- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 113
Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/ард нийтийн санал асуулга, сонгууль, өрийн удирдлагын тухай зэрэг хууль тогтоомжийг Зөрчлийн тухай хуультай нийцүүлэх үүднээс холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/төрийн байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A