A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ                                               

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр                                                           Дугаар А/434                                                                                                                   Мөрөн                                    

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн  60 дугаар зүйлийн 60.1.3, 68 дугаар зүйлийн 68.2 дах заалтыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

1.Хог хаягдал  цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн  нэгж,

байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх харилцааг зохицуулсан  аймгийн Засаг даргын  2008 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн  “Журам гэрээний загвар батлах” тухай  105 дугаар захирамж,  ариун цэврийн  хэвийн нөхцөлийг хангахад  дагаж  мөрдөх харилцааг  зохицуулсан  2010 оны  3 дугаар  сарын 10-ны өдрийн  “Нийтээр дагаж  мөрдөх журам батлах” тухай  А/76 дугаар  захирамж,  Мөрөн сумын хэмжээнд    нэгдсэн халаалтын  үргэлжлэх хугацааг тогтоосон 2010 оны 04 дүгээр сарын 13-ны  өдрийн “Халаалтын хугацааг тогтоох” тухай   А/135 дугаар захирамжуудад  тухайн үед  хууль зүйн  үндэслэл болж байсан Ахуйн болон  үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль бүхэлдээ,  Эрчим  хүчний тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт  хүчингүй болсонтой холбогдуулан  дээрхи захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, сумдын Засаг дарга,  холбогдох байгууллагуудын дарга нарт   мэдэгдэхийг   аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г. Гандэлгэрт үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт  тавьж ажиллахыг  аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн   хэлтсийн дарга  Х.Ган-Очир нарт даалгасугай. 

 

ДАРГА                                                           Л.ГАНБОЛД