A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2018 оны А/167 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БСШУС-ын 2018 оны А/167 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Дугаар А/131

Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах журам-ыг нэгдүгээр, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам"-ыг хоёрдугаар, "Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтаар шалгарсан ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, тамирчинтай гэрээ байгуулж ажиллахыг Биеийн тамир, спортын газар /Ц.Шаравжамц/-т үүрэг болгосугай.

3.Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Биеийн тамир, спортын бодлогын газар /С.Чинбат/-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны Журам батлах тухай 254 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.