- Нүүр
- Сайдын тушаал
- Журам, жагсаалт батлах тухай /ХХААХҮС-ын 2019 оны А-16-р тушаалаар хүчингүй/
/ХХААХҮС-ын 2019 оны А-16-р тушаалаар хүчингүй/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
1994 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/10
Журам, жагсаалт батлах тухай
ТУШААХ нь:
1.Мал, амьтны гоц халдварт өвчний яаралтай мэдээ өгөх журам-ыг нэгдүгээр, Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх журам"-ыг хоёрдугаар, "Хорио цээр тогтоох журам"-ыг гуравдугаар, "Хорио цээр тогтоох өвчний жагсаалт"-ыг дөрөвдүгээр, "Мал, амьтны халдварт өвчний мэдээлэлд ашиглах нууц түлхүүр"-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь байнга хяналт тавьж, шаардагдах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий газар /н.Доржсамбуу/, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын 1972 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A