A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн

31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн

хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Ш.Цогтоо, Д.Наранчимэг/илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт "Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана." гэсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийн "Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана." гэсэн заалтад буй хэд хэдэн шүүгч гэсэн ойлголт нь зөвхөн хяналтын шатны шүүхэд хамааралтай байна.

Хяналтын шатны 5 шүүгчийн 2 шүүгч нь тусгай саналаа ил тавьсан үед олон нийт шүүгчдийг өөрийн үзэмжээр дүгнэх бөгөөд шүүгч нарыг харьцуулах, шүүхэд эргэлзэх байдлыг бий болгох сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хамтын зарчмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх нь түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх тухай ойлголт юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.4 дэх заалтын "зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөгөөний нууцыг задруулсан;" гэсэн нь ноцтой үйлдэл бөгөөд заавал хүчингүй болгох зохицуулалт үйлчилж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн заалтыг зөрсөн эсэх талаар хянан хэлэлцэж шийдвэр гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэдэгт шүүх тухайн асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэлэлцэж, олонхын саналаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга шийдвэр гаргахыг ойлгодог бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн уг заалтыг баталгаажуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт "Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана." гэж тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дээр дурдсан заалтын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, давж заалдах журмаар хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, харин хяналтын журмаар хэрэг, маргааныг 5 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан.

2. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

3. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн байдаг.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ..." гэж заасан ба хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэж заасанчлан шүүхийн шийдвэр, үүний дотор Улсын дээд шүүхийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг цахим хуудсанд байршуулснаар хуулийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд төдийгүй хууль тогтоогч баталсан хууль нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа талаар бодитойгоор мэдэх, иргэд шүүх, шүүгч хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, харин ч шүүхэд үл итгэх эргэлзээг арилгах боломжтой юм.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин дөрөвдүгээр зүйлд "Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ."; Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж заасан бөгөөд төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг шүүхийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэх нь хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл бус, харин ч Үндсэн хуулиар баталгаажсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний үндсэн эрхийг эдлүүлэх боломжийг хангаж байгаа үйлдэл юм.

Иймд иргэн О.Баясгалангийн мэдээлэлдээ дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэсэн байна.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэж заасан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг давхар зөрчиж байгаа талаар үндэслэлээ тайлбарлан илэрхийлэв.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана." гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон ба энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгосон байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ цөөнх болсон шүүгч бүр өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт дурдсан хуулийн заалттай адил агуулгатай байх тул шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр хуульчилсан нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

3. Хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ шүүгч бүр нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлэн саналаа чөлөөтэй илэрхийлж олонхын саналаар шийдвэрлэдэг. Олонхтой санал нийлээгүй шүүгч тусгай санал гаргах эрхтэй боловч түүний саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт "... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн "... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ..." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр                                                                        Дугаар 10                                                                                        Улаанбаатар хот                                                                         
              

        Монгол Улсын шүүхийн тухай хуулийн

        31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн

     хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

     маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

                             Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

 танхим 13.30 цаг.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Ш.Цогтоо, Д.Наранчимэг/илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Мөн энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийн “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн заалтад буй хэд хэдэн шүүгч гэсэн ойлголт нь зөвхөн хяналтын шатны шүүхэд хамааралтай байна.

 

Хяналтын шатны 5 шүүгчийн 2 шүүгч нь тусгай саналаа ил тавьсан үед олон нийт шүүгчдийг өөрийн үзэмжээр дүгнэх бөгөөд шүүгч нарыг харьцуулах, шүүхэд эргэлзэх байдлыг бий болгох сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хамтын зарчмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх нь түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх тухай ойлголт юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.4 дэх заалтын “зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөгөөний нууцыг задруулсан;” гэсэн нь ноцтой үйлдэл бөгөөд заавал хүчингүй болгох зохицуулалт үйлчилж байна.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрсөн эсэх талаар хянан хэлэлцэж шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэдэгт шүүх тухайн асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэлэлцэж, олонхын саналаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга шийдвэр гаргахыг ойлгодог бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн уг заалтыг баталгаажуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэж тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дээр дурдсан заалтын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, давж заалдах журмаар хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, харин хяналтын журмаар хэрэг, маргааныг 5 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан.

 

2. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

 

3. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн байдаг.

 

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ...” гэж заасан ба хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасанчлан шүүхийн шийдвэр, үүний дотор Улсын дээд шүүхийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг цахим хуудсанд байршуулснаар хуулийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд төдийгүй хууль тогтоогч баталсан хууль нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа талаар бодитойгоор мэдэх, иргэд шүүх, шүүгч хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, харин ч шүүхэд үл итгэх эргэлзээг арилгах боломжтой юм.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин дөрөвдүгээр зүйлд “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.”; Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасан бөгөөд төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг шүүхийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэх нь хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл бус, харин ч Үндсэн хуулиар баталгаажсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний үндсэн эрхийг эдлүүлэх боломжийг хангаж байгаа үйлдэл юм.

 

Иймд иргэн О.Баясгалангийн мэдээлэлдээ дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх                шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна.

 

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг давхар зөрчиж байгаа талаар үндэслэлээ тайлбарлан илэрхийлэв.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон ба энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгосон байна.

 

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ цөөнх болсон шүүгч бүр өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт дурдсан хуулийн заалттай адил агуулгатай байх тул шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр хуульчилсан нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

3. Хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ шүүгч бүр нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлэн саналаа чөлөөтэй илэрхийлж олонхын саналаар шийдвэрлэдэг. Олонхтой санал нийлээгүй шүүгч тусгай санал гаргах эрхтэй боловч түүний саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.”  гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                                                                          ДАРГАЛАГЧ                                                                         Н.ЖАНЦАН

 

                                                                                 ГИШҮҮД                                                                         Ш.ЦОГТОО

 

                          Д.НАРАНЧИМЭГ

 

                                                                                                                                                                          Д.СОЛОНГО

 

                           Д.ГАНЗОРИГ