A

A

A

Бүлэг: 1979

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                                                                        Дугаар А/175                                                                                          Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

     Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар 29-ний өдрийн 1-1/282 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

    1.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээ авах тухай” 126 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

     2.Энэхүү тушаалыг хүчингүй болгосон талаар Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд мэдээлэхийг Хил, хорио цээрийн хяналтын газар /Э.Аззаяа/-т үүрэг болгосугай.

       3.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Төрийн захиргаа удирдлагын газар /Ч.Энхбат/-т даалгасугай.

 

ДАРГА                          Н.ЦАГААНХҮҮ