Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 04 дүгээр сарын 07 өдөр Дугаар 24 Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах,Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалт, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордны Их танхимд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 01 дүгээр хавсралтаар, зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвийг 02 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Зөвлөлдөх санал асуулгын төсвийг 250.0 /хоёр зуун тавь/ сая төгрөгөөр баталж, санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

4.Зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасугай.

5.Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө батлахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд үүрэг болгосугай.

6.Энэ тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД