A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 169

Улаанбаатар хот

"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтын "30-50м2 хүртэлх" гэснийг "70м2 хүртэлх" гэж өөрчилсүгэй.

2. "Төрийн орон сууцны корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 360 айлын орон сууцыг хавсралтад заасны дагуу төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсүгэй.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээлийн төлбөрт шаардагдах 30,286.0 (гучин тэрбум хоёр зуун наян зургаан) сая төгрөгийг хянан тооцсоны үндсэн дээр улсын төсвийн төсөлд үе шаттайгаар тусган шийдвэрлэж, зээлийн хүүгийн төлбөрийг орон сууцны түрээсийн төлбөрөөс бүрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР