A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээсийн төлбөрийн жишиг үнэ, түрээсийн гэрээний сунгалтын загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журам батлах тухай
Бүлэг: 1979

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/158

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.12.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (Ж.Буянбат)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг)-д тус тус даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР