A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 88

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 153-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 124-р тогтоол, ЗГ-ын 2018 оны 66-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. Мөн ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Тухайн улстай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд монголын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.

3. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.

4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүн удирдаж байхыг зөвшөөрсүгэй.

5. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаар тогтоол, "Хамтарсан хорооны Монголын талын бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 218 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ


Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ