Хэвлэх DOC Татаж авах
Журам батлах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журам-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/-т үүрэг болгосугай.

САЙД                                                             Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3717 дугаарт бүртгэв.