A

A

A

Бүлэг: 1979

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 94 Улаанбаатар хот

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2.4 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш)-г хянуулж батлуулахыг Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг даалгасугай.

5.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, үр дүнтэй ажиллахыг Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

6.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зөвлөмж хүргүүлэн, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

7.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ