A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм батлах тухай
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.21 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм" /БНбД11-04-16/-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т үүрэг болгосугай.

3. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 185 дугаар тушаалаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм" /БНбД11-04-15/-ийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Г.МӨНХБАЯР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3670 дугаарт бүртгэв.