A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 03

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД