A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 85. СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ХУУЛЬ БУС ЭКСПОРТ, ИМПОРТ, ТҮҮНЧЛЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 85. СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ХУУЛЬ БУС ЭКСПОРТ, ИМПОРТ, ТҮҮНЧЛЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

1970 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Удиртгал

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурал Парис хотноо 1970 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд болсон арван зургаадугаар чуулганаараа,

Ерөнхий бага хурлаас арван дөрөвдүгээр чуулганаараа батласан Олон улсын соёлын хамтын ажиллагааны зарчмуудын тунхаглалд тусгасан заалтууд чухал болохыг эргэн санаж,

шинжлэх ухаан, соёл, боловсролын зорилгод үндэстэн хоорондын соёлын үнэт зүйлсийн солилцоо нь хүн төрөлхтний иргэншлийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, бүх ард түмний соёлын амьдралын баяжуулах, үндэстэн хоорондын харилцан хүндэтгэл, талархлыг төлөвшүүлнэ гэж үзэж,

соёлын үнэт зүйлс нь иргэншил, үндэсний соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд түүний жинхэнэ үнэ цэнийг зөвхөн түүний үүсэл, түүх болон уламжлалт орчны талаархи бүрэн мэдээлэлтэй холбогдуулан гаргаж болно гэж үзэж,

улс бүр өөрийн нутаг дэвсгэрт буй соёлын үнэт зүйлсийг хулгай, нууцаар ухаж авах болон хууль бус экспортын аюулаас хамгаалах үүрэгтэй гэж үзэж,

эдгээр аюулыг таслан зогсооход улс бүр өөрийн болон бүх үндэстний соёлын өвийг хүндэтгэх ёс суртахууны үүргийг ухамсарлах шаардлагатай гэж үзэж,

соёлын байгууллага болох музей, номын сан болон архивт байгаа цуглуулга нь бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны зарчмын дагуу цуглуулагдсан байх явдлыг хангах ёстой гэж үзэж,

соёлын үнэт зүйлсийн хууль бус импорт, экспорт болон өмчлөх эрхийг шилжүүлэх нь ЮНЕСКО-оос зөвлөмж болгох замаар дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий олон улсын холбогдох конвенцуудын оролцогч сонирхогч улсуудын үндэстэн хоорондын ойлголцолд саад учруулж байна гэж үзэж,

соёлын үнэт өвийг хамгаалах нь гагцхүү хоёр талын болон олон улсын хооронд нягт хамтын ажиллагааг зохион байгуулах тохиолдолд үр дүнтэй байж чадна гэж үзэж,

энэ зорилгоор ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас 1964 онд гаргасан зөвлөмжийг анхааралдаа авч,

соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай чуулганы хэлэлцэх хэргийн 19 дэх асуудал болох цаашдын саналыг хүлээн авч,

15 дугаар чуулганаар энэ асуудал нь олон улсын конвенцоор зохицуулах асуудал болно гэж шийдвэрлэж,

1970 оны 11 дүгээр сарын арван дөрөвний өдөр энэхүү конвенцийг батлав.

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн зорилгод “Соёлын үнэт зүйлс” гэдэгт археологи, түүхийн өмнөх үе, түүх, утга зохиол, урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой гэж улс бүр үзэж байгаа шашны буюу шашны бус шинж чанартай бөгөөд дор дурдсан ангилалд хамаарагдах үнэт зүйлсийг ойлгоно:

a) ургамал, амьтан, эрдэс, анатомын ховор дээжис, цуглуулга болон палеонтологийн ач холбогдолтой үнэт зүйлс;

b) түүхийн үнэт зүйлс, тухайлбал, шинжлэх ухаан болон техникийн түүх, дайн болон нийгмийн түүх, түүнчлэн үндэсний нэрт зүтгэлтэн, сэтгэгчид, эрдэмтэд, жүжигчид болон үндэсний томоохон үйл явдалд холбоотой үнэт зүйлс;

c) археологийн (ердийн болон нуугдмал) олдворууд буюу археологийн нээлтүүд;

d) урлагийн болон түүхийн хөшөө дурсгал, археологийн ач холбогдол бүхий газрын бүрэлдэхүүн хэсгүүд;

e) 100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал, зоос, тамга тэмдэг зэрэг хуучны эд юмс;

f) угсаатны зүйн материалууд;

g) урлагийн дараахь үнэт зүйлс:

(i) аливаа эд зүйл дээр юугаар үйлдсэнийг үл харгалзан бүхэлд нь гараар үйлдсэн бүх төрлийн зураг, уран зураг, зураасан зураг (барааны тэмдэг болон гараар үйлдсэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оруулахгүй);

(ii) аливаа эдээр хийсэн баримал, уран баримлын эх бүтээлүүд;

(iii) сийлбэр, бар, цутгамлын эх бүтээлүүд;

(iv) аливаа эдээр хийсэн уран сайхны сонгомж, эвлүүлэг.

h) ховор гар бичмэлүүд, хэвлэмэл зүйлс, эртний ном судар, баримт бичиг болон (түүх, уран сайхан, шинжлэх ухаан, уран зохиол зэрэг) онцгой сонирхол татаж байгаа дангаараа буюу цуглуулгаараа байгаа хэвлэмэл бүтээл;

i) дангаараа буюу цуглуулгаараа байгаа шуудангийн марк, татварын буюу түүнтэй адилтгах марк;

j) дууны бичлэг, гэрэл зураг болон киноны архивуудыг оролцуулан бусад төрлийн архив;

k) 100 жилээс өмнөх үеийн эртний модон тавилга болон хөгжмийн эртний зэмсгүүд.

2 дугаар зүйл

1. Энэхүү конвенцид оролцогч улсууд соёлын үнэт зүйлсийн хууль бус импорт, экспорт, түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэх нь уг үнэт зүйлсийн гарлын улсын соёлын өвийг ядууралд хүргэдэг гол хүчин зүйлсүүдийн нэг болон соёлынхоо үнэт зүйлсийг дээрхтэй холбоотой бүх аюулаас хамгаалах хамгийн үр нөлөөтэй аргуудын нэг нь олон улсын хамтын ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

2. Энэ зорилгоор оролцогч улсууд дээрх үйлдлийг таслан зогсоох, шалтгааныг нь арилгах, шаардлагатай бол хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг өөрсдийнхөө бололцооны хэрээр авах үүрэг хүлээнэ.

3 дугаар зүйл

Энэхүү конвенцийн дагуу оролцогч улсуудаас батласан журмыг зөрчин соёлын үнэт зүйлсийг импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хууль бус гэж үзнэ.

4 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн зорилгын дагуу дор дурдсан зүйлс нь улс бүрийн соёлын үнэт зүйлсэд хамаарна гэж энэхүү конвенцид оролцогч улсууд хүлээн зөвшөөрөв:

a) тухайн улсын харьяат этгээдийн дангаараа буюу бусад этгээдтэй хамтран бүтээсэн соёлын үнэт зүйлс, мөн тухайн улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэд буюу харьяалалгүй хүмүүсийн хийж бүтээсэн тухайн улсад чухал ач холбогдолтой соёлын үнэт зүйлс;

b) үндэсний нутаг дэвсгэрт олдсон соёлын үнэт зүйлс;

c) соёлын үнэт зүйлсийн гарлын улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр археологи, угсаатны зүй, байгалийн шинжлэх ухааны экспедицүүдийн олсон соёлын үнэт зүйлс;

d) сайн дурын солилцоогоор олж авсан соёлын үнэт зүйлс;

e) соёлын үнэт зүйлсийн гарлын улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр бэлгэнд, эсхүл хууль ёсоор худалдан авсан соёлын үнэт зүйлс.

5 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд соёлынхоо үнэт зүйлсийг хууль бусаар импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхээс хамгаалах байгууллагагүй бол дор дурдсан үүргийг үр нөлөөтэй биелүүлэхэд шаардлагатай тооны мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн соёлын өвийг хамгаалах үндэсний нэг буюу хэд хэдэн байгууллагыг өөрийн нөхцөлдөө тохируулан байгуулах үүрэг хүлээнэ:

a) соёлын өвийг хамгаалах, ялангуяа соёлын чухал үнэт зүйлсийг хууль бусаар импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг таслан зогсооход чиглэсэн хууль, журмын төслийг боловсруулахад туслалцаа үзүүлэх;

b) экспортлосноос үүдэж үндэсний соёлын өвд их хэмжээгээр хохирол учруулах улсын болон хувийн эзэмшлийн соёлын чухал үнэт зүйлсийн жагсаалтыг үндэсний хамгаалагдах өвийн бүртгэлийг үндэслэн гаргах болон шинэчлэх;

c) соёлын үнэт зүйлсийг хадгалах, сурталчилахад шаардлагатай шинжлэх ухаан болон техникийн байгууллагууд (музей, номын сан, архив, лаборатори, урлан гэх мэт)-ыг байгуулах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;

d) археологийн малталтад тавих хяналтыг зохион байгуулах, in situ (газар дээр нь) үлдээсэн соёлын тодорхой үнэт зүйлсийг болон ирээдүйд археологийн малталт хийхээр үлдээсэн газрыг хамгаалах;

e) энэхүү конвенцоор тодорхойлсон ёс суртахууны зарчимд нийцсэн дүрмийг сонирхогч этгээдүүдэд (хадгалагчид, цуглуулагчид эртний эдлэл цуглуулагчид гэх мэт) зориулж тогтоох, биелэлтийг хянах;

f) бүх улсын соёлын өвийг хүндэтгэх үзлийг бий болгох, бэхжүүлэх, энэхүү конвенцийн заалтуудыг сурталчилах зорилгоор хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах;

g) соёлын үнэт зүйлс үрэгдэх бүхий л тохиолдолд зохих журмаар зарлагдаж байгаа эсэхэд хяналт тавих.

6 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд дараахь үүрэг хүлээнэ:

a) экспортлогч улс соёлын нэг буюу хэд хэдэн үнэт зүйлийг экспортлох зөвшөөрөл олгосноо батлах гэрчилгээ бий болгох. Уг гэрчилгээг журмын дагуу экспортлогдож буй нэг буюу соёлын хэд хэдэн үнэд зүйлд хавсаргана;

b) дээр дурдсан экспортын гэрчилгээг хавсаргаагүй соёлын үнэт зүйлсийг өөрийнхөө нутгаас экспортлохыг хориглох;

c) олон нийтэд, ялангуяа соёлын үнэт зүйлсийг экспортлох, импортлох боломжтой хүмүүст энэхүү хоригийг зохих хэлбэрээр танилцуулсан байх.

7 дугаар зүйл

a) энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү конвенцид оролцогч нөгөө улсаас гаралтай, хууль бусаар экспортлогдсон соёлын үнэт зүйлсийг өөрийн нутаг дээр байгаа музей болон түүнтэй адил төстэй байгууллагууд сандаа авахаас урьдчилан сэргийлэх бололцоотой бүх арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авах. Холбогдох хоёр улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү конвенцид оролцогч болох гарлын улсын нутаг дэвсгэрээс соёлынх нь үнэт зүйлсийг хууль бусаар экспортлосон тохиолдолд түүнийг буцааж авах хүсэлтийн талаар боломжтой гэж үзвэл мэдэгдэх;

b) (i) холбогдох улсуудын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү конвенцид оролцогч улсын музей, шашин шүтлэгийн болон иргэний түүхийн дурсгал, эсхүл түүнтэй адил төст байгууллагаас алдагдсан бөгөөд үнэт зүйлс уг байгууллагын эд юмсын бүртгэлд байгаа тохиолдолд тэдгээрийг импортлохыг хориглох;

(ii) тухайн хоёр улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нутагт нь импортолсон соёлын үнэт зүйлсийг илрүүлэх болон эгүүлэн өгөхөд чиглэсэн зохих арга хэмжээг оролцогч нөгөө улсын хүсэлтээр авах бөгөөд чингэхийн тулд уг хүсэлт гаргагч улс тус үнэт зүйлсийг шударгаар худалдан авсан буюу түүнийг эзэмших эрх бүхий этгээдэд зохих төлбөрийг төлсөн байвал зохино. Үнэт зүйлсийг эрэн сурвалжилах болон эгүүлэн өгөх тухай хүсэлтийг дипломат шугамаар дамжуулна. Үнэт зүйлсийг эрэн сурвалжлах, эгүүлэн өгөхийг шаардах эрхийг нь тогтооход шаардлагатай баримт бичиг болон бусад баталгааг хүсэлт гаргасан тал өөрийнхөө зардлаар хариуцна. Энэ зүйлийн дагуу буцаагдаж байгаа соёлын үнэт зүйлст талууд гаалийн болон бусад ямар нэг хураамж ногдуулахгүй. Дээр дурдсан нэг буюу хэд хэдэн соёлын үнэт зүйлийг буцаахтай холбогдсон бүх зардлыг хүсэлт гаргасан тал хариуцна.

8 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд конвенцийн 6 (b) болон 7(b)-д заасан хоригийг зөрчсөн аливаа этгээдэд эрүүгийн, эсхүл захиргааны хариуцлага хүлээлгэх үүрэг хүлээнэ.

9 дүгээр зүйл

Археологийн болон угсаатны зүйн материалыг хулгайлснаас үүдэж соёлын сан хөмрөг нь аюулд учирсан энэхүү конвенцид оролцогч аливаа улс холбогдох бусад оролцогч улсад хандаж болно. Энэ тохиолдолд конвенцид оролцогч улсууд шаардлагатай арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх, түүний дотор соёлын үнэт зүйлсээр худалдаа хийх, тэдгээрийг импортлох, экспортлоход хяналт тавих зэрэг олон улсын харилцан зохицуулсан үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй. Тийнхүү харилцан тохиролцох хүртэл холбогдох улс бүр хүсэлт гаргагч улсын соёлын өвд нөхөшгүй хохирол учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бололцооныхоо хэрээр авна.

10 дугаар зүйл

a) мэдлэг олгох, мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх замаар энэхүү конвенцид оролцогч аливаа улсаас хууль бусаар гаргасан соёлын үнэт зүйлсийн хөдөлгөөнийг хязгаарлах, улс бүр зохих ёсоор эртний эдлэлийн худалдаачдад эрүүгийн болон захиргааны хуулийн дагуу соёлын үнэт зүйл тус бүрийн гарал үүсэл, түүнийг өгсөн этгээдийн нэр болон хаяг, худалдсан эдлэл тус бүрийн төрх байдал, үнэ өртгийг тэмдэглэсэн бүртгэл хөтлөх, түүнчлэн соёлын үнэт зүйл худалдан авагчдад тухайн үнэт зүйлсийг экспортлохыг хориглож болзошгүйг сануулж байх үүрэг хүлээнэ;

b) соёлын үнэт зүйлсийн ач холбогдол, түүнчлэн тэдгээрийг хулгайлах, нууцаар малталт хийх, хууль бусаар экспортлох нь соёлын өвд аюултайг олон нийтэд сурганы хэрэгслээр ухамсарлуулан ойлгуулах.

11 дүгээр зүйл

Аливаа улсыг гадаад улс эзлэн түрэмгийлсний шууд буюу шууд бус уршгаар соёлын үнэт зүйлсийг хууль бусаар экспортолж, түүнийг өмчлөх эрхийг хүчээр шилжүүлсэн бол тэдгээр үйлдлийг мөн хууль бус гэж үзнэ.

12 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд олон улсын харилцаанд хариуцах нутаг дэвсгэртээ соёлын өвийг хүндэтгэж, тэдгээрийг хууль бусаар импортлох, экспортлох, өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авна.

13 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд хууль тогтоомжийнхоо дагуу дараахь арга хэмжээ авах үүрэг хүлээнэ:

a) соёлын үнэт зүйлсийг хууль бусаар импортлох буюу экспортлоход хүргэх уг үнэт зүйлсийн өмчлөлийн эрхийг шилжүүлэх явдлаас зохих бүхий л аргаар урьдчилан сэргийлэх;

b) хууль бусаар экспортлосон соёлын үнэт зүйлсийг аль болох богино хугацаанд хууль ёсных нь өмчлөгчдөд буцааж өгөхийн тулд өөрсдийнн эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг хангах;

c) алдагдсан буюу хулгайлагдсан соёлын үнэт зүйлсийг эгүүлэн өгүүлэх талаар хууль ёсны өмчлөгч болон түүний нэрийн өмнөөс зарга мэдүүлэх эрхийг зөвшөөрөх;

d) энэхүү конвенцид оролцогч улс бүр соёлын үнэт зүйлсийнхээ заримыг бусдад шилжүүлэхгүй гэж ангилан зарлаж, ipso facto экспортлохгүй байх салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд хэрэв соёлын тийм үнэт зүйлс өмнө нь экспортлогдсон бол тэдгээрийг холбогдох улсуудад буцааж өгөхөд туслалцаа үзүүлнэ.

14 дүгээр зүйл

Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар экспортлохоос урьдчилан сэргийлэх болон энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүргээ биелүүлэхийн тулд энэхүү конвенцид оролцогч улс бүр соёлын өвийг хамгаалах үндэснийхээ байгууллагад бололцооныхоо хэрээр хангалттай хөрөнгө олгох ёстой бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх зорилгоор сан байгуулж болно.

15 дугаар зүйл

Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө түүнд оролцогч улсууд гарлын нутаг дэвсгээрээсээ ямар нэгэн шалтгаанаар гарсан соёлын үнэт зүйлсийг буцааж авах талаар тусгай хэлэлцээр байгуулах буюу өмнө байгуулсан хэлэлцээрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэхүү конвенцийн аль ч заалт саад болохгүй.

16 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд уг конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор батлан гаргасан хууль тогтоомж болон авсан бусад арга хэмжээ, түүнчлэн энэ салбарт хуримтлуулсан туршлагынхаа тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хуралд зохих хугацаа, журмын дагуу тогтмол ирүүлдэг илтгэлдээ мэдээлж байна.

17 дугаар зүйл

1. Энэхүү конвенцид оролцогч улсууд ялангуяа дараахь асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас техникийн туслалцаа хүсч болно:

a) мэдээлэл болон боловсрол;

b) зөвлөлгөө болон мэргэжилтний туслалцаа авах;

c) зохион байгуулалтын болон сайн санааны үйлчилгээ хүртэх.

2 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага өөрийн санаачлагаар соёлын үнэт зүйлсийг хууль бусаар дамжуулж байгаа асуудлаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл гаргаж болно.

3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага дээрх зорилгоор төрийн бус эрх бүхий аль ч байгууллагатай хамтран ажиллаж болно.

4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага энэхүү конвенцийг хэрэгжүүлэх талаар оролцогч улсуудад хандаж өөрийн санаачлагаар санал гаргаж болно.

5. Энэхүү конвенцид оролцогч хоёроос доошгүй улсын хооронд түүнийг хэрэгжүүлэх талаар санал зөрөлдвөл тэдгээрийн хүсэлтээр тохиролцоонд хүрэхэд ЮНЕСКО сайн санааны үйлчилгээ үзүүлэх талаар санал тавьж болно.

18 дугаар зүйл

Энэхүү конвенцийг эх бичвэр нь адил хүчинтэй байх англи, испани, орос, франц хэлээр дөрвөн эх хувь үйлдэв.

19 дүгээр зүйл

1. Энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын гишүүн улсууд өөрсдийн хууль тогтоомжийн дагуу соёрхон батлах буюу хүлээн зөвшөөрнө.

2. Батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хадгалуулна.

20 дугаар зүйл

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлөөс энэхүү конвенцид нэгдэн орох урилга хүлээн авсан уг байгууллагын гишүүн бус аль ч улсын хувьд энэхүү конвенцид нэгдэн ороход нээлттэй байна.

2. Нэгдэн орох тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хадгалуулснаар энэхүү конвенцид нэгдэн орсон гэж үзнэ.

21 дүгээр зүйл

Энэхүү конвенц нь гурав дахь батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа зөвхөн батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ тухайн өдөр буюу түүнээс өмнө хадгалуулахаар өгсөн улсуудын хувьд хүчин төгөлдөр болно. Бусад аль ч улс батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа энэхүү конвенц тэдний хувьд хүчин төгөлдөр болно.

22 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд энэхүү конвенц нь тэдгээрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт байдаг төдийгүй олон улсын харилцаанд хариуцдаг нутаг дэвсгэрт нэгэн адил үйлчлэхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү конвенцийг дээрх нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бол түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэн орох үедээ, эсхүл түүнээс өмнө эдгээр нутаг дэвсгэрийн засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагатай зөвлөлдөх бөгөөд энэхүү конвенцийн үйлчлэх нутаг дэвсгэрийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд мэдэгдэх үүрэг хүлээнэ. Мэдэгдэл нь түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

23 дугаар зүйл

1. Энэхүү конвенцид оролцогч улс бүр өөрийнхөө нэрийн өмнөөс буюу олон улсын харилцаанд хариуцдаг нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс энэхүү конвенцийг цуцалж болно.

2. Цуцалсан тухайгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэнэ.

3. Цуцалсан тухай баримт бичгийг хүлээн авснаас хойш арван хоёр сарын дараа цуцлалт нь хүчин төгөлдөр болно.

24 дүгээр зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал энэхүү конвенцийн 19, 20 дугаар зүйлүүдэд дурдсан соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай бүх баримт бичиг, түүнчлэн 22, 23 дугаар зүйлүүдэд заасан цуцалсан тухай мэдэгдлийг хадгалуулахаар хүргүүлсэн тухай Байгууллагын гишүүд улсууд, 20 дугаар зүйлд дурдсан гишүүн бус улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагад мэдээлнэ.

25 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлаар өөрчилж болно. Гэхдээ конвенцийн өөрчлөгдсөн эх хувь гагцхүү өөрчлөлт оруулсан конвенцийн оролцогч тал болсон улсуудад үүрэг хүлээлгэнэ.

2. Ерөнхий бага хурал энэхүү конвенцийг бүхэлд нь буюу хэсэгчилэн өөрчилж шинэ конвенц батласан тохиолдолд шинэ конвенцид өөрөөр заагаагүй бол өөрчилсөн эх бичвэр бүхий шинэ конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс энэхүү конвенц соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэн ороход хаалттай болно.

26 дугаар зүйл

Энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирлын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
85. СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ХУУЛЬ БУС ЭКСПОРТ, ИМПОРТ, ТҮҮНЧЛЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага 1970 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Парис хотноо баталж, 1972 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон