A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.дэх заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 83 тоот тогтоолын 1, 3, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тусгай зөвшөөрлийн шинэчилсэн нөхцөл шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн алба /Л.Хишигдулам/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 95, 2020 оны 90  2022 оны 63 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С. ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ