A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Усан замын тээврийн тухай хуулийн 11.2 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Усан замын тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээврийн газар /Д.Наранпүрэв/-д даалгасугай.

САЙД Ц.ЦЭНГЭЛ

Улсын бүртгэлийн дугаар 2637