A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 07

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД