опиумын тооцооноос хэтрэхгүй байх явдлыг аль болох хангахаар зохион байгуулж хянана.

2. Хэрэв энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн өөрийн мэдэлд байгаа мэдээлэлд үндэслэн Хороо нь 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (f) дэд хэсгийн дагуу тооцоо гаргаж өгсөн тал холбогдох тооцоод нийцүүлэн өөрийн хил хязгаарын хүрээнд хууль ёсны зорилгоор үйлдвэрлэсэн опиумыг хязгаарлаагүй бөгөөд хууль ёсны буюу хууль бусаас үл хамааран тухайн талын хил хязгаарын хүрээнд үйлдвэрлэсэн үлэмж хэмжээний опиум нь хууль бус эргэлтэд орсон гэж олж тогтоовол ийнхүү олж тогтоосныг мэдэгдсэний дараа нэг сарын дотор холбогдох талын өгсөн тайлбарыг судалсны дараа ийм хэмжээг бүхэлд нь, эсхүл хэсгийг нь үйлдвэрлэх тоо хэмжээнээс, түүнчлэн жилийн улирал болон опиум экспортлох гэрээт үүргийг харгалзан ийм хасалтыг техникийн хувьд гүйцэтгэх боломжтой дараагийн онд 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (b) дэд хэсэгт тодорхойлсон тооцооны нийт дүнгээс тухай оны улирал болон опиумын экспортын талаар хасахаар шийдвэрлэх болно. Энэ шийдвэр нь түүнийг сонирхогч талд мэдэгдсэнээс хойш ер хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

3. Хасах талаар дээрх 2 дахь хэсгийн дагуу гаргасан шийдвэрийг сонирхогч талд мэдэгдсэний дараа Хороо нь байдлыг хангалттай шийдвэрлэхийн тулд тухайн талтай зөвлөлдөнө.

4. Хэрэв нөхцөл байдлыг хангалттай шийдвэрлээгүй бол Хороо нь 14 дүгээр зүйлийн заалтыг зохимжтой үед ашиглаж болно.

5. Дээрх 2 дахь хэсгийн дагуу хийх хасалтын талаархи шийдвэр гаргахдаа Хороо нь холбогдох бүх нөхцөл байдал, түүний дотор дээрх 2 дахь хэсэгт дурдсан хууль бус эргэлтийн асуудлыг үүсгэж буй нөхцөл байдал төдийгүй тухайн талаас авсан байж болох хяналтын аливаа холбогдох шинэ арга хэмжээг ч харгалзан үзнэ.

22 дугаар зүйл

Тарималжуулалтад хэрэглэх тусгай заалт

1. Аль нэг талын орон буюу нутаг дэвсгэр нөхцөл байдалд нь опиумын намуу, кока бут буюу каннабисын ургамал тарималжуулахыг хориглох нь түүний үзэж байгаагаар олон нийтийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах болон мансууруулах эмийг хууль бус эргэлтэд оруулахаас урьдчилан сэргийлэх хамгийн зохистой арга хэмжээ болж байвал тухайн тал нь тарималжуулахыг хориглоно.

2. Опиумын намуу буюу каннабисын ургамлыг тарималжуулахыг хориглож буй тал нь тухайн талд эрдэм шинжилгээ буюу судалгааны зорилгоор шаардлагатай бага тоо хэмжээнээс бусад хууль бусаар тарималжуулсан аливаа ургамлыг түр хурааж авч, устгах талаар зохих арга хэмжээ авна.

23 дугаар зүйл

Опиумын асуудал эрхлэх үндэсний агентлаг

1. Опиум үйлдвэрлэхийн тулд опиумын намуу тарималжуулахыг зөвшөөрсөн тал нь хэрэв энэ зүйлийн дагуу шаардлагатай чиг үүргийг биелүүлэх засгийн газрын нэг буюу хэд хэдэн агентлаг (цаашид “Агентлаг” гэнэ) байгуулаагүй бол байгуулж, ажиллуулна.

2. Тухайн тал бүр нь опиум үйлдвэрлэхээр опиумын намуу тарималжуулахад, түүнчлэн опиумд дараахь заалтуудыг хэрэглэнэ:

a) Агентлаг нь опиум үйлдвэрлэх зорилгоор опиумын намуу тарималжуулахыг зөвшөөрөх талбай болон газрын хэсгийг заана.

b) Зөвхөн Агентлагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдэд тарималжуулах үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрнө.

c) Тарималжуулах үйл ажиллагааг зөвшөөрсөн газрын хэмжээг тусгай зөвшөөрөл бүрт заана.

d) Опиумын намуу тарималжуулж байгаа этгээдээс хураасан нийт опиумаа Агентлагт тушаахыг шаардана. Агентлаг нь хураасан опиумыг аль болохоор түргэн, ургац хурааснаас хойш дөрвөн сараас оройтуулахгүйгээр худалдан авч, түүний бодит эзэмшигч болно.

e) Опиумын хувьд опиумын алкалоид, эмчилгээний опиум буюу опиумын бэлдмэл бэлтгэгчдэд байгаа нөөцөөс бусдыг импортлох, экспортлох, бөөнөөр худалдаалах болон хадгалах талаар Агентлаг онцгой эрх эдэлнэ. Талууд онцгой энэ эрхээ эмчилгээний опиум ба опиумын бэлдмэлд хэрэглэх хэрэггүй.

3. Холбогдох талын Үндсэн хуулиар зөвшөөрсөн бол 2 дахь хэсэгт дурдсан засгийн газрын чиг үүргийг засгийн газрын нэг агентлаг хэрэгжүүлнэ.

24 дүгээр зүйл

Олон улсын худалдаанд зориулан опиум үйлдвэрлэлтийг хязгаарлах

1. а) Хэрэв аль нэг тал опиумын үйлдвэрлэл эхлэх буюу үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиг санаатай бол тухайн талын опиумын үйлдвэрлэл нь дэлхий дахинд опиумын үйлдвэрлэлийн хэмжээг хэтрүүлэхэд хүргэхгүйн тулд Хорооноос нийтлүүлсэн тооцоонд нийцүүлэн дэлхий дахины опиумын хэрэгцээг харгалзана.

b) Хэрэв аль нэг талын үзэж байгаагаар түүний нутаг дэвсгэрт опиумын үйлдвэрлэл эхлэх буюу үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь опиумын хууль бус эргэлтэд хүргэж болох бол үйлдвэрлэл эхлэх буюу үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг үл зөвшөөрнө.

2. а) 1 дэх хэсгийг мөрдөхийн хамт, хэрэв аль нэг тал 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар экспортонд зориулж опиум үйлдвэрлэдэггүй тал үйлдвэрлэж буй опиумаа жил бүр таван тонноос хэтрэхгүй хэмжээгээр экспортлохыг хүсвэл Хороонд мэдэгдэж дараахь зүйлийн талаархи мэдээллийг агуулсан мэдэгдэл өгнө:

(i) Үйлдвэрлэх болон экспортлох опиумын талаар тавих энэхүү конвенцоор шаардагдсан үйлчилж буй хяналт;

(ii) Опиум экспортлогдох орон буюу орнуудын нэр.

Хороо нь ийм мэдэгдлийг зөвшөөрөх буюу экспортонд зориулж опиум үйлдвэрлэхгүй байхыг тухайн талд зөвлөмж болгоно.

b) 3 дахь хэсэгт дурдсанаас өөр тал жил бүр таван тонноос илүү опиум экспортонд зориулж үйлдвэрлэхийг хүсвэл Зөвлөлд мэдэгдэж дараахь зүйлийн талаархи мэдээллийг агуулсан мэдэгдэл өгнө:

(i) Экспортонд зориулж үйлдвэрлэх тооцолсон хэмжээ;

(ii) Үйлдвэрлэх опиумын талаар тавьж байгаа буюу санал болгосон хяналт;

(iii) Опиум экспортлогдох орон буюу орнуудын нэр.

Зөвлөл нь мэдэгдлийг зөвшөөрөх буюу экспортонд зориулж опиум үйлдвэрлэхгүй байхыг тухайн талд зөвлөмж болгоно.

3. Үйлдвэрлэсэн опиумаа 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх арван жилийн туршид экспортлосон тал нь үйлдвэрлэж буй опиумаа 2 дахь хэсгийн (а) болон (b) дэд хэсгийн заалтыг үл харгалзан экспортлож болно.

4. a) Аль нэг тал дараахь талын нутаг дэвсгэрт үйлдвэрлэснээс бусад аливаа орон буюу нутаг дэвсгэрээс опиум импортлохгүй:

(i) 3 дахь хэсэгт дурдсан тал;

(ii) 2 дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу Хороонд мэдэгдсэн тал; эсхүл

(iii) 2 дахь хэсгийн (b) дэд хэсэгт зааснаар Зөвлөлөөс зөвшөөрөр авсан тал.

b) Аль нэг тал энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасныг үл харгалзан 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх арван жилийн туршид опиум үйлдвэрлэж экспортлож байсан аливаа орны үйлдвэрлэсэн опиумыг хэрэв тухайн орон 23 дугаар зүйлийн зорилгоор үндэсний хяналтын байгууллага буюу агентлаг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд түүний үйлдвэрлэж буй опиум хууль бус эргэлтэд орохгүй байхыг хангах үр дүнтэй хүчин төгөлдөр арга хэрэгсэлтэй бол импортлож болно.

5. Энэ зүйлийн заалт нь дараахь тохиолдолд аль ч талд хориг болохгүй:

a) Өөрийн хэрэгцээнд хүрэлцэхүйцээр опиум үйлдвэрлэх; эсхүл

b) Энэхүү конвенцийн шаардлагад нийцүүлэн хууль бусаар эргэлтэд оруулсан учир түр хураагдсан опиумыг өөр талд экспортлох.

25 дугаар зүйл

Намууны сүрэлд тавих хяналт

1. Опиум үйлдвэрлэхээс өөр зорилгоор опиумын намуу тарималжуулахыг зөвшөөрдөг тал нь дараахь зүйлийг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авна:

a) Опиумыг уг опиумын намуунаас үйлдвэрлэхгүй байх; эсхүл

b) Намууны сүрлээс мансууруулах эм бэлтгэхийг зохих ёсоор хянаж байх.

2. Талууд нь намууны сүрлийн хувьд 31 дүгээр зүйлийн 4-15 дахь хэсэгт зааснаар импортын гэрчилгээ болон экспортын зөвшөөрлийн системийг хэрэглэнэ.

3. Талууд 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) дэд хэсэг, 2 дахь хэсгийн (b) дэд хэсгийн дагуу мансууруулах эмд шаардсанаар намууны сүрлийн импорт болон экспортын тухай дүн бүртгэлийн мэдээлэл өгнө.

26 дугаар зүйл

Кока бут болон кока навч

1. Хэрэв аль нэг тал кока бут тарималжуулахыг зөвшөөрвөл түүнд болон кока навчинд опиумын намуунд тавих хяналтын талаар 23 дугаар зүйлд зааснаар хяналтын тогтолцоог хэрэглэх бөгөөд тэр зүйлийн 2 дахь хэсгийн (d) дэд хэсгийн хувьд түүнд дурдсан Агентлагт тавих шаардлага нь ургац хураасны дараа аль болох түргэн ургацыг эзэмшилдээ авсан байхад оршино.

2. Талууд зэрэглээгээр ургасан бүх кока бутыг боломжийн хэрээр түүх арга хэмжээ авна. Кока бутыг хууль бусаар тарималжуулсан бол талууд түүнийг устгана.

27 дугаар зүйл

Кока навчинд хамаарах нэмэлт заалт

1. Талууд аливаа алкалоид агуулаагүй амт оруулагч бодис бэлтгэхэд кока навч ашиглахыг зөвшөөрч болох бөгөөд ийнхүү ашиглахад шаардлагатай хэмжээний хүрээнд эдгээр навчийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдаалах болон эзэмшихийг зөвшөөрч болно.

2. Талууд тухайн кока навчийг алкалоид болон амт оруулагч бодис гаргаж авахад ашиглаж энэ талаар тооцоо, дүн бүртгэлийн мэдээлэлд тайлбарласнаас бусад тохиолдолд амт оруулагч бодис бэлтгэхэд зориулсан кока навчны талаар тусдаа тооцоо (19 дүгээр зүйл), дүн бүртгэлийн мэдээлэл (20 дугаар зүйл) гарган өгнө.

28 дугаар зүйл

Каннабист тавих хяналт

1. Хэрэв аль нэг тал каннабис буюу каннабисын давирхай үйлдвэрлэхээр каннабисын ургамал тарималжуулахыг зөвшөөрдөг бол тухайн тал опиумын намуунд тавих хяналтын талаар 23 дугаар зүйлд зааснаар хяналтын тогтолцоог түүнд хэрэглэнэ.

2. Энэхүү конвенцийг гагцхүү үйлдвэрийн (ширхэг болон үр) болон цэцэрлэгжүүлэлтийн зорилгоор тарималжуулах каннабисын ургамлын хувьд хэрэглэхгүй.

3. Талууд каннабисын ургамлын навчийг зүй бусаар хэрэглэх, хууль бус эргэлтэд оруулахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байж болох арга хэмжээ авна.

29 дүгээр зүйл

Бэлтгэх

1. Талууд мансууруулах эм бэлтгэх үйл ажиллагааг улсын байгууллага, эсхүл улсын байгууллагууд гүйцэтгэхээс бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийн дагуу явуулахыг шаардана.

2. Талууд:

a) Мансууруулах эм бэлтгэдэг буюу бэлтгэхэд оролцдог бүх этгээд болон байгууллагыг хяналтад байлгана;

b) Ийнхүү бэлтгэж болох байгууллага, байрыг тусгай зөвшөөрлийн дагуу хяналтад байлгана;

c) Тусгай зөвшөөрөл бүхий мансууруулах эм бэлтгэгчид бэлтгэх эрхтэй мансууруулах эмийн төрөл болон хэмжээг заасан зөвшөөрлийг үе үе авч байхыг шаардана. Гэхдээ тогтмол зөвшөөрлийг бэлдмэлд авах хэрэггүй.

3. Мансууруулах эм бэлтгэгчдийн эзэмшилд буй үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай мансууруулах эм болон намууны сүрлийг зах зээлийн нөхцлийг харгалзан хэмжээнээс илүүгээр хуримтлуулахаас урьдчилан сэргийлнэ.

30 дугаар зүйл

Худалдаа болон түгээлт

1. а) Талууд мансууруулах эм худалдаалах болон түгээхийг улсын байгууллага, эсхүл улсын байгууллагууд гүйцэтгэхээс бусад тохиолдолд түүнийг тусгай зөвшөөрлийн дагуу явуулахыг шаардана.

b) Талууд:

(i) Мансууруулах эм худалдаалах болон түгээдэг буюу худалдаалах болон түгээхэд оролцдог бүх этгээд болон байгууллагыг хяналтад байлгана;

(ii) Ийнхүү худалдаалах болон түгээж болох байгууллага, байрыг тусгай зөвшөөрлийн дагуу хяналтад байлгана. Гэхдээ бэлдмэлд зөвшөөрөл авах хэрэггүй.

c) Эмчилгээний болон шинжлэх ухааны чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохих ёсоор зөвшөөрөл авсан этгээдүүд уг чиг үүргээ хэрэгжүүлэх үед (a), (b) дэд хэсгийн тусгай зөвшөөрлийн талаархи заалтыг хэрэглэхгүй.

2. Талууд түүнчлэн:

a) Мансууруулах эм худалдаачид, түгээгч, улсын байгууллага болон дээр дурдсан эрх бүхий этгээдийн эзэмшилд буй үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай мансууруулах эм болон намууны сүрлийг зах зээлийн нөхцлийг харгалзан хэмжээнээс илүүгээр хуримтлуулахаас урьдчилан сэргийлнэ.

b) (i) Хувь хүмүүст мансууруулах эм нийлүүлэх буюу олгохдоо эмчийн жор шаардана. Энэ шаардлагыг эмчилгээний чиг үүрэгтэйгээ холбоотойгоор хувь хүмүүс зохих ёсоор хууль ёсоор олж авах, хэрэглэх, тэдэнд олгох буюу хангаж болох мансууруулах эмд хэрэглэх шаардлагагүй.

(ii) Хэрэв талууд ийм арга хэмжээг шаардлагатай, эсхүл хүсүүштэй гэж үзвэл I жагсаалтад орсон мансууруулах эмийн жорыг засгийн газрын эрх бүхий байгууллага, эсхүл эрх бүхий мэргэжлийн холбооноос бяцхан товхимол хэлбэрээр гаргасан албан ёсны маягт дээр бичихийг шаардана.

3. Олон улсын хэмжээнд нэр нь бүртгэгдээгүй мансууруулах эмд хамаарах болон арилжааны зорилгоор ашиглаж буй мансууруулах эмийг бүх төрлийн зар сурталчилгаа, тайлбар бүхий ном зохиолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосны дагуу мансууруулах эм бүхий савны доторхи боодол, түүнчлэн мансууруулах эмийг худалдахаар санал болгож буй шошгыг бичмэл буюу хэвлэмэл хэлбэрээр илэрхийлэхийг талууд шаардлага болгохыг эрмэлзэнэ.

4. Хэрэв аль нэг тал тийм арга хэмжээг шаардлагатай буюу хүсүүштэй гэж үзвэл мансууруулах эм бүхий доторхи сав буюу боодол дээр илт ялгаран харагдах хос улаан зураас тавихыг шаардана. Мансууруулах ийм бодис агуулсан савны гаднах боодол дээр хос улаан зураас тавихгүй.

5. Аль нэг тал мансууруулах эмийг худалдаанд гаргах шошгонд түүнд орсон мансууруулах эмийн жин болон хувь хэмжээгээр яг тодорхой заасан байхыг шаардана. Шошгон дахь мэдэгдлийн энэ шаардлагыг хувь хүнд эмчийн жороор олгосон мансууруулах эмд хэрэглэх хэрэггүй.

6. 2 болон 5 дахь хэсгийн заалтыг II жагсаалтад орсон мансууруулах эмийг жижиглэн худалдаалах буюу жижиглэн түгээхэд хэрэглэх хэрэггүй.

31 дүгээр зүйл

Олон улсын худалдаанд хамаарах тусгай заалтууд

1. Талууд дараахь нөхцлөөр зөвшөөрөхөөс бусад тохиолдолд аливаа орон буюу нутаг дэвсгэр рүү мансууруулах эм экспортлохыг зөвшөөрөхгүй:

a) Тухайн орон буюу нутаг дэвсгэрийн хууль, журамд нийцүүлсэн;

b) 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсноор тухайн орон буюу нутаг дэвсгэрийн тооцооны нийт дүн дээр реэкспортонд зориулж хэмжээг дахин нэмсэн.

2. Талууд чөлөөт боомт болон бүсэд өөрийн нутаг дэвсгэрийн бусад хэсэгт тавьдгийн нэгэн адил хяналт, шалгалт явуулах бөгөөд чингэхдээ түүнээс хатуу арга хэмжээ авч болно.

3. Талууд нь: а) Улсын үйлдвэрийн газар буюу үйлдвэрийн газруудаас хэрэгжүүлж байгаагаас бусад тохиолдолд мансууруулах эмийн импорт болон экспортод тусгай зөвшөөрлийн дагуу хяналт тавина;

b) Ийм импорт буюу экспорт хийж байгаа буюу үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх этгээд болон үйлдвэрийн газарт хяналт тавина.

4. a) Мансууруулах эмийн импорт буюу экспортыг зөвшөөрч байгаа тал бүр нь нэг буюу хэдэн мансууруулах эм хамаарснаас үл хамааран импорт буюу экспорт тус бүрт тус тусад нь импорт буюу экспортын зөвшөөрөл авахыг шаардана.

b) Ийм зөвшөөрөлд мансууруулах эмийн нэр, олон улсын бүртгэгдээгүй нэр байгаа бол тухайн нэр, импортлох буюу экспортлох тоо хэмжээ, импортлогч болон экспортлогчийн нэр, хаяг, түүнчлэн импортлосон буюу экспортлосон байх ёстой хугацааг заана.

c) Экспортын зөвшөөрөлд мөн импортын гэрчилгээ (5 дахь хэсэг)-ний дугаар, он, сар, өдөр, түүнчлэн түүнийг олгосон эрх бүхий байгууллагыг заана.

d) Импортын зөвшөөрлөөр нэгээс илүү ачилтаар импортлохыг зөвшөөрч болно.

5. Экспортын зөвшөөрөл олгохын өмнө талууд импортлогч орон буюу нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллагаас олгосон импортын гэрчилгээ шаардах бөгөөд уг гэрчилгээ нь түүнд дурдсан мансууруулах эм буюу эмүүдийг импортлохыг зөвшөөрснийг гэрчилж, ийм гэрчилгээг экспортын зөвшөөрөл хүсэж буй этгээд буюу байгууллага гаргаж өгнө.

6. Ачаа бүрийг экспортын зөвшөөрлийн хуулбар дагалдах бөгөөд экспортын зөвшөөрөл олгосон засгийн газар нэг хуулбарыг импортлогч орон буюу нутаг дэвсгэрийн засгийн газарт илгээнэ.

7. a) Импорт хиймэгц эсхүл импорт хийхээр тогтоосон хугацаа дуусмагц импортлогч орон буюу нутаг дэвсгэрийн засгийн газар экспортын зөвшөөрлийн энэ талаархи тэмдэглэл хийж экспортлогч орон буюу нутаг дэвсгэрийн засгийн газарт буцаана.

b) Тэр мэдэгдэлд бодит импортын хэмжээг заана.

c) Хэрэв экспортын хэмжээ нь экспортын зөвшөөрөлд зааснаас бага байвал экспортын зөвшөөрөлд болон түүний албан ёсны аливаа хуулбарт эрх мэдэл бүхий байгууллага бодит экспортын хэмжээг заана.

8. Экспортын зөвшөөрөлд нэрлэснээс өөр талын шуудангийн хайрцаг, эсхүл банкны дансанд ачаа экспортлохыг хориглоно.

9. Импортлогч орны засгийн газар экспортын зөвшөөрөл хүссэн этгээд буюу байгууллагын гэрчилгээнд баталгаат агуулахад байрлуулах зорилгоор импортлохыг зөвшөөрснөө гэрчлээгүй тохиолдолд ачааг баталгаат агуулах уруу экспортлохыг хориглоно. Ийм тохиолдолд экспортын зөвшөөрөлд тухайн ачааг ийм зорилгоор экспортлож байгааг заана. Баталгаат агуулахаас ачааг гаргах бүрд тухайн агуулах харьяалагдах эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахыг шаардах бөгөөд гадаадад ачуулах тохиолдолд ийнхүү гаргахыг энэхүү конвенцийн утга агуулгаар шинэ экспорт гэж үзнэ.

10. Аль нэг талын нутаг дэвсгэрт орж буй буюу нутаг дэвсгэрээс гарч буй мансууруулах эмийн ачаанд экспортын зөвшөөрөл дагалдуулаагүй бол ийм ачааг эрх бүхий байгууллага саатуулна.

11. Тухайн талын эрх бүхий байгууллагад тухайн ачааны экспортын зөвшөөрлийн хуулбарыг гаргаж өгөөгүй тохиолдолд аль нэг тал өөр улсад ачуулсан аливаа мансууруулах эмийг өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрүүлэхийг түүнийг ачсан тээврийн хэрэгслээс буулгасан эсэхийг үл харгалзан зөвшөөрөхгүй.

12. Ачаа өнгөрч буй орон буюу нутаг дэвсгэрийн засгийн газар тийнхүү чиглэлээ өөрчлөхийг зөвшөөрөөгүй бол мансууруулах эм бүхий ачааг өнгөрүүлэхийг зөвшөөрсөн аливаа орон буюу нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага ачааг дагалдуулсан экспортын зөвшөөрлийн хуулбарт нэрлэсэн чиглэлээс өөр чиглэлд ачуулахгүй байхаас урьдчилан сэргийлэхийн тулд зохих бүх арга хэмжээг авна. Дамжин өнгөрүүлэх орон буюу нутаг дэвсгэрийн засгийн газар чиглэлээ өөрчлөх талаархи аливаа хүсэлтийг авч үзэхдээ тийнхүү чиглэл өөрчлөхийг тухайн дамжин өнгөрүүлэх орон буюу нутаг дэвсгэрээс шинэ чиглэлийн орон буюу бүс нутаг руу экспортлож байгаа мэтээр үзнэ. Хэрэв тийнхүү чиглэл өөрчлөхийг зөвшөөрсөн бол 7 дахь хэсгийн (a), (b) дэд хэсгийн заалтыг дамжин өнгөрүүлэх орон буюу нутаг дэвсгэр болон ачааг анх экспортлосон орон буюу нутаг дэвсгэрийн хооронд мөн хэрэглэнэ.

13. Мансууруулах эм бүхий ямар ч ачааг дамжин өнгөрүүлэх явцад, эсхүл баталгаат агуулахад хадгалах хооронд тухайн мансууруулах эмийн мөн чанарыг өөрчлөх ямарваа үйлдэл хийж болохгүй. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр савлагааг өөрчилж болохгүй.

14. Мансууруулах эмийг аль нэг талын нутаг дэвсгэрээр өнгөрүүлэхэд хамаарах 11-ээс 13 дахь хэсгийн заалтыг тухайн ачааг дамжин өнгөрүүлэх орон буюу нутаг дэвсгэрт буулт хийхгүй байх агаарын хөлгөөр тээвэрлэж буй тохиолдолд хэрэглэхгүй. Хэрэв агаарын хөлөг ийм орон буюу нутаг дэвсгэрт буулт хийвэл тэдгээр заалтыг тухайн нөхцөл байдал шаардсны дагуу хэрэглэнэ.

15. Энэ хэсгийн заалт дамжин өнгөрч буй мансууруулах эмд талуудын аль нэг нь хэрэгжүүлж болох хяналтыг хязгаарлаж буй олон улсын аливаа хэлэлцээрийн заалтыг хөндөхгүй.

16. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэг болон 2 дахь хэсгээс бусад аль ч заалтыг III жагсаалтад орсон бэлдмэлүүдийн тохиолдолд хэрэглэхгүй.

32 дугаар зүйл

Олон улсын тээврийн хөлөг онгоц, эсхүл агаарын хөлөгт эмнэлгийн анхны тусламжийн зорилгоор мансууруулах эмийг авч явах талаархи тусгай заалтууд

1. Эмнэлгийн анхны тусламжийн зорилгоор, эсхүл яаралтай тохиолдолд хэрэглэх мансууруулах эмийн аяллын явцад хэрэгтэй байж болох хязгаарлагдмал тоо хэмжээг хөлөг онгоц, эсхүл агаарын хөлөгт олон улсад тээвэрлэхийг энэхүү конвенцийн утга агуулгаар импорт, экспорт, эсхүл аль нэг орноор дамжин өнгөрөх үйлдэл гэж үзэхгүй.

2. 1 дэх хэсэгт дурдсан мансууруулах эмийг зүй бусаар хэрэглэх, эсхүл хууль бус зорилгоор чиглэлийг нь өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх хамгаалалтын зохих арга хэмжээг бүртгэлийн орон авна. Комисс нь олон улсын зохих байгууллагуудтай зөвлөлдөж хамгаалалтын ийм арга хэмжээг зөвлөмж болгоно.

3. 1 дэх хэсгийн дагуу хөлөг онгоц, эсхүл агаарын хөлөгт авч явж буй мансууруулах эмийн хувьд бүртгэлийн орны хууль, журам, зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг мөрдөх бөгөөд хөлөг онгоц, эсхүл агаарын хөлөгт шалгалт, хяналт шалгалт болон хяналтын бусад арга хэмжээ авч явуулах дотоодын эрх бүхий байгууллагын эрхийг хөндөхгүй. Яаралтай тохиолдолд ийм мансууруулах эмийг хэрэглэх нь 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (b) дэд хэсгийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй.

33 дугаар зүйл

Мансууруулах эм эзэмших

Талууд хууль ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд мансууруулах эм эзэмшихийг үл зөвшөөрнө.

34 дүгээр зүйл

Хянах болон шалгах арга хэмжээ

Талууд:

a) Энэхүү конвенцид нийцүүлэн зааснаар тусгай зөвшөөрөл авсан, эсхүл энэхүү конвенцид нийцүүлэн байгуулсан улсын үйлдвэрийн газарт удирдах буюу хянан шалгах албан тушаал эрхэлж байгаа бүх этгээд энэ зорилгоор гаргасан хууль, журмын заалтыг үр дүнтэй, хэлбэрэлтгүй гүйцэтгэх хангалттай мэдлэг чадвартай байх;

b) Засгийн газрын эрх бүхий байгууллага, үйлдвэрлэгч, худалдаачин, эрдэмтэн, эрдэм шинжилгээний байгууллага болон эмнэлгүүд бэлтгэсэн мансууруулах эмийн болон мансууруулах эм авсан болон захиран зарцуулсан тохиолдол бүрийн хэмжээг харуулсан бүртгэл хөтөлж байхыг шаардана. Ийм бүртгэлийг хоёр жилээс доошгүй хугацаагаар тус тус хадгална. Албан ёсны жор бичих товхимол хэлбэрээр гаргасан дэвтэр (30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (b) дэд хэсэг) хэрэглэж байгаа бол товхимол хэлбэрээр гаргасан ийм дэвтрийг мөн хоёр жилээс доошгүй хугацаагаар хадгална.

35 дугаар зүйл

Хууль бус эргэлтийн эсрэг арга хэмжээ

Талууд өөрийн үндэсний хууль тогтоомж, эрх зүй болон захиргааны тогтолцоог зохих ёсоор харгалзан:

a) Хууль бус эргэлтийн эсрэг урьдчилан сэргийлэх болон шийтгэх арга хэмжээнүүдийг уялдуулан зохицуулахад чиглэсэн арга хэмжээг үндэсний хэмжээнд авна; энэ зорилгоор тэд тийнхүү уялдуулан зохицуулах асуудлыг хариуцсан зохих байгууллагыг тухайн ажилд ашиг тустайгаар томилж болно;

b) Мансууруулах эмийн хууль бус эргэлтийн эсрэг кампанит ажил явуулахад бие биедээ туслана;

c) Хууль бус эргэлтийн эсрэг уялдуулан зохицуулсан кампанит ажил явуулах үүднээс бие биетэйгээ болон гишүүн нь болох олон улсын эрх бүхий байгууллагатай нягт хамтран ажиллана;

d) Зохих байгууллагуудын хоорондын олон улсын хамтын ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх явдлыг хангана;

e) Мөрдөх ажиллагаа явуулах зорилгоор хууль зүйн баримт бичгийг олон улсын хэмжээнд дамжуулж байгаа тохиолдолд талуудын томилсон байгууллагуудад шуурхай дамжуулах явдлыг хангана; энэ шаардлага нь хууль зүйн баримт бичгийг дипломат шугамаар илгээхийг шаардах аль нэг талын эрхийг хөндөхгүй.

f) 18 дугаар зүйлээр шаардсан мэдээлэлд нэмэлт болгож өөрийн хил хязгаарын доторхи мансууруулах эмтэй холбоотой хууль бус үйл ажиллагаанд хамаарах мэдээлэл, түүний дотор мансууруулах эмийг хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэх, бэлтгэх, хэрэглэх, түүнчлэн хууль бусаар эргэлтэд оруулах тухай мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан Хороо болон Комисст зохистой гэж үзвэл өгнө.

g) Өмнөх хэсэгт дурдсан мэдээллийг Хорооноос хүсэж болох арга хэлбэр, хугацаанд аль болох өгнө; аль нэг тал хүсвэл Хороо нь мэдээлэл өгөх болон тухайн талын хил хязгаарын доторхи мансууруулах эмтэй холбоотой хууль бус үйл ажиллагааг багасгахыг эрмэлзэхэд нь зөвлөлгөө өгөхийг санал болгож болно.

36 дугаар зүйл

Шийтгэлийн тухай заалт

1. а) Тал бүр энэхүү конвенцийн заалтуудыг зөрчиж мансууруулах эм тарималжуулах, үйлдвэрлэх, бэлтгэх, гаргаж авах, бэлдэх, эзэмших, санал болгох, худалдахаар санал болгох, түгээх, худалдан авах, худалдах, аливаа нөхцлөөр хүргүүлэх, зуучлах, илгээх, дамжин өнгөрүүлэн илгээх, тээвэрлэх, импортлох болон экспортлох, түүнчлэн тухайн талын үзэж байгаагаар энэхүү конвенцид харш байж болох аливаа бусад үйлдлийг санаатайгаар үйлдсэн бол шийтгэвэл зохих гэмт хэрэг гэж үзэх, мөн ноцтой гэмт хэрэгт тохирох шийтгэл, тухайлбал хорих буюу эрх чөлөөг нь хасах бусад шийтгэл хүлээлгэх явдлыг хангах арга хэмжээг өөрийн үндсэн хуулийн хязгаарлалтыг харгалзан авна.

b) Мансууруулах эм урвуулан хэрэглэгчид тийм гэмт хэрэг үйлдсэн бол талууд дээрх хэсгийг үл харгалзан шийтгэл буюу ялын оронд, эсхүл нэмэлт болгож тэднийг эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах арга хэмжээнд 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хамруулахаар зааж болно.

2. Аль нэг талын үндсэн хуулийн хязгаарлалт, эрх зүйн тогтолцоо, дотоодын хуулийг харгалзан:

a) i) 1 дэх хэсэгт жагсаасан гэмт хэрэг бүрийг хэд хэдэн оронд үйлдсэн бол тусдаа гэмт хэрэг гэж үзнэ;

ii) тэдгээр гэмт хэргийн аль нэгийг үйлдэхэд санаатайгаар хамтран оролцох, үйлдэхээр үгсэн тохиролцох, завдах, түүнчлэн энэ зүйлд дурдсан гэмт хэрэгт холбогдуулан бэлтгэх үйлдэл хийх болон санхүүгийн үйл ажиллагаа явуулах нь 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэвэл зохих гэмт хэрэг болно;

iii) тийм гэмт хэргийн төлөө гадаад улсад оногдуулсан шийтгэлийг рецидив гэмт хэрэгтнээр тогтоох зорилгоор харгалзан үзнэ;

iv) тухайн гэмт хэрэг нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн тал, эсхүл хүсэлт гаргасан талын хуулиар шилжүүлэн өгөхийг хүлээж авдаггүй бөгөөд уг гэмт этгээд өмнө нь яллагдаж, шүүхээр шийтгэгдээгүй бол уг гэмт этгээдийг нутаг дэвсгэрт нь олж тогтоосон тал тухайн улсын харьяат эсхүл гадаад улсын харьяат үйлдсэн дээр дурдсан ноцтой гэмт хэргийг мөрдөн шалгана.

b) i) Энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн (а) (ii) дэд хэсэгт заасан гэмт хэрэг бүрийг талуудын хооронд байгуулсан шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээнд шилжүүлэн өгөх гэмт хэрэгт оруулсан гэж үзнэ. Талууд өөр хоорондоо хойшид байгуулах шилжүүлэн өгөх тухай гэрээ бүрт тийм гэмт хэргийг шилжүүлэн өгөх гэмт хэрэг гэж оруулах үүрэг хүлээнэ;

ii) Гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх нөхцөл тавьдаг тал шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй өөр нэг талаас шилжүүлэн өгөх тухай хүсэлт хүлээн авбал өөрийн үзэмжээр энэхүү конвенцийг энэ зүйлийн 1 болон 2 (а) (ii) дэд хэсэгт жагсаасан гэмт хэргийн хувьд шилжүүлэн өгөх эрх зүйн үндэс гэж үзэж болно. Шилжүүлэн өгөхөд хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан бусад нөхцлийг мөрдөнө;

iii) Гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх нөхцөл тавьдаггүй талууд энэ зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсгийн (а)(ii) дэд хэсэгт жагсаасан гэмт хэргийг шилжүүлэн өгөх гэмт хэрэг гэж өөр хоорондоо үзэж, хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан бусад нөхцлийг мөрдөнө;

iv) Шилжүүлэн өгөхийг хүсэлт хүлээн авагч талын хуульд нийцүүлэн зөвшөөрөх бөгөөд энэ хэсгийн (b)(i), (ii) болон (iii) дэд хэсгийг үл харгалзан тухайн гэмт хэргийг эрх бүхий байгууллагаас хангалттай ноцтой биш гэж үзсэн тохиолдолд шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхөөс тухайн тал татгалзах эрхтэй.

3. Харьяаллын асуудлын хувьд тухайн талын эрүүгийн хуулийн заалт энэ зүйлийн заалтаас давуу хүчинтэй байна.

4. Энэ зүйлийн аль ч заалт нь түүнд дурдсан гэмт хэргийг аль нэг талын дотоодын хуульд нийцүүлэн тогтоож, мөрдөн шалгаж, шийтгэх зарчмыг хөндөхгүй.

37 дугаар зүйл

Түр болон бүрмөсөн хураах

36 дугаар зүйлд дурдсан гэмт хэргүүдийн аль нэгийг үйлдэхэд ашигласан буюу зориулсан аливаа мансууруулах эм, бодис болон тоног төхөөрөмжийг түр хураах болон бүрмөсөн хураана.

38 дугаар зүйл

Мансууруулах эм урвуулан хэрэглэхийн эсрэг арга хэмжээ

1. Талууд мансууруулах эм урвуулан хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, холбогдох этгээдийг эрт таньж тогтоох, эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах талаар онцгой анхаарч, боломжтой бүх арга хэмжээг авах бөгөөд энэ зорилгод хүрэх хүчин чармайлтаа уялдуулан зохицуулна.

2. Талууд мансууруулах эм урвуулан хэрэглэгчдийг эмчлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах боловсон хүчний сургалтыг бололцооны хэрээр дэмжинэ.

3. Талууд сэтгэцэд нөлөөлөх бодис урвуулан хэрэглэхийн бэрхшээлтэй асуудал, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг ойлгохыг ажил нь шаарддаг этгээдүүдэд туслах талаар боломжтой бүх арга хэмжээ авч, мөн мансууруулах эм урвуулан хэрэглэх явдал өргөн дэлгэрэх эрсдэл байгаа бол ийм ойлголтыг олон нийтэд түгээхийг дэмжинэ.

38 bis зүйл

Бүсчилсэн төвийн тухай хэлэлцээр

Хэрэв аль нэг тал мансууруулах эм хууль бусаар ашиглах болон эргэлтэд оруулахаас үүсэж буй асуудалтай тэмцэх бүсийн эрдэм шинжилгээ, боловсролын төв бий болгох тухай хэлэлцээр байгуулахыг мансууруулах эмийг хууль бус эргэлтэд оруулахын эсрэг чиглэсэн арга хэмжээнийхээ нэг хэсэг болгон явуулах нь зүйтэй гэж өөрийн үндэсний хууль, эрх зүй, захиргааны тогтолцоог зохих ёсоор харгалзсаны үндсэн дээр Хороо буюу төрөлжсөн байгууллагын техник зөвлөгөөнд түшиглэн тийнхүү хүсэж байгаа бол тухайн бүс нутгийн бусад сонирхогч талтай зөвлөлдсөний үндсэн дээр тийм хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

39 дугаар зүйл

Энэхүү конвенцид шаардсан үндэсний хяналтын арга

хэмжээнээс илүү чанга арга хэмжээ хэрэглэх

Энэхүү конвенцид орсон аль ч заалтыг үл харгалзан, аль нэг тал энэхүү конвенцид зааснаас илүү чанга буюу хатуу хяналтын арга хэмжээ авахад, ялангуяа III жагсаалтад орсон бэлдмэл буюу II жагсаалтад орсон мансууруулах эмд I жагсаалтад орсон мансууруулах эмд хэрэглэх хяналтын бүх, эсхүл түүний үзэж байгаагаар олон нийтийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалахад шаардлагатай, эсхүл хүсүүштэй арга хэмжээг авахыг шаардахад саад болохгүй буюу саад болно гэж үзэхгүй.

40 дүгээр зүйл

Конвенцийн хэл, гарын үсэг зурах, соёрхон батлах, нэгдэн орох журам

1. Англи, испани, орос, франц, хятад хэлээрх эх бичвэр нь адил хүчинтэй энэхүү конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын аливаа гишүүн, гишүүн бус боловч Олон улсын шүүхийн дүрмийн оролцогч буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын гишүүн аливаа улс, түүнчлэн тал болохыг Зөвлөлөөс урьсан аливаа бусад улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурахад 1961 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нээлттэй байна.

2. Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

3. Энэхүү конвенц нь 1961 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дараа 1 дэх хэсэгт дурдсан улсууд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

41 дүгээр зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Дөч дэх батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг 40 дүгээр зүйлд нийцүүлэн хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь хоногт энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

2. Дээр дурдсан дөч дэх баримт бичгийг хадгалуулсны дараа батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулж буй өөр аливаа улсын хувьд энэхүү конвенц батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ тухайн улс хадгалуулснаас хойш гуч дахь хоногт хүчин төгөлдөр болно.

42 дугаар зүйл

Хамаарах нутаг дэвсгэр

Аль нэг тал олон улсын харилцааг нь хариуцаж буй харьяа бус бүх нутаг дэвсгэрт тийм нутаг дэвсгэрээс урьдчилан зөвшөөрөл авсан байхыг тухайн тал буюу нутаг дэвсгэрийн Үндсэн хуулиар, эсхүл зан заншлаар шаардсанаас бусад тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэнэ. Тийм тохиолдолд тухайн тал аль болох богино хугацаанд тухайн нутаг дэвсгэрээс шаардлагатай зөвшөөрлийг авахыг эрмэлзэх бөгөөд зөвшөөрлийг авмагц Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн Конвенцийг тухайн мэдэгдэлд нэрлэсэн нутаг дэвсгэр буюу нутаг дэвсгэрүүдэд хэрэглэнэ. Харьяа бус нутаг дэвсгэрээс урьдчилан зөвшөөрөл авах шаардлагагүй тохиолдолд сонирхогч тал гарын үсэг зурах, соёрхон батлах, эсхүл нэгдэн орохдоо энэхүү конвенцийг хэрэглэх харьяа бус нутаг дэвсгэр буюу нутаг дэвсгэрүүдийг зарлана.

43 дугаар зүйл

19, 20, 21 болон 31 дүгээр зүйлийн зорилгоорх нутаг дэвсгэр

1. 19, 20, 21 болон 31 дүгээр зүйлийн зорилгод аль нэг тал нутаг дэвсгэрийн аль нэг нь хоёр буюу хэд хэдэн нутаг дэвсгэрт хуваагдсан, эсхүл хоёр болон хэд хэдэн нутаг дэвсгэр нь нэг нутаг дэвсгэр болон нэгдсэн тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно.

2. Хоёр буюу хэд хэдэн тал хоорондоо гаалийн холбоо байгуулсны үр дүнд тэдгээр тал нь 19, 20, 21 болон 31 дүгээр зүйлийн зорилгод нэг нутаг дэвсгэр болж буй тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно.

3. Дээрх 1, эсхүл 2 дахь хэсгийн дагуу хийсэн аливаа мэдэгдэл түүнийг хийсэн жилийн дараагийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.

44 дүгээр зүйл

Олон улсын өмнөх гэрээнүүд дуусгавар болох

1. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц түүний заалтууд энэхүү конвенцийн талуудын хоорондын дараахь гэрээний заалтуудыг дуусгавар болгож, тэдгээрийг орлоно:

a) Гаага хотноо 1912 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан Опиумын тухай олон улсын конвенц;

b) Женев хотноо 1925 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан Бэлэн опиум бэлтгэх, дотоодод худалдаалах, ашиглах талаархи хэлэлцээр;

c) Женев хотноо 1925 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан Опиумын тухай олон улсын конвенц;

d) Женев хотноо 1931 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан Мансууруулах эм бэлтгэхийг хязгаарлах болон түгээхийг зохицуулах конвенц;

e) Бангкок хотноо 1931 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан Алс Дорнодод опиум татах явдалд хяналт тавих хэлэлцээр;

f) Гаага хотноо 1912 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, Женев хотноо 1925 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, 1925 оны 2 дугаар сарын 19-ний өдөр, 1931 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, Бангкок хотноо 1931 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Женев хотноо 1936 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Мансууруулах эмийн тухай хэлэлцээр, конвенц, протоколд нэмэлт өөрчлөлт оруулсан Лейк Саксесст 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан протокол, гэхдээ нэрлэсэн конвенцуудын сүүлчийнхэд нөлөөлөхөөс бусад тохиолдолд;

g) (f) дэд хэсэгт дурдсан 1946 оны протоколоор нэмэлт өөрчлөлт оруулсан (а)-(е) дэд хэсэгт дурдсан конвенц, хэлэлцээрүүд;

h) Лейк Саксесст 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан протоколоор нэмэлт өөрчлөлт оруулсан Мансууруулах эм бэлтгэхийг хязгаарлах болон түгээхийг зохицуулах 1931 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн конвенцийн хамрах хүрээнээс гадуурх мансууруулах эмийг олон улсын хяналтад оруулах Парис хотноо 1948 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан протокол;

i) Нью-Йорк хотноо 1953 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан Намуу ургамлыг тарималжуулахыг, опиум үйлдвэрлэх, олон улсад болон бөөнөөр худалдаалах, ашиглахыг хязгаарлах болон зохицуулах протокол хүчин төгөлдөр болсон бол тэрхүү протокол.

2. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц Женев хотноо 1936 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан Аюултай мансууруулах эмийн хууль бус эргэлттэй тэмцэх конвенцийн 9 дүгээр зүйл нь мөн энэхүү конвенцийн тал болох тэрхүү конвенцийн талуудын хооронд дуусгавар болж уг зүйлийг энэхүү конвенцийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (b) дэд хэсэг орлоно; чингэхдээ тухайн тал Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар дээр дурдсан 9 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж болно.

45 дугаар зүйл

Шилжилтийн заалт

1. 9 дүгээр зүйлд заасан Хорооны чиг үүргийг 44 дүгээр зүйлийн (с) дэд хэсэгт дурдсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан Конвенцийн IV бүлгийн дагуу байгуулсан Байнгын төв хороо, 44 дүгээр зүйлийн (d) дэд хэсэгт дурдсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан Конвенцийн II бүлгийн дагуу байгуулсан Хянан шалгах байгууллага энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн (41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) тэдгээр чиг үүргийн тус тусын шаардлагад нийцүүлэн түр гүйцэтгэнэ.

2. Зөвлөл нь 9 дүгээр зүйлд дурдсан шинэ хороо үүргээ биелүүлж эхлэх он, сар, өдрийг товлоно. Тэр өдрөөс эхлэн Хороо нь энэхүү конвенцийн тал бус боловч 44 дүгээр зүйлд жагсаасан гэрээнд оролцогч улсуудын хувьд 1 дэх хэсэгт дурдсан Байнгын төв хороо болон Хянан шалгах байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

46 дугаар зүйл

Цуцлах

1. Энэхүү конвенц (41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жил өнгөрсний дараа аливаа тал өөрийн нэрийн өмнөөс, эсхүл тухайн тал өмнөөс нь олон улсын хариуцлага хүлээсэн бөгөөд 42 дугаар зүйлд нийцүүлэн өгсөн зөвшөөрлөө буцаан авсан нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс энэхүү конвенцийг бичгээр үйлдсэн баримт бичгээр цуцалж, Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулж болно.

2. Хэрэв цуцалсан тухайн баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга аливаа жилийн 7 дугаар сарын эхний өдөр буюу түүнээс өмнө хүлээн авсан бол цуцлалт дараа жилийн 1 дүгээр сарын эхний өдөр хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэв цуцалсан тухайн баримт бичгийг 7 дугаар сарын эхний өдрөөс хойш хүлээн авсан бол түүнийг дараа жилийн 7 дугаар сарын эхний өдөр буюу түүнээс өмнө хүлээн авсантай адилаар цуцлалт хүчин төгөлдөр болно.

3. Хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн цуцлалтын үр дүнд 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор конвенц хүчин төгөлдөр болох нөхцөл үгүй болбол энэхүү конвенц дуусгавар болно.

47 дугаар зүйл

Нэмэлт өөрчлөлт

1. Аливаа тал энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Аливаа тийм нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр болон үндэслэлийг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга нь талууд болон Зөвлөлд мэдэгдэнэ. Зөвлөл дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж болно:

a) Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 62 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцүүлэн бага хурал зарлан хуралдуулах;

b) Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн авах эсэх талаар талуудын саналыг авч, мөн нэмэлт өөрчлөлттэй холбогдсон аливаа саналаа Зөвлөлд ирүүлэхийг тэднээс хүсэх.

2. Хэрэв санал болгосон нэмэлт өөрчлөлтийг энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн дагуу тарааснаас хойш арван найман сарын дотор түүнээс талууд татгалзаагүй бол тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно. Хэрэв санал болгосон нэмэлт өөрчлөлтөөс аливаа тал татгалзсан бол Зөвлөл талуудаас хүлээж авсан саналыг харгалзан тухайн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр бага хурал хуралдуулах эсэхийг шийдвэрлэж болно.

48 дугаар зүйл

Маргаан

1. Хэрэв энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу хэд хэдэн талын хооронд маргаан үүсвэл талууд хэлэлцээ хийх, мөрдөн шалгах, гуравдагч этгээд оролцуулах, эвлэрэх, арбитраар хэлэлцүүлэх, бүс нутгийн байгууллагад хандах, шүүхээр шийдвэрлүүлэх буюу өөрийн сонгож авсан бусад эв зүйгээр маргааныг зохицуулах зорилгоор зөвлөлдөнө.

2. Дээр зааснаар зохицуулж чадаагүй аливаа ийм маргааныг шийдвэрлүүлэхээр Олон улсын шүүхэд шилжүүлж болно.

49 дүгээр зүйл

Шилжилтийн тайлбар

1. Гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орох үед аль нэг тал нутаг дэвсгэрүүдийнхээ аль нэгэнд дараахь үйлдлийг түр зөвшөөрөх эрхээ хадгалж тайлбар хийж болно:

a) Опиумыг хагас анагаах ухааны зорилгоор хэрэглэх;

b) Опиум татах;

c) Кока навч зажлах;

d) Каннабис, каннабисын давирхай, каннабисын ханд буюу буйлуулмалыг анагаах ухааны бус зорилгоор хэрэглэх;

e) (a)-(d) дэд хэсгийн дагуу дурдсан мансууруулах эмийг тэдгээр дэд хэсэгт дурдсан зорилгоор үйлдвэрлэх, бэлтгэх болон худалдаалах.

2. 1 дэх хэсгийн дагуу хийсэн тайлбарт дараахь хязгаарлалт тавина:

a) 1 дэх хэсэгт дурдсан үйл ажиллагааг зөвхөн ийм үйл ажиллагаа нь тайлбар хийсэн нутаг дэвсгэрт заншсан бөгөөд 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр зөвшөөрөгдсөн байсан хэмжээнд зөвшөөрч болно.

b) 1 дэх хэсэгт дурдсан мансууруулах эмийг уг дэд хэсэгт дурдсан зорилгоор энэхүү конвенцийн тал бус улс буюу 42 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц хэрэглэгддэггүй нутаг дэвсгэрт экспортлохыг үл зөвшөөрнө.

c) Зөвхөн 1964 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн байсан этгээдэд опиум татахыг зөвшөөрнө.

d) Опиумыг хагас анагаах ухааны зорилгоор хэрэглэхийг 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 15 жилийн дотор устгах ёстой.

e) Кока навч зажлахыг 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хорин таван жилийн дотор устгах ёстой.

f) Каннабисыг анагаах ухааны болон эрдэм шинжилгээнийхээс бусад зорилгоор хэрэглэхийг аль болох түргэн зогсоох ёстой, гэхдээ ямар ч тохиолдолд 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хорин таван жилийн дотор устгах ёстой.

g) 1 дэх хэсэгт дурдсан мансууруулах эмийг уг хэсэгт дурдсан зорилгоор үйлдвэрлэх, бэлтгэх болон худалдаалахыг багасгаж, эцэст нь тийнхүү хэрэглэхийг багасгах болон устгахтай нэгэн зэрэг устгах ёстой.

3. 1 дэх хэсгийн дагуу тайлбар хийж буй тал:

a) 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт нийцүүлэн Ерөнхий нарийн бичгийн даргад өгөх жил бүрийн илтгэлдээ 1 дэх хэсгийн дагуу дурдсан хэрэглэх, үйлдвэрлэх, бэлтгэх буюу худалдаалахыг устгах чиглэлээр өнгөрсөн онд хүрсэн амжилтын тухай тайланг оруулна;

b) Тайлбар хийсэн үйл ажиллагааны талаар тооцоо (19 дүгээр зүйл) болон дүн бүртгэлийн мэдээ (20 дугаар зүйл)-г тус тусад нь Хорооноос тогтоосон арга, хэлбэрээр Хороонд гаргаж өгнө.

4. а) Хэрэв 1 дэх хэсгийн дагуу тайлбар хийж буй тал:

(i) 3 дахь хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан илтгэлийг тухайн мэдээлэл хамаарах жил дууссаны дараа зургаан сарын дотор;

(ii) 3 дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан тооцоог 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн тэрхүү зорилгоор Хорооноос тогтоосон өдрийн дараа гурван сарын дотор;

(iii) 3 дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан дүн бүртгэлийг 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өгвөл зохих өдрийн дараа гурван сарын дотор

гаргаж өгөөгүй бол тухайн тохиолдлоос хамааран Хороо буюу Ерөнхий нарийн бичгийн дарга тухайн талд хугацаа хожимдсон тухай мэдэгдэл илгээж, уг мэдээллийг тухайн мэдэгдлийг хүлээн авсны дараа гурван сарын дотор өгөхийг хүснэ.

b) Хэрэв тухайн тал нь Хороо буюу Ерөнхий нарийн бичгийн даргын хүсэлтийг энэ хугацаанд биелүүлэхгүй бол 1 дэх хэсгийн дагуу хийсэн тайлбар хүчингүй болно.

5. Тайлбар хийсэн улс тайлбараа хэдийд ч бүхэлд нь буюу хэсэгчлэн эгүүлэн авч болно.

50 дугаар зүйл

Бусад тайлбар

1. 49 дүгээр зүйл эсхүл дараахь хэсгүүдэд нийцүүлэн хийснээс бусад тайлбарыг үл зөвшөөрнө.

2. Гарын үсэг зурах, соёрхон батлах, нэгдэн орох үед аливаа улс энэхүү конвенцийн дор дурдсан заалтуудын хувьд тайлбар хийж болно:

12 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг; 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; 14 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэг болон 48 дугаар зүйл.

Хэвлэх

3. Тал болохыг хүссэн боловч энэ зүйлийн 2 дахь хэсэг эсхүл 49 дүгээр зүлд нийцүүлэн хийснээс өөр тайлбар хийх хүсэлтэй улс ийм чиг санаагаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлж болно. Хэрэв тухайн тайлбарын тухай Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэнээс хойш арван хоёр сар өнгөрөхөд энэхүү конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсон улсуудын гуравны нэг уг тайлбараас татгалзаагүй бол түүнийг зөвшөөрсөн гэж үзнэ. Харин тайлбараас татгалзсан улсууд уг тайлбараар хөндөгдсөн энэхүү конвенцийн дагуу хүлээх аливаа үүргийг тайлбар хийсэн улсын хувьд хүлээх шаардлагагүй гэж ойлгоно.

4. Тайлбар хийсэн улс тайлбараа хэдийд ч бүхэлд нь буюу хэсэгчлэн эгүүлэн авч болно.

51 дүгээр зүйл

Мэдэгдэл

Ерөнхий нарийн бичгийн дарга нь энэхүү конвенцийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бүх улсад дараахь зүйлийг мэдэгдэнэ:

a) 40 дүгээр зүйлд нийцүүлэн конвенцид гарын үсэг зурсан, соёрхон батласан болон нэгдэн орсон тухай;

b) 41 дүгээр зүйлд нийцүүлэн энэхүү конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийн тухай;

c) 46 дугаар зүйлд нийцүүлэн цуцласан тухай;

d) 42, 43, 47, 49 болон 50 дугаар зүйлийн дагуу мэдэгдэл хийсэн тухай.

ЖАГСААЛТУУД

(1990 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Мансууруулах эмтэй тэмцэх комиссын оруулсан бүх нэмэлт, өөрчлөлтийг тусгасан)

I жагсаалтад орсон мансууруулах эм

Acetorphine 3- O-acetyltetrahydro-7- alpha-(1-hydroxy-1-methylbutyl)-6,14- endoetheno-oripavine
Acetyl- alpha-methylfentanyl N-[1-( alpha-methylphenethyl)-4-piperidyl]acetanilide
Acetylmethadol 3-acetoxy-6-dimethylamino-4,4-diphenylheptane
Alfentanil N-[1-[2-(4-ethyl-4,5-dihydro-5-oxo-1 H-tetrazol-1-yl)ethyl]-4-(methoxymethyl)-4-piperidinyl]- N-phenylpropanamide
Allylprodine 3-allyl-1-methyl-4-phenyl-4-propionoxypiperidine
Alphacetylmethadol alpha-3-acetoxy-6-dimethylamino-4,4-diphenylheptane
Alphameprodine alpha-3-ethyl-1-methyl-4-phenyl-4-propionoxypiperidine
Alphamethadol alpha-6-dimethylamino-4,4-diphenyl-3-heptanol
Alpha-methylfentanyl N-[1( alpha-methylphenethyl)-4-piperidyl]propionanilide
Alpha-methylthiofentanyl N-[1-[1-methyl-2-(2-thienyl)ethyl]-4-piperidyl]propionanilide
Alphaprodine alpha-1,3-dimethyl-4-phenyl-4-propionoxypiperidine
Anileridine 1- para-aminophenethyl-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Benzethidine 1-(2-benzyloxyethyl)-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Benzylmorphine 3- O-benzylmorphine
Betacetylmethadol beta-3-acetoxy-6-dimethylamino-4,4-diphenylheptane
Beta-hydroxyfentanyl N-[1-( beta-hydroxyphenethyl)-4-piperidyl]propionanilide
Beta-hydroxy-3-methylfentanyl N-[1-( beta-hydroxyphenethyl)-3-methyl-4-piperidyl]propionanilide
Betameprodine beta-3-ethyl-1-methyl-4-phenyl-4-propionoxypiperidine
Betamethadol beta-6-dimethylamino-4,4-diphenyl-3-heptanol
Betaprodine beta-1,3-dimethyl-4-phenyl-4-propionoxypiperidine
Bezitramide 1-(3-cyano-3,3-diphenylpropyl)-4-(2-oxo-3-propionyl-1-benzimidazolinyl)-piperidine
Каннабис болон Каннабисын давирхай Болон КАННАБИСЫН ХАНД болон БУЙЛУУЛМАЛ
Clonitazene 2 -para-chlorbenzyl-1-diethylaminoethyl-5-nitrobenzimidazole
Кока навчны кокаин methyl ester of benzoylecgonine
Codoxime dihydrocodeinone-6-carboxymethyloxime
Concentrate of poppy straw the material arising when poppy straw has entered into a process for the concentration of its alkaloids when such material is made available in trade
Desomorphine dihydrodeoxymorphine
Dextromoramide (+)-4-[2-methyl-4-oxo-3,3-diphenyl-4-(1-pyrrolidinyl)butyl]-morpholine
Diampromide N-[2-(methylphenethylamino)-propyl]propionanilide
Diethylthiambutene 3-diethylamino-1,1-di-(2´-thienyl)-1-butene
Difenoxin 1-(3-cyano-3,3-diphenylpropyl)-4-phenylisonipecotic acid
Dihydromorphine Dimenoxadol 2-dimethylaminoethyl-1-ethoxy-1,1-diphenylacetate
Dimepheptanol 6-dimethylamino-4,4-diphenyl-3-heptanol
Dimethylthiambutene 3-dimethylamino-1,1-di-(2'-thienyl)-1-butene
Dioxaphetyl butyrate ethyl-4-morpholino-2,2-diphenylbutyrate
Diphenoxylate 1-(3-cyano-3,3-diphenylpropyl)-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Dipipanone 4,4-diphenyl-6-piperidine-3-heptanone
Drotebanol 3,4-dimethoxy-17-methylmorphinan-6- beta,14-diol
Ecgonine its esters and derivatives which are convertible to ecgonine and cocaine
Ethylmethylthiambutene 3-ethylmethylamino-1,1-di-(2´-thienyl)-1-butene
Etonitazene 1-diethylaminoethyl-2- para-ethoxybenzyl-5-nitrobenzimidazole
Etorphine tetrahydro-7- alpha-(1-hydroxy-1-methylbutyl)-6,14- endoetheno-oripavine
Etoxeridine 1-[2-(2-hydroxyethoxy)-ethyl]-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Fentanyl 1-phenethyl-4- N-propionylanilinopiperidine
Furethidine 1-(2-tetrahydrofurfuryloxyethyl)-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Heroin diacetylmorphine
Hydrocodone dihydrocodeinone
Hydromorphinol 14-hydroxydihydromorphine
Hydromorphone dihydromorphinone
Hydroxypethidine 4- meta-hydroxyphenyl-1-methylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Isomethadone 6-dimethylamino-5-methyl-4,4-diphenyl-3-hexanone
Ketobemidone 4- meta-hydroxyphenyl-1-methyl-4-propionylpiperidine
Levomethorphan *(-)-3-methoxy- N-methylmorphinan
Levomoramide (-)-4-[2-methyl-4-oxo-3,3-diphenyl-4-(1-pyrrolidinyl)-butyl]morpholine
Levophenacylmorphan (1)-3-hydroxy- N-phenacylmorphinan
Levorphanol *(-)-3-hydroxy- N-methylmorphinan
Metazocine 2'-hydroxy-2,5,9-trimethyl-6,7-benzomorphan
Methadone 6-dimethylamino-4,4-diphenyl-3-heptanone
Methadone intermediate 4-cyano-2-dimethylamino-4,4-diphenylbutane
Methyldesorphine 6-methyl- delta-6-deoxymorphine
Methyldihydromorphine 6-methyldihydromorphine
3-methylfentanyl N-(3-methyl-1-phenethyl-4-piperidyl)propionanilide
3-methylthiofentanyl N-[3-methyl-1-[2-(2-thienyl)ethyl]-4-piperidyl]propionanilide
Metopon 5-methyldihydromorphinone
Moramide intermediate 2-methyl-3-morpholino-1,1-diphenylpropane carboxylic acid
Morpheridine 1-(2-morpholinoethyl)-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Morphine Morphine methobromide and other pentavalent nitrogen morphine derivatives, including in particular the morphine- N-oxide derivatives, one of which is codeine- N-oxide
Morphine- N-oxide MPPP 1-methyl-4-phenyl-4-piperidinol propionate (ester)
Myrophine myristylbenzylmorphine
Nicomorphine 3,6-dinicotinylmorphine
Noracymethadol (±)- alpha-3-acetoxy-6-methylamino-4,4-diphenylheptane
Norlevorphanol (-)-3-hydroxymorphinan
Normethadone 6-dimethylamino-4,4-diphenyl-3-hexanone
Normorphine demethylmorphine or N-demethylated morphine
Norpipanone 4,4-diphenyl-6-piperidino-3-hexanone
Opium Oxycodone 14-hydroxydihydrocodeinone
Oxymorphone 14-hydroxydihydromorphinone
Para-fluorofentanyl 4'-fluoro- N-(1-phenethyl-4-piperidyl)propionanilide
PEPAP 1-phenethyl-4-phenyl-4-piperidinol acetate (ester)
Pethidine 1-methyl-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Pethidine intermediate A 4-cyano-1-methyl-4-phenylpiperidine
Pethidine intermediate B 4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Pethidine intermediate C 1-methyl-4-phenylpiperidine-4-carboxylic acid
Phenadoxone 6-morpholino-4,4-diphenyl-3-heptanone
Phenampromide N-(1-methyl-2-piperidinoethyl)-propionanilide
Phenazocine 2'-hydroxy-5,9-dimethyl-2-phenethyl-6,7-benzomorphan
Phenomorphan 3-hydroxy- N-phenethylmorphinan
Phenoperidine 1-(3-hydroxy-3-phenylpropyl)-4-phenylpiperidine-4-carboxylic acid ethyl ester
Piminodine 4-phenyl-1-(3-phenylaminopropyl)-piperidine-4-carboxylic acid ethyl ester
Piritramide 1-(3-cyano-3,3-diphenylpropyl)-4-(1-piperidino)-piperidine-4-carboxylic acid amide
Proheptazine 1,3-dimethyl-4-phenyl-4-propionoxyazacycloheptane
Properidine 1-methyl-4-phenylpiperidine-4-carboxylic acid isopropyl ester
Racemethorphan (±)-3-methoxy- N-methylmorphinan
Racemoramide (±)-4-[2-methyl-4-oxo-3,3-diphenyl-4-(1-pyrrolidinyl)-butyl]-morpholine
Racemorphan (±)-3-hydroxy- N-methylmorphinan
Sufentanil N-[4-(methoxymethyl)-1-[2-(2-thienyl)-ethyl]-4-piperidyl]propionanilide
Thebacon acetyldihydrocodeinone
Thebaine Thiofentanyl N-[1-[2-(2-thienyl)ethyl]-4-piperidyl]propionanilide
Tilidine (±)-ethyl- trans-2-(dimethylamino)-1-phenyl-3-cyclohexene-1-carboxylate
Trimeperidine 1,2,5-trimethyl-4-phenyl-4-propionoxypiperidine; and
Энэ жагсаалтад орсон мансууруулах эмийн изомер тусгай химийн зориулалтын хүрээнд байж болох тохиолдолд түүнийг энэ жагсаалтаас тусгайлан хасаагүй бол энэ жагсаалтад орсон мансууруулах эмийн изомер; Өөр жагсаалтад ороогүй бол энэ жагсаалтын мансууруулах эмийн эфир болон хүнд эфир байж болох тохиолдолд тийм эфир болон хүнд эфир; Дээр заасанчлан эфир буюу хүнд эфир болон изомерын давсууд байж болох тохиолдолд тэдгээрийг оролцуулан энэ жагсаалтад орсон мансууруулах эмийн давсууд, * Dextromethorphan ((+)-3-methoxy-N-methylmorphinan) болон dextrorphan ((+)-3-hydroxy-N-methylmorphinan) энэ Жагсаалтаас тусгайлан хассан болно. II жагсаалтад орсон мансууруулах эм
Acetyldihydrocodeine Codeine 3- O-methylmorphine
Dextropropoxyphene alpha-(+)-4-dimethylamino-1,2-diphenyl-3-methyl-2-butanol propionate
Dihydrocodeine Ethylmorphine 3- O-ethylmorphine
Nicocodine 6-nicotinylcodeine
Nicodicodine 6-nicotinyldihydrocodeine
Norcodeine N-demethylcodeine
Pholcodine morpholinylethylmorphine
Propiram N-(1-methyl-2-piperidinoethyl)- N-2-pyridylpropionamide; болон
Энэ жагсаалтад орсон мансууруулах эмийн изомер тусгай химийн зориулалтын хүрээнд байж болох тохиолдолд түүнийг энэ жагсаалтаас тусгайлан хасаагүй бол энэ жагсаалтад орсон мансууруулах эмийн изомер; Дээр заасанчлан изомерын давсууд байж болох тохиолдолд тэдгээрийг оролцуулан энэ жагсаалтад орсон мансууруулах эмийн давсууд. III жагсаалтад орсон бэлдмэл 1. Acetyldihydrocodeine-ийн бэлдмэл, Бусад нэг буюу түнээс илүү зүйлтэй нийлүүлсэн нэг тундаа 100 мг. илүүгүй мансууруулах эм агуулсан бөгөөд ангижруулаагүй бэлдмэлийн 2.5 хувиас илүүгүй концентраци бүхий Codeine, Dihydrocodeine, Ethylmorphine, Nicodicodine, Norcodeine, and Pholcodine 2. Нэг тундаа 100 мг. илүүгүй propiram агуулсан бөгөөд наад зах нь мөн хэмжээний methylcellulose-той нийлүүлсэн пропирамын бэлдмэл. 3. Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцоор зохицуулагддаг аливаа бодис агуулаагүй байх тохиолдолд нэг тундаа 135 мг. илүүгүй dextropropoxyphene-ийн суурь агуулсан шүдний эмчилгээнд хэрэглэх, эсхүл салгаагүй бэлдмэлд 2.5 хувиас илүүгүй концентраци бүхий dextropropoxyphene-ийн бэлдмэл. 4. Кокаины суурь гэж тогтоосон 0.1 хувиас илүүгүй кокаин агуулсан кокаины бэлдмэл болон anhydrous морфины суурь гэж тогтоосон 0.2 хувиас илүүгүй морфин агуулсан, түүнчлэн хялбар хэрэглэж болохуйц аргаар буюу олон нийтэд аюул учруулахуйц ургацад буцаж мансууруулах эм болгох боломжгүй нэг буюу түүнээс илүү бусад зүйлтэй нийлүүлсэн опиумын эсхүл морфины бэлдмэл. 5. Нэг тундаа 0.5 мг. илүүгүй difenoxin бөгөөд difenox-ийн нэг тунгийн наад зах нь 5 хувьтай тэмцэх atropine sulfate агуулсан difenoxin-ийн бэлдмэл 6. Нэг тундаа суурь гэж тогтоосон 2.5 мг. илүүгүй diphenoxylate болон diphenoxylate-ийн тунгийн наад зах нь 1 хувьтай тэнцэх atropine sulfate агуулсан diphenoxylate-ийн бэлдмэл. 7. Pulvis ipecacuanhae et opii compositus-ийн бэлдмэл 10 хувь нунтаг опиум Мансууруулах болис агуулаагүй 80 хувь аливаа нунтаг зүйлтэй сайтар холисон 10 хувь нунтаг ipecacuanha үндэс 8. Энэ жагсаалтад орсон томъёонд нийцсэн бэлдмэлүүд болон мансууруулах бодис агуулаагүй аливаа материалтай холисон ийм бэлдмэлүүдийн холимог. IV жагсаалтад орсон мансууруулах эм
Acetorphine 3- O-acetyltetrahydro-7-alpha-(1-hydroxy-1-methylbutyl)-6,14- endoetheno-oripavine

Alpha-methylfentanyl N-[1-( alpha-methylphenethyl)-4-piperidyl]propionanilide

Каннабис болон каннабисын давирхайн Desomorphine dihydrodeoxymorphine

3-methylfentanyl N-(3-methyl-1-phenethyl-4-piperidyl)propionanilide; cis- N-[3-methyl-1(2-phenylethyl)-4-piperidyl]propionanilide; trans- N-[3-methyl-1-(2-phenylethyl)-4-piperidyl]propionanilide
3-methylthiofentanyl N-(3-methyl-1-[2-(2-thienyl)ethyl]-4-piperidyl]propionanilide
MPPP 1-methyl-4-phenyl-4-piperidinol propionate (ester)
Para-fluorofentanyl 4'-fluoro-N-(1-phenethyl-4-piperidyl)propionanilide

Thiofentanyl N-[1-[2-(thienyl)ethyl]-4-piperidyl]propionanilide; and
Энэ жагсаалтад орсон давсууд байж болох тохиолдолд тийм давс.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
84. МАНСУУРУУЛАХ ЭМИЙН ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦ
1961 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталж,