A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦА
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

1972 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод

Бүгд найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Румын Улсын хооронд иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх явдлыг зохицуулах үүднээс энэхүү гэрээг байгуулахаар шийдвэрлэж, энэ зорилгоор өөрсдийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр:

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Дарамын Ёндон,

Бүгд Найрамдах Социалист Румын Улсын Төрийн Зөвлөл-Бүгд Найрамдах Социалист Румын Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Траян Гырба.

Нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр журмын дагуу олгогдсон бүрэн эрхийн үнэмлэхээ солилцоод дор дурьдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов:

1 бүлэг

Ерөнхий заалт

1 дүгээр зүйл

Эрхийн хамгаалалт

1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байхдаа хувийн болон э.д хөрөнгийн эрхээ тэр улсын иргэний нэгэн адил хамгаалуулж байна.

2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэн нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүх, прокурор, улсын нотариатын байгууллага /хойшид ”Хуулийн байгууллага” гэж нэрлэгдэх/ болон иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагад хүсэлтээ чөлөөтэй, саадгүй тавих, өөрсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах, хэрэг нэхэмжлэх эрхийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний нэгэн адил эдлэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2-т заасан заалт, Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд нутаг дэвсгэр дээр нь байгаа хуулийн этгээдэд нэгэн адил хамаарагдана.

2 дугаар зүйл

Материалын баталгаа хангахаас чөлөөлөгдөх

Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат, Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байнга буюу түр оршин сууж байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө этгээдийн шүүхийн байгууллагад шүүхийн зардлыг хангах зорилгоор материалын баталгаа өгөх үүрэггүй.

3 дугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэх

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлж байна.

2.Хэрэв энэхүү Гэрээнд өөр журам заагаагүй бол Гэрээний заалтыг биелүүлэхэд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн бусад байгууллагууд хоорондоо тус тусын төв байгууллагуудаар дамжуулан харилцана.

4 дүгээр зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэх хэмжээ

Хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийн дагуу дор дурьдсан байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах замаар Хэлэлцэн Тохирогч Этгээд бие биедээ эрхийн туслалцаа үзүүлнэ.Тухайлбал: нэгжлэг хийх, эд хогшлыг хураан авах ба битүүмжлэх, эд мөрийн баримтыг өгч авалцах, гэрч, шинжээч, зохигчид ба бусад этгээдийг асуух, яллагдагчийг байцаах, шүүхийн үзлэг явуулах, бичиг баримтыг гардуулах тухай даалгаврыг биелүүлэх, бичиг баримтыг үйлдэх, илгээх ба гардуулах, шинжилгээ хийх.

5 дугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэхдээ харилцах хэл

1. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллагууд хоорондоо өөрийн улсын албан ёсны хэлээр харилцана.

Эрхийн туслалцаа үзүүлэх даалгавар болон хавсаргасан бичиг баримтууд нь хүсэлт гаргаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэл дээр хийгдсэн байх бөгөөд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн буюу орос хэл дээр орчуулагдсан баталгаат орчуулгатай байна. Даалгавар нь сүлд бүхий тамгатай байна.

2.Энэхүү зүйлийн 1-д заасан орчуулгын баталгааг албан ёсны орчуулагч буюу Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн эрх бүхий байгууллага, хүсэлт гаргасан хуулийн байгууллагыг харьяалж Хэлэлцэн Тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчдийн буюу Консулын газар үйлдэх бөгөөд өөр баталгаа шаардагдахгүй.

6 дугаар зүйл

Шүүхийн даалгаврын агуулга

Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаварт доорхи зүйлийг багтаасан байвал зохино.

а/даалгавар өгөгч хуулийн байгууллагын нэр;

б/даалгавар хүлээн авагч хуулийн байгуулагын нэр;

в/эрхийн туслалцаа авахыг хүссэн хэргийн нэр;

г/зохигчдын овог нэр, аль улсын харьяат, эрхэлсэн ажил, тэдний байнгын буюу түр оршин суугаа газар, хуулийн этгээдийн нэр, байнга байгаа хаяг;

д/хэрэв шаардлагатай бол тэдний төлөөлөгчийн овог, нэр хаяг;

е/даалгаварт холбогдох шаардлагатай мэдээнүүд.

7 дугаар зүйл

Шүүхийн даалгаврыг биелүүлэх журам

1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг биелүүлэхэд даалгавар хүлээн авагч байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална.

Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага нь даалгавар өгч байгаа байгууллагын хүсэлтээр, өөрийн улсын хууль тогтоомжинд харшлахгүй бол Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн байцаан шийтгэх хууль дүрмийг баримталж болно.

2.Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага түүнийг биелүүлэх эрх хэмжээгүй байвал уг хүсэлтийг биелүүлэх эрх бүхий байгууллага албан ёсоор шилжүүлэн, даалгавар өгөгч байгууллагад энэ тухайгаа мэдэгдэнэ.

3.Даалгавар хүлээн авагч байгууллага эрхийн туслалцаа үзүүлэх уг даалгаврыг хэдийд, хаана биелүүлэхээ хүсэлт гаргагч байгууллагад түүний хүсэлтээр шууд, цаг тухайд нь мэдэгдэнэ.

4.Даалгавар хүлээн авагч байгууллага даалгаврыг биелүүлсний дараа даалгавар өгөгч байгууллагад холбогдох бичиг баримтыг эгүүлэн өгнө.Хэрэв эрхийн туслалцаа үзүүлж чадахгүйд хүрвэл даалгавар өгөгч этгээдийн бичиг баримтыг эгүүлэн өгч уг хүсэлтийг биелүүлэхэд тохиолдож байгаа бэрхшээлийн талаар мэдэгдэнэ.

8 дугаар зүйл

Гэрч, шинжээчийн халдашгүй байдал

1.Даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад дуудагдсан гэрч буюу шинжээч нь даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн байгууллагад очиход тэдний ямар ч улсын иргэн байсан даалгавар өгөгч улсын хил нэвтрэхээс өмнө үйлдсэн буюу холбогдон дуудагдаж байгаа хэрэг эсвэл ямар нэгэн өөр гэмт хэргийн учир баривчлах буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.

2.Гэрч, шинжээч нь, дуудсан байгууллагаас цаашид байх шаардлагагүйг мэдэгдсэн өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд даалгавар өгсөн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарахгүй бол энэ халдашгүй байдлаа алдана. Энэ хугацаанд гэрч, шинжээч нь тэднээс үл хамаарах шалтгааны улмаас хүсэлт өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарч чадалгүй саатсан хоногийг оруулахгүй.

9 дүгээр зүйл

Эрхийн асуудлаар мэдээлэх

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Улсын Прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Румын Улсын Шүүх яам, Ерөнхий прокурорын газар харилцан хүссэнээр өөрийн улсын хууль тогтоомжийн болон Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн эрх бүхий байгууллагуудаас хууль тогтоомжийн талаар хийсэн тайлбарын тухай мэдээлж байна.

Шүүхийн байгууллагаас үзүүлэх хөнгөлөлт

10 дугаар зүйл

1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нөгөө шүүхийн байгууллагын өмнө эд материал болон гэр бүлийн байдлыг харгалзан тэр улсын харьяатын адил нөхцөл, хэмжээгээр шүүхийн зардлаас чөлөөлөгдөж, зохих хөнгөлөлтийг эдэлнэ.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн байгууллагаас тодорхой хэргийн талаар энэхүү зүйлийн 1-д заасан хөнгөлөлт үзүүлэх тухай гаргасан шийдвэр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн бүх ажиллагаанд нэг адил хамаарна.

11 дүгээр зүйл

1.Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага нутаг дэвсгэр дээр нь байнга буюу түр оршин суугаа, хүсэлтээ тавьсан иргэнд энэхүү Гэрээний аравдугаар зүйлд зааснаар шүүхийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах гэр бүлийн болон эд хөрөнгийн байдлын тухай тодорхойлолт олгоно.

2.Хэрэв хүсэлт гаргагч иргэн гуравдахь улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа бол дипломат төлөөлөгчийн буюу консулын газраас тэнд эдлэх эрх хэмжээний дагуу олгосон тодорхойлолтыг хангалттай гэж үзнэ.

12 дугаар зүйл

Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр байнга буюу түр оршин суугаа, нөгөө Этгээдийн харьяат 10-р зүйлийн 1-д дурьдсан хөнгөлөлтийг аль нэг Этгээдийн шүүхийн байгууллагаас үзүүлэхийг хүсвэл оршин суугаа орныхоо шүүхийн байгууллагад тэр улсын хуулийн дагуу уг хүсэлтээ бичгээр буюу амаар гаргаж болно.

Энэхүү гэрээний 11-р зүйлд заасан хүсэлтийн орчуулга, тодорхойлолт, шаардлагатай бол хавсралтыг хүсэлт гаргагч Этгээдийн гомдлыг хүлээн авсан шүүхийн байгууллага хангана.

2.Энэ зүйлийн 1-д заасан хүсэлтийг хүлээн авсан шүүхийн байгууллага зохих хавсралтын хамт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллагад өөрийн улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.

13 дугаар зүйл

1.Энэхүү Гэрээний 12-р зүйлийн 1-д заасан хүсэлт нь түүнийг шийдвэрлэх тэр байгууллагыг харьяалах улсын хэл дээр үйлдэгдсэн эсэхийг харгалзахгүйгээр шийдвэрлэгдэнэ.

2.Хэрэв хөнгөлөлт үзүүлэх хэрэг тохиолдвол хүсэлт хүлээн авсан хуулийн байгууллага шаардлагатай бол өөрийн улсын хуулийн дагуу авбан ёсны өмгөөлөгчөөр хангах арга хэмжээг өөрөө санаачилна.

14 дүгээр зүйл

Бичиг баримт гардуулах журам

1.Хүсэлт хүлээн авсан хуулийн байгууллага, бичиг баримт нь тэр орны хэл дээр үйлдэгдсэн буюу баталгаатай орчуулгатай бол түүнийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр байгаа журмын дагуу гардуулан өгнө.Эсвэл хүсэлт хүлээн авсан хуулийн байгууллага нь бичиг баримтыг зөвхөн хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүнд гардуулан өгнө.

2.Орчуулгыг албан ёсны орчуулагч буюу даалгавар өгөгч байгууллага, тэрчлэн Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газар нотлоно.

3.Бичиг баримтыг гардуулах даалгаварт хүлээн авагчийг тодорхой хаяг болон гардуулан өгөх бичиг баримтын нэрийг тодорхойлсон байна.

4.Хэрэв даалгаварт заасан хаяг ёсоор бичиг баримтыг гардуулан өгч чадахгүй бол хүсэлт хүлээн авагч байгууллага нь хаягийг тогтоох талаар шаардлагатай арга хэмжээг өөрийн санаачлагаар авах болно.

15 дугаар зүйл

Бичиг баримт гардуулсан тухай баталгаа

Бичиг баримтыг гардуулан өгсөн тухай баталгааг хүлээн авагч талын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр байгаа бичиг баримт гардуулан өгөх журмын дагуу гүйцэтгэнэ.

16 дугаар зүйл

Өөрсдийн иргэдэд бичиг баримт гардуулах

Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд нь өөрийн иргэнд бичиг баримтыг, хэрэв тэд хүлээн авахыг зөвшөөрвөл, дипломат төлөөлөгчийн буюу консулын газраараа дамжуулан гардуулах эрхтэй.

Бичиг баримтын нотлох чадвар

17 дугаар зүйл

1.Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хуулийн буюу захиргааны байгууллагад, тэдний эрх хэмжээнд, үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулиар тогтоосон хэлбэрийн дагуу үйлдсэн албан ёсны гарын үсэг, тамга бүхий бичиг баримт нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хуулийн болон эрх бүхий захиргааны байгууллагын өмнө албан ёсны батлах хүчинтэй байна. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн дагуу олгогдсон бөгөөд нөгөө Этгээдийнхээ нутаг дэвсгэр дээр албан ёсны баримт сэлтийг нотолж чадах бусад бичиг баримтын хувьд энэхүү заалт мөн хүчин төгөлдөр байна.

2.Захиргааны байгууллагаас Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хувийн бичиг баримт дээрх гарын үсгийг гэрчилсэн нь мөн нотлох хүчинтэй байна.

18 дугаар зүйл

Энэхүү гэрээний 17 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримт болон 17 дугаар зүйлийн 2-т заасан баталгааг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хуулийн болон захиргааны байгууллагын өмнө хэрэглэхэд өөр гэрчилгээ шаардагдахгүй..

19 дүгээр зүйл.

Хэвлэх

Иргэний гэр бүлийн байдлын тухай ба бусад бичиг баримтыг шилжүүлэх

Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллага хүлээн авсан хүсэлтийн ёсоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн шийдвэрийн баталгаатай хувь, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэсэн гэрчилгээ, боловсрол, ажилласан хугацааны тухай баримтууд болон тэдний хувийн эрх, ашиг сонирхолтой холбогдсон бусад бичиг баримтуудыг төв байгууллагаараа дамжуулан явуулж байна

20 дугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал

1.Хүсэлт гаргагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хүсэлтээр шинжилгээ хийсний буюу шинжээчид төлөх зардлаас бусад эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг төлүүлэх талаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд бие биедээ шаардлага тавихгүй.

2.Шинжилгээтэй холбогдож гарсан зардлын хэмжээг хүсэлт гаргасан шүүхийн байгууллагад мэдэгдэнэ.

21 дүгээр зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзах

Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд өөрийн хууль тогтоомжийн үндсэн зарчим, бүрэнэрхт байдал, аюулгүй байдлыг хөндөнө гэж үзвэл эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.

П бүлэг

Иргэний ба гэр бүлийн эрх

22 дугаар зүйл

Иргэний эрх олгох, үүрэг бий болгох чадвар

Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвар, тэр иргэнийг харьяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тодорхойлогдоно.

23 дугаар зүйл

Гэрлэх

1.Гэрлэх нөхцөлийг гэрлэхийг хүсэгчдийн харьяалагдаж Хэлэлцэн Тохирогч Этгээдийн тус тусын хуулиар тогтооно.

2.Гэрлэх хэлбэрийг нутаг дэвсгэр дээр нь гэрлэж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.

3.Дипломат төлөөлөгчдийн буюу консулын газраас олгогдсон эрхийн дагуу гэрлэлтийг бүртгэх хэлбэр нь тэрхүү дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын харьяалах орон тус бүрийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно.

24 дүгээр зүйл

Гэрлэгсдийн хоорондын хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаа

1.Гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн харилцааг тэдний харьяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтооно.

2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат бол тэдний хувийн болон эд хөрөнгийн харилцаа нь тэдний хамт оршин сууж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулагдана.

3.Хэрэв энэхүү зүйлийн 2-рт дурьдсанаар гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг бол хувийн болон эд хөрөнгийн харилцаа нь сүүлийн удаа хамт оршин сууж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тодорхойлогдоно.

25 дугаар зүйл

Гэрлэлтийг цуцлах

1.Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг шийдвэрлэхдээ хэрэв гэрлэгсэд нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат бөгөөд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг үүсгэх үед Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол гэрлэгсэдийг харьяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг хэрэглэнэ.

Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй.

Хэрэв гэрлэлт цуцлах тухай хэргийг үүсгэх үед гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол гэрлэгсдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг хэрэглэх бөгөөд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг Хэлэлцэн Тохирогч аль ч Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй.

2.Гэрлэлт цуцлах тухай хэргийг үүсгэх үед гэрлэгсэдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат нөгөө Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат бөгөөд Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр хамт оршин сууж байгаа, эсвэл нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол гэрлэлтийг цуцлах хэргийг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллагууд шийдвэрлэх эрхтэй.Хуулийн байгууллагууд нь өөрийн улсын хуулийг баримтална.

26 дугаар зүйл

Гэрлэлтийг хүчингүйд тооцох

1.Гэрлэлт баталсан улсын хууль, түүнчлэн гэрлэгсэд буюу тэдний аль нэгний харъяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулинд заасан гэрлэлтийн хэлбэрийн нөхцөлийг зөрчсөн байвал тэр гэрлэлтийг хүчингүйд тооцно.

2.Гэрлэлтийг батлах үндсэн нөхцөлийг зөрчсөний улмаас гэрлэлтийг хүчингүйд тооцох буюу хэрэгсэхгүй болгохыг тогтоохдоо энэхүү Гэрээний 23-р зүйлийн 1-д заасны дагуу гэрлэлтийг хүчингүйд тооцох тохиолдолд хэрэглэнэ.

3.Энэхүү Гэрээний 25-р зүйлд зааснаар эрх хэмжээ нь тодорхойлогдоно.

Эцэг, эх хүүхдийн хоорондын эрхийн харилцаа

27 дугаар зүйл

Эцэг, эх, хүүхдийн хоорондын эрхийн харилцаа нь хүүхдийн харъяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно.

28 дугаар зүйл

Хүүхдийн эцэг, эх мөн эсэхийг тогтоох болон тэр гэрлэлтээс хүүхэд төрснийг тогтоохдоо хүүхдийн харъяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна.

29 дүгээр зүйл

Гэрлээгүй үед төрсөн хүүхэд, эцэг, эхийн хоорондын эрхийн харилцаа уг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтоогдоно.

30 дугаар зүйл

Энэхүү Гэрээний 27, 28, 29-р зүйлд заасан эрхийн харилцааны хэргийг хүүхдийн харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй.

Хэрэв нэхэмжлэгч ба хариуцагч нь Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол хууль тогтоомжийн тухай энэхүү Гэрээний 28, 29-р зүйлд заасны дагуу Хэлэлцэн Тохирогч тэр Этгээдийн шүүхийн байгууллага эрх бүхий байна.

31 дүгээр зүйл

Сураггүй болсон, нас барсныг хүлээн зөвшөөрөх, нас барсан тухай тогтоох

1.Сураггүй алга болсон, нас барсныг зөвшөөрөх, нас барсан баримтыг тогтоохдоо тэр этгээдийн амьд байсан тухай сүүлчийн мэдээ авах үед харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн байгууллага болон шүүхийн шугамаар биелүүлнэ.

2.Хэрэв хүсэлт хүлээн авагч шүүхийн байгууллага нутаг дээр нь оршиж байгаа улсын хуулийн дагуу эрх олгогдсон бол Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн байгууллага түүнийг нутаг дээр байгаа этгээдийн хүсэлтээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсныг зөвшөөрөх эсвэл нас барсан баримтыг тогтоох эрхтэй.

3.Энэ зүйлийн 1, 2-т заасан хэргийн хувьд Хэлэлцэн Тохирогч Этгээд тус бүрийн хуулийн байгууллагууд өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

Асран хамгаалах, харгалзан дэмжих

32 дугаар зүйл

1.Асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох буюу хүчингүй болгох шалтгаан ба нөхцөлийг тогтоохдоо асран хамгаалуулагч ба харгалзан дэмжүүлэгчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтална.

2.Асран хамгаалах, харгалзан дэмжигч болон асран хамгаалуулагч буюу харгалзан дэмжүүлэгчийн хоорондын эрхийн харилцааг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон байгууллагыг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтооно.

3.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргийн талаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг баримтална.

33 дугаар зүйл

Энэхүү Гэрээнд өөр журам заагаагүй бол асран хамгаалах харгалзан дэмжих асуудлыг тогтоох болон хүчингүй болгохдоо асран хамгаалуулагч буюу харгалзан дэмжүүлэгчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага шийдвэрлэнэ.

34 дүгээр зүйл

1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяатын оршин суугаа, эд хөрөнгө нь тэнд байгаа үед тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн иргэний ашиг сонирхлыг хамгаалах, асрах, харгалзан дэмжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай бол нутаг дэвсгэрт нь тэр иргэн байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага энэ Гэрээний 32 дугаар зүйлийн 1-д заасан Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх ёстой.

2.Хойшлуулшгүй шийдвэрлэх тохиолдолд эрх бүхий байгууллага өөрийн улсын дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу урьдчилсан арга хэмжээг авч тэр тухайгаа энэ зүйлийн 1-д зааснаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэж байна. Урьдчилсан арга хэмжээ нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллага өөр шийдвэр гаргаж тэр тухайгаа урьдчилсан арга хэмжээ авсан байгууллагад мэдэгдэх хүртэл хүчин төгөлдөр байна.

35 дугаар зүйл

1.Хэрэв асруулагч нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа болон эд хөрөнгө тэнд байгаа үед энэхүү Гэрээний 32 дугаар зүйлийн 1-д заасан Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллага нутаг дэвсгэрт нь асруулан хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад асран хамгаалуулах, ???? харгалзан дэмжүүлэх тухай хэргийг шилжүүлж болно. Асран хамгаалах, харгалзан дэмжих тухай шилжүүлсэн хэргийг хүлээн авагч байгууллага асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг хүлээн авснаа хүсэлт ирүүлсэн байгууллагад мэдэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болно.

2.Энэ зүйлийн 1-д зааснаар асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага уг хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Харин энэ байгууллага нь асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн хувийн эрхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргаж болохгүй. Энэ байгууллага асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх эдлэх, үүрэг бий болгох чадвар нь асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн харъяат нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулагдана.

36 дугаар зүйл

Үрчлэлт

1.Хүүхэд үрчлэн авах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, хууль ёсны биш гэж үзэхдээ үрчлэн авагчийн хүүхэд үрчлэх түүнийг хууль ёсны биш гэж үзэх, өөрчлөх буюу хүчингүй болгох үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулна.

2.Хэрэв үрчлэгдэгч нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат бол түүнийг үрчлэхдээ уг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зөвшөөрлийг авах хэрэгтэй. Хэрэв үрчлүүлэгч хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулинд заасан байвал хүүхдийн өөрий нь буюу түүний хууль ёсны төлөөлөгч эсвэл асрамжийн байгууллагын зөвшөөрлийг уг хуулийн дагуу гаргуулбал зохино.

3.Хүүхэд үрчлэн авагч гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат бол хүүхэд үрчлэн авах буюу түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, хууль ёсны биш гэж тооцохдоо Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн нутаг дэвсгэрт мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

4.Хүүхэд үрчлэн авах буюу түүнийг өөрчлөх хүчингүй болгох, хууль ёсны биш гэж тооцохдоо хүүхэд үрчлэх, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, хууль ёсны биш гэж тооцох үед үрчлэн авагчийг харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч этгээдийн байгууллага шийдвэрлэх эрхтэй байна.

Энэ зүйлийн 3-т заасан тохиолдолд үрчлэн авагчид нутаг дэвсгэр дээр нь байнга буюу түр хамт оршин сууж байгаа буюу сууж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага шийдвэрлэх эрхтэй.

III бүлэг

Өв залгамжлах тухай

37 дугаар зүйл

Өв залгамжлах хэргийн тэгш эрхийн зарчим

1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө, эрхийг хууль ёсоор буюу гэрээслэлээр өвлөхдөө тэрхүү Хэлэлцэн Тохирогч Этгээдийн харъяатын адил нөхцөл, хэмжээгээр эдлэнэ.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа өөрийн эд хөрөнгийг гэрээслэлийн дагуу захиран зарцуулж болно.

38 дугаар зүйл

Хэрэглэх хууль тогтоомж

1.Хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрх нь өв залгамжлуулагч нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулагдана.

2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрх нь үл хөдлөх хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулагдана.

39 дүгээр зүйл

Эзэнгүй эд хөрөнгө

Эзэнгүй, хөдлөх эд хөрөнгө нь өв залгамжлуулагчийн нас барах үедээ харъяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдэд шилжих ба харин үл хөдлөх хөрөнгө нь нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдэд шилжинэ.

40 дүгээр зүйл

Гэрээслэл

1.Гэрээслэл үйлдэх, хүчингүй болгох, түүнчлэн зориг санаагаа буруу илэрхийлсний улмаас гэрээслэлийн талаар гарсан маргаантай асуудлыг өв залгамжлуулагч зориг санаагаа илэрхийлэх үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулна.

2.Гэрээлэлийг үйлдэх, хүчингүй болгох хэлбэрийг өв залгамжлуулагч, гэрээслэлийг үйлдэх хүчингүй болгох үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч этгээдийн хуулиар зохицуулна. Гэрээслэлийг үйлдэх, хүчингүй болгох хэлбэрийг тогтоохдоо нутаг дэвсгэрт нь гэрээслэл үйлдсэн буюу хүчингүй болгосон Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг дагаж мөрдсөн бол түүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

41 дүгээр зүйл

Нас барсныг мэдэгдэх

1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэн нас барвал энэ тухай эрх бүхий байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэхийн зэрэгцээ өв залгамжлагч, тэдний байнга буюу түр суугаа газар, өвлөх хөрөнгийн хэмжээ, үнэ, гэрээслэл үйлдсэн эсэх талаар мэдэж байгаа бүх зүйлээ уламжилна. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн холбогдох байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харъяат түүний нутаг дээр эд хөрөнгөө үлдээж Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн нутаг дэвсгэрийн гадна нас барсан тухай мэдээ авбал энэ журмыг баримтална.

2.Хэрвээ дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, нас барсан тухай мэдээг эхлэн авбал энэ тухайгаа өв залгамжлалыг хамгаалах эрх хэмжээ бүхий хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой.

42 дугаар зүйл

Өв залгамжлалын талаар дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын төлөөлөх эрх

1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр үүссэн өв залгамжлалын тухай бүх хэргийн талаар дипломат төлөөлөгчийн буюу консулын газар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн өмнө хэрэв иргэнээ эзгүй буюу төлөөлөх хүнээ томилоогүй байвал өөрийн харъяат нарын эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлөх эрхтэй. Үүний тулд тусгай эрхийн үнэмлэх шаардлагагүй.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байнга буюу түр оршин суудаггүй, аялах хугацаандаа нас барвал, түүний биедээ авч явсан эд зүйлийг ямар нэгэн ажиллагаа хийлгүй, эд материалыг гадаадад гаргах, мөнгө гуйвуулах тухай заалтын дагуу Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.

43 дугаар зүйл

Өв хөрөнгийг шилжүүлэх

1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр өв залгамжлалын хэргийг шийдвэрлэсний дараа өвлөгдөх хөдлөх хөрөнгө буюу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг худалдаж борлуулсан мөнгийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр түр буюу байнга оршин суугаа өв залгамжлагч буюу хувь авагчид өгөх, эсвэл өвлөгдөх хөрөнгө буюу түүнийг худалдан олсон мөнгийг Хэлэлцэн Тохирогч тэр Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын мэдэлд доорх тохиолдолд өгнө:

а/өв залгамжлах хэргийг эрхэлсэн шүүхийн байгууллага нас барагчдаас өр авлагатай хүмүүсийн нэхэмжлэлийг 6 сарын дотор гаргуулахаар өв залгамжлах хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу дуудсан бол;

б/өв залгамжлах хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тогтоогдсон хугацаанд нас барагчийн өв залгамжлагч, хувь авагч буюу өр авлагатай хүмүүсийн нэхэмжлэл төлөгдсөн буюу хангагдсан бол;

в/эрх бүхий байгууллага нь өв залгамжилсан хөрөнгийг гадагш гаргахыг зөвшөөрсөн байна. Мөнгө гуйвуулах ажиллагааг валютын тухай хуулинд зааснаар гүйцэтгэнэ.

Өв залгамжлах хэргийг авч хэлэлцэх эрх хэмжээ

44 дүгээр зүйл

1.Хэрэв энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогдоогүй бол хөдлөх эд хөрөнгийг өвлөх хэргийг өв залгамжлуулагчийн нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй.

2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх хэргийг уг эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй.

3.Өвлөх эрхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхдээ энэ зүйлийн 1, 2-т заасныг баримтална.

4.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат нас барсны дараа үлдсэн бүх хөдлөх эд хөрөнгө хэрэв Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа бол бүх өв залгамжлагчдын зөвшөөрөл, өв залгамжлагч буюу хувь авагчийн хүсэлтээр Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага уг өв залгамжлах хэргийг авч хэлэлцэнэ.

45 дугаар зүйл

Гэрээслэлийг нээх ба зарлах

Нутаг дэвсгэрт нь гэрээслэл байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн байгууллага гэрээслэлийг нээх ба зарлах эрхтэй. Гэрээслэлийн баталгаатай хуулбар, гэрээслэлийн байдал, агуулгын тухай протокол, гэрээслэлийг нээсэн ба зарласан тухай протоколын баталгаатай хуулбарыг хэрэв нас барагчийн харъяалагдаж байсан улсын хуулийн байгууллага буюу өв залгамжлах хэргийг эрхэлж байгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хуулийн байгууллага хүсвэл явуулна.

IV бүлэг

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх

46 дугаар зүйл

Хүлээн зөвшөөрч гүйцэтгэх шүүхийн шийдвэр

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд энэхүү Гэрээнд зааснаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт гаргасан дор дурьдсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэнэ:

а/иргэний болон гэр бүлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр;

б/хохирол төлүүлэхтэй холбогдуулан эрүүгийн хэргийн талаар гаргасан таслан шийдвэрлэх тогтоол.

47 дугаар зүйл

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх нөхцөл

Энэхүү Гэрээний 46-р зүйлд дурьдсан шүүхийн шийдвэрийг доорхи нөхцөлд хүлээн зөвшөөрөх буюу гүйцэтгэнэ.

1.Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр гаргасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж гүйцэтгэгдэх ёстой бол:

2.Нутаг дэвсгэр дээр нь шийдвэр гаргасан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүхийн байгууллага уг шийдвэрийг хүлээн авч биелүүлэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу эрх бүхий байвал;

3.Шүүхийн ажиллагаанд оролцоогүй этгээд болон түүний төлөөлөгчийн талаар шүүхийн шийдвэр гарсан хийгээд уг шийдвэрийг нутаг дээр нь үйлдсэн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу зохих хугацаанд нь илгээж гардуулсан бол;

4.Хүсэлт гаргагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүхийн байгууллага тэр хэргийн талаар хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр гаргаагүй бол.

48 дугаар зүйл

Шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх

1.Хэрэв нэхэмжлэгч буюу өөр холбогдох Этгээд шүүхийн хүчин төгөлдөр болсон, биелэгдэх ёстой шийдвэрээр шүүхийн зардал төлөх үүрэгтэй бол уг зардлыг төлөхтэй холбогдсон шүүхийн шийдвэр нь сонирхогч Этгээдийн эрх бүхий шүүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр биелэгдэх ёстой.

2.Энэ зүйлийн 1-д заасан заалт нь цаашид шүүхийн зардлын хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэрт нэгэн адил хамаарна.

3.Энэ зүйлийн 1-д заасан заалтыг биелүүлэхдээ валютын гадаад гүйлгээний хууль тогтоомжийг баримтална.

49 дүгээр зүйл

Албадан гүйцэтгэхийг зөвшөөрөх тухай хүсэлт

1.Шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтийг нутаг дэвсгэр дээр нь шийдвэр гүйцэтгэгдэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий шүүхэд, эсвэл уг шийдвэрийг гаргасан шүүхэд өгнө.

2.Энэ тохиолдолд даалгаврыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий шүүхийн байгууллагын хаягаар энэхүү Гэрээний 3-р зүйлд заасны дагуу явуулна.

3.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтэнд доорх бичиг баримтыг хавсаргана.

а/шүүхийн шийдвэрийн эх буюу баталгаатай хувь эсвэл уг шийдвэрт заагаагүй байвал тэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон ба гүйцэтгэх ёстой болохыг нотолсон тодорхойлолт;

б/шүүхийн ажиллагаанд оролцоогүй Этгээдийн талаар шүүхийн шийдвэр гаргасан тухай уг шийдвэр нутаг дэвсгэр дээр нь үйлдэгдсэн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу цаг хугацаанд нь зохих хэлбэрээр мэдэгдсэн тухай тодорхойлолт.

50 дугаар зүйл

Шийдвэрийг биелүүлэх журам

1.Нутаг дэвсгэрт нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх уг шийдвэрийг гүйцэтгэхдээ өөрийн улсын хуулийг хэрэглэнэ.

51 дүгээр зүйл

Эд хөрөнгө ба мөнгө шилжүүлэх

Албадан гүйцэтгэх үед эд хөрөнгө буюу мөнгийг түүний нутаг дээр нь оршиж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн дагуу шилжүүлнэ.

V бүлэг

Эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх

52 дугаар зүйл

Эрүүгийн хэрэг үүсгэх

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд аль нэгнийхээ шаардлагаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт шилжүүлэн өгч болох эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн өөрийн харъяатад дотоодын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж байх үүрэг тус тусдаа хүлээнэ.

2.Эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулах тухай шаардлагад урьдчилсан мөрдөн байцаалтын дүн, ял оногдуулах гэмт хэргийн нотлох баримтыг хавсаргана.

3.Хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд эрүүгийн мөрдөн байцаалтын дүнгийн тухай Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд мэдэгдэх үүрэгтэй, хэрэв уг хэргийг таслан шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр болсон бол түүний хувийг мэдэгдэлд хавсаргана.

53 дугаар зүйл

Таслан шийдвэрлэх тогтоолын тухай мэдэгдэх

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийнхээ харъяатыг шийтгэсэн тухай өөрийн шүүхийн байгууллагаас гаргасан таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тухай Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд мэдээлж байна.

2.Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутагт урьдчилсан мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаанд байгаа Этгээдийн урьд эрүүгийн хэрэгт холбогдож байсан эсэх тухай мэдээг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн прокурор болон шүүхийн байгууллагын хүсэлтээр нөгөө Этгээддээ мэдээлж байна.

54 дүгээр зүйл

Шилжүүлэн өгөх үүрэг

Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд энэхүү Гэрээнд заасан журам нөхцөлийн дагуу өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа этгээдийг эрүүгийн гэмт хэрэгт татах, урьдчилсан мөрдөн байцаалт явуулах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор аль нэгнийхээ шаардлагаар шилжүүлэн өгч байх үүрэг хүлээнэ.

55 дугаар зүйл

Шилжүүлэн өгөх шаардлагатай гэмт хэрэг

1.Урьдчилсан мөрдөн байцаалт буюу шүүхийн ажиллагаа явуулахаар шилжүүлэн өгөх шаардлагыг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулиар зөвхөн хоёр жилийн хугацаагаар хорих буюу түүнээс хүнд ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлж болно.

2.Ял шийтгэлийг гүйцэтгэхийн тулд шилжүүлэн өгөх шаардлагыг хэрэв таслан шийдвэрлэх тогтоолд зөвхөн нэг жилээс дээш, эсвэл түүнээс хүнд ялаар шийтгэсэн бол биелүүлж болно.

56 дугаар зүйл

Шилжүүлэн өгөхөөс татгалзах

Шилжүүлэн өгч болохгүй тохиолдол:

а/хэрэв шилжүүлж өгвөл зохих этгээд шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авч байгаа Этгээдийн харъяат бол;

б/гэмт хэргийг хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн бол;

в/шаардлага хүлээн авч байгаа буюу шаардлага гаргаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөл үзүүлэх буюу хууль ёсны өөр үндэслэл байвал эрүүгийн хэргийг үүсгэхгүй ба таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй;

г/гэмт хэргийн талаар хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий шүүхээс хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан бол;

д/Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хуулиар зөвхөн хохирогчийн гомдлоор үүсгэх эрүүгийн хэрэгт хохирогч гомдлоо гаргаагүй бол;

е/шилжүүлэн өгөх явдал хүсэлт хүлээн авагч улсын хуульд харшилж байвал.

57 дугаар зүйл

Шилжүүлэн өгөх талаар харилцах журам

Шилжүүлэн өгөх асуудал болон урьдчилсан мөрдөн байцаалтыг эхлэхтэй холбогдсон этгээдийн талаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд дипломат шугамаар хоорондоо харилцана.

58 дугаар зүйл

Шилжүүлэн өгөх шаардлага

1.Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд өгч байгаа шилжүүлэн өгөх тухай шаардлагад хавсаргавал зохих зүйлүүд:

а/баривчлах тогтоол буюу хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын баталгаатай хуулбар;

б/яллагдагч, шүүгдэгч буюу ялтны хувийн байдлын тухай болон бусад бичиг баримт;

в/яллагдагч, шүүгдэгч буюу ялтны гэрэл зураг, тэдний онцлог шинжийн тухай тодорхойлолт;

г/гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн тухай тодорхойлолт;

д/гэмт хэрэг үйлдсэн ба түүнд оногдуулбал зохих ял шийтгэлийн тухай, шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн зүйл анги.

2.Шаардлага хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээд энэ зүйлийн 1-д заасан ёсоор бүрдүүлж ирүүлсэн зүйл бүрэн бус байвал нэмэлт мэдээ шаардаж болно. Нөгөө Этгээд нь хоёр сар хүртэл хугацаанд энэхүү шаардлагад хариу өгөх үүрэгтэй.

59 дүгээр зүйл

Шилжүүлэн өгөх этгээдийг баривчлах

Энэхүү Гэрээнд дурьдсан нөхцөлд шаардлага хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авсны дараа шаардлагатай этгээдийг баривчлах арга хэмжээ нэн даруй авна.

60 дугаар зүйл

Шилжүүлэн өгөхийг хойшлуулах

Шилжүүлэн өгвөл зохих этгээд хүсэлт гаргасан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн гэмт хэргээс өөр гэмт хэргийн учир мөрдөн байцаах газар буюу шүүхийн байгууллагад яллагдагч буюу шүүгдэгчээр татагдах, эсвэл хорих ялаар шийтгэгдсэнийг биелүүлэхээр байвал эрүүгийн хэргийг бүрдүүлж дуустал буюу ял шийтгэлийг эдлүүлж дуустал түүний шилжүүлэн өгөх хугацааг хойшлуулна.

61 дүгээр зүйл

Түр шилжүүлэх

1.Хэрэв энэхүү Гэрээний 60-р зүйлд зааснаар шилжүүлэн өгөхийг хойшлуулснаас эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах буюу уг хэргийн мөрдөн байцаалтанд ноцтой хохирол учруулахаар байвал шилжүүлэн өгөх этгээдийг түр шилжүүлэн өгч болно.

2.Түр шилжүүлсэн этгээдийг уг эрүүгийн хэргийн талаар хийх ажиллагаа дуусмагц буцаана.

62 дугаар зүйл

Баривчлагдагсдыг суллах

Хэрэв энэхүү Гэрээний 58-р зүйлд дурьдсан ёсоор шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Этгээдээс тогтоосон хугацаандаа шилжүүлэн өгөх шаардлагад нэмэлт мэдээг ирүүлээгүй бол хүсэлт гаргагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хорьсон этгээдийг суллаж болно.

63 дугаар зүйл

Шилжүүлэн өгөх

1.Шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд хэрэв татгалзахгүй бол уг шаардлагыг явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээддээ хэдийд, ямар газраар хэрэгтнийг шилжүүлэн өгөхөө мэдэгдэнэ.

2.Хэрэв хүсэлт гаргагч Хэлэлцэн Тохирогч Этгээд энэ зүйлийн 1-д дурьдсан дагуу, тогтоосон газарт шилжүүлэн өгөх ёстой этгээдийг зохих хугацаанд нь хүлээж авахгүй бол түүнийг суллана.

64 дүгээр зүйл

Шилжүүлэн өгөх тухай бичиг баримтыг бүрдүүлэх

Хэлэлцэн Тохирогч Этгээд тус бүр, өөрийн хууль болон байцаан шийтгэх ажиллагаанд заасан хэлбэрийн дагуу шилжүүлэн өгөх тухай бичиг баримтыг үйлдэнэ.

65 дугаар зүйл

Шилжүүлэн өгсөн этгээдийг хэрэгт холбогдуулах хязгаар

1.Шилжүүлэн өгсөн этгээдийг, шилжүүлэн өгөх шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгөхийн өмнө үйлдсэн шилжүүлэх явдалтай холбогдолгүй хэргийн учир эрүүгийн хариуцлагад татаж, ял шийтгэх, шийтгэлийг биелүүлэх буюу гуравдах улсад шилжүүлж болохгүй.

2.Доорхи тохиолдолд зөвшөөрөл шаардагдахгүй:

а/шилжүүлэн өгсөн этгээд хэргийн мөрдөн байцаалт дууссан өдрөөс буюу шийтгэгдсэн ялаа эдэлж эхэлсэн өдрөөс эхлэн нэг сарын дотор Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарч яваагүй бол Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гараагүй явдал өөрий нь буруугаас болоогүй бол уг саатсан хоногийг дээр дурьдсан хугацаанд оруулахгүй;

б/шилжүүлэн өгсөн этгээд шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс явсан атал буцаж ирсэн бол.

66 дугаар зүйл

Шилжүүлэн өгөх тухай хэд хэдэн улсын шаардлага

Шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хэд хэдэн улс гаргавал, хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэн өгвөл зохих этгээдийг аль улсад шилжүүлэхийг өөрөө шийдвэрлэнэ.

67 дугаар зүйл

Эд юмсыг шилжүүлэх

1.Шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд, хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдэд

а/нотлох баримт болох эд юмсыг хэрэв уг хэрэгтэн нас барсан буюу өөр ямар нэг шалтгаанаар өгөх бололцоогүй бол мөн шилжүүлнэ;

б/гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ба гэмт хэргийн улмаас олж авсан эд юмсыг шилжүүлнэ.

2.Шаардлага хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд, эрүүгийн өөр хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд шаардлагатай бол, энэхүү зүйлийн 1-д заасан эд юмсыг түр хойшлуулж болно.

3.Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд буюу гуравдахь этгээдийн эд юмс эзэмших эрх нь халдашгүй байна.Хэрэв ийм эрх байвал шүүхийн ажиллагаа дуусмагц эдгээр эд юмсыг хүсэлт хүлээн авч байгаа этгээдэд нэн даруй эгүүлэн өгнө.

68 дугаар зүйл

Хэрэгтнийг дамжуулан өнгөрүүлэх

Гурав дахь улсаас Хэлэлцэн Тохирогч аль нэгэн Этгээдэд шилжүүлэн өгөх хэрэгтнийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд бие биедээ зөвшөөрнө.

Хэрэв дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлт энэхүү Гэрээний шилжүүлэн өгөх нөхцөлд тохирч байвал хүсэлт хүлээн авсан Этгээд дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрнө.

69 дүгээр зүйл

Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд шилжүүлэхээр зөвшөөрөгдсөн Гэмт этгээдийг шилжүүлэн өгөхөөс өмнөх үед хамаарагдах шилжүүлэн өгөхтэй холбогдох зардлыг хариуцна.

Дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдох зардлыг хүсэлт гаргасан Хэлэлцэн Тохирогч Этгээд хариуцна.

70 дугаар зүйл

Эрүүгийн мөрдөн байцаалт явуулсны дүнг мэдэгдэх

Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд шилжүүлэн өгсөн этгээдэд мөрдөн байцаалт явуулсан дүнгээ бие биедээ мэдэгдэнэ. Шилжүүлэн өгсөн этгээд хэрэв шийтгэгдсэн бол шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолын хувийг илгээнэ.

VI бүлэг

Төгсгөлийн заалт

71 дүгээр зүйл

Энэхүү Гэрээ батлагдах бөгөөд батламж жуух бичгүүдийг Бухарест хотноо солилцоно.

Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хүчин төгөлдөр болж 5 жилийн турш хүчин төгөлдөр байна.

Хэлэлцэн Тохирогч Этгээдийн аль нэг нь тогтоосон хугацааг дуусахаас 6 сарын өмнө Энэхүү Гэрээг цуцлахаа мэдэгдэхгүй бол уг Гэрээ нь хоёр Этгээдийн аль нэг нь 6 сарын өмнө нөгөө Этгээддээ цуцлах тухайгаа бичгээр мэдэгдэх хүртэл хүчин төгөлдөр байна.

Энэхүү Гэрээг 1972 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод, монгол, румын, орос хэл дээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд эх тус бүр адил хүчинтэй. Хэрэв гэрээг тайлбарлах үед зөрөө гарвал орос эхийг баримтална.

Үүнийг нотолж бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг зурж тамга дарав.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ

УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН РУМЫН УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨ-

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭРХ ЛИЙН ЭРХ ОЛГОСНООР

ОЛГОСНООР

/Д.ЁНДОН/

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ