A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Эрх зүйн үйлчлэх хугацаа дууссан тул бүртгэлээс хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/Эрх зүйн үйлчлэх хугацаа дууссан тул бүртгэлээс хасалт хийсэн/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/30, А-20, А/62

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн тушаах нь:

1.Монгол Улсад 2017 онд Хөдөө аж ахуйн салбарт ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн бичгийн дарга /Ц.Цэнгэл/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Л.Баяртулга/, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А-51/А-28/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.