A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягт батлах тухай

2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А/02

Улаанбаатар хот

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 27 зүйлийн 1.6.2. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягт"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү албан татвар ногдуулах, төлөх тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг Нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Татварын орлогын газар /Д.Цогтжаргал/, Мэдээлэл, статистикийн хэлтэс /Г.Батсайхан/, Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 191 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Л.ЗОРИГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3686 дугаарт бүртгэв.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/38

Улаанбаатархот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар, аргачлал батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/196 дугаар батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Д.Мөнхтамир/-т даалгасугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ