A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/55

Улаанбаатар хот

Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчгий онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан энэхүү тушаалыг мөрдөж ажиллахыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг болон тусгай эмнэлгийн дарга, захирал нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Хуулийн хэлтэс /Т.Содгэрэл/, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эмгэг судлалын үндэсний төв /Г.Уянга/, Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл /Ш.Энхтуяа/-д тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 огы 163 дугаар тушаалын хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 2 сарын 10-ны өдрийн 3697 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/447

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эмгэг судлалын шинжилгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (С.Сүнчин), мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эмгэг судлалын үндэсний төв (Г.Ганхүү)-д тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны "Амьд сорьц, эмгэг эс судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай" А/07, "Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай" А/55 дугаар тушаалыг тус, тус хүчингүйд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ