A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 171 дүгээр тогтоол, 2018 оны 317 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн батлагдсан дүрмийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт, аймаг, нийслэлийн хэмжээнд хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР