A

A

A

Бүлэг: 1979

/Дагаж мөрдөх хугацаа дууссан/

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дугаар А/13 Улаанбаатар хот

Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоох тухай

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны Даргын зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг."Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2017 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

Хоёр.Шинэчлэн баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, нийтэд мэдээллэхийг Тамгын газар

/Ч.Цэвэгдорж/-т даалгасугай.

ДАРГА А.АРИУНЗАЯА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3714 дүгээрт бүртгэв.