A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /БСШУСС-ын 2018 оны А/238 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУСС-ын 2018 оны А/238 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

Журам шинэчлэн батлах тухай

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А/93 Улаанбаатар хот

Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам"-ыг нэгдүгээр, "Спортын цолны үнэмлэх, тэмдэгний загвар"-ыг хоёрдугаар, "Спортын цолны нэгдсэн ангиллын болзол биелүүлсэн тамирчин, шүүгчдийг тодорхойлох анкет"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Спортын цолыг батлагдсан журмын дагуу олгож байхыг Биеийн тамир, спортын газар /Ц.Шаравжамц/-т үүрэг болгосугай

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Биеийн тамир, спортын бодлогын газар /С.Чинбат/-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны "Журам батлах тухай" 40 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.БАТСУУРЬ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/238

Тушаал хүчингүй болгох тухай

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Тамирчин, шүүгчид олгох спортын цолны шалгуурыг тогтоох, олгох асуудал нь Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах болсон тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/93 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Тушаал хүчингүй болсонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс эрх зүйн актыг хасуулах арга хэмжээ авахыг Биеийн тамир, спортын бодлогын газар/С.Чинбат/-т даалгасугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА