A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 56

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Пунсалмаагийн Очирбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД