Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ГАЗАР ДООР БУЮУ УУРХАЙД АЖИЛЛАГСДЫН НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ 124 ДҮГЭЭР ЗӨВЛӨМЖ

1965 оны 6 дугаар сарын 2-ны өдөр  Женев хот



Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1965 оны зургаадугаар дугаар сарын 2-нд Женев хотноо зарлан хуралдуулсан өөрийн 49 дэх удаагийн чуулганаараа,
Газар доор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай 1965 оны конвенцийг баталж,
Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний 4 дэх асуудал болсон газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай тодорхой саналуудыг Зөвлөмжийн хэлбэрээр хэлэлцэж,
нэг мянга есөн зуун жаран таван оны зургаадугаар сарын хорин хоёрны өдөр дараахь Конвенцийг Газар доор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай 1965 оны зөвлөмж гэж нэрлэхээр тогтож батлав.
1. (1). Энэхүү Конвенцийн зорилгод “уурхай” гэдэг нэр томьёо нь хүний хөдөлмөрийн хүчний тусламжтайгаар газрын гүнээс ямар нэг бодисыг олборлодог улсын болон хувийн аливаа үйлдвэрийг хэлнэ.
(2) Уурхайд буюу газар доор ажиллах хүмүүсийн буюу тэдгээрийг ажиллуулах тухай энэхүү Зөвлөмжийн заалтууд нь газар доорх ажилд авах ба ажиллуулахад нэгэн адил хамаарна.
2. Уурхайд буюу газар доор ажилд авах ба ажиллуулах насны доод хязгаарыг 16 наснаас доош тогтоосон байвал уг хязгаарыг 16 нас болгох яаралтай арга хэмжээг нэн даруй авна.
3. (1) Уурхайд газар дор ажиллуулах, ажилд авах насны доод хязгаарыг аажим аажмаар дээшлүүлж 18 болговол зохино.
(2) Гишүүн орон бүр уурхайн газар доорх болзошгүй осол, аюул, түүнчлэн ирээдүйн уурхайчдыг сурган бэлтгэх зорилт, дунд сургууль төгсөж буй насны хамгийн доод хязгаар, үйлдвэрлэлийн бусад салбарт ажилд авч байгаа насны доод хязгаар зэргийг харгалзан энэ зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан зорилтод хүрэхийн төлөө өөрийн улс орны боломжийн хүрээнд ажиллана.
4. Уурхайд буюу газар дор ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай 1965 оны Конвенцид заасан болон орон тус бүрт тогтоогдсон насны доод хязгаар (18 наснаас доошгүй) хоёрын хоорондох насны хүмүүсийг дараахь тохиолдолд л уурхайд буюу газар дор ажиллуулбал зохино:
(a) тухайн ажлын талаар техникийн мэдлэгтэй, дадал туршлагатай эрх бүхий хүмүүсийн зохих хараа хяналтын доор дагалдангаар ажиллах, дадлага хийх болон тусгай сургалт явуулах;
(b) ажиллуулж байгаа газартай холбоотой эрх мэдэл бүхий байгууллагын зөвшөөрснөөр, түүнээс гаргасан нөхцлийн хүрээнд байнгын эрүүл мэндийн болон аюулгүй байдлын талаас үзүүлэх болзлын доор, хэрвээ энэ зүйлд хамрагдаж байгаа залуу хүн дадлага, туршлага, сургалтын хугацаагаа дуусгасан бол тэрээр сургалтанд хамаарагдахаас өөр зорилгоор газар дор ажиллаж болно.
5. (1) Уурхайд буюу газар доор ажиллуулах насны доод хязгаартай холбоотой дараахь тусгай заалтууд байна:
(a) эрүүл мэндэд хортой тусгай ажил хийх талаар;
(b) эрүүл мэндэд хортой тусгай нөхцлийн дор ажиллахтай холбоотой;
(c) тухайн ажилчны болон бусад ажилчдын аюулгүй байдалд нөлөөлөх тусгай ажлын талаар зэрэг болно.
(2) Тухайн улсын эрх бүхий байгууллага нь хийх ажил, түүний нөхцлийн талаар тэнд ажиллах хүнээс өөрөөс нь асууж байж тогтоох бөгөөд ямар ч тохиолдолд ажиллах насны доод хязгаарыг 18-аас доошгүйгээр тодорхойлж өгвөл зохино.
6. (1) Хэрэв сургууль төгсөх насны доод хязгаараас дээш настай аливаа нэг хүн уурхайд ажиллахыг хүсвэл түүний хүсэлтийг биелүүлэх талаар эрх мэдэл бүхий байгууллагаас зохих арга хэмжээг авбал зохино. Ийм арга хэмжээнүүд нь улс орон даяар залуучуудад боловсрол олгох, сургах болон дайчлах бодлоготой нягт уялдсан байвал зохино.
(2) Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу авах арга хэмжээнүүд нь дор дурдсан зүйлийг дурдсанаас илүү тааламжтай байдлаар багтаасан байж болно:
(а) зохих сургалттай хослуулан газрын дээрх ажилд ажиллуулах;
(b) тухайн хүмүүсийг ирээдүйн мэргэжилд нь бэлтгэх үүднээс газрын дээр тусгай сургалт явуулах;
(c) цаашдын боловсролыг харгалзах буюу мэргэжлийн дагуу тусгай зөвлөгөө өгөх;
(d) сургууль төгсөх насны доод хязгаарыг дээшлүүлэх.
7. Тухайн улсын эрх бүхий байгууллага нь энэхүү Зөвлөмжийн зарчмуудтай нийцсэн журам гаргах болон уг зарчмуудыг хэрэгжүүлэх ерөнхий бодлогыг боловсруулан гаргахын өмнө холбогдох эздийн болон ажилчдын төлөөллийн хамгийн дээд байгууллагатай хэлэлцэн зөвшилцсөн байна