A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 48

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,831,706.2 сая /гурван их наяд найман зуун гучин нэгэн тэрбум долоон зуун зургаан сая хоёр зуун мянган / төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,996,886.5 сая /дөрвөн их наяд есөн зуун ерэн зургаан тэрбум найман зуун наян зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД