A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай /ЭМС, ХНХС-ын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЭМС, ХНХС-ын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгосон/

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ДугаарА/252/А/74

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах "Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-г нэгдүгээр, "Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалаар баталсан жагсаалтыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэх үйл ажиллагаанд мөрдөх, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа дахин магадлах ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан зохион байгуулахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс, Эмнэлгийн байгууллагуудын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Саранчимэг/, Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Мэндбаяр/-т тус тус даалгасугай.

4.Тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 274/137 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.