A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

1954 оны гуравдугаар сарын 1-ний өдөр

Гаага хот

ИРГЭНИЙ БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААРХИ КОНВЕНЦИ

1.Шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг гардуулах

Нэгдүгээр зүйл

Хэлэлцэн Тохирогч улсуудад Иргэний болон худалдааны хэргийн талаархи баримт бичгийг хилийн чанадад буй этгээдэд хүсэлт гаргасан улсын консулын хүсэлтээр гардуулах бөгөөд уг хүсэлтийг хүсэлт хүлээн авсан улсын тогтоож өгсөн засаг захиргааны байгууллагад илгээнэ. Дамжуулж буй баримт бичгийг явуулсан байгууллага талуудын овог, нэр, албан тушаал хүлээн авагчийн хаяг, илгээж буй баримт бичгийн шинж чанарыг заасан хүсэлтийг түүнийг хүлээн авах засаг захиргааны байгууллагын хэл дээр үйлдсэн байх ёстой. Хүсэлт хүлээн авсан засаг захиргааны байгууллага нь консулд баримт бичиг гардулсан тухай нотолгоо буюу гардуулж чадаагүй шалтгааныг заасан тайлбар илгээнэ.

Консулын эдгээр хүсэлттэй холбогдон гарсан аливаа бэрхшээлийг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Хэлэлцэн Тохирогч улс бүр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл агуулсан баримт бичиг гардулах тухай хүсэлтийг өөртөө дипломат шугамаар уламжлуулах хүсэлтэй байгаагаа Хэлэлцэн Тохирогч бусад улсуудад гаргасан мэдэгдэлдээ илэрхийлж болно.

Дээрх заалтууд нь Хэлэлцэн тохирогч хоёр улс тэдгээрийн засаг захиргааны холбогдох байгууллагуудын хоорондын шууд харилцааг зөвшөөрөхөд саад болохгүй.

Хоёрдугаар зүйл.

Хэвлэх

Баримт бичгийг хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжид заасан эрх бүхий засаг захиргааны байгууллага гардуулна. Эдгээр засаг захиргааны байгууллага нь 3 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хэрэв уг баримт бичгийг хүлээн авагч сайн дураар авбал түүнд гардуулна.

Гуравдугаар зүйл.

Хэвлэх

Хүсэлтэд гардуулбал зохих баримт бичгийн хоёр хувь хулбарыг хавсаргана.

Хэрэв гардуулбал зохих баримт бичиг хүсэлт хүлээн авсан засаг захиргааны байгууллагын хэл дээр буюу сонирхогч хоёр улсын тохиролцсон хэл дээр үйлдэгдсэн, эсхүл уг баримт бичигт дээр дурдсан хоёр хэлний аль нэг дээрх орчуулга хавсаргасан бол хүсэлт хүлээн авсан засаг захиргааны байгууллага уг баримт бичгийг, хэрэв хүсэлтэд энэ тухай асуудал тавьсан бол өөрийн дотоодын хууль тогтоомжоор эдгээр тохииолдлыг зохицуулдаг журам буюу энэ хууль тогтоомжид харшлахгүй бол тусгай журмын дагуу гардуулж болно. Хэрэв ийм асуудал тавигдаагүй бол хүсэлт хүлээн авсан засаг захиргааны байгууллага уг баримт бичгийг 2 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулна.

Өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол дээрх заалтад дурдсан орчуулгын үнэн зөвийг хүсэлт гаргагч улсын дипломат болон консулын төлөөлөгч буюу хүсэлт хүлээн авагч улсын баталгаат орчуулагчаар нотолсон байна.

Дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан шүүхийн баримт бичгийг гардуулахаас зөвхөн нутаг дэвсгэр дээр нь гардуулалт үйлдэгдэж буй улс энэ нь түүний тусгаар тогтнол, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд татгалзаж болно.

Тавдугаар зүйл.

Хэвлэх

Гардуулалтын нотолгоо нь эсвэл хүлээн авагч он, сар, өдрийг зааж баталсан баримт, эсвэл хүсэлт хүлээн авагч улсын засаг захиргааны байгууллагын гэрчилгээний хэлбэртэй хийгдэх бөгөөд тэдгээрт гардуулсныг нотолж, гардуулсан арга болон он, сар, өдрийг заана.

Баталгаа буюу гэрчилгээг баримт бичгийн аль нэг хуулбар дээр буулгах буюу хавсралт маягаар бүрдүүлнэ.

Зургадугаар зүйл.

Хэвлэх

Өмнөх зүйлүүдийн заалт дор дурдсан боломжийг үгүйсгэхгүй. Үүнд:

1/баримт бичгийг гадаадад байгаа сонирхогч этгээдэд шуудангаар шууд илгээх;

2/эдгээр баримт бичгийг сонирхогч этгээдэд баримт бичгийн гардуулалт хийгдэж буй улсын шүүхийн тогтоол гүйцэтгэгч буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан шууд гардуулах;

3/улс бүр гадаадад байгаа этгээдэд өгөх баримт бичгийг өөрсдийн дипломат буюу консулын төлөөлөгчөөр дамжуулан шууд гардуулах боломж тус тус орно.

Баримт бичиг гардуулах эдгээр аргуудыг зөвхөн сонирхогч улсуудын байгуулсан хэлэлцээрүүдээр зөвшөөрсөн буюу хэлэлцээр байхгүй нөхцөлд нутаг дэвсгэр дээр нь гардуулалт хийгдэж байгаа улсын зүгээс саад байхгүй тохиолдолд хэрэглэж болно. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-д зааснаар баримт бичгийг хүсэлт гаргагч улсын иргэнд албадлагын бус аргаар гардуулах ёстой бол нутаг дэвсгэр дээр нь гардуулалт хийгдэж байгаа улс түүнд саад учруулж болохгүй.

Долдугаар зүйл.

Хэвлэх

Шүүхийн баримт бичиг гардуулалт нь аливаа хураамж буюу шимтгэл авах шалтаг болохгүй.

Гэвч өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол хүсэлт хүлээн авагч улс нь хүсэлт гаргагч улсаас албан тушаалтан оролцсонтой буюу 3 дугаар зүйлд заасан онцгой журам хэрэглэсэн тохиолдолтой холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

II..Шүүхийн даалгавар

Наймдугаар зүйл.

Хэвлэх

Хэлэлцэн Тохирогч аль нэг улсын шүүхийн байгууллага нь өөрийн хууль тогтоомжийн дагуу Хэлэлцэн Тохирогч нөгөө улсын эрх бүхий засаг захиргааны байгууллагад хандан иргэний буюу худалдааны хэргийн талаар өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд байцаалт, эсхүл байцаан шийтгэх бусад үйл ажиллагаа явуулах хүсэлт бүхий шүүхийн даалгавар гаргаж болно.

Есдүгээр зүйл

Шүүхийн даалгаврыг хүсэлт гаргагч улсын консул хүсэлт хүлээн авагч улсын тогтоож өгсөн засаг захиргааны байгууллагад дамжуулна. Эдгээр засаг захиргааны байгууллага шүүхийн даалгаврыг биелүүлснийг нотолсон буюу түүнийг биелүүлж болохгүй байгаа шалтгааныг тайлбарласан баримтыг консулд илгээнэ.

Ийнхүү дамжуулах үед гарч болох аливаа бэрхшээлийг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Хэлэлцэн Тохирогч аль ч улс нь Хэлэлэцэн Тохирогч бусад улсад урьдчилан мэдээлэн түүний нутаг дэвсгэр дээр гүйцэтгэгдвэл зохих шүүхийн шийдвэрүүдийг түүнд дипломат шугамаар дамжуулж байх тухай мэдэгдэж болно.

Дээрх заалтууд нь Хэлэлцэн Тохирогч хоёр улс шүүхийн шийдвэрийг дамжуулахдаа тэдгээрийн зохих засаг захиргааны байгууллагын хоорондын шууд харилцааг шийдвэрлэн тохиролцоход саад болохгүй.

Аравдугаар зүйл.

Хэвлэх

Шүүхийн даалгаврыг өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй тохиолдолд хүсэлт хүлээн авагч засаг захиргааны байгууллагын хэлээр буюу сонирхогч хоёр улсын тохиролцсон хэл дээр үйлдсэн, эсхүл дээр дурдсан хоёр хэлний аль нэг дээр үйлдсэн бөгөөд хүсэлт гаргагч улсын дипломат буюу консулын төлөөлөгч, эсхүл хүсэлт хүлээн авагч улсын баталгаат орчуулагчийн гэрчилсэн орчуулгыг түүнд хавсаргасан байна.

Арван нэгдүгээр зүйл

Шүүхийн даалгаврыг хүлээж авсан шүүхийн байгууллага нь уг даалгаврыг гүйцэтгэхдээ хүсэлт хүлээн авагч улсын засаг захиргааны байгууллага буюу сонирхогч талуудын хэрэглэдэг бүхий л зөвшөөрөгдсөн албадлагын арга хэрэгслийг ашиглан биелүүлэх үүрэгтэй. Талууд өөрийн биеэр шүүхэд ирсэн тохиолдолд албадлагын арга хэмжээг заавал авах шаардлагагүй.

Хэрэв хүсэлт гаргагч засаг захиргааны байгууллага хүсвэл сонирхогч талыг байлцуулах боломжоор хангах үүднээс түүнд шүүхийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа болон газрыг мэдэгдэх ёстой.

Шүүхийн даалгаврыг гүйцэтгэхээс зөвхөн дор дурдсан тохиолдолд татгалзаж болно:

1.Хэрэв баримт бичиг нь хуурамч биш гэдэг нь тогтоогдоогүй;

2.Хэрэв хүсэлт хүлээн авагч улсад шүүхийн даалгаврыг биелүүлэх нь шүүхийн байгууллагын мэдэлд ордоггүй;

3.Хэрэв нутаг дэвсгэр дээр нь шүүхийн даалгавар гүйцэтгэгдэх ёстой улс шүүхийн даалгаврыг биелүүлэх явдал нь бүрэн эрх буюу аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл.

Арванхоёрдугаар зүйл

Хэрэв хүсэлт хүлээн авагч засаг захиргааны байгууллага уг хэргийг шийдэх эрх хэмжээний байгууллага биш бол шүүхийн даалгаврыг мөн улсын шүүхийн эрх бүхий байгууллагад тухайн улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу шууд илгээнэ.

Арван гуравдугаар зүйл

Хүсэлт хүлээн авагч улсын засаг захиргааны байгууллага шүүхийн даалгаврыг биелүүлэхгүй бүх тохиолдолд тэр нь 11 дүгээр зүйлийн тухайд бол шүүхийн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан шалтгаан, 12-р зүйлийн тухайд бол шүүхийн даалгаврыг дамжуулан илгээсэн байгууллагыг зааж хүсэлт гаргасан засаг захиргааны байгууллагад энэ тухайгаа нэн даруй мэдэгдэнэ.

Арван дөрөвдүгээр зүйл

Шүүхийн даалгаврыг гүйцэтгэж буй шүүхийн байгууллага нь зохих ёс журмыг дагахдаа өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлана.

Харин хүсэлт гаргагч засаг захиргааны эрх бүхий байгууллага онцгой хэлбэр баримтлахыг хүссэн тохиолдолд ийм хүсэлтийг уг заасан хэлбэр нь хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжид харшлахгүй нөхцөлд биелүүлнэ.

Арван тавдугаар зүйл

Өмнөх зүйлүүдийн заалт нь улс бүр шүүхийн даалгаврыг өөрийн дипломат буюу консулын төлөөлөгчөөрөө дамжуулан шууд биелүүлэх эрхийг үл хөндөх боловч үүнийг сонирхогч улсуудын хоорондын хэлэлцээрээр зөвшөөрсөн буюу нутаг дэвсгэр дээр нь шүүхийн даалгавар биелэгдэх ёстой улс энэ талаар татгалзаагүй бол хэрэгжүүлнэ.

Арван зургадугаар зүйл

Шүүхийн даалгавар гүйцэтгэх нь аливаа хураамж буюу шимтгэл авах шалтаг болох ёсгүй.

Гэхдээ өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол хүсэлт хүлээн авагч улс нь хүсэлт гаргагч улсаас гэрч буюу шинжээчид төлсөн мөнгө, түүнчлэн хэрэв гэрч шүүхэд сайн дураар ирээгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэгчийн заавар ёсоор албадлагын арга хэмжээ авсантай холбогдон гарсан шүүхийн зардал, мөн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг хэрэглэсэнтэй холбогдон үүсч болох зардлыг шаардах эрхтэй.

II.Барьцаа

Арван долдугаар зүйл

Хэлэлцэн Тохирогч нэг улсын иргэдээс эдгээр улсуудын аль нэгэнд оршин суудаг бөгөөд эдгээр улсуудын нөгөөд нь шүүхэд нэхэмжлэгч буюу гуравдахь этгээдийн хувьд оролцож байгаа бол гадаадын иргэн, эсхүл тухайн оронд байнга буюу түр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр аливаа барьцаа буюу ямарваа нэгэн хэлбэрийн баталгааг шаардаж болохгүй.

Энэ журмыг шүүхийн зардлыг нөхөхийн тулд нэхэмжлэгч буюу гуравдахь этгээдээс авч болзошгүй аливаа төлбөрийн хувьд мөн адил хэрэглэнэ.

Хэлэлцэн Тохирогч улсууд өөрийн иргэдийг буюу шүүхийн шимтгэл төлөхөөс чөлөөлөх тухай бүх конвенцууд байнга оршин суудаг газраас үл хамааран хүчин төгөлдөр байна.

Арван наймдугаар зүйл

17 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасны дагуу буюу шүүн таслах ажиллагаа эхэлсэн улсын хууль тогтоомжийн дагуу баталгаа, барьцаа буюу төлбөрөөс чөлөөлөгдсөн нэхэмжлэгч буюу гуравдахь талын эсрэг Хэлэлцэн Тохирогч нэг улсад гаргасан шүүхийн шимтгэл ба зардлыг төлөх тухай шүүхийн шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө улс бүрт дипломат шугамаар гаргасан хүсэлтийн дагуу эрх бүхий засаг захиргааны байгууллага үнэ төлбөргүй биелүүлнэ.

Энэ журам нь шүүхийн зардлыг дараа гаргуулах тухай шүүхийн шийдвэрт мөн хамаарна.

Дээрх заалтууд нь Хэлэлцэн Тохирогч хоёр улс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар сонирхогч талуудад шууд хүсэлт гаргахыг зөвшөөрөх талаар сонирхогч талуудад шууд хүсэлт гаргахыг зөвшөөрөх талаар тохиролцоход саад болохгүй.

Арван есдүгээр зүйл

Хэрэв төлбөр гаргах тал нь төлбөрийн биелэлтийг гүйцэтгэх ёстой улсын хууль тогтоомжийн дагуу цаашид давж заалдах эрх эдлэх нөхцөлд шүүхийн шимтгэл болон зардлыг гаргуулах тухай шийдвэрийг талуудыг сонсолгүйгээр биелүүлэх ёстой гэж зарлана.

Биелэлтийн тухай хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий засаг захиргааны байгууллага нь дараахь асуудлыг хэлэлцсэнээр хязгаарлана. Үүнд:

1.Шийдвэрийн хуулбар нь түүнийг гаргасан улсын хууль тогтоомжийн шаардлагад жинхэнэ хуулбар мөн болох талаар нийцэж байгаа эсэх;

2.Шийдвэр нь дурдсан хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон эсэх;

3.Шийдвэр нь хүсэлт хүлээн авагч улсын хэлээр буюу сонирхогч хоёр улсын хооронд тохиролцоонд хүрсэн хэлээр үйлдсэн, эсхүл дурдсан хоёр хэлний аль нэг дээрх орчуулгыг баримт бичигт хавсаргасан байх бөгөөд өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол хүсэлт гаргагч улсын дипломат буюу консулын төлөөлөгч, эсхүл хүсэлт хүлээн авагч улсын баталгаат орчуулагчаар гэрчлэгдсэн эсэх.

Хоёр дахь хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч улсын эрх бүхий засаг захиргааны байгууллагаас шийдвэр хүчин төгөлдөр болсныг баталсан мэдэгдэл буюу шийдвэр хүчин төгөлдөр болсныг нотлох зохих ёсоор гэрчлэгдсэн баримт бичгийг мэдүүлэхэд хангалттай. Өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол дээр дурдсан засаг захиргааны байгууллагын эрх хэмжээг хүсэлт гаргагч улсын хуулийн байгууллагыг толгойлж буй дээд албан тушаалтан нотолно.Дээр дурдсан мэдэгдэл болон гэрчилгээ нь хоёр дахь хэсгийн 3-т заасан журмын дагуу үйлдэгдсэн буюу орчуулагдсан байх ёстой.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий засаг захиргааны байгууллага энэ зүйлийн хоёрдахь хэсгийн 3-т заасны дагуу гэрчлэх, орчуулах болон нотолгоонд зарцуулсан мөнгөний нийт дүнгийн тооцоог энэ талаар хоёр тал нь нэгэн зэрэг хүсэлт тавьсан нөхцөлд гаргана. Энэхүү зардлыг тухайн хэргийг шийдвэрлэхэд гарсан зардал буюу хураамж гэж үзнэ.

IV.Үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх

Хорьдугаар зүйл

Иргэний болон худалдааны хэргийн талаар Хэлэлцэн Тохиролцогч улс бүрийн иргэд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө бүх улсуудад үнэ төлбөргүй туслалцаа шаардлагатай улсын хууль тогтоомжийн дагуу эдгээр улсуудын иргэдийн адил үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа авна.

Захиргааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлдэг улсуудад тухайн хэргийг эрх бүхий шүүх хэлэлцэхэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт мөн адил хэрэглэнэ.

Хорин нэгдүгээр зүйл

Аль ч тохиолдолд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа шаардлагатай тухай гэрчилгээ буюу мэдэгдлийг гадаадын иргэний байнга оршин суудаг газрын засаг захиргааны байгууллага буюу тийм газаргүй бол одоогийн оршин суугаа газрын засаг захиргааны байгууллагаас олгох буюу тэдгээр нь хүлээн авах ёстой. Хэрэв эдгээр засаг захиргааны байгууллагууд нь Хэлэлцэн Тохирогч улсад хамаардаггүй болон тийм төрлийн гэрчилгээ буюу мэдэгдэл хүлээн авдаггүй буюу олгодоггүй бол уг гадаадын иргэнийг харъяалах улсын дипломат буюу консулын төлөөлөгч гэрчилгээ буюу мэдэгдлийг олгосон буюу хүлээн авсан байхад хангалттай.

Хэрэв нэхэмжлэгч хүсэлт хүлээн авсан улсад оршин суудаггүй тохиолдолд шаардлагатай гэрчилгээ буюу мэдэгдлийг баримт бичгийг мэдүүлэх улсын дипломат буюу консулын төлөөлөгч нотлон гэрчилнэ.

Хорин хоёрдугаар зүйл

Шаардлагатай тухайн гэрчилгээ олгох буюу мэдэгдэл хүлээн авагч эрх бүхий засаг захиргааны байгууллага нь бусад Хэлэлцэн Тохирогч улсуудын засаг захиргааны байгууллагад хандан мэдэгдэл гаргагчийн санхүүгийн байдлын талаар мэдээлэхийг хүсч болно.

Үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх засаг захиргааны байгууллага нь өөрийн эрх мэдлийн хэмжээнд өөртөө ирүүлсэн гэрчилгээ, мэдэгдэл болон мэдээллийг шалгах, түүнчлэн шаардлагатай бусад ямар ч мэдээ сэлтийг шаардах эрхтэй.

Хорин гуравдугаар зүйл

Хэрэв хүсэгч этгээд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа гуйж байгаа улсад өөрөө байхгүй тохиолдолд уг этгээдийг харъяалж буй улсын консул тухайн этгээдийн эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг гэрчилгээ буюу магадлал, түүнчлэн шаардлагатай бол хүсэлтийг хэлэлцэхэд хөнгөвчлөх бусад баримт бичгийг, хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий засаг захиргааны байгууллага буюу хүсэлтийг хэлэлцэх улсын зааж өгсөн засаг захиргааны байгууллагад илгээж болно.

9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг болон 10, 12 дугаар зүйлийн шүүхийн даалгаварт хамаарах заалтууд нь үнэ төлбөргүй эрх зүйн туслалцааг үзүүлэх тухай хүсэлт болон тэдгээрт хавсаргасан баримт бичгийг илгээхэд нэгэн адил хамаарна.

Хорин дөрөвдүгээр зүйл

Хэрэв эрх зүйн туслалцааг Хэлэлцэн Тохирогч аль нэг улсын иргэнд үзүүлж байгаа бол уг иргэний хэргийн талаархи баримт бичгийг Хэлэлцэн Тохирогч нөгөө улсад гардуулж буй аргаас үл хамааран гардуулалт нь хүсэлт гаргагч улс хүсэлт хүлээн авагч улсад шимтгэл нөхөн төлөх үндэс болохгүй. Энэ нь шинжээчид төлөх шагналаас бусад шүүхийн даалгаварт нэгэн адил хамаарна.

V. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс үнэ төлбөргүй хуулбар олгох

Хорин тавдугаар зүйл

Хэлэлцэн Тохирогч аль нэг улсын хүсэгч этгээд нутгийн иргэдийн нэгэн адил иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс үнэ төлбөргүй хуулбар олгохыг шаардаж болно. Гэрлэлтээ бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Хэлэлцэн Тохирогч улсуудын дипломат буюу консулын төлөөлөгч үнэ төлбөргүй гаргаж өгнө.

VI.Өр төлбөрийн улмаас хорих ял оногдуулах

Хорин зургадугаар зүйл

Иргэний буюу худалдааны хэргийн талаархи урьдчилсан арга хэмжээ буюу биелүүлэх хэрэгсэл болгон өр төлбөрийн улмаас хорих ялыг нутгийн иргэдэд оногдуулдаггүй тохиолдолд Хэлэлцэн Тохирогч аль нэг улсын иргэн болох гадаадын иргэдэд мөн оногдуулахгүй.

Тухайн оронд оршин суудаг иргэн өр төлбөрийн улмаас хорих ялаас чөлөөлөгдөх үндэслэл болгон хэрэглэж болох үйл баримт нь Хэлэлцэн Тохирогч улсын иргэний хувьд хэдийгээр хилийн чанадад үйлдэгдсэн ч мөн адил гэрчлэх баримт болно.

VII.Төгсгөлийн заалт

Хорин долдугаар зүйл

Энэхүү Конвенци нь Олон улсын иргэний эрх зүйн асуудлаархи Бага Хурлын долдугаар чуулганд оролцсон улсууд гарын үсэг зурахад нээлттэй байна.

Конвенци соёрхон батлагдана.батламж жуух бичгийг Нидерланд Улсын Гадаад явдлын яаманд хадгалуулахаар өгнө.

Батламж жуух бичиг хадгалуулахаар өгсөн тухай бүрт протокол үйлдэж түүний баталгаат хуулбарыг Конвенцид гарын үсэг зурсан улс бүрт дипломат шугамаар дамжуулна.

Хорин наймдугаар зүйл

Энэхүү Конвенци нь 27 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт заасны дагуу дөрөвдэх батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн он, сар, өдрөөс эхлэн тооцож жар дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Конвенцид гарын үсэг зурж, дараа нь түүнийг соёрхон баталсан улс бүрийн хувьд Конвенци батламж жуух бичгээ хадгалуулсан өгсөн он, сар, өдрөөс тооцож жар дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Хорин есдүгээр зүйл

Конвенцийг соёрхон баталсан улс хоорондын харилцаанд энэхүү Конвенц нь Гаага хотноо 1905 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан Иргэний байцааан шийтгэх ажиллагааны асуудлаархи Конвенцийг орлоно.

Гучдугаар зүйл

Энэхүү Конвенци нь Хэлэлцэн Тохирогч улсуудын хараат улсын нутаг дэвсгэрт бүрэн хэмжээгээр хэрэглэгдэнэ.

Хэрэв Хэлэлцэн Тохирогч улс Конвенци нь бусад бүх нутаг дэвсгэрт буюу тэдгээрээс олон улсын харилцааных нь талаар хариуцлага хүлээх хэсэгт хүчин төгөлдөр болохыг хүсвэл тухайн улс энэ саналынхаа талаар баримт бичгээр мэдэгдэж түүнийгээ Нидерланд Улсын Гадаад явдлын яаманд хадгалуулахаар өгөх ёстой. Тэр нь дурдсан баримт бичгийн баталгаат хуулбарыг дипломат шугамаар Хэлэлцэн Тохирогч улс бүрт илгээнэ.

Хэрэв ийм мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаан сарын хугацаанд Хэлэлцэн Тохирогч улсууд татгалзсанаа илэрхийлээгүй бол Конвенци тэдгээр улс болон өөр улсын гадаад харилцааных нь талаар хариуцлага хүлээдэг нутаг дэвсгэр буюу нутаг дэвсгэрүүдийн хооронд хүчин төгөлдөр болно.

Гучин нэгдүгээр зүйл

Бага Хурлын Долдугаар чуулганд оролцоогүй аль ч улс энэхүү Конвенцид нэгдэж болох бөгөөд харин түүнийг соёрхон баталсан нэг буюу түүнээс дээш улс тийнхүү нэгдэн орсон тухай Нидерланд Улсын Засгийн газар мэдэгдсэн он, сар, өдрөөс хойш зургаан сарын дотор энэ талаар татгалзсанаа илэрхийлээгүй байх ёстой. Нэгдэн орсныг 27 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан журмын дагуу албан ёсны болгоно.

Ийнхүү нэгдэн орох нь 28 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу энэхүү Конвенци хүчин төгөлдөр болсны дараа бололцоотой болно.

Гучин хоёрдугаар зүйл

Энэхүү Конвенцид гарын үсэг зурсан буюу соёрхон баталсны дараа, эсхүл түүнд нэгдэн орсны дараа Хэлэлцэн Тохирогч улс бүр нутаг дэвсгэрт нь угийн оршин суудаг Хэлэлцэн Тохирогч Улсын иргэдэд 17 дугаар зүйлийг хэрэглэхэд зохих тайлбартайгаар хязгаарлал хийж болно.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан эрхийг ашиглах улс нь Хэлэлцэн Тохирогч бусад улсуудаас 17 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхдээ зөвхөн Хэлэлцэн Тохирогч улсын нутаг дэвсгэрт угийн оршин суудаг бөгөөд түүний шүүхэд нь нэхэмжлэгч буюу гуравдахь этгээдийн хувьд оролцож буй өөрийн иргэдэд хамэааруулж болно.

Гучин гуравдугаар зүйл

Энэхүү Конвенци нь 28 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан он, сар, өдрөөс тооцон таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Конвенцийн үйлчлэх хугацааг Конвенцийг соёрхон баталсан буюу цаашид түүнд нэгдэн орсон улсын хувьд ч дурдсан он, сар, өдрөөс эхлэн тооцож эхэлнэ.

Конвенцийг хүчингүй болгоогүй бол түүний үйлчлэх хугацаа нь таван жил тутамд дуугүй зөвшөөрсөнөөр үргэлжилж байх болно. Хүчингүй болгох тухай мэдэгдлийг Конвенцийн үйлчлэх хугацаа дуусахаас наад зах нь зургаан сарын өмнө Нидерланд Улсын Гадаад явдлын яаманд гаргасан байх ёстой бөгөөд тэр нь энэ тухай Хэлэлцэн Тохирогч бусад улсуудад мэдээлнэ.

Хүчингүй болох нь бүх буюу 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу мэдээлэлд дурдсан зөвхөн тодорхой нутаг дэвсгэрт хамаарч болно.

Хүчингүй болох нь зөвхөн энэ тухай мэдэгдэл хийсэн улсыг хамаарна. Конвенци Хэлэлцэн Тохирогч бусад улсын хооронд хүчинтэй хэвээр байна.

Үүнийг батлан дор гарын үсэг зурагсад, өөрсдийн тус бүрийн засгийн газраасаа зохих ёсоор эрх олгогдсоны дараа энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

Конвенцийг Гаага хотноо 1954 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нэг хувь үйлдсэн бөгөөд тэр нь Нидерланд улсын Засгийн газрын архивт хадгалагдах болно. Энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг олон улсын иргэний эрх зүйн талаархи Долдугаар чуулганд оролцсон улс тус бүрт дипломат шугамаар илгээнэ.

-------оОо-------

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ИРГЭНИЙ БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААРХИ КОНВЕНЦИ

1954 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Гаага хот