A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ /Түншлэл, хамтын ажиллагааны тухай МУ-ЕХ хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протокол /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 167

Улаанбаатар хот

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бельгийн Вант Улсын Брюссель хотод 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан "Бүгд Найрамдах Хорват Улс Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протокол"-ыг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ