A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгМонгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаншийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн

15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгМонгол Улсын

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянаншийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнТ.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Жадамба, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэж заасныг илэрхий зөрчжээ.Үндсэн хуулийн заалтаас үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн дарга нарт Монгол Улсын Үндсэн хуулиар дахин томилогдох болон сонгогдох давтамж, хязгаарыг зааж өгсөн байх бөгөөд харин бусад албан тушаалтанд энэ хязгаар хамааралгүй байна.Өөрөөр хэлбэл,Үндсэн хуульд тусгагдсан нэр бүхий албан тушаалтныг дахин томилох, сонгох тухай хязгаарлалт нь зөвхөн Үндсэн хуулиар тодорхойлогдох бөгөөд Үндсэн хуулиас бусад хууль энэ хязгаарлалтыг агуулах нь Үндсэн хуулийг шууд зөрчих агуулгатай байна.

2. Монгол Улсын иргэн Д.Ламжав, Ц.Батхолбоо нар 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно." хэмээн нэмэлт оруулсан байна. Дээрх нэмэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.", түүнчлэн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана." гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан хэмээн үзэж байна." гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргасныг Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 03 дугаартай дүгнэлт гарган шийдвэрлэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн "Үндэслэх" хэсгийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох заалт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна.Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна." хэмээн дурдаж, мөн дүгнэлтийнхээ 1 дэх хэсэгт дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Улмаар уг маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, маргаан бүхий хуулийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалт нь өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн маргаантай агуулгын хувьд адил бөгөөд жишиг болохуйц бодит баримт юм.

3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг нь Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдохоор санал болгож буй нэр дэвшигчийн болон Улсын дээд шүүхийн, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд ердийн хуулиар хязгаарлалт тавьж буй явдал бөгөөд энэ агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна.

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн болон түүнийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж, хүчингүй болгож өгөхийг хүсье." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Үндсэн хуулийн улируулан сонгох асуудлын тухайд, Үндсэн хуульд улируулан сонгох, томилох боломжтой төрийн өндөр албан тушаалтны эрхийг тусгайлан зохицуулж заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор, Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгохоор тус тус тодорхой зохицуулжээ.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.", Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох бөгөөд улируулан томилох тухай асуудал Үндсэн хуульд тусгалаа олоогүй байна.Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгын хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж хуульчлан бэхжүүлсэн байна.

2. Хууль дээдлэх зарчмыг баримтлах тухайд, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар аймгийн Ерөнхий аудиторыг улируулан томилох талаарх иргэн О.Ганболдын нэхэмжлэлийг хянаж үзээд 89 дүгээр тогтоол гаргажээ. Уг тогтоолд "Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхгүй тул төрийн албаны хугацаатай томилогддог албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахад улируулан томилж болохоор хуульд тусгайлан заагаагүй бол томилох эрх бүхий этгээдэд уг албан тушаалтныг "улируулан томилох эрх олгогдоогүй гэж үзнэ" гэсэн нь жишиг болохуйц бодит баримт гэж үзэж байна.

3. Албан тушаалыг адилтган авч үзэх онолын тухайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалтай адилтган авч үзэх нь онол арга зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлдэггүй.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилдог.Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль зүйн дээд боловсролтой, албан ёсны зөвшөөрөл авсан байхаас гадна, түүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнтэй адил хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуур, шаардлага тавигддаггүй.Түүнчлэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгч байх хугацаандаа томилогддог тул эдгээр албан тушаалтнуудыг адилтган авч үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд иргэн Ч.Жадамбын мэдээлэлдээ дурдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуульд заасан албан тушаалтнуудаас зөвхөн Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор тусгайлан хуульчилсан байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиараливаа хязгаарлалт тогтоогоогүй байна.

Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." хэмээн заажээ. Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлт, 04 дүгээр тогтоолоор уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн үндэслэлд "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна." гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨСДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалтын "... нэг удаа ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн"...Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт"Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсний "... нэг удаа ..." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр                                                                        Дугаар 12                                                                                        Улаанбаатар хот                                                                         
              

    

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн

15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгМонгол Улсын

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянаншийдвэрлэсэн тухай

 

                                           Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 11.30 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнТ.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Жадамба, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцлоо.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж заасныг илэрхий зөрчжээ.Үндсэн хуулийн заалтаас үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн дарга нарт Монгол Улсын Үндсэн хуулиар дахин томилогдох болон сонгогдох давтамж, хязгаарыг зааж өгсөн байх бөгөөд харин бусад албан тушаалтанд энэ хязгаар хамааралгүй байна.Өөрөөр хэлбэл,Үндсэн хуульд тусгагдсан нэр бүхий албан тушаалтныг дахин томилох, сонгох тухай хязгаарлалт нь зөвхөн Үндсэн хуулиар тодорхойлогдох бөгөөд Үндсэн хуулиас бусад хууль энэ хязгаарлалтыг агуулах нь Үндсэн хуулийг шууд зөрчих агуулгатай байна.

 

2. Монгол Улсын иргэн Д.Ламжав, Ц.Батхолбоо нар 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” хэмээн нэмэлт оруулсан байна. Дээрх нэмэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.”, түүнчлэн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан хэмээн үзэж байна.” гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргасныг Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 03 дугаартай дүгнэлт гарган шийдвэрлэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн “Үндэслэх" хэсгийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох заалт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна.Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.” хэмээн дурдаж, мөн дүгнэлтийнхээ 1 дэх хэсэгт дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Улмаар уг маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, маргаан бүхий хуулийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн заалт нь өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн маргаантай агуулгын хувьд адил бөгөөд жишиг болохуйц бодит баримт юм.

 

3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг нь Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдохоор санал болгож буй нэр дэвшигчийн болон Улсын дээд шүүхийн, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд ердийн хуулиар хязгаарлалт тавьж буй явдал бөгөөд энэ агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна.

 

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн болон түүнийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж, хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“1.Үндсэн хуулийн улируулан сонгох асуудлын тухайд, Үндсэн хуульд улируулан сонгох, томилох боломжтой төрийн өндөр албан тушаалтны эрхийг тусгайлан зохицуулж заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор, Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгохоор тус тус тодорхой зохицуулжээ.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох бөгөөд улируулан томилох тухай асуудал Үндсэн хуульд тусгалаа олоогүй байна.Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгын хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж хуульчлан бэхжүүлсэн байна.

 

2. Хууль дээдлэх зарчмыг баримтлах тухайд, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар аймгийн Ерөнхий аудиторыг улируулан томилох талаарх иргэн О.Ганболдын нэхэмжлэлийг хянаж үзээд 89 дүгээр тогтоол гаргажээ. Уг тогтоолд “Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхгүй тул төрийн албаны хугацаатай томилогддог албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахад улируулан томилж болохоор хуульд тусгайлан заагаагүй бол томилох эрх бүхий этгээдэд уг албан тушаалтныг “улируулан томилох эрх олгогдоогүй гэж үзнэ” гэсэн нь жишиг болохуйц бодит баримт гэж үзэж байна.

 

3. Албан тушаалыг адилтган авч үзэх онолын тухайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалтай адилтган авч үзэх нь онол арга зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлдэггүй.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилдог.Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль зүйн дээд боловсролтой, албан ёсны зөвшөөрөл авсан байхаас гадна, түүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнтэй адил хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуур, шаардлага тавигддаггүй.Түүнчлэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгч байх хугацаандаа томилогддог тул эдгээр албан тушаалтнуудыг адилтган авч үзэх нь үндэслэлгүй байна.

 

Иймд иргэн Ч.Жадамбын мэдээлэлдээ дурдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Үндсэн хуульд заасан албан тушаалтнуудаас зөвхөн Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор тусгайлан хуульчилсан байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиараливаа хязгаарлалт тогтоогоогүй байна.

 

Гэтэл Шүүгчийн эрх  зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлт, 04 дүгээр тогтоолоор уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн үндэслэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.” гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨСДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлаас2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалтын “... нэг удаа ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн“...Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын Их Хурлаас2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт"Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсний “... нэг удаа ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

                       

                                                                        ДАРГАЛАГЧ                                                                        Н.ЖАНЦАН

 

                                                                               ГИШҮҮД                                                                        Т.ЛХАГВАА

 

                       Д.СУГАР

 

                                                                                                                                                                       Д.СОЛОНГО

 

                       Д.ГАНЗОРИГ