A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Зэвсэгт хүчний тухай хуулийн 12.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ