A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 61

Төрийн ордон, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Харьюугийн Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний, Даваагийн Ганбаяр, Данжилаагийн Ганбат нарыг орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД