Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ КОНВЕНЦИ /Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 9 дүгээр тусгай дугаарын албан ёсны эх сурвалжаас авав/
ОРШИЛ
Хэлэлцэн тохиролцогч Талууд
- Биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүн хэсгийн экологи, генетик, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны, соёл боловсрол аялал жуулчлал, амралт, гоо зүйн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт чанарыг УХАМСАРЛАН,
- шим мандлын хувьсал, түүний амьдралыг тэтгэж буй тогтолцоог хамгаалахад биологийн олон янз байдал үлэмж ач холбогдолтой болохыг УХАМСАРЛАН,
- биологийн олон янз байдлыг хамгаалах нь нийт хүн төрлөхтөний зорилт болохыг БАТАЛЖ,
- улс орнууд нь биологийнхоо нөөц баялгийг эзэмших бүрэн эрхтэй болохыг ДАХИН НОТОЛЖ,
- улс орнууд өөрсдийгөө биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөц баялгийг нь тогтвортой ашиглах талаар хариуцлага хүлээх ёстойг БАТАЛЖ,
- хүний зарим үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдал үлэмж ядуурч байгаад СЭТГЭЛ ЗОВНИЖ,
- биологийн олон янз байдлын холбогдолтой мэдээлэл, мэдлэгээр ерөнхийдөө дутагдаж байгаа хийгээд холбогдох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор уг асуудлын талаар ерөнхий ойлголт буй болгохын тулд шинжлэх ухаан, техник, зохион байгуулалтын нөөц бололцоог илрүүлж ашиглах нэн шаардлагатай байгааг УХАМСАРЛАЖ,
- биологийн олон янз байдлын эх үүсвэр үлэмж хэмжээгээр алдагдан хомсдож байгаа шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх, урьдаас мэдэх шаардлагатай байгааг ТЭМДЭГЛЭН,
- биологийн олон янз байдал үлэмж хэмжээгээр алдагдан, хомсдох аюул бодитой байгаа үед шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн нотолгоо байхгүй байх явдал нь уг аюулыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэдгийг ТЭМДЭГЛЭН,
- in-situ экосистем ба амьдардаг байгалийн орчилыг төрөлх нутагт нь хадгалан хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвартай бүлгэмдлийг байгалийн орчилд нь нөхөн сэргээж, хамгаалах явдал биологийн олон янз байдлыг хамгаалах үндсэн нөхцөл болохыг цаашид ТЭМДЭГЛЭЖ,
- биологийн олон янз байдлыг үүсэж бий болсон унаган нутаг оронд нь хэвээр хадгалах ex-situ арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой бөгөөд чухал ач холбогдолтой болохыг цаашид ТЭМДЭГЛЭЭД,
- уламжлалт аж төрөх ёсоо хадгалж ирсэн нутгийн зонхилох хэсэг бүлэг хүмүүс, уугуул хүн ард нь биологийн нөөцтэй үлэмж уламжлалт хамааралтай бөгөөд тэд биологийн олон янз байдлыг хамгаалах түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглахад чиглэсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагадаа дулдуйдан шудрага харилцан ашигтайгаар хамтран ашиглах хүсэл эрмэлзэлтэй байдгийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,
- биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах үйл хэрэгт эмэгтэйчүүд амин чухал үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрч, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгдсэн бодлогыг бүх түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг өргөн оролцуулах шаардлагатай байгааг БАТЛАН,
- биололгийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах үйлсэд улс орон, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын олон улс, бүс нутаг, дэлхийн нийтийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийн ач холбогдол, шаардлагыг ОНЦЛОН ТЭМДЭГЛЭЖ,
- санхүүгийн нөөцийг шинээр, мөн нэмэгдэлээр буй болгох, холбогдох технологийг эзэмшүүлэх явдал биологийн олон янз байдал устах асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн боломжийг үлэмж нэмэгдүүлж байгааг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,
- шинэ болон нэмэгдэл санхүүгийн нөөц олгох, холбогдох технологийг эзэмшүүлэх зэргээр хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангах тусгай журам шаардлагатай байгаагХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,
- үүнтэй холбогдуулан буурай хөгжилтэй орнууд болон арлын жижиг орнуудын онцгой нөхцөлийг ТЭМДЭГЛЭЖ,
- биологийн олон янз байдлыг хамгаалахад үлэмж хэмжээний хөрөнгө шаардагдах ба энэхүү хөрөнгө оруулалт нь экологи, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,
- нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, ядуулыг арилгах явдал нь хөгжиж буй орнуудын нэн тэргүүний гол зорилт болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,
- биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах нь өсөн нэмэгдэж байгаа хүн амыг хүнсээр хангах, эрүүл мэндийг нь сахин хамгаалахаас гадна бусад хэрэгцээг нь хангахад шийдвэрлэх ач холбогдолтой ба генетикийн нөөцийг илрүүлэх, технологи эзэмшиж, тэдгээрийг хамтран ашиглах явдал энэ зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг УХАМСАРЛАЖ,
- биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах нь эцсийн дүндээ улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх, хүн төрлөхтний тусын тулд энх тайвныг сахин хамгаалахад тустай болохыг ТЭМДЭГЛЭЖ,
- биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах тухай олон улсын одоо мөрдөж байгаа хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулан бататгахыг ХҮСЭН,
- өнөө болон хойч үеийнхээ тусын тулд биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахыг зориг төгс шийдвэрлэн дор дурдсан зүйлсийн талаар Хэлэлцэн тохиролцов.
1 дүгээр зүйл. Зорилт
Энэхүү Конвенцийн зорилго нь түүнд туссан заалтуудын дагуу биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, генетикийн нөөцийг ашиглуулах, холбогдох технологийг дамжуулан эзэмшүүлэх, санхүүжүүлэх замаар уг нөөцийг эрх зүйн дагуу шудрага, эрх тэгш үндсэн дээр хамтран үр ашигтай ашиглах явдал юм.
2 дугаар зүйл. Хэрэглэсэн нэр томъёо
Энэхүү Конвенцийн зорилгоор дараахь нэр томъёог хэрэглэсэн болно:
“Биологийн олон янз байдал” гэж хуурай газар, далай тэнгисийн болон бусад усны экосистемүүд, экологийн цогцолборууд, өөр бусад бүхий л эх үүсвэрүүдийн амьд организмын төрлүүд юм. Энэ ойлголт нь зүйлийн хүрээнд дэх төрөл зүйлүүд ба экосистемийн хоорондын төрөл зүйлийг өөртөө агуулна.
“Биологийн нөөц” гэдэгт генетикийн нөөц, организм эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэг, бүлгэмдэл, хүн төрөлхтөнд бодит болон боломжит ашиг тус, үнэ цэнэ бүхий экосистемийн бусад бүх бүрэлдэхүүн хэсгийг багтаана.
“Биотехнологи” гэж тодорхой зориулалтаар ашиглах бүтээгдэхүүн гаргаж авах эсхүл сайжруулах, түүнийг гаргаж авах үйл явцыг өөрчлөхөд биологийн тогтолцоо, организм тэдгээрийн бүтээгдэхүүнийг ашиглахтай холбогдсон технологийн аливаа төрөл,
“Генетикийн нөөцийн гарвал улс” гэж генетикийн нөөцийг in-situ нөхцөлд эзэмшигч улс орон,
“Генетикийн нөөц нийлүүлэгч улс” гэж зэрлэг болон гаршсан төрөл зүйлийн аль алины бүлгэмдлийг оролцуулан in-situ эх үүсвэрээс авсан буюу эсхүл тухайн орноос гаралтай эсэхээс үл хамааран ex-situ эх үүсвэрээс авсан генетикийн нөөцийг ашиглуулагч улс орон,
“Тэжээвэр болон таримал зүйл” гэж хүн өөрийнхөө хэрэгцээг хангах зорилгоор хөгжлийн үйл явцад нь нөлөөлсөн зүйл,
“Экосистем” гэж амьтан ургамал, бичил организмын бүлгэмдэл болон тэдгээртэй бүхэл бүтэн нэгдмэл байдлаар харилцан үйлчлэгч амьгүй орчны динамик цогцолбор,
“Ex-situ хадгалах” гэж биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсгийг түүний амьдардаг нутаг орны нь гадна хадгалах,
“Генетикийн материал” гэж ургамал, амьтан, бичил биетний болон удамшлын функционал нэгжийг агуулсан өөр гарлын материал,
“Генетикийн нөөц” гэж бодит эсхүл боломжит үнэ цэнэ бүхий генетикийн материал,
“Амьдрах нутаг орон” гэж аливаа организм, бүлгэмдлийн амьдардаг байгалиас заяасан газар юмуу нутаг орны төрөл,
“In-situ нөхцөл” гэж генетикийн нөөцийн экосистемийн хүрээнд болон байгалиас заяасан төрөлх нутагтаа оршин тогтнож байгаа нөхцөл. Хэрэв тэжээвэр эсхүл таримал төрөл зүйлийн хувьд тэдний онцлог шинж чанараа олж авсан орчин.
“In-situ хадгалах” гэж экосистемийг болон байгалиас заяасан эх нутгийг нь хадгалах мөн зүйлийн амьдрах чадвартай бүлгэмдлийг түүний байгалийн орчинд нөхөн сэргээх, харин тэжээвэр болон таримал зүйлийн хувьд түүнийг онцлог шинж чанараа олж авсан тэр орчинд нь хадгалах,
“Хамгаалалттай газар” гэж байгаль хамгаалах зорилгоор зохицуулан ашиглаж байгаа газар зүйн хувьд ялган тодорхойлсон нутаг дэвсгэр,
“Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага” гэж тухайн бүс нутгийн тусгаар тогтносон улс орнууд байгуулж энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлаар бүрэн эрх олгосон, дотоод журмынхаа дагуу Конвенцийг үзэглэх, батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаах эсвэл түүнд нэгдэх эрх бүхий байгууллага,
“Тогтвортой хэрэглээ” гэж биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг өнөөгийн болон хойч үеийн хүсэл эрмэлзэл хэрэгцээг хангах чадварыг нь хадгалах байдлаар удаан хугацааны туршид шавхагдашгүй хэмээр ашиглах,
“Технологи” гэдэгт биотехнологийг хамааруулна.
3 дугаар зүйл. Зарчим
Улсууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм, олон улсын эрх зүйн дагуу нөөц баялгаа ашиглах бие даасан эрх эдлэх ба үндэсний хүүль тогтоомжийнхоо хүрээнд, мөн түүний хяналтанд явуулах энэ талын үйл ажиллагаа нь үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнээс гадна орших бусад улс орон, бүс нутгийн хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
4 дүгээр зүйл. Конвенцийн үйлчлэх хүрээ
Хэрвээ энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол бусад улс орны хууль тогтоомжийг хүндэтгэн баримтлах нөхцөлийн талаар Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэглэнэ.Үүнд:
а) үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээн дэх биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой тохиолдолд;
b) үндэсний хууль тогтоомжийн хяналтанд, түүний үйлчлэх хүрээнд болон түүнээс гадна хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь хаана илэрснээс үл хамааруулан авч үзэх тохиолдолд.
5 дугаар зүйл. Хамтын ажиллагаа
Хэлэлцэн тохиролцогч Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах зорилгоор үндэснийхээ хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнээс гадна орших бүс нутгийн болон бусад харилцан сонирхож буй асуудлуудаар бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудтай шууд эсхүл олон улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан хамтран ажиллана.
6 дугаар зүйл. Хамгаалах, тогтвортой ашиглах талаар хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ
Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрсдийн тодорхой нөхцөл, бололцоондоо нийцүүлэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд::
а) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах талаар үндэсний бодлого, хэтийн чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах эсхүл энэхүү Конвенцид туссан, холбогдох Хэлэлцэн тохиролцогч Талуудад хамаатай арга хэмжээнүүдийг илэрхийлж буй одоо баримталж байгаа бодлого, хэтийн чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөрөө зохицуулан өөрчилнөх, мөн
b) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах арга хэмжээнүүдийг холбогдох салбар, салбар хоорондын төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогод аль болохоор тусгах.
7 дугаар зүйл. Тодорхойлох болон хяналт, шинжилгээ хийх
Хэлэлцэн тохиролцогч Талууд 8-аас 10 дугаар зүйлийн зорилгод нийцүүлэн аль болох зохистойгоор дараах зүйлийг хэрэгжүүлнэ. Үүнд:
а) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад чухал ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг Хавсралт 1 дэх зэрэглэл тогтоох жагсаалтыг ашиглан тодруулах;
b) дээрх “а” заалтын дагуу тогтоосон биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгүүдийг хамгаалах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа, тогтвортой ашиглах боломж олгож байгаа байдлыг харгалзан дээжлэх болон бусад арга, хэрэгслээр хяналт-шинжилгээ хийнэ;
c) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлдэг болон үзүүлж болохуйц үйл явц, үйл ажиллагааны зэрэглэлийг тодорхойлж, түүний үр дагварт дээжлэх болон бусад арга хэрэгслээр хяналт-шижилгээхийнэ;
d) дээрх “а”, “б”, “в”заалтын дагуу тодорхойлох болон хяналт-шинжилгээ хийх хэмжээний дүнд бий болсон мэдээллийг нотлох, нэгтгэх механизмыг бий болгоно..
8 дугаар зүйл. In-situ хадгалах
Хэлэлцэн тохиролцогч Талууд аль болох боломжийнхоо хэрээр дараахь зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд::
а) биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах тусгай арга хэмжээ авах шаардлага бүхий хамгаалалттай бүс, бүсийн тогтолцоог буй болгох;
b) биологийн олон янз байдлыг хамгаалах тусгай арга хэмжээ авах шаардлагатай бүс, эсхүл хамгаалалттай бүсийг сонгон бий болгох, тэдгээрийг зүй зохистойгоор ашиглахад удирдлага болгох зарчмыг шаардлагатай тохиолдолд бий болгох;
c) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах зорилгоор хамгаалалтай бүсүүд, тэдгээрээс гадна орших биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдол бүхий биологийн нөөцийг зохицуулан ашиглана;
d) экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгалд нь хамгаалахад туслах;
e) хамгаалалтай бүстэй хил залгаа бүс нутгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх замаар тэдгээр нутгийн экологийн үндэслэл бүхий тогтвортой хөгжлийг дэмжих;
f) тэнцвэр нь алдагдсан экосистемийг нөхөн сэргээх, inter alia, зүй зохистой ашиглах төлөвлөгөө, бусад бодлого, хэтийн чиглэлийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх замаар устах аюулд байгаа төрөл зүйлийг нөхөн сэргээхэд туслалцаа үзүүлэх;
g) хүний эрүүл мэнд, биологийн төрөл зүйлийг тогтвортой ашиглах, хамгаалахад экологийн хортой үр дагавар учруулж болзошгүй биотехнологиос шалтгаалан хувирч өөрчлөгдсөн амьд бие, махбодийг гарган авч ашиглахад хяналт, хязгаарлалт, зохицуулалтын арга хэрэгслийг бий болгон дэмжих;
h) экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах;
i) биологийн олон янз байдлыг ашиглаж байгаа өнөөгийн аргыг хамгаалах, тогтвортой ашиглах шаардлагад нийцүүлэх нөхцөлийг бий болгохыг эрхэмлэх;
j) үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад ач холбогдол бүхий амьдралын уламжлалт хэв шинжийг хадгалсан уугуул хүн ам, нутгийн хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, шинэлэг зүйл, амьдралын туршлагыг хүндэтгэн хамгаалж дэмжих, түүнийг тэдгээр хүмүүсийн оролцоотойгоор дэлгэрүүлж, хэрэглэх боломж олгох, мөн түүнчлэн тийм мэдлэг, шинэлэг зүйл, амьдралын туршлагыг хэрэглэсэнээр гарах үр ашигийг тэгш шударга зарчимаар хамтран ашиглах явдлыг дэмжих;
k) устах аюулд байгаа төрөл зүйлүүд, бүлгэмдлийг хамгаалахад шаардлагатай эрх зүйн хэм хэмжээ, бусад зохицуулалтыг боловсруулж, хэрэгжүүлэх;
l) 7 дугаар зүйлийн дагуу биологийн олон янз байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа баримт тогтоогдсон тохиолдолд тухайн үйл ажиллагааг зохицуулна;
m) ялангуяа хөгжиж буй орнуудад энэхүү зүйлийн “а”-аас “l” заалтад заасан in-situ хадгалах арга хэмжээнд санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар хамтран ажиллана.
9 дүгээр зүйл. Ex-situ хадгалах
Хэлэлцэн тохиролцогч Талууд нэн тэргүүнд in-situ арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аль болох зохистойгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
а) биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг ex-situ хадгалах арга хэмжээг аль болох тухайн улс оронд нь хэрэгжүүлэх;
b) амьтан, ургамал, бичил организмыг ex-situ хадгалах, судлах нөхцлийг аль болох генетикийн нөөцийг эх оронд нь бий болгож үргэлжлүүлэх;
c) устах аюулд орсон төрөл зүйлийг нөхөн сэргээх, тэдгээрийг амьдардаг байгалд нь нутагшуулах арга хэмжээ авах;
d) дээрх “с” заалтын дагуу тусгайлан түр ex-situ арга хэмжээ авах шаардлага гарахаас бусад тохиолдолд in-situ дахь зүйлийн экосистем болон бүлгэмдлийг аюул учруулахгүйн тулд ex-situ хадгалах зорилгоор биологийн нөөцийг байгалиас заяасан амьдардаг нутаг орноос нь цуглуулах ажлыг зохицуулна;
e) энэхүү зүйлийн “a”-аас “d” заалтын дагуу ex-situ хадгалах арга хэмжээнд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн хөгжиж буй орнуудын ex-situ хадгалах нөхцөлийг бий болгож, дэмжих талаар хамтран ажиллана.
10 дугаар зүйл. Биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах
Хэлэлцэн тохиролцогч Талууд аль болох зохистойгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
а) үндэснийхээ түвшинд шийдвэр гаргах явцдаа биологийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах асуудлыг авч үзнэ;
b) биологийн нөөцийг ашиглах салбарт биологийн олон янз байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, багасгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ;
c) биологийн нөөцийг ашиглах уламжлалт аргуудыг уг нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах шаардлагад нийцсэн зан заншлын дагуу хамгаалж, дэмжинэ;
d) биологийн олон янз байдал нь хомсдож муудсан нутгийн байдлыг нөхөн сэргээх арга боловсруулж, хэрэгжүүлэхэд тухайн нутгийн хүн амд туслалцаа үзүүлнэ;
e) өөрийн орны хувийн хэвшил,төрийн байгууллагуудын хоорондын биологийн нөөцийг тогтвортой ашиглах аргыг хамтарч боловсруулах хамтын ажиллагааг дэмжинэ.
11 дүгээр зүйл. Урамшуулах арга хэмжээ
Хэлэлцэн тохиролцогч Талууд биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, хамгаалах ажлыг урамшуулах нийгэм эдийн засгийн арга хэмжээг аль болох зохистойгоор авч хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйл. Судалгаа шинжилгээ, сургалт
Хэлэлцэн тохиролцогч Талууд хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээг харгалзан:
а) биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, хамгаалах, судалж тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх шинжлэх ухаан, техникийн боловсон хүчин сургаж бэлтгэх хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх, мөн хөгжиж буй орнуудын тодорхой хэрэгцээг хангах зорилгоор боловсон хүчин бэлтгэх, сургах ажлыг дэмжинэ;
b) Талуудын Бага хурлаас шинжлэх ухаан, техник, технологийн талаар зөвлөгөө өгөх, туслах байгууллагын зөвлөмжийг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу, ялангуяа хөгжиж буй орнуудын биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалахад хувь нэмэр оруулах шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, урамшуулана;
c) 16, 18, 20 дугаар зүйлүүдийн дагуу биологийн олон янз байдлын судалгаа, шинжилгээний явцад бий болсон шинжлэх ухааны үр дүнг биологийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах арга хэмжээ боловсруулахад ашиглах явдлыг хөхүүлэн дэмжиж, энэ талаар хамтран ажиллах.
13 дугаар зүйл. Нийтийн боловсрол, нийгмийн мэдээлэл
Хэлэлцэн тохиролцогч Талууд:
а) биологийн олон янз байдлыг хамгаалахын ач холбогдол, түүнд шаардагдах арга хэмжээг нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилан ойлгуулах, энэ талаар сургалтын хөтөлбөрт оруулах ажлыг хөхүүлэн дэмжиж, урамшуулна;
b) биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалах талаар сургалтын хөтөлбөр боловсруулах, нийтийн мэдээллийг сайжруулах чиглэлээр бусад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллана.
14 дүгээр зүйл. Нөлөөлийг үнэлэх, сөрөг үр дагаврыг багасгах
1. Хэлэлцэн тохиролцогч Талууд аль болох зохистойгоор:
а) биологийн олон янз байдлыг сөрөг нөлөөллөөс сэрэмжлэх, нөлөөллийг багасгах зорилгоор нөлөөллийг багасгах талаар өөрсдийн дэвшүүлсэн төслүүдэд экологийн экспертиз хийх журмыг нэвтрүүлэх ба шаардлагатай бол түүнд олон нийтийг оролцуулна;
b) биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлж болох өөрсдийн бодлого, хөтөлбөрийн экологийн үр дагаврыг заавал тооцсон байх арга хэмжээ авна;
c) үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнээс гадна орших бусад орон, бүс нутгийн биологийн олон янз байдалд их хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хуулийнхаа үйлчлэх хүрээнд эсхүл түүний хяналтанд явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлэх, мэдээ солилцох, зөвлөлгөөн хийх явдлыг харилцан дэмжих ба шаардлагатай бол хоёр талын, олон талт эсхүл бүс нутгийн хэмжээнд гэрээ, хэлэлцээр байгуулах явдлыг дэмжинэ;
d) Үндсэн хуулийн үйлчлэх хүрээнээс гадна орших бусад улс орон, бүс нутгийн хуулийн үйлчлэх хүрээнд болон түүний хяналтанд байгаа биологийн олон янз байдалд учирч байгаа ноцтой аюул, хохирлын эх үүсвэр, өөрийн орны хуулийн үйлчлэх хүрээ, хяналтад байгаа тохиолдолд тухайн улс оронд даруй мэдэгдэж аюул болон хохирлыг арилгах, багасгах арга хэмжээ авна;
e) биологийн олон янз байдалд ноцтой аюул занал учруулах байгалийн эсхүл бусад шалтгаанаар буй болсон үйл явдал, үйл ажиллагааны эсрэг хариу арга хэмжээ яаралтай авах үндэсний хүчин чармайлтыг дэмжих бөгөөд тийм хүчин чармайлтад хувь нэмэр оруулж байгаа олон улсын хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай бол сонирхогч орон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагатай зөвшилцөн онцгой нөхцөл байдалд зориулж хамтарсан төлөвлөгөө боловсруулана.
2. Биологийн олон янз байдалд учирсан хохирлыг нөхөн төлөх, нөхөн сэргээх зэргээр байгаа байдлыг засаж залруулах, хариуцлага тооцох асуудлыг дан ганц улсын дотоодын асуудал биш бол явуулсан шинжилгээг үндэслэн Талуудын Бага хурал авч хэлэлцэнэ.
15 дугаар зүйл. Генетикийн нөөцийг ашиглах талаар
1. Улс орнууд өөрийн орны байгалийн баялгийг эзэмших бүрэн эрхийнхээ дагуу генетикийн нөөцийг ашиглах боломжийг тодорхой эрх нь тухайн орны засгийн газрын мэдэлд байх ба тэр орны хууль дүрмээр зохицуулагдана.
2. Хэлэлцэн тохиролцогч Талууд Конвенцид оролцогч бусад Талууд генетикийн нөөцийг экологид аюулгүй байдлаар ашиглуулах зорилгоор түүнийг хялбар ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийг зорих ба энэхүү Конвенцийн зорилготой зөрчилдөх аливаа хязгаарлал тавьж болохгүй.
3. Энэхүү Конвенцийн дагуу Хэлэлцэн тохиролцогч Талуудын олгосон энэ зүйл болон 16, 19 дүгээр зүйлүүдэд дурдсан генетикийн нөөцөд зөвхөн тухайн нөөцийн эх орон болох Хэлэлцэн тохиролцогч Талуудын олгосон юмуу эсхүл энэхүү Конвенцийн дагуу Талуудын хүлээн авсан нөөц хамаарна.
4. Харилцан тохиролцсон нөхцөлд аливаа нөөцийг ашиглах бололцоо нээгдэх ба түүнийг энэ зүйлийн заалтуудаар зохицуулна.
5. Генетикийн нөөцийг ашиглуулах Хэлэлцэн тохиролцогч Тал өөрөө шийдээгүй бол уг нөөцийг ашиглах асуудлыг тухайн Талаас урьдчилан өгсөн зөвшөөрлийг үндэслэн зохицуулна.
6. Хэлэлцэн тохиролцогч Талууд бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудаас олгосон генетикийн нөөцөд хийх судалгаа шинжилгээний ажлыг тэдгээр Талуудыг бүрэн оролцуулж, боломжтой бол тэдгээр Талуудад бэлтгэж явуулахыг эрмэлзэнэ.
7. Шинжилгээ судалгааны ажил бусад боловсруулалтын үр дүн түүнчлэн тухайн нөөцийг ашиглуулсан Хэлэлцэн тохиролцогч Талтай генетикийн нөөцийг ямар нэг байдлаар ашигласнаас олсон үр ашгийг шударга тэгш үндсэн дээр хамтран ашиглах зорилгоор Хэлэлцэн тохиролцогч Талууд хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг 16, 19 дүгээр зүйлийн дагуу авна. Шаардлагатай бол 20, 21 дүгээр зүйлийн дагуу санхүүгийн хөшүүргийг хэрэглэнэ. Талууд харилцан тохиролцсон нөхцөлд ийнхүү хамтран ашиглана.
16 дугаар зүйл. Технологийг дамжуулах, эзэмшүүлэх
1. Хэлэлцэн тохиролцогч Талууд технологид биотехнологи багтана гэдгийг мөн тэд хоорондоо технологи дамжуулах, эзэмших явдал энэхүү Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал болохыг хүлээн зөвшөөрч энэ заалтын дагуу биологийн олон янз байдал болон генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй технологио бусад Хэлэлцэн тохиролцогч Талуудад дамжуулах, аль болохоор хялбараар эзэмшүүлэх боломж олгох үүргийг хүлээнэ.
2. Дээрх 1 дэх дэд зүйлд дурдсан технологийг хөгжиж буй орнуудад дамжуулж эзэмшүүлэхдээ 20, 21 дүгээр зүйлийн дагуу буй болгосон санхүүжилтийн механизмын дагуу Талууд харилцан зөвшөөрсөний үндсэн дээр хөнгөлөлт үзүүлнэ. Патентын болон бусад оюуны өмчийн эрх бүхий технологийн хувьд түүнийг оюуны өмчийн эрхийг сайтар хамгаалах нөхцөлд дамжуулж эзэмшүүлнэ.
3. Хэлэлцэн тохиролцогч Талууд ялангуяа генетикийн нөөцийг олгож байгаа хөгжиж буй орнууд зохиогчийн эрхийн болон бусад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийсэн технологийг оролцуулан тухайн нөөцийг ашиглахад чиглэсэн технологийг эзэмших, харилцан тохиролцсоны үндсэн дээр уг технологийг дамжуулж авах боломжоор хангагдсан байхаар Хэлэлцэн тохиролцогч Талууд дээрх хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Энд 20, 21 дүгээр зүйлийн заалтууд, олон улсын эрхийн хэм хэмжээ мөн дараах 4, 5 дугаар заалтуудыг баримтална.
4. Хэлэлцэн тохиролцогч Талууд дээрх хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ хөгжиж буй орнуудын төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлийн ашиг сонирхлын дагуу дээр 1 дүгээрт заасны дагуу технологийг хамтран боловсруулах, дамжуулах, эзэмшүүлэх явдлыг дэмжиж хамгаалах, үүнтэй холбогдуулан 1, 2, 3 дугаарт заасан үүргүүдийг биелүүлэхээр тусгана.
5. Хэлэлцэн тохиролцогч Талууд зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхүүд нь энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж болохыг хүлээн зөвшөөрч энэ чиглэлд хамтарч ажиллах ба эдгээр эрхүүдийг Конвенцийн зорилготой нийцүүлэхийн тулд үндэсний хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгоно.
17 дугаар зүйл. Мэдээлэл солилцох
1. Хэлэлцэн тохиролцогч Талууд хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээг харгалзан биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалах талаар байгаа бүхий л мэдээллийг харилцан солилцох явдлыг дэмжинэ.
2. Энэ мэдээлэл солилцоонд шинжлэх ухаан техник, нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүн мөн түүнчлэн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт дурдсан технологитой хосолсон мэргэжлийн сургалт, судалгааны хөтөлбөрүүд, төрөлжсөн болон уугуул мэдлэг, уламжлалт ухааны талаар мэдээллүүд орно.
18 дугаар зүйл. Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа
1. Хэлэлцэн тохиролцогч Талууд үндэсний болон олон улсын холбогдох байгууллагуудаар дамжуулан биологийн олон янз байдлыгтогтвортой ашиглах, хамгаалах чиглэлээр олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжинэ.
2. Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ үндэсний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх замаар Конвенцид оролцогч бусад Талуудтай, ялангуяа хөгжиж буй орнуудтай шинжлэх ухаан техникийн талаар хамтарч ажиллахыг дэмжинэ. Энэ зорилгоор холбогдох байгууллагуудыг байгуулах, хүний нөөцийг хөгжүүлэх замаар улс орны боломжийг нэмэгдүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарвал зохино. Ийм хамтын ажиллагааг дэмжихэд гол анхаарлаа хүний хүчин зүйл ба зохих байгууллага буй болгох замаар үндэсний чадавхийг бэхжүүлэн сайжруулахад чиглүүлнэ.
3. Хэлэлцэн тохиролцогч Талуудын Бага хурал анхны зөвлөлгөөнөөр шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжих зорилгоор зуучлах механизмыг буй болгох арга замыг тодорхойлоно.
4. Хэлэлцэн тохиролцогч Талууд уг Конвенцийн зорилтыг хангах үүднээс бодлого, хууль тогтоомжоор шинэ технологи, түүний дотор үндэсний уламжлалт технологийг буй болгох, ашиглах чиглэлээр хамтарч ажиллах хэлбэрийг боловсруулж дэмжинэ. Мөн Талууд боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг солилцох чиглэлийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжинэ.
5. Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцийн зорилтод хамаатай технологийг боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр боловсруулах явдлыг харилцан тохиролцож дэмжинэ.
19 дүгээр зүйл. Биотехнологийг хэрэглэх, түүнээс гарах үр ашиг орлогыг хуваарилах
1. Хэлэлцэн тохирогч Талууд бусад талууд ялангуяа судалгаа шинжилгээ явуулахад зориулж генетикийн нөөцийг олгож байгаа хөгжиж буй орнуудын биотехнологийн шинжилгээ судалгаа явуулах үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох талаар холбогдох хууль зүйн, захиргааны, бодлогын арга хэмжээнүүдийг авна.
2. Хэлэлцэн тохиролцогч Талууд бусад талуудад ялангуяа генетикийн нөөцийг олгогч хөгжиж буй орнуудад генетикийн нөөцийг ашиглахтай холбогдсон биотехнологиос гарах үр дүн, ашиг орлогыг шударгаар харилцан тэгш ашиглах боломж олгох талаар холбогдох бүх бололцоотой арга хэмжээг авна. Тийм боломж зөвхөн талууд харилцан тохиролцсон нөхцөлд бий болно.
3. Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлж болох биотехнологийн үр дүнд хувирсан аливаа амьд организмуудыг аюулгүй дамжуулж ашиглах талаар урьдчилан тохиролцсон журам, бусад арга хэмжээнүүдийг авах шаардлага нөхцөлийг хэлэлцэнэ.
4. Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрийн хуулийн үйлчлэх хүрээн дэх 3 дугаар заалтад дурдсан бие махбодийг олгогч аливаа бие хүн, хуулийн этгээдээс тэдгээртэй ажиллахад мөрдөх ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны мөн тухайн бие махбодийн хортой нөлөөллийн талаар байгаа бүхий л мэдээллийг шаардах ба нөгөө талдаа шууд өгнө.
20 дугаар зүйл. Санхүүгийн нөөц
1. Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрийн үнэсний төлөвлөгөө, шаардлага, хөтөлбөрийн дагуу энэ Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэснийхээ түвшин дэх үйл ажиллагааг бололцооныхоо хэрээр санхүүгийн хувьд урамшуулж дэмжих үүрэг хүлээнэ.
2. Конвенцид оролцогч хөгжингүй орнууд энэ Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарах тохиролцсон нэмэлт бүрэн зардлыг нөхөх, Конвенцийн заалт үр ашигтай хэргэжүүлэхэд хөгжиж буй орнуудад шинэ нэмэлт санхүүгийн нөөц олгоно. Энэ зардлыг оролцогч хөгжиж буй орон 21 дүгээр зүйлд дурдсан зохион байгуулалтын бүтэцтэй бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг харгалзан Талуудын Бага хурлаас тогтоосон нэмэлт зардлын жагсаалтыг баримтлан харилцан тохиролцоно. Хөгжингүйорнуудын энэ үүргийг бусад Талууд үүний дотор зах зээлд шилжиж буй орнууд сайн дураараа хүлээж болно. Талуудын Бага хурал анхны чуулганаараа Конвенцид оролцогч хөгжингүй орнууд, тэдгээрийн үүргийг сайн дураараа хүлээх бусад орнууд, зах зээлд шилжиж байгаа орнуудын жагсаалтыг тогтоох ба түүний Бага хурлаараа үе үе хянан, зохих өөрчлөлтийг тухай бүр нь хийнэ. Мөн түүнчлэн бусад орноос буюу өөр эх үүсвэрээс сайн дурын үндсэн дээр оруулсан хуримтлалыг дэмжинэ. Энэ үүргийг биелүүлэхэд санхүүжилтэд оролцож байгаа Талууд хөрөнгө мөнгийг цаг тухайд нь тэнцүү оруулах, зардлыг хамтран гаргах ёстойг харгалзан үзнэ.
3. Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж оролцогч хөгжингүй орнууд санхүүгийн нөөцийг олгох ба хоёр талын, олон талын бүсийн шугамаар оролцогч хөгжиж буй орнууд түүнийг нь ашиглаж болно.
4. Хэлэлцэн тохиролцогч хөгжиж буй орнуудын Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ үр дүнтэй биелүүлэх чадвар нь хөгжингүй орнууд санхүүгийн нөөц, технологи дамжуулахтай холбоотой Конвенциор хүлээсэн үүргээ хэр зэрэг үр дүнтэй биелүүлэхээс шалтгаална. Гэхдээ хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, ядуурлыг устгасан байдлаар тодорхойлогдоно.
5. Талууд өөрийнхөө санхүүжилт, технологи дамжуулахтай холбоотой үйл ажиллагаандаа буурай хөгжилтэй орнуудын тодорхой хэрэгцээ, онцгой байдлыг бүрэн харгалзан үзнэ.
6. Хэлэлцэн тохиролцогч Талууд оролцогч хөгжиж буй орнууд дах ялангуяа арлын жижиг орнуудын биологийн олон янз байдлын тархалт, байршил онцгой нөхцөлүүдийг анхаарна.
7. Мөн түүнчлэн экологийн хувьд эмзэг, гандуу, хуурай нутаг, далайн эрэг орчмын уулархаг нутгийн хөгжиж буй орнуудын онцгой байдлыг анхаарах ёстой.
21 үгээр зүйл. Санхүүгийн механизм
1. Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор оролцогч хөгжиж буй орнуудад санхүүгийн нөөцийг хөнгөлөлттэй буцалтгүй олгохын тулд дараах холбогдох механизмыг буй болгоно. Энэ Конвенцийн зорилтын дагуу эдгээр механизмыг Талуудын Бага хурлын удирдлага, заавраар хэрэгжүүлэх ба Бага хуралд тайлангаа тавина. Энэ механизмийн үйл ажиллагааг Талуудын Бага хурлын анхын зөвлөлгөөнөөр шийдвэрлэсэн бүтэц, зохион байгуулалтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ. Конвенцийн зорилтын дагуу тийм нөөцийг олгох, ашиглах асуудлыг зохицуулах арга хэмжээ, чиг шугам, яаралтай хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, хязгаарлалууд зэргийг Талуудын Бага хурлаар тодорхойлно.
Хэмжээг нь Талуудын Бага хурлаар тодорхойлсон шаардагдах нөөцийн хэмжээгээр 20 дугаар зүйлд заасан хөрөнгө мөнгийг цаг тухайд нь тэнцүү оруулах, мөн зүйлийн 2 дугаар заалтын дагуу жагсаалтад орсон санхүүжүүлэх ажиллагаанд оролцогч Талууд уг зардлыг хамтран гаргах шаардлагыг харгалзан төлбөрийг тогтооно.
Оролцогч хөгжингүй орнуудаас мөн түүнчлэн өөр бусад орон, эх үүсвэрээс сайн дурын хуримтлал оруулж болно. Энэ механизм удирдлагын ардчилсан ил тод системийн үндсэн дээр үйлчилнэ.
2. Санхүүгийн нөөцийг олгох, ашиглах асуудлыг зохицуулах, ашиглалтын байдлыг байнга хянаж дүгнэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг шугам, хөтөлбөр, тодорхой хязгаарлал, удирдлагын зарчмыг Талуудын Бага хурал анхныхаа зөвлөлгөөнөөр тодорхойлно.
3. Санхүүгийн механизмын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй холбогдох зохион байгуулалтын бүтэц зөвлөсний дараа Талуудын Бага хурлаас дээр 1 дүгээр заалтыг биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээний талаар шийдвэр гаргана.
4. Талуудын Бага хурал энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дараа дээр 2 дугаар заалтанд дурдсан хязгаарлал, удирдлагын зарчмуудыг оролцуулан энэ заалтын дагуу буй болгосон санхүүжилтийн механизмын үр ашгийн талаар тогтмол судалгаа, дүгнэлт хийнэ. Бага хурал энэ судалгаанд үндэслэсэн санхүүжилтийн механизмын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.
5. Конвенцид оролцогч Талууд биологийн олон янз байдлыг хамгаалах тогтвортой ашигалахад санхүүгийн нөөц олгох зорилгоор буй болсон санхүүгийн байгууллагыг бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.
22 дугаар зүйл. Бусад олон улсын Конвенциудын уялдаа холбоо
1. Энэ Конвенциудын заалтууд нь биологийн олон янз байдал ноцтой хохирол учруулсан буюу учруулж болзошгүй эрх үүргээс бусад тохиоолдолд аливаа Талуудын олон улсын хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр хүлээсэн эрх үүргийг үл хөндөнө.
2. Далай тэнгисийн орчны хувьд Хэлэлцэн тохирогч Талууд далай тэнгисийн эрх зүйгээр олгогдсон улс орнуудын эрх үүргийг зөрчихгүйгээр энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлнэ.
23 дугаар зүйл. Талуудын Бага Хурал
1. Талуудын Бага хурлыг хуралдуулна. Энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил болоод НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Талуудын Бага хурлын анхны зөвлөлгөөнийг зарлан хуралдуулна. Үүнээс хойш ээлжит зөвлөлгөөнийг анхны зөвлөлгөөнөөр тогтоосон хугацаанд байнга хийж байх болно.
2. Ээлжит бус зөвлөлгөөнийг хэрэв бага хурлаас шаардлагатай гэж үзэх, эсвэл аль нэг Тал бичгээр хүсэлт тавьсан тохиолдолд түүнийг Нарийн бичгийн дарга нарын газраас тарааснаас хойш 6 сарын хугацаанд Талуудын гуравны нэгээс доошгүй нь дэмжсэн бол зарлан хуралдуулна.
3. Талуудын Бага хурал зөвшилцөх замаар өөрийн болоод өөрийн байгуулах аливаа туслах байгууллагын Дүрмийг бий болгох ба мөн Нарийн бичгийн дарга нарын газрыг санхүүжүүлэх дүрмийг батална. Ээлжит зөвлөлгөөнөөрөө дараагийн зөвлөлгөөн хүртэлхи хугацааны төсвийг батална.
4. Талуудын Бага хурал энэхүү Конвенцийн хэрэгжилтийг байнга хянах ба энэ зорилгоор;
а) 26 дугаар зүйлийн дагуу танилцуулах ёстой мэдээллийг өгөх хэлбэр, хугацааг тодорхойлох ба уг мэдээлэл болон аливаа туслах байгууллагаас тавих илтгэлийг хэлэлцэнэ;
b) 25 дугаар зүйлийн дагуу танилцуулах биологийн олон янз байдлын талаар шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөмжийг хэлэлцэнэ;
c) 26 дугаар зүйлийн дагуу Протоколыг тухай бүр нь хэлэлцэж батална;
d) 29, 30 дугаар зүйлийн дагуу энэ Конвенц болон түүний хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг тухайн үед нь хэлэлцэж батална;
e) Аливаа Протокол түүний хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж холбогдох шийдвэр гарсан үед тухайн Протоколд оролцогч Талуудад түүнийг батлахыг зөвлөнө.
f) 30 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцийн нэмэлт хавсралтыг шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж батална;
g) энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухаан техникийн асуудлаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагуудыг байгуулна.
h) тэдгээртэй хамтран ажиллах хэлбэрийг тодорхойлох зорилгоор энэхүү Конвенцид хамаарах асуудлаар Конвенцийн гүйцэтгэгч байгууллагуудтай Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан холбоо тогтооно.
i) энэхүү Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа нэмэлт арга хэмжээг түүнийг хэрэгжүүлэх явцад хуримтлагдсан туршлагад үндэслэн хэлэлцэж батална.
5) Талуудын Бага хурлын зөвлөлгөөнд НҮБ, түүний мэргэжлийн байгууллагууд, Олон улсын атомын энергийн байгууллага, мөн тус Конвенцид нэгдэн ороогүй аль ч орон ажиглагчаар оролцож болно.
Талуудын Бага хурлын зөвлөлгөөнд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт тавьсан, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах талаар туршлага бүхий бусад аль ч байгууллагууд, Засгийн газрын болон засгын газрын бус байгууллагууд хэрэв зөвлөлгөөнд оролцож байгаа Талуудын гурваны нэгээс доошгүй нь зөвшөөрсөн тохиолдолд түүнд ажиглагчаар оролцож болно. Ажиглагчаар оролцуулах асуудлыг Талуудын Бага хурлаас тогтоосон дүрэм журмаар зохицуулна.
24 дүгээр зүйл. Нарийн бичгийн дарга нарын газар
1. Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулна. Тэрээр дараах үүргүүдийг хүлээнэ. Үүнд:
а) 23 дугаар зүйлд заасан ёсоор Бага хурлын зөвлөлгөөний үйлчилгээ, зохион байгуулалтыг хийнэ;
b) аливаа Протоколоор оноогдсон үүргүүдийг биелүүлнэ;
c) энэхүү Конвенцийн дагуу оноогдсон үүргийнхээ биелэлтийн тухай илтгэлийг бэлтгэж Талуудын Бага хуралд тавина;
d) Олон улсын бусад холбогдох байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, үүргээ амжилттай биелүүлэхэд шаардагдах тийм захиргааны болон гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулна;
e) Талуудын Бага хурлаас тодорхойлох бусад үүргүүдийг биелүүлнэ.
2. Талуудын Бага хурал анхныхаа зөвлөлгөөнөөр Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг энэ Конвенцийн дагуу явуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн олон улсын нэр хүндтэй байгууллагуудаас Нарийн бичгийн дарга нарын газрыг бүрдүүлнэ.
25 дугаар зүйл. Шинжлэх ухаан, техник технологийн асуудлаар зөвлөлгөө өгөх туслах байгууллага
1. Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Талуудын Бага хурал, түүний бусад туслах байгууллагуудыг тухай бүр нь зөвлөлгөөнөөр хангах үүрэгтэй. Шинжлэх ухаан, техник, технологийн талаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагыг байгуулна. Энэ байгууллага нь бүх Талууд чөлөөтэй оролцох боломжтой, олон салбарын шинжтэй байгууллага юм. Түүнд төр засгийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, мэдлэгийн холбогдох салбарын нэр хүнд бүхий хүмүүс орно. Тэрээр өөрийн бүх ажлын талаар илтгэлийг Талуудын Бага хуралд тогтмол танилцуулна.
2. Энэ байгууллага Бага Хурлын хүсэлтээр түүнээс тогтоосон удирдлагын зарчмын дагуу.
а) биологийн олон янз байдлын шинж байдлын талаар шинжлэх ухаан техникийн үнэлгээ өгнө;
b) энэхүү Конвенцийн заалтын дагуу авсан арга хэмжээнүүдийн үр дагаврын шинжлэх ухаан, техникийн үнэлгээг бэлтгэх;
c) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах салбарт шинэ, үр ашигтай хамгийн орчин үеийн технологи “ноу-хау”-г илрүүлж тэдгээрийг боловсруулах, дамжуулах ажлыг дэмжих арга зам хэрэгслийн талаар зөвлөмж гаргана.
d) биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах, холбогдсон судалгаа боловсруулалтын салбарын олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны хөтөлбөрийн талаар зөвлөлгөө өгнө;
e) Бага хурлын байгууллагууд болон түүний туслах байгууллагуудын өмнө тавигдсан шинжлэх ухаан, техник, технологи, арга зүйн асуудлуудад хариу өгнө.
3. Бага хурлын байгууллагуудын үүрэг, үйл ажиллагааны шинж чанар, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ зэргийг нарийвчлан тодорхойлно.
26 дугаар зүйл. Илтгэлүүд
1. Хэлэлцэн тохиролцогч Талууд Бага хурлаас тогтоосон хугацаанд энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар илтгэлийг Бага хуралд оруулна.
27 дугаар зүйл. Маргааныг зохицуулах
1. Хэлэлцэн тохиролцогч Талуудын хооронд энэ Конвенцийг тайлбарлах, хэрэглэх явцад маргаан гарвал сонирхогч Талууд хэлэлцээний дагуу зохицуулахыг эрхэмлэнэ.
2. Хэрвээ сонирхогч Талууд хэлэлцээний дагуу тохиролцоонд хүрч чадахгүй бол тэд хамтран гуравдагч Талд хандаж найрсаг туслалцаа үзүүлэх эсхүл эвлэрүүлж өгөхийг хүснэ.
3. Энэхүү Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх эсхүл батлах, түүнд нэгдэн орох үед, мөн түүний дараа аль ч үед улс орон эсхүл бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагаас дээрх 1, 2 дахь заалтын дагуу шийдвэрлэж чадаагүй маргааны талаар хэдийд ч өргөдөл бичиж, Конвенцийн эх хадгалагчид илгээж болно. Тэд маргааныг зохицуулан дараахь арга хэрэгслийн аль нэгийг эсхүл аль алийг зөвшөөрнө.
а) 2 дугаар хавсралтын 1 дүгээр хэсэг дэх дүрэм, журмын дагуу арбитрын шүүхээр хянан шийдвэрлүүлэх;
b) маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлэх;
4. Хэрэв маргалдагч Талууд дээрх 3 заалт дахьжурмын алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тэд өөрөөр тохиролцоогүй бол тэд уг маргааныг 2 дугаар хавсралтын 2 дугаар хэсгийн дагуу харилцан зөвшөөрсөн журмын дагуу шийдвэрлэнэ.
5. Хэрэв тухайн Протоколд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн заалтуудыг аль ч Протоколын хувьд хэрэглэж болно.
28 дугаар зүйл. Протокол батлах
1) Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Конвенцид хамаарах Протоколыг хамтран боловсруулж батална.
2) Протоколыг Талуудын Бага хурлын зөвлөлгөөнөөр батална.
3) Нарийн бичгийн дарга нарын газар аливаа санал болгож байгаа Протоколын бичвэрийг зөвлөлгөөн болохоос 6 сараас доошгүй хугацааны өмнө Хэлэлцэн тохиролцогч Талуудад явуулна.
29 дүгээр зүйл. Конвенц, Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулах
1. Аль ч Хэлэлцэн тохиролцогч Тал энэхүү Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргаж болно. Протоколд оролцогч Талууд тухайн Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно.
2. Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг Бага хурлын зөвлөлгөөнөөр хэлэлцэж батална. Аливаа Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тухайн Протоколд оролцогч Талуудын зөвлөлгөөнөөр хэлэлцэж батална.
Энэ Конвенцид юмуу аливаа Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг тухайн Протоколд өөрөөр Протоколыг өөрөөр заагаагүй бол Нарийн бичгийн дарга нарын газраас Протоколыг хэлэлцэж батлах зөвлөлгөөн болохоос 6 сараас баагагүй хугацааны өмнө уг баримт бичгийг Талуудад явуулна. Мөн Нарийн бичгийн дарга нарын газар нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийн талаар энэ Конвенцид гарын үсэг зурсан Талуудад явуулна.
3. Талууд энэ Конвенц болон аливаа Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөшилцсөнийг үндэслэн тохиролцоонд хүрэхийн төлөө бүхий л хүчин чармайлтыг тавина. Хэрэв зөвшилцөлд хүрэх бүх боломжоо дайчлан тохиролцоонд хүрч чадаагүй бол сүүлчийн арга хэргэлсэн зөвлөлгөөнд оролцогчдын болон санал асуулгад оролцсон тухайн баримт бичгийг хэлэлцэж байгаа Талуудын гуравны хоёрын саналаар баталж, эх хадгалагч түүнийг бүх Талууд сайшаан батлуулахаар явуулна.
4. Конвенцийн эх хадгалагч нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан буюу хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан тухай мэдэгдлийг бичгээр хүлээн авна. Дээр 3 дугаар заалтын дагуу баталсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тэдгээрийн зөвшөөрсөн Талуудын хувьд энэ Конвенцид оролцогч Талуудын эсхүл түүний Протоколд оролцогч Талуудын гуравны хоёроос доошгүй нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсантухай баримт бичгээ хадгалагчидд өгснөөс хойш 90 дэх өдрөөс хүчин төгөлдөр болно.
Үүнээс хойш нэмэлт, өөрчлөлтүүд аль нэг бусад Талуудын хувьд тухайн Тал эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан тухай баримт бичгээ эх хадгалагчид хүргүүлсэнээс хойш 90 дэх өдрөөс хүчин төгөлдөр болно.
5. Энэхүү зүйлд санал асуулгад оролцогч Талууд гэдэг нь оролцож “зөвшөөрнө”, эсхүл “үгүй” гэж саналаа өгсөн Талуудыг хэлнэ.
30 дугаар зүйл. Хавсралтыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах
1. Энэ Конвенц эсхүл Протоколын хавсралтууд нь тэдгээрийн салшгүй хэсэг мөн. Хэрэв өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенцийн эсхүл Протоколын оруулга нь мөн тэдгээрийн аль ч хавсралтын оруулга болж чадна. Ийм хавсралтууд нь дүрэм журам, шинжлэх ухаан, техник, захиргааны асуудлаар хязгаарлагдана.
2. Аливаа Протоколоор түүний хавсралтын талаар өөрөөр заагаагүй бол энэ Конвенцийн нэмэлт хавсралтууд эсхүл түүний Протоколын хавсралтын талаар санал тавих, батлах, хүчин төгөлдөр болох талаар дараах дүрэм журмыг хэрэглэнэ.
а) энэ Конвенцийн эсхүл түүний Протоколын хавсралтыг 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу санал болгох буюу батална;
b) энэ Конвенцийн эсхүл түүний Протоколын нэмэлт хавсралтыг хүлээн авах боломжгүй Тал түүнийг батлах тухай Конвенцийн эх хадгалагчаас мэдээлсэн өдрөөс хойш 1 жилийн дотор энэ тухайгаа Конвенцийн эх хадгалагчид бичгээр мэдэгдэнэ.
c) Конвенцийн эх хадгалагч хүлээн авсан аливаа мэдэгдлийнхээ талаар бүх Талуудад даруй мэдээлнэ.
Аливаа Тал татгалзсан тухай түрүү өгсөн өргөдлөө дуртай цагтаа татаж авч болох ба доорх “c” дэд зүйлийн заалтыг биелүүлэх тохиолдолд тухайн Талын хувьд хавсралт хүчин төгөлдөр болно.
d) Конвенцийн эх хадгалагчаас батлах тухай мэдээлсэн өдрөөс хойш жилийн дотор уг хавсралт дээр “b” дэд зүйлийн заалтийн дагуу мэдэгдэл өгөөгүй энэ Конвенц, хийгээд аливаа Протоколд оролцогч бүх талуудын хувьд хүчин төгөлдөр болно.
3. Энэ Конвенцийн хавсралт эсхүл түүний Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийг санал болгон тавих, батлах, хүчин төгөлдөр болох үйл ажиллагаа нь Конвенц, Протоколын хавсралттай нэгэн адил дүрэм журмаар зохицуулагдана.
4. Хэрвээ нэмэлт хавсралт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд нь энэ Конвенц эсхүл түүний Протколд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой бол тэрээр энэ Конвенц эсхүл түүний Протколд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болсоны дараа хүчин төгөлдөр болно.
31 дүгээр зүйл. Сонгох эрх
1. Доорх 2 дахь дэд зүйлд зааснаас бусад тохиолдолд энэ Конвенц эсхүл түүний Протколд оролцогч Тал бүр нэг саналынэрхтэй байна.
2. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагууд нь өөрийн эрх хэмжээнийхээ асуудлаар Конвенцид эсхүл түүний Протколд оролцогч Талууд болох гишүүн орнуудынхаа тоотой тэнцүү тооны санал өгөх эрхтэй байхаар санал өгөх эрхээ хэрэгжүүлнэ. Тэрхүү байгууллагууд нь түүний гишүүн улсууд санал өгөх эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд санал өгөх эрхгүй, мөн гишүүн улсууд мөн адил байгууллага санал өгөх эрх эдэлж байгаа тохиолдолд санал өгөх эрхгүй байна..
32 дугаар зүйл. Энэ Конвенц, түүнд хамаарах Протколуудын хоорондын уялдаа
1. Аль нэг улс эсхүл бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага нь тухайн үед энэ Конвенцид оролцож байгаа тохиолдолд аливаа Протколын оролцогч Тал болно.
2. Аливаа Протколын дагуу шийдвэрийг зөвхөн тухайн Протколд оролцогч Талууд гаргана. Протколыг соёрхон батлаагүй, хүлээн зөвшөөрөөгүй эсхүл батлаагүй Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал Протокоын оролцогч Талуудын аливаа зөвлөлгөөнд ажиглагчаар оролцож болно.
33 дугаар зүйл. Гарын үсэг зурах
Энэхүү Конвенцид гарын үсэг зурах эрх бүх улс орон, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагад Рио-де-Жанейро хотноо 1992 оны 6 дугаар сарын 5-наас 14-ний өдөр хүртэл, мөн Нью-Йорк дахь НYБ-ын Төв байранд 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 4-ний өдрийгг дуустал нээлттэй байна.
34 дүгээр зүйл. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх эсхүл хүлээн зөвшөөрөх
1. Улс орнууд болон эдийн засгийн интеграцийн бүсийн байгууллагууд энэн Конвенц, аливаа Протколыг соёрхон батлах,хүлээн зөвшөөрөх эсхүл батлах ба энэ тухай баримт бичгийг Конвенцийн эх Хадгалагчид өгч хадгалуулна.
2. Нэг ч гишүүн орон нь оролцоогүй үед энэ Конвенц эсхүл түүний Протколд оролцогч Тал болж байгаа дээр 1 дүгээр заалтад дурдсан аль ч байгууллага, уг Конвенц, протколын дагуу оногдох бүх үүргийг хүлээнэ. Тийм байгууллагын нэг юмуу хэд хэдэн гишүүн улсууд нь Конвенц эсхүл түүний Протколд оролцож байгаа тохиолдолд уг байгууллага, түүний гишүүн улсууд Конвенц, протколын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг хариуцлагын талаар шийдвэр гаргацгаана.
Энэ тохиолдолд тэр байгууллага, түүний гишүүн улсууд Конвенц эсхүл түүний Протколоор олгогдсон эрхээ нэгэн зэрэг эдэлж чадахгүй.
3. Дээрх 1 дүгээр заалтад дурдсан байгууллагууд Конвенц эсхүл холбогдох Протколоор зохицуулагдах асуудлуудын эрх хэмжээнийхээ хүрээний талаар соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсантухай баримт бичигтээ мэдээлнэ. Мөн тэд эрх хэмжээнийхээ хүрээ өөрчлөгдсөн тухай Конвенцийн эх Хадгалагчид мэдэгдэнэ.
35 дугаар зүйл. Конвенцид нэгдэн орох
1. Конвенц эсхүл түүний Протколд гарын үсэг зурсан сүүлийн өдрөөс эхлэн улс орнууд, бүч нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагууд тэдгээрт чөлөөтэй нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Конвенцийн эх хадгалагчид өгч хадгалуулна.
2. Дээрх 1 дүгээр зүйлд дурдсан байгууллагууд Конвенц эсхүл холбогдох Протколоор зохицуулах асуудлын эрх хэмжээнийхээ хүрээний талаар нэгдэн орсон тухай баримт бичигтээ мэдээлнэ. Мөн эдгээр байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан аливаа өөрчлөлтийн талаар Конвенцийн эх хадгалагчид мэдэгдэнэ.
3. 34 дүгээр зүйлийн 2 дугаар заалтуудыг энэ Конвенц эсхүл аливаа протколд нэгдэн орж байгаа эдийн засгийн интеграцийн бүсийн байгууллагуудад хэрэглэнэ.
36 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох
1. Энэхүү Конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан, нэгдэн орсон тухай 30 дахь баримт бичгийг эх хадгалагчид өгсөн өдрөөс хойш 90 дэх хоногоос хүчин төгөлдөр болно.
2. Аль ч Протколд заасан тооны соёрхон баталсан, нэгдэн орсон тухай баримт бичгийг эх хадгалагчид өгсөн өдрөөс хойш 90 дэх өдрөөс хүчин төгөлдөр болно.
3. Энэхүү Конвенц нь соёрхон баталсан эсхүл энэ тухай 30 дахь баримт бичгийг эх хадгалагчид өгсний дараа түүнд нэгдэн орсон оролцогч Талуудын хувьд тэднийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан , нэгдэн орсон тухай баримт бичгээ эх хадгалагчид өгсөн өдрөөс хойш 90 дэх өдрөөс хүчин төгөлдөр болно.
4. Аливаа Протокол түүнд өөрөөр заагаагүй бол түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл баталсан эсхүл дээр 2 дугаар заалтын дагуу түүнийг хүчин төгөлдөр болсны дараа нэгдэн орсон Талуудын хувьд тэднийг баримт бичгээ эх хадгалагчид өгсөн өдрөөс хойш 90 дэх өдрөөс эсхүл тэдгээр оролцогч Талуудын хувьд Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчин төгөлдөр болно.
5. Дээрх 1, 2 дугаар заадтуудыг хувьд бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагаас эх хадгалагчид өгсөн аливаа баримт бичгийг уг байгууллагын гишүүн орнуудаас эх хадгалагчид өгсөн баримт бичгийн нэмэлт гэж үзэхгүй.
37 дугаар зүйл. Нэмэлт тайлбар
Энэхүү Конвенцид ямар нэгэн нэмэлт тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.
38 дугаар зүйл. Конвенциос гарах
1. Энэ Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор уг Конвенцид оролцогч Талууд Конвенцийн эх хадгалагчид мэдэгдэлээ бичгээр өгч дуртай цагтаа Конвенциос гарч болно.
2. Конвенцийн эх Хадгалагчид мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд эсхүл гарах тухай мэдэгдэлд заасан хугацаанд Конвенциос гарах асуудал шийдэгдэнэ.
3. Энэ Конвенциос гарсан аль ч оролцогч Талыг оролцож байсан холбогдох протколоос мөн гарснаар тооцно.
39 дүгээр зүйл. Санхүүгийн түр журам
21 дүгээр зүйлийн дагуу бүрэн өөрчлөн байгуулалт хийсэн нөхцөлд НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Дэлхийн хүрээлэн буй орчны сан, хүрээлэн буй орчны хөтөлбөр, Олон улсын хөгжил, шинэчлэлийн банк нь энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш Талуудын Бага хурлын анхны зөвөлөлгөөн болох хугацаанд мөн Талуудын Бага хурлаас ийм зохион байгуулалтын тогтолцоог тодорхойлох хүртэл хугацаанд 21 дүгээр зүйлд заасан зохион байгуулалтын түр тогтолцоо байх болно.
40 дүгээр зүйл. Нарийн бичгийн дарга нарын газрын талаар
авах түр арга хэмжээ
НYБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирлын байгуулсан Нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш Талуудын Бага хурлын анхны зөвлөлгөөн болох хугацаанд 24 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад дурдсан Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.
41 дүгээр зүйл. Конвенцийн эх хадгалагч
Энэхүү Конвенцийн болон түүний Протоколын эх хадгалагчийн үйл ажиллагааг НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга явуулна.
42 дугаар зүйл. Адил хүчинтэй эх бичвэр
Энэхүү Конвенцийг англи, араб, испани, хятад, орос, франц хэлээрх адил хүчинтэй эх бичвэрээр үйлдсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.
Дээр дурдсаныг нотолж, зохих ёсоор эрх олгогдсон дор дурдсан хүмүүс энэхүү Конвенцид гарын үсэг зурав.
Конвенцийг Рио-де-Жанейро хотноо 1992 оны 6 дугаар сарын 5-ны өдөр үйлдэв.
Нэгдүгээр хавсралт
Ялган тодруулж мониторинг тавих
Олон тооны эндемик болон устах аюулд байгаа зүйлүүдтэй төрөл зүйлээр нэн баян, онгон амьд байгалийг агуулсан нүүдэллэдэг зүйлүүдэд шаардлагатай, нийгэм, эдийн засаг, соёл шинжлэх ухааны ач холбогдолтой, төлөөлөх буюу давтагдашгүй шинж чанартай, улиран хувьсах болон бусад биологийн үйл явцтай холбоотой экосистемүүд ба амьдрах орчнууд;
2. Устах аюулд байгаа, зэрлэг зүйлүүд, тэжээвэр болон таримал зүйлүүдийг төлөөлөх, нийгэм, шинжлэх ухаан, соёл, анагаах ухаан, хөдөө аж ахуй болон бусад эдийн засгийн ач холбогдол бүхий, эсхүл биологийн олон янз байдлыгтогтвортой ашиглах, хамгаалах салбарын шинжилгээ судалгаанд (жишээ нь мэдрэгч зүйл) чухал үүрэгтэй зүйлүүд ба бүлгэмдэлүүд;
3. Шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн ач холбогдол геном болон генүүд.
Хоёрдугаар хавсралт
Арбитрын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх журам
1 дүгээр зүйл
27 дугаар зүйлийн дагуу Талууд маргаанаа шийдвэрлүүлэхээр арбитрын шүүхэд шилжүүлж байгаа тухайгаа нэхэмжлэгч тал Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.
Мэдэгдэх бичигт арбитрын шүүхэд хянан хэлэлцэх асуудлыг, түүнчлэн Конвенц эсхүл Протоколын тайлбар өгөх болон хэрэгжүүлэх явцад маргаан гарсан заалтуудыг оруулна.
Хэрэв Талууд шүүхийн даргыг томилох хүртэл маргаантай асуудлаа тохиролцон тодорхойлоогүй бол арбитрын шүүхээр оруулж шийдвэрлүүлнэ. Нарийн бичгийн дарга нарын газар энэ асуудлаар хүлээн авсан мэдээллийг энэхүү Конвенц эсхүл холбогдох Протоколд оролцогч бүх Талуудад хүргүүлнэ.
2 дугаар зүйл
1. Хоёр Талын хоорондын маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлэхэд гурван шүүгчээс бүрдсэн бүрэлдхүүнтэйгээр хэлэлцэнэ.. Маргалдагч Талууд тус бүр нэг арбитр томилох ба эдгээр хоёр арбитр нь харилцан тохиролцож шүүхийн даргын үүрэг гүйцэтгэх гурав дахь арбитрийг томилно. Энэ гурав дах арбитр нь маргалдагч Талуудын иргэн биш, тэдгээрийн нутагт байнга оршин суудаггүй, алба хашаагүй, энэ хэрэгт ямар нэг байдлаар холбогдоогүй байх ёстой.
2. Хоёроос дээш Талууд хоорондоо маргаантай тохиолдолд нэгдмэл сонирхол бүхий Талууд харилцан тохиролцож шүүхийн нэг гишүүнийг хамтран томилно.
3. Томилогдоогүй аливаа гишүүдийг анхны байдлаар журамд зааснаар томилно.
3 дугаар зүйл
1. Хоёр дахь арбитрыг томилсоноос хойш хоёр сарын дотор арбитрын шүүхийн даргыг сонгоогүй бол Талуудын хүсэлтээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн хоёр сарын дотор түүнийг томилно.
2. Хэрэв маргалдагч Талуудын аль нэг нь хүсэлтийг хүлээж авснаас хойш хоёр сарын дотор арбитраа томилохгүй бол нөгөө Тал энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж толилуулах эрхтэй.
4 дүгээр зүйл
Арбитрын шүүх нь энэхүү Конвенц эсхүл түүний Протоколууд болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэр гаргана.
5 дугаар зүйл
Маргалдагч Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын шүүх өөрийн ажлын дэгийг тодорхойлно.
6 дугаар зүйл
Арбитрын шүүх аль нэг Талаас тавьсан хүсэлтийн дагуу шаардлагатай хамгаалах түр хугацааны арга хэмжээ хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйл
Маргалдагч Талууд арбитрын шүүхийн ажлыг байгаа бүх боломжоороо туслаж дэмжинэ:
а) хэрэгт холбогдох бүхий л баримт бичиг, мэдээ материалыг гаргаж өгөх;
б) шаардлагатай бол гэрч, экспертүүдийг оролцуулах, тэдний дүгнэлттэй танилцах боломжийг шүүхэд олгоно.
8 дугаар зүйл
Талууд болон арбитрууд нь арбитрын шүүх хэрэг хэлэлцэх явцад итгэмжлэлийн дагуу бүрдүүлсэн аливаа мэдээллийн нууц байдлыг баталгаажуулах үүрэгтэй.
9 дүгээр зүйл
Хэрэв хэргийн тодорхой нөхцөл байдлаас үүдэн арбитрын шүүх өөрөөр бол шүүхийн зардлыг маргалдагч Талуудаас тэнцүү гаргуулна. Шүүх өөрийн бүх зардлыг бүртгэж эцсийн тайлан байдлаар Талуудад танилцуулна.
10 дугаар зүйл
Маргаантай асуудлаар гарах шийдвэртэй холбоотой эрхийн шинжтэй сонирхол бүхий Тал шүүх зөвшөөрсөнөөр хэрэг сонсоход оролцох эрхтэй.
11 дүгээр зүйл
Шүүх нь маргаантай шууд холбоотой маргааныг сонсож шийдвэр гаргаж болно.
12 дугаар зүйл
Арбитрын шүүхийн дагаж мөрдөх журам болон хэргийн гол учиртай холбоотой асуудлаар гаргасан шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар батална.
13 дугаар зүйл
Хэрэв маргалдагч аль нэг Тал арбитрын шүүх хуралд оролцож чадаагүй эсхүл хэргээ хамгаалж чадаагүй бол нөгөө Тал хэргийг үргэлжлүүлэн сонсож эцсийн шийдвэр гаргахыг шүүхээс хүсэж болно. Аль нэг Тал шүүх хуралдаанд оролцоогүй эсхүл хэргээ хамгаалах боломжгүй байх зэрэг нь хэргийг хянах шийдвэрлэхэд садаа болохгүй. Арбитрын шүүх эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө маргаан хууль зүйн үндэслэлтэй үнэн бодитой болохыг тогтооно.
14 дүгээр зүйл
Хэрэв шийдвэр гаргах хугацааг таван сараас дээшгүй хугацаагаар дахин нэг үеэр сунгах шаардлагагүй гэж үзвэл шүүх байгуулагдсан өдрөөсөө хойш таван сарын дотор эцсийн шийдвэрийг гаргана.
15 дугаар зүйл
Арбитрын эцсийн шийдвэр нь маргаантай асуудлаар хязгаарлагдах ба үндэслэл болгон ашигласан шалтгаануудын тайлбарыг хамт гаргана. Мөн хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн нэрс, эцсийн шийдвэр гарсан он, сар, өдөр зэргийг заасан байна. Шүүхийн аль ч гишүүн эцсийн шийдвэртэй санал нийлээгүй эсхүл онцгой саналтай байгаа зэргээ хавсаргаж болно.
16 дугаар зүйл
Шүүхийн тогтоолыг Талууд заавал биелүүлнэ. Маргалдагч Талууд давж заалдаж үл болно.
17 дугаар зүйл
Шүүхийн эцсийн шийдвэрийг тайлбарлах, түүнийг биелүүлэх журамтай холбогдон Талуудын дунд гарч болох аливаа санал зөрөлдөөнийг аль нэг Тал уг шийдвэрийг гаргасан арбитрынн шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлж болно.
Хоёрдугаар хэсэг
Тохиролцох журам
1 дүгээр зүйл
Маргалдагч Талуудын аль нэгний хүсэлтээр тохиролцох комисс байгуулна. Хэрэв Талууд өөрөөр тохироогүй бол комиссыг таван гишүүнээс бүрдүүлэх ба түүний хоёрыг сонирхогч Талууд томилно. Комиссын даргыг эдгээр гишүүд хамтран сонгоно.
2 дугаар зүйл
Хоёроос дээш Талууд маргаантай байгаа тохиолдолд нэгдмэл сонирхол бүхий Талууд харилцан тохиролцож Комиссын гишүүдээ хамтран томилно. Тус тусдаа сонирхол бүхий хоёр, түүнээс дээш тооны Талууд буюу нэгдмэл сонирхолын талаар хоорондын тохиролцоогүй Талууд гишүүдээ тус тусдаа томилно.
3 дугаар зүйл
Тохиролцох комиссыг байгуулах тухай хүсэлт тавьсан өдрөөс хойш 2 сарын дотор Талууд гишүүдээ томилоогүй бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга холбогдох Талын хүсэлтээр дараачийн 2 сарын дотор холбогдох томилолтыг гүйцэтгэнэ.
4 дүгээр зүйл
Хэрэв тохиролцох Комисс даргаа Комиссын сүүлчийн гишүүнийг томилсноос хойш 2 сарын дотор сонгоогүй бол НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг Талын хүсэлтээр дараагийн 2 сарын дотор түүнийг томилно.
5 дугаар зүйл
Тохиролцох Комисс шийдвэрээ гишүүдийнхээ олонхийн саналаар гаргана. Маргалдагч Талууд өөрөөр тохиролцоогүй бол Комисс өөрийн дэгийг тогтооно. Тэрээр маргааныг шийдвэрлэх санал гаргах бөгөөд түүнийг Талууд шударгаар хэлэлцэнэ.
6 дугаар зүйл
Тохиролцох Комиссын эрх хэмжээний талаар санал зөрөлдөөн гарсан тохиолдолд асуудлыг уг Комисс өөрөө шийдвэрлэнэ.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН БАЙГАЛЬ
ОРЧНЫ ХӨТӨЛБӨР /UNEP/