Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын аварга малчин, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 202

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. “Улсын аварга малчин шалгаруулах журам”-ыг 1 дүгээр, “Улсын аварга фермер шалгаруулах журам”-ыг 2 дугаар, “Улсын аварга саальчин шалгаруулах журам”–ыг 3 дугаар, “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2018 оны 13-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ малчдыг малын чанар, ашиг шимийн үзүүлэлт, тэдний нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, бэлчээр ашиглалт, хөрсний үржил шимийг хамгаалсан зэрэг шалгуурыг харгалзан шалгаруулж шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, мөн өдрөөс “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                 П.СЭРГЭЛЭН