A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХНХС, БСШУСС-ын 2018 оны А/257/А/582-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХНХС, БСШУСС-ын 2018 оны А/257/А/582-р тушаалаар хүчингүй болсон/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дугаар А/216/А/104 Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, биелэлтэд хяналт тавьж ажилллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/136, А/271 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР