A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

1989 оны 8 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /цаашид ”хэлэлцэн тохирогч хоёр Тал”гэнэ/ төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр тус хоёр орны эрх зүйн салбарын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн тулд энэхүү Гэрээг байгуулахаар шийдвэрлэв.

Энэ зорилгоор Хэлэлцэн тохирогч хоёр Тал дор дурдсан зүйлийг тохиролцов.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Эрх зүйн хамгаалалт

Хэвлэх

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байхдаа Хэлэлцэн тохирогч тухайн Талын иргэдийн нэгэн адил эрх зүйн хамгаалалтад байна.

2.Энэ зорилгоор Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэдийн нэгэн адил нөхцөлөөр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүхэд нэхэмжлэл гаргах буюу эрх бүхий бусад байгууллагад хүсэлт гаргаж болно.

2.Энэ зүйлийн 1-ийн заалт нь Хэлэлцэн тохирогч хоёр Талын хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.

2 дугаар зүйл. Эрх зүйн туслалцаа үзүүлэх

Хэвлэх

1.Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага энэхүү Гэрээнд заасны дагуу иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлнэ.

2.Энэхүү Гэрээнд заасан ”эрх бүхий байгууллага” гэж шүүх, прокурор, иргэний болон эрүүгийн хэрэг эрхлэх бусад байгууллагыг хэлнэ.

3 дугаар зүйл.Харилцах журам

Хэвлэх

1.Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна.

2.Энэ зүйлийн 1-д заасан ”төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; БНХАУ-ын хувьд БНХАУ-ын Шүүх Яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ.

4 дүгээр зүйл. Даалгаврын агуулга, хэлбэр

Хэвлэх

1.Эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн даалгаврыг бичгээр гаргана.Даалгаварт:

а/даалгавар өгсөн байгууллага, даалгавар хүлээн авах байгууллагын нэр, хаяг;

б/хэргийн нэр;

в/даалгавар биелүүлэхэд холбогдох хүмүүсийн овог, нэр, хүйс, иргэний харьяалал, төрсөн газар, он, сар, өдөр, эрхэлдэг ажил, байнга буюу түр оршин суугаа газар, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхийн байдал, харин хуулийн этгээдийн хувьд нэр, хаяг;

г/шаардлагатай бол зохигчдын төлөөлөгчдийн овог, нэр, хаяг;

д/даалгавартай холбогдсон хэргийн товч агуулга; хэрэв эрүүгийн хэргийн талаар даалгавар өгвөл тухайн даалгавартай холбогдсон хэргийн нэр, гэмт хэргийн бодит байдал;

е/даалгаврыг биелүүлэхэд шаардагдах хавсралт бусад баримт сэлт;

ж/даалгаврын агуулгыг тусгасан байвал зохино.

2.Даалгаварт даалгавар өгсөн байгууллага гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

5 дугаар зүйл.Эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч хоёр Тал эрх зүйн туслалцаа харилцан үнэ төлбөргүй үзүүлнэ.

2.Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт дуудагдсан гэрч буюу шинжээчийн замын болон байр, хоолны зардлыг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал хариуцна.Түүнээс гадна шинжээч нь шинжилгээ хийсний шагнал авах эрхтэй.

Дуудагдаж байгаа этгээд ямар зардал авах эрхтэйг зарлан дуудах хуудаст тодорхой заасан байна.

Дуудлага өгсөн Хэлэлцэн тохирогч Талын байгууллага уг этгээдийн шаардсанаар зардлын урьдчилгаа олгоно.

6 дугаар зүйл.Гэрч, шинжээчийг хамгаалах

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагын дуудлагаар ирсэн гэрч, шинжээчийг аль улсын харьяат болохыг үл харгалзан, нутаг дэвсгэрт нь орохоос өмнө үйлдсэн гэмт хэрэг буюу гаргасан мэдүүлэг, дүгнэлттэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах буюу мөрдөх, баривчлах, хорих болон албадлагын бусад арга хэмжээ авч болохгүй.

2.Гэрч,шинжээч нь цаашид байх шаардлагагүй гэж мэдэгдсэнээс хойш даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс бололцоо байсаар атал 15 өдрийн дотор гарч яваагүй бол энэ зүйлийн 1-д заасан баталгаа хүчингүй болно.Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс гэрч, шинжээч өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гарч чадаагүй саатсан хугацааг дээрх хугацаанд оруулан тоолохгүй.

3.Гэрч, шинжээчийг ирүүлэхийн тулд албадаж, сүрдүүлж болохгүй.

7дугаар зүйл.Баримт бичгийн хүчин төгөлдөр байдал

Хэвлэх

1.Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно.

2.Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагын үйлдсэн албан ёсны баримт бичиг нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт энэ Талын эрх бүхий байгууллагаас үйлдсэн адилтгах баримт бичгийн нэг адил хүчин төгөлдөр байна.

8 дугаар зүйл.Харилцах хэл

Хэвлэх

1.Эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар өгөх даалгавар болон түүний хавсралт, баримт бичгийг даалгавар өгч буй Хэлэлцэн тохирогч Талын хэлээр үйлдэж, түүнд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хэлний албан ёсны баталгаатай орчуулгыг, эсвэл англи хэлний орчуулгыг хавсаргасан байна.

2.Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллага Хэлэлцэн тохирогч нөгөө Талд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ өөрийн улсын хэлийг хэрэглэнэ.

3.Хэлэлцэн тохирогч хоёр Талын төв байгууллага харилцахдаа англи хэлийг хэрэглэнэ.Түүнчлэн Хэлэлцэн тохирогч хоёр Тал монгол, хятад, англи хэлээр үйлдсэн хэвлэмэл хуудас хэрэглэж болох бөгөөд түүний загварыг харилцан солилцоно.

9 дүгээр зүйл.Эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах

Хэвлэх

Хэрэв даалгавар хүлээж авсан Хэлэлцэн тохирогч Тал эрх зүйн туслалцаа үзүүлэх нь өөрийн орны бүрэн эрхт болон аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулахаар байна гэж үзвэл эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.Гэхдээ татгалзсан шалтгааныг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэнэ.

10 дугаар зүйл.Эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хориглох хууль тогтоомж

Хэвлэх

Даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.Даалгавар хүлээн авсан байгууллага өөрийн улсын хууль тогтоомжид харшлахгүй бол даалгавар өгсөн байгууллагын хүсэлтээр тэрхүү улсын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ

11 дүгээр зүйл.Тодорхойлолт

Хэвлэх

Энэхүү Гэрээнд заасан ”иргэний хэргийн эрх зүйн туслалцаа” гэдэгт аж ахуй, гэр бүлийн болон хөдөлмөрийн зэрэг хүрээн дэх эрх зүйн туслалцаа хамаарна.

12 дугаар зүйл.Шүүхийн зардлаас хөнгөлөх, чөлөөлөх

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт шүүхийн ажиллагаанд оролцож байгаа Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэн тэр Талын нутаг дэвсгэрт хэрэг хянан хэлэлцэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг тухайн Талын иргэний нэг адил нөхцөл, хэмжээгээр хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлүүлэх асуудлыг түүнээс гаргасан өргөдлийг үндэслэн уг өргөдлийг хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын шүүх өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэж байна.

13 дугаар зүйл.Баримт бичгийг хүргүүлэх болон шалгаж нотлох

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч Тал бүр нөгөө талын хүсэлтээр эрх зүйн болон эрх зүйн бус баримт бичгийг хүргүүлэх, гардуулан өгөх, уг баримт бичгийн талаар зохигчид, гэрч, шинжээчээс асууж тодруулах, үзлэг, шинжилгээ хийх буюу шалгаж нотлохтой холбогдсон байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулна.

14 дүгээр зүйл.Даалгавар биелүүлэх

Хэвлэх

1.Хэрэв даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлэх эрхгүй бол уг даалгаврыг биелүүлэх эрх бүхий байгууллагад шилжүүлснээ даалгавар өгсөн байгууллагад мэдэгдэнэ.

2.Даалгавар хүлээн авсан байгууллага уг даалгаварт дурдсан хаягаар түүнийг биелүүлэх аргагүй бол өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу хаягийг тогтоох арга хэмжээ авна.Шаардлагатай бол даалгавар өгсөн байгууллагаас нэмэлт тодотгол хийж өгөхийг хүсч болно.

3.Хэрэв хаяг тогтоох аргагүй буюу бусад шалтгаанаар даалгаврыг биелүүлж чадахгүй бол даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг өгсөн байгууллагад мэдэгдэж, даалгавар биелүүлэхэд саад болж байгаа шалтгааныг тайлбарлан даалгавар болон хавсралт бүх баримт бичгийг буцаана.

15 дугаар зүйл.Биелэлтийг мэдэгдэх

Хэвлэх

1.Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч нөгөө Талд даалгаврын биелэлтийг мэдэгдэж, хариу нотолгоо болон хүлээж авсан баримт сэлтийг хавсарган хүргүүлнэ.

2.Хүргүүлэх хариу нотолгоонд хүргүүлж байгаа байгууллагын тэмдэг дарах, хүргүүлэгчийн болон хүлээн авагчийн гарын үсэг зурах, мөн хүргүүлэх хэлбэр, он, сар, өдөр, газрыг авах ёстой. Хэрэв хүлээн авагч хариу нотолгоог хүлээн авахаас татгалзвал шалтгаанаа тодорхой тэмдэглэх ёстой.

16 дугаар зүйл.Дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын эрх мэдэл

Хэвлэх

1.Хэлэлцэн тохирогч нэг тал Хэлэлцэн тохирогч нөгөө талд суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газраараа дамжуулж нөгөө талын нутаг дэвсгэрт суугаа өөрийн улсын иргэдэд баримт бичиг хүргүүлэх буюу тэднийг байцааж нотолгоо авч болно.

2.Хэлэлцэн тохирогч нэг талын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар энэ зүйлийн 1-д заасны дагуу баримт бичиг хүргүүлэх, байцааж нотолгоо авахдаа хэлэлцэн тохирогч нөгөө Талын хууль тогтоомжийг зөрчих буюу хүч хэрэглэсэн ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй.

17 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх хэмжээ хязгаар

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч хоёр Тал энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу уг Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт гаргасан шүүхийн дор дурдсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлнэ:

а/шүүх, эрх бүхий бусад байгууллагаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шинжтэй иргэний хэргийн талаар гаргасан шийдвэр;

б/шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хэсэг;

в/шүүхийн зардлыг төлөх тухай шүүхээс гаргасан шийдвэр;

г/иргэний хэргийн талаар шүүхээс гаргасан эвлэрэх хэлцэл.

18 дугаар зүйл.Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс болон биелүүлэхээс татгалзах

Хэвлэх

Энэхүү Гэрээний 17 дугаар зүйлд заасан шийдвэрийг мөн гэрээний 9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзаж болохоос гадна дор дурдсан үндэслэлийн аль нэгээр хүлээн зөвшөөрөхөөс болон биелүүлэхээс татгалзаж болно:

а/шийдвэр гаргасан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу уг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу биелэх боломжгүй бол;

б/шийдвэр гаргасан Хэлэлцэн тохирогч Талын шүүх нь даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу уг хэргийг эрхлэх эрхгүй бол;

в/байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй зохигчдыг шийдвэр гаргасан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу албан ёсоор дуудаагүй буюу байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадваргүй байсан үед нь тэдний хууль ёсны төлөөлөгч оролцоогүй бол;

г/даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын шүүх нь тухайн зохигчдын хооронд үүссэн нэг төрлийн хэргийн талаар хүчин төгөлдөр шийдвэр гаргасан; мөн хэргийн талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхэлсэн; уг хэргийн талаар гуравдахь улсад гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бол.

19 дүгээр зүйл.Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх журам

Хэвлэх

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын шүүх нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагын шийдвэрийг өөрийн улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу хүлээн зөвшөөрч, биелүүлнэ.

2.Даалгавар хүлээн авсан шүүх зөвхөн энэхүү Гэрээнд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тогтооно.

20 дугаар зүйл.Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлт гаргах

Хэвлэх

Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлтийг уг хэргийн талаар анхан шатны журмаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад хандаж тавина.Уг эрх бүхий байгууллага хүсэлтийг даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан төв байгууллагад хүргүүлнэ.Хэрэв хүсэлт тавьсан этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаг бол хүсэлтээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх шүүхэд шууд тавьж болно.

21 дүгээр зүйл.Хүсэлтэд хавсаргах баримт бичиг

Хэвлэх

Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлтэд дор дурдсан зүйлийг хавсаргана:

а/ шүүхийн шийдвэр буюу түүний баталгаатай хуулбар, Хэрэв шийдвэрт өөрт нь уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тухай болон түүнийг биелүүлж болохыг тодорхой заагаагүй бол уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнийг биелүүлбэл зохих тухай албан ёсны баримт бичиг;

б/байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй зохигчдыг албан ёсоор дуудаад ирээгүй болон тэрээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадваргүй үед хууль ёсны төлөөлөгч оролцсон тухай магадлагаа.

22 дугаар зүйл.Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх явдал хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч нэг Талын шүүхийн шийдвэр нь түүнийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүх хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхээр тогтоомогц энэ талын шүүхийн шийдвэртэй нэгэн адил хүчин төгөлдөр байна.

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ

23 дугаар зүйл.Эрх зүйн туслалцааны хэмжээ хязгаар

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч Тал бүр нөгөө Талынхаа хүсэлтээр эрүүгийн хэргийн талаархи баримт бичгийг харилцан хүргүүлэх, гардуулан өгөх, зохигчид, сэжигтэн, ялтан, гэрч, шинжээч болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч бусад этгээдийг мөрдөн байцаах, магадлагаа, үзлэг, шинжилгээ хийх буюу мөрдөн шалгаж нотолгоо гаргуулан авахтай холбогдсон байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулна.

24 дүгээр зүйл.Даалгавар биелүүлэх, биелэлтийг мэдэгдэх

Хэвлэх

Энэхүү Гэрээний 14, 15 дугаар зүйлийн заалтуудыг эрүүгийн хэргийн хувьд нэгэн адил хэрэглэнэ.

25 дугаар зүйл.Эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах

Хэвлэх

Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч нэг Тал энэхүү Гэрээний 9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзаж болохоос гадна дор дурдсан үндэслэлийн аль нэгээр эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно:

а/уг даалгаварт заасан үйлдэл нь даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэг биш байвал;

б/уг даалгаварт нэр дурдсан ялтан буюу сэжигтэн нь даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын харьяат бөгөөд даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байхгүй бол.

26 дугаар зүйл.мөнгө, эд зүйлийг шилжүүлэх

Хэвлэх

1.Хэлэлцэн тохирогч нэг Тал өөрийн нутаг дэвсгэрт олдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдээс уг хэргийг үйлдэх үедээ ашигласан эд зүйл болон гэмт хэргийн замаар олж авсан мөнгө, эд зүйлийг Хэлэлцэн тохирогч нөгөө талын хүсэлтээр түүнд шилжүүлэн өгнө. Харин мөнгө, эд зүйлийг шилжүүлэхдээ эдгээртэй холбоотой гуравдахь этгээдийн хууль ёсны эрх ашигт хохирол учруулж болохгүй.

2.Хэрэв дээр дурдсан мөнгө, эд зүйл нь даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэрт эрүүгийн хэргийг шүүн тасалж дуусгахад ач холбогдолтой байвал даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч тал уг мөнгө, эд зүйлийг шилжүүлэн өгөх хугацааг түр хойшлуулж болно.

27дугаар зүйл.Таслан шийдвэрлэх тогтоолын тухай болон ял шийтгэгдсэн эсэх тухай мэдэгдэх

Хэвлэх

1. Хэлэлцэн тохирогч Тал бүр өөрийн шүүхээс Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэний тухайд гаргасан хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолын тухай жил тутам харилцан мэдээлж байна.

2. Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт урьд нь ял шийтгүүлж байсан этгээд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа бол түүний ял шийтгэгдэж байсан тухай мэдээг Хэлэлцэн тохирогч энэ Талын хүсэлтээр өгнө.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

БУСАД ЗААЛТ

28 дугаар зүйл.Зөвлөлдөх

Хэвлэх

1. Хэлэлцэн тохирогч хоёрТал энэхүү Гэрээг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тохиолдвол дипломат шугамаар буюу энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан төв байгууллагаар дамжуулан харилцаж шийдвэрлэнэ.

2. Хэлэлцэн тохирогч хоёр Тал эрүүгийн хэргийн талаар холбогдох этгээдийг шилжүүлэн өгөх, дамжуулан өнгөрүүлэх асуудлыг оролцуулан хоёр Талын эрх зүйн туслалцаа үзүүлэх хэмжээ хязгаарыг өргөжүүлэх болон хоёр Талын эрх бүхий байгууллага эрх зүйн туслалцааны талаархи харилцаанд тус дэмжлэг үзүүлэх асуудлыг дипломат шугамаар зөвлөлдөж болно.

29 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн талаар мэдээлэл солилцох

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч Тал бүр нөгөө Талын хүсэлтээр өөрийн улсын хууль тогтоомж, түүнийг хэрэглэх асуудлаар харилцан мэдээлж, холбогдох материал солилцож байна.

30 дугаар зүйл. Иргэний гэр бүлийн байдлын болон бусад баримт бичиг хүргүүлэх

Хэвлэх

Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллага Хэлэлцэн тохирогч нөгөөг Талд шүүн таслах үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай өөрийн Талын иргэний гэр бүлийн байдлын болон бусад баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хүсэлтээр энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлж болно.

31 дүгээр зүйл.Эд зүйл гаргах болон мөнгө гуйвуулах

Хэвлэх

Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрээс Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт энэхүү Гэрээний дагуу эд зүйл гаргах буюу мөнгө гуйвуулахад нутаг дэвсгэрээс нь эд зүйл гаргах буюу мөнгө гуйвуулах тухайн улсын хууль тогтоомжийг баримтална.

ТАВДУГААР ХЭСЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

32 дугаар зүйл. Гэрээг соёрхон батлах, Гэрээ хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэхүү Гэрээг соёрхон батлах бөгөөд Батламж жуух бичгийг Бээжин хотод солилцсоноос хойш 30 хоногийн дараа уг Гэрээ хүчин төгөлдөр болно.

33 дугаар зүйл.Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаа

Хэвлэх

Энэхүү Гэрээг хугацаагүй байгуулсан болно.

Хэлэлцэн тохирогч аль нэг Тал энэхүү Гэрээг цуцлах тухайгаа Хэлэлцэн тохирогч нөгөө Талд бичгээр мэдэгдсэнээс хойш зургаан сар өнгөртөл энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байна.

Энэхүү Гэрээг 1989 оны наймдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД

УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ