A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэсүгэй.

2. Монгол Улс болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хороо (Ц.Мөнх-Оргил)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ