A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 2

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

2."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өр, авлагыг барагдуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд, хаалтын балансыг гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг бүртгэж авах талаар хуульд заасан арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН